- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГИЙН АЮУЛААС ХҮН АМ, ЭД ХӨРӨНГӨ, МАЛ, АМЬТНЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВРАХ, ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, ХОЙШЛУУЛШГҮЙ СЭРГЭЭН БОСГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2015 оны 416 дугаар
тогтоолын хавсралт
ГАМШГИЙН АЮУЛААС ХҮН АМ, ЭД ХӨРӨНГӨ, МАЛ, АМЬТНЫГ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВРАХ, ХОР УРШГИЙГ АРИЛГАХ,
ХОЙШЛУУЛШГҮЙ СЭРГЭЭН БОСГОХ АРГА
ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Үндэслэл, шаардлага
Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог 30 гаруй аюулт үзэгдлээс газар хөдлөлт, ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, цөлжилт, аянга, мөндөр, хүчтэй аадар бороо, үер, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний тархалт зэрэг байгалийн гаралтай аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектын түймэр, онгоцны сүйрэл, нуур, голын мөсний цөмрөлт, уурхайн дэлбэрэлт, гүний нуралт, химийн бодис алдагдах, агаарын болон авто тээврийн хэрэгслийн томоохон осол зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, техникийн холбогдолтой ослын улмаас манай оронд олон хүний амь нас эрсдэж, мал, амьтан ихээр хорогдож, эд хөрөнгө сүйрч, эдийн засагт томоохон хохирол учирч байсан.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон бүс нутгийн хэмжээнд тохиолдож буй гамшгийн тоо, төрөл, давтамж нэмэгдэж, учруулах хохирлын хэмжээ өсч байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулын үед эрэн хайх, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсрууллаа.
- Зорилго
Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө (цаашид “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө” гэх)-ний зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
- 3. Хамрах хүрээ
Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, нутаг дэвсгэрийн зарим хэсэг, хүн ам олноор суурьшсан газар, үйлдвэрийн бүс нутгийг хамарсан гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, дэд бүтэц болон хүрээлэн буй орчин ихээр сүйрэх зэрэг улс орны нийгэм, эдийн засагт их хэмжээний хохирол үүсч болзошгүй болон үүссэн үед авах арга хэмжээний үеэр ашиглана.
1.4. Гамшгийн үед ажиллах байгууллагуудын харилцан ажиллагааны зохицуулалт
№ |
Аюулт үзэгдэл, ослын төрөл |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах байгууллага |
1 |
Газар хөдлөлт |
ШШ |
БХБЯ, ЭМСЯ, СЯ, ГХЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БСШУЯ, БХЯ, ЭХЯ, АҮЯ, МХЕГ, ТЕГ, МТШХХГ, ИНЕГ, НЗБ |
2 |
Хүний гоц халдварт өвчин |
ЭМСЯ |
СЯ, ГХЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БСШУЯ, БХЯ, МХЕГ, ТЕГ, ОБЕГ, ИНЕГ, НЗБ |
3 |
Ган |
ХХААЯ |
ЭМСЯ, СЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БХЯ, АҮЯ, ОБЕГ, МХЕГ, МТШХХГ, НЗБ |
4 |
Зуд |
ХХААЯ |
ЭМСЯ, СЯ, ГХЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БСШУЯ, БХЯ, ЭХЯ, АҮЯ, ОБЕГ, МХЕГ, ИНЕГ, НЗБ |
5 |
Хүчтэй цасан болон шороон шуурга |
ОБЕГ |
БХБЯ, ЭМСЯ, ХХААЯ, СЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БСШУЯ, БХЯ, ЭХЯ, МХЕГ, ТЕГ, МТШХХГ, ИНЕГ, НЗБ |
6 |
Үер |
ОБЕГ |
БХБЯ, ЭМСЯ, СЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БХЯ, ЭХЯ, ХХААЯ, МХЕГ, ТЕГ, ИНЕГ, НЗБ |
7 |
Мал, амьтны гоц халдварт өвчин гарах |
ХХААЯ |
ЭМСЯ, СЯ, ГХЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, БСШУЯ, БХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ХХЕГ, ИНЕГ, НЗБ |
8 |
Хортон шавьж, мэрэгчид тархах |
БОНХАЖЯ |
