A

A

A

Бүлэг: 1979

/Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар хүчингүй болсон/                       

                                                                             ГТЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 28 -ны
 өдрийн А/22 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ

 

 Нэг. Ерөнхий зүйл

 

   1.1.Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээдийг татварын алба нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахад энэхүү журмыг баримтална.

   1.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 -д заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэхгүй бөгөөд тухайн этгээдийн татвар төлөх, тайлагнах үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу уг этгээдээс ажил, үйлчилгээ худалдан авсан хувь хүн, хуулийн этгээд хариуцан гүйцэтгэнэ.

Хоёр. Эрх зүйн үндэслэл

      2.1.Татварын алба дараах үндэслэлээр хувь хүн, хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэнэ. Үүнд:

         2.1.1.Хувь хүн, хуулийн этгээдийн  үйл ажиллагааны (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлд заасан чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний болон хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалтаас бусад) борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь анхан шатны баримтаар нотлогдсон;

         2.1.2.Татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь нотлогдсон;

         2.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-дзаасныдагуухувь хүн, хуулийн этгээд нь сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргасан;

         2.1.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4-д заасны дагуу зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээднь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргаж болно.

 

Гурав. Тавигдах шаардлага

 

       3.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэххүсэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

       3.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан шаардлага;

       3.1.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан нөхцөл хангаж сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хувь хүн, хуулийн этгээдийн хувьд зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь анхан шатны баримтаар нотлогдсон  байх;

     3.1.3.Энэ журмын 2.1.4-д заасан этгээдийн хувьд өөрчлөн байгуулсан тухай эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр, хуваах тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан компанийн тухайд хуваах баланс, компанийн дүрэм зэрэг өөрчлөн байгуулалтын дүнд татвар төлөх эрх, үүрэг шилжсэнийг нотлох баримтыг үндэслэнэ.

 

                              Дөрөв. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, гэрчилгээ олгох

 

  4.1 Хувь хүн, хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны баримтаар нотлогдсон өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан харьяалах татварын албанд хандаж "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгүүлэх өргөдөл"  /Хавсралт №1/-ийг бөглөждараах баримтыг хавсарган харьяалах татварын албанд ирүүлнэ. Үүнд:

     4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох буюу үндсэн үйлдвэрлэл үйлчилгээний борлуулалтын орлогынхэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрснийг нотлох анхан шатны баримт бичиг; Үүнд: /харилцах дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын ордер, шаардлагатай тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай гэрээ/

         4.1.2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

         4.1.3.Албан хүсэлт;

  4.2.Харьяалах татварын албаны татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн татварын улсынбайцаагч нь хувь хүн, хуулийн этгээдийн "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл"-ийг хүлээн авч хянан "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх шийдвэрийн хуудас" /ТА-25/-ыг өргөдлийн арын нүүрэнд хэвлэн гаргана. Шийдвэрийн хуудсыг тухайн татварын албаны татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн дарга хянан баталгаажуулна.

  4.3.Энэ журмын 4.2-д заасан шийдвэрийн хуудсыг үндэслэн "Нэмэгдсэн өртгийналбан татвар суутган төлөгчийн гэрчилгээ"-г олгохасуудлыг татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн бүртгэл хариуцсан байцаагч гүйцэтгэх бөгөөд шийдвэр бүхий "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл"-ийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.

  4.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, журмын 4.3-д заасны дагуу гэрчилгээг олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэлийн системд  бүртгэгдэнэ.

  4.5.Энэ журмын 2.1.2-т заасан үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татвар
суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хяналт шалгалт явуулсан татварын улсын байцаагч Татварынерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т заасны дагуу татварын хяналт шалгалтын актын хамт татвар төлөгчид гардуулна.

  4.6.Энэ журмын 4.1-д заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаагүй хувь хүн, хуулийн этгээдэд татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх тухай шаардлага хүргүүлнэ.

  4.7.Хувь хүн, хуулийн этгээд нь энэ журмын 4.5, 4.6-д заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан харьяалах татварын албандхандаж "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл" гаргана.

  4.8 Шаардлагатай тохиолдолд татварын алба хувь хүн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл, санхүү, татварын тайланд тусгасан борлуулалтын орлогын үнэн зөв, бодитой эсэхийг нягтлан шалгах ба шийдвэр гаргах хугацаа нь ажлын 3 өдөрт багтахааргүй бол энэ тухай хувь хүн, хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.