ХХААЯ, СЯ, ХЗЯ, БХЯ, МХЕГ, ТЕГ, ОБЕГ, ИНЕГ, НЗБ |
9 |
Ой, хээрийн түймэр |
ОБЕГ |
БОНХАЖЯ, ХХААЯ, ЭМСЯ, СЯ, ЗТЯ, ХЗЯ, БХЯ, МХЕГ, ТЕГ, ХХЕГ, ИНЕГ, НЗБ |
10 |
Обьектын гал түймэр |
ОБЕГ |
БХБЯ, ЭМСЯ, ГХЯ, ЗТЯ, ХЗЯ, ХАХНХЯ, АҮЯ, МХЕГ, ТЕГ, НЗБ |
11 |
Химийн хорт болон аюултай бодис алдагдах |
БОНХАЖЯ |
ЭМСЯ, СЯ, ГХЯ, ЗТЯ, ХЗЯ, БХЯ, УУЯ, АҮЯ, МХЕГ, ТЕГ, ОБЕГ, ИНЕГ, НЗБ |
12 |
Цацраг идэвхт бодис алдагдах |
МХЕГ |
ЭМСЯ, СЯ, УУЯ, БОНХАЖЯ, ЗТЯ, ХЗЯ, БХЯ, ТЕГ, ОБЕГ, НЗБ |
13 |
Үйлдвэрлэлийн осол |
ОБЕГ |
АҮЯ, БХБЯ, ЭМСЯ, СЯ, УУЯ, ЗТЯ, ХЗЯ, ХЯ, БХЯ, ЭХЯ, МХЕГ, ТЕГ |
14 |
Тээврийн хэрэгслийн осол |
ЗТЯ |
ЭМСЯ, ХЗЯ, АҮЯ, МХЕГ, ОБЕГ, УБТЗ, ИНЕГ, НЗБ |
15 |
Хүнсний аюулгүй байдал алдагдах |
ХАБҮЗ |
ХХААЯ, ЭМСЯ, ОБЕГ, ТЕГ, ГЕГ, НЗБ, МХЕГ |
Хоёр. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, төлөвлөх, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага, чадвар олгох чиглэлээр бүх нийтийг хамруулан өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон холбогдох хууль тогтоомж, салбар тус бүрийн төрийн бодлого, хөтөлбөрийг үндэслэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, бүх аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ.
Гурав. Гамшгийн тухай зарлан мэдээлэл
3.1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг олон нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-аар зохицуулна. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх арга хэмжээг дараах бүдүүвчийн дагуу зохион байгуулна:
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн бүдүүвч
3.2. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дараалал:
3.2.1. Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв (цаашид “Төв” гэх) нь Одон орон геофизикийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газраас гамшгийн аюулын дохиог хүлээн авч, автоматаар болон Гамшгийн шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гамшгийн аюулын зарлан мэдээллийг хүргэнэ. Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс Мэдээлэл шуурхай удирдлагын төвд дохиог дамжуулан харилцан мэдээлэл солилцоно.
3.2.2. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Төвөөс Улсын онцгой комиссын дарга (түүний түр эзгүйд орлон үүрэг гүйцэтгэгчид), улсын онцгой комиссын гишүүд, Засгийн газрын гишүүдэд мэдэгдэнэ. Улсын онцгой комиссын дарга нь уг мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус мэдэгдэнэ.
3.2.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Төвөөс Гамшгаас хамгаалах улсын албад, яам, Засгийн газрын агентлагууд, гамшгаас хамгаалах орон нутгийн албадад хүргэж, удирдлагаар хангаж ажиллана.
3.2.4. Төвөөс удирдан гамшгийн аюулын тухай мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэхдээ телевиз, радиогоор нэвтрүүлгийг тасалж, улаан дэвсгэр дээр хар бичиглэлтэйгээр, шууд яриа, зураг, дүрс бүхий байдлаар шууд дамжуулна.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дуут дохиоллын цамхагаар дамжуулахдаа түгшүүрийн дохио болон шууд яриаг 3 минут үргэлжлэх, 30 секундын завсарлах хугацаатайгаар 3 удаагийн давталтаар, электрон самбараар, богино бичилт бүхий мэдээллийг 160 тэмдэгтэд багтаан бүх нийтийн буюу хэсэгчилсэн байдлаар шууд болон гамшгийн шуурхай штабын удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу дамжуулна.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг үүрэн холбооны сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэхдээ урьдчилан бэлтгэсэн богино бичилт бүхий мэдээллийг 160 тэмдэгтэд багтаан нэгэн зэрэг дамжуулна.
Дөрөв. Хангалт зохион байгуулалт
Гамшгийн үед энэхүү төлөвлөгөөний 1.4-т заасан байгууллагын удирдлагын түвшний шийдвэрээр хангалтыг зохион байгуулна. Гамшгийн үеийн хангалтыг дараах байгууллагууд хэрэгжүүлнэ:
Хангалтын төрөл |
Хэрэгжүүлэх байгууллага |
|
1 |
Холбоо |
ЗХЖШ, МТШХХГ, ОБЕГ, ХХЕГ |
2 |
Хүн эмнэлэг |
ЭМСЯ, БХЯ, БСШУЯ, ОБЕГ, МУЗН, ОУБ (кластер), НЗБ |
3 |
Орон байр, хувцас, хэрэгсэл |
БХБЯ, ХХААЯ, БСШУЯ, БХЯ, ОБЕГ, МУЗН, ОУБ (кластер), НЗБ |
4 |
Хоол, хүнс |
ХХААЯ, АҮЯ, БХЯ, ГХЯ, ОБЕГ, МХЕГ, ГЕГ, МУЗН, ОУБ (кластер), НЗБ |
5 |
Тээврийн хэрэгсэл |
ЗТЯ, БХЯ, ОБЕГ, ИНЕГ, УБТЗ |
6 |
Хүч хэрэгсэл |
БХБЯ, УУЯ, ЭХЯ, ЗТЯ, АҮЯ, ХХААЯ, БХЯ, ХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МУЗН |
7 |
Түлш, эрчим хүч |
ЭХЯ, ХХААЯ, УУЯ, БХЯ, АҮЯ |
8 |
Ус, дулаан |
НЗБ, БОНХАЖЯ, БХБЯ, ХХААЯ, ЭХЯ |
9 |
Мал эмнэлэг |
ХХААЯ, БСШУЯ, ОБЕГ, МЭҮГ |
10 |
Шатах, тослох материал |
УУЯ, ГХЯ, ЗТЯ, УБТЗ, ИНЕГ, ОБЕГ |
Тав. Нүүлгэн шилжүүлэлт
Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу зохион байгуулна.
Зургаа. Хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг
Гамшгийн хор уршиг, хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн нөөц боломж, чадавхаас давсан тохиолдолд олон улсаас хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг хүсэх уриалгыг Засгийн газар гадаад улс, олон улсын байгууллагад гаргана.
Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Засгийн газар уг тусламжийг авах, эсэх талаар шийдвэр гаргана.
Хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг нь олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигт нийцсэн байна. Олон улсын хүмүүнлэгийн дараах төрлийн тусламж авч болно:
-үнэлгээ, зохицуулалтын баг;
-эрэн хайх, аврах баг;
-эм, эмнэлгийн үйлчилгээ;
-хүнс, бараа материал;
-техник, багаж хэрэгсэл;
-орон байр;
-санхүү;
-бусад.
Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажлыг дараах байдлаар зохион байгуулна:
Хийгдэх ажил |
Хариуцах байгууллага |
Хамтран хэрэгжүүлэх байгууллага |
Улсын хилээр нэвтрүүлэх |
ХХЕГ |
СЯ, ГЕГ, МХЕГ, ИНЕГ, ИХШХЕГ |
Хүлээн авах |
ШШ |
СЯ, ЭМСЯ, ХХААЯ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ |
Тээвэрлэх |
ШШ |
БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ЗТЯ |
Хадгалах |
ШШ |
ХХААЯ, ЗТЯ, ГЕГ, ОБЕГ, ИНЕГ, ЦЕГ, НЗБ |
Хуваарилах |
ШШ |
СЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЗХЖШ, НЗБ |
Олгох |
ШШ |
НЗБ, ОБЕГ, ОУБ (кластер), ЦЕГ, УБЕГ |
Хяналт тавих |
ШШ |
ОБЕГ, НЗБ, ОУБ (кластер) |
Долоо. Гамшгийн хор уршгийг арилгах,
сэргээн босгох арга хэмжээ
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг хохирлын үнэлгээнд тулгуурлан хийнэ. Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаа нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинг хамгаалах, учирсан хохирлыг арилгахад чиглэнэ.
Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг нэн тэргүүнд сэргээн босгоно.