  4.9.Энэ журмын 4.8-д заасан нягтлах шалгалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд үндэслэхийн зэрэгцээ татвар төлөгчийн байр агуулах, ажлын байранд нь үзлэг тооллого, ажлын зураг авалт хийх замаар татвар төлөгчийн бүртгэлийн асуудал хариуцсан байцаагч хэрэгжүүлнэ.

  4.10.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх үндэслэлгүй эсхүл шаардлага хангаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд шалтгааныг нь тодорхой дурьдсан байна.

   4.11.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийнэтгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдрийг тодорхойлохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дахь заалтыг баримтална.

    4.12.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээг ТЕГ-ын төрийн захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн нэгжээс харъяа татварын албадад олгоно.

  4.13.Татвар суутган төлөгч нь "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ"-г гээгдүүлсэн буюу үрэгдүүлсэн тохиолдолд татварын албанд албан бичгээр хүсэлт гаргаж гэрчилгээг дахин авна.

    4.14.Татварын алба нь татвар төлөгчийн албан хүсэлтийг үндэслэн гэрчилгээг гээгдүүлсэн буюу үрэгдүүлсэн тэмдэглэл үйлдэж дахин олгоно.

 

                                      Тав. Суутган төлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

 

  5.1.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалтад заасны дагуу татвар суутган төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх ба уг нэмэлт өөрчлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлд тусгуулна.

    5.2 .Гэрчилгээнд тусгагдсан мэдээлэл өөрчлөгдөх бүрт татварын алба татвар төлөгчийн хүсэлтээр гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг хийнэ.

 

Зургаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах

 

     6.1.Татварын алба нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг дараах үндэслэлээр хасна. Үүнд:

         6.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн
6.8-д заасны дагуусуутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи дараалсан 12 сарын албан татварын тайлангаар  бүртгүүлэх босгын хэмжээнд хүрээгүй нь эрсдэлийн асуудал эрхэлсэн нэгж эсхүл хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн акт, дүгнэлтээр нотлогдсон;

     6.1.2.Татвар төлөгчийн үндсэн бүртгэлээс хасагдсан; /хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай бүртгэх байгууллагаас ирүүлсэн ТБ-05 маягтыг үндэслэн/

       6.2.Татварын алба нь энэ журмын 6.1.1, 6.1.2-д заасан нөхцөлд дараах журмаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасна. Үүнд:

      6.2.1.Татвар суутган төлөгчийн харъяалах татварын албаны татвар төлөгчийнбүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах карт” (ТТБ-02)-ыг нээж, тухайн татвар төлөгчийн эрсдэлийг тодорхойлуулахаар эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгжид шилжүүлэх ба  нэгжээс нэгжийн гаргасан эрсдэлийн шинжилгээнд үндэслэн эрсдэл өндөртэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, энэ тухай бүртгэл хөтөлнө.

    6.2.2.Эрсдэлгүй эсхүл эрсдэл багатай татвар суутган төлөгчийг эрсдлийн нэгжээс гаргасан дүгнэлтийг үндэслэн хяналт шалгалтанд хамруулахгүйгээр  нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төрлийн бүртгэлээс хасна.

       6.2.3.Хяналт шалгалтын хэлтэс /тасаг/ нь "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэлээс хасах карт"-ыг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан татварын хяналт шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасны дагуу өөрт үлдээсэн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэнэ.

   6.2.4.“Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах карт” болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үндэслэн татвар төлөгчийн харъяалах татварын албаны даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч нэмэгдсэн өртгийн албан татварын илүү, дутуу үлдэгдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

    6.2.5.Татвар төлөгчийн харьяалах татварын албаны даргын тушаал гарсан өдрөөс татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсанд тооцно.

     6.2.6.Татварын алба татвар суутган төлөгчөөс хасахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ болон үлдэгдэл нэмэгдсэн өртгийн албан татварын  падааныг хураан авна.

       6.2.7."Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах карт" болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.

      6.2.8.Татварын алба нь энэ журмын 6.1.2-т заасан нөхцөл бүрдсэн татвартөлөгчийнхувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах тухай харьяалах татварын албаны даргын тушаал гаргахгүй бөгөөд холбогдох шийдвэр, баримтыг үндэслэн татвар төлөгчийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч хасалт хийж, энэ тухай тухайн татварын албаны даргад танилцуулан холбогдох баримтыг хувийн хэрэгт хийнэ.

  6.3.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайнэтгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

  6.4.Татварын алба улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг татварын албаны цахим хуудсаар  улирал бүр мэдээлнэ.

 

 

Долоо. Маргааныг  хянан шийдвэрлэх

     7.1.Хувь хүн, хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо тухайн татварын албаны дээд шатны татварын албаны даргад гаргана.

      7.2.Дээд шатны татварын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.