Найм. Гамшгийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөө (гамшгийн төрөл бүрээр)
8.1. Газар хөдлөлт
№ |
Хийх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минутсек) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Хүчтэй газар хөдлөлт болсон үед иргэдэд гамшгийн аюулыг амжиж анхааруулах (Улаанбаатар хотоос 200-400 км тойрогт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд) |
Ц+00:00-00:0030
|
ОБЕГ |
ООГХ, хэвлэл мэдээллийн байгууллага, үүрэн холбооны оператор |
Иргэдэд гамшгийн тухай мэдээлэл хүргэх, дахин болж болзошгүй газар хөдлөлт болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэх |
Ц+00:0030-00:05 |
ОБЕГ |
ООГХ, хэвлэл мэдээллийн байгууллага, үүрэн холбооны оператор |
|
2 |
Аврах, гал унтраах, хэв журам сахиулах ажиллагааг эхлүүлэх |
Ц+00:01-00:0230 |
ОБЕГ |
ҮАБЗ-ийн ШМТ, ГХУА ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, МХЕГ |
3 |
Улсын онцгой комиссын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хүргэх |
ОБЕГ, ООГХ, НЗБ |
||
4 |
Газар хөдлөлтийн аюулын анхдагч нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах |
|||
5 |
Үүссэн нөхцөл байдлыг үнэлэх |
Ц+00:0230-00:10 |
ҮАБЗ, ОБЕГ |
|
Хүч хэрэгслийг тодотгох |
ОБЕГ |
- |
||
6 |
Зарласан талбайд цугласан иргэдийг бүртгэх, зааварчилгаа өгөх |
Ц+00:10-дуустал |
НЗБ |
ОБЕГ |
7 |
Зам, гарцыг чөлөөлж аврах ажиллагаа явуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх |
Ц+00:10-дуустал |
ОБЕГ |
- |
8 |
Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах |
Ц+00:10-дуустал |
ОБЕГ |
ЭМСЯ, ЦЕГ |
9 |
Нэрвэгдэгсдийг ангилах, анхны болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх |
ЭМСЯ |
БХБЯ, ЗТЯ, ЭХЯ, БСШУЯ, БХЯ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, УБЕГ |
|
10 |
Гамшгийн шуурхай штаб (цаашид “ШШ” гэх)-ыг байгуулах |
Ц+00:30-01:00 |
ҮАБЗ, УОК |
ЗГ, ГХУА |
11 |
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, онц байдал зарлах болон холбогдох бусад шийдвэрийг гаргах |
ҮАБЗ, ЗГ, аймаг, нийслэлийн Засаг дарга |
ШШ, ОБЕГ |
|
12 |
Улс, аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Шуурхай штабаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх |
ШШ, аймаг, нийслэлийн Засаг дарга |
УОК, ГХУА |
|
13 |
Үүссэн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээг гаргах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах |
ШШ |
ГХУА, Кластерийн багууд |
|
14 |
Хоёрдогч хөнөөл үүсэхээс хамгаалах |
Ц+00:30-дуустал |
ОБЕГ, Мэргэжлийн ангиуд |
|
15 |
Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн обьектыг хамгаалалтад авах |
Ц+00:30-дуустал |
ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ |
|
16 |
Галын онц аюултай болон аюултай барилга байгууламжийг хамгаалалтад авах |
Ц+00:30-дуустал |
ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ |
|
17 |
Гамшгийн тухай мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх |
Ц+00:30-дуустал |
ХМУА, МТШХХГ |
|
18 |
Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагааг зохион байгуулах |
Ц+01:00-дуустал |
ЦЕГ |
ГХУА, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ, ТЕГ, ОБЕГ |
19 |
Нэн тэргүүнд сэргээн босгох дэд бүтэц, барилга байгууламжийг тодорхойлох |
ШШ |
ЗТЯ, БХЯ, ХХААЯ, ЭХЯ, БХБЯ, УУЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, МТШХХГ |
|
20
|
Шаардлагатай дэд бүтцийг сэргээн засварлах, дулаан, цахилгаанаар хангах |
|||
21 |
Хор уршгийг арилгах үйл ажиллагаанд шаардлагатай хүч хэрэгслийг тодотгох |
|||
22 |
Хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх |
|||
23
|
Гамшгийн голомтод холбоо зохион байгуулах, 24 цагийн жижүүрлэлтэд шилжүүлэх |
БХЯ, ОБЕГ, МТШХХГ |
||
24 |
Тусгай чиг үүргийн шуурхай бүлэг томилон ажиллуулах |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
||
25 |
Нэрвэгдэгсдийн судалгаа гаргах |
Ц+01:00-дуустал |
ШШ |
ЭМСЯ, ХАХНХЯ, МХЕГ, УБЕГ, НЗБ, ТББ |
26 |
Нэрвэгдэгсдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, цогцос хадгалах байрыг байгуулах |
Ц+02:00-дуустал |
ШШ |
БХЯ, ЭМСЯ, БОНХАЖЯ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, УБЕГ, НЗБ |
27 |
Гамшгийн нөөцийг хуваарилах, хангалтыг зохион байгуулах |
Ц+02:00-дуустал |
ШШ |
ХХААЯ, БХЯ, ЭМСЯ, ЗТЯ, ЭХЯ, АҮЯ, БХБЯ, УУЯ, ХАХНХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, |
28 |
Гамшгийн голомтоос нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах |
Ц+02:00-дуустал |
ШШ |
ГХУА, НЗБ |
29 |
Нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн тусламж, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх |
Ц+02:00-дуустал |
ЭМСЯ |
ХАХНХЯ, ЦЕГ, ОБЕГ, МУЗН, НЗБ |
30 |
Онцгой байдлын үед ажиллах тусгай дэглэм тогтоох, мөрдүүлэх |
Ц+03:00-дуустал |
ШШ |
ЗТЯ, БХЯ, ЭМСЯ, ЭХЯ, БХБЯ, ХХААЯ,УУЯ, ЦЕГ, АЕГ, ШШГЕГ, МХЕГ, МТШХХГ |
31 |
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, салбарыг дайчлах |
Ц+03:00-дуустал |
ШШ |
БХЯ, ХЗЯ |
32 |
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах |
Ц+03:00-дуустал |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
33 |
Учирсан хохирол болон цаашид хэрэгцээтэй зүйлсийн нарийвчилсан үнэлгээ гаргах |
Ц+12:00-24:00 |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
34 |
Гамшгийн улмаас нас барагсдыг таниулах, цогцос цуглуулах, зөөвөрлөх, хадгалах |
Ц+01:00-дуустал |
ЦЕГ |
ЭМСЯ, БХЯ, УБЕГ |
35 |
Гамшгийн улмаас нас барагсдыг оршуулах ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
ШШ
|
ЭМСЯ, ЦЕГ, НЗБ |
36 |
Нэрвэгдэгсдийн талаарх мэдээлэл хүргэх, хүлээн авах ажиллагааг зохион байгуулах |
Тухай бүр |
ЦЕГ, МТШХХГ, УБЕГ |
|
37 |
Гадаад улс, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж авах хүсэлт гаргах |
Ц+01:00-24:00 |
ГХЯ, ОБЕГ |
|
38 |
Олон улсын байгууллага, хандивлагч орон, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хандив, тусламжийг хүлээн авах, зохицуулалт хийх |
Ц+01:00-дуустал |
Кластерийн багууд, Ажлын хэсэг |
|
39 |
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх |
Ц+12:00-дуустал |
Яам, агентлагууд, НЗБ |
8.1.1. Газар хөдлөлтийн гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөлт
Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаа, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сэргээн босгох үйл ажиллагааг Шуурхай штаб удирдан зохион байгуулна.
Шуурхай штаб нь үүссэн нөхцөл байдал, хохирлын болон хэрэгцээ, шаардлагын үнэлгээ хийж, хүн ам, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хэвийн нөхцөлийг хангахад чиглэсэн сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
Засгийн газар яаралтай сэргээн босгох үйл ажиллагаанд хөрөнгө, санхүү, хүч хэрэгслийн зохицуулалт хийж, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ:
№ |
Хийх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Хариуцан ажиллах байгууллага |
Хамтран ажиллах байгууллага |
1 |
Сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах шуурхай штабыг бий болгох |
Ц+03:00 |
ЗГ |
УОК |
2 |
Гамшгийн хохирол, сэргээн босгох үйл ажиллагааны хэрэгцээний үнэлгээ хийх |
Ц+72:00
|
ШШ |
ЗГ, НЗБ |
3 |
Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
4 |
Үйл ажиллагаанд зохицуулалт хийх |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
5 |
Хүн амыг ус, хоол, хүнсээр хангах |
ШШ, ХХААЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
6 |
Нэрвэгдэгсдийг орон байраар хангах |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
7 |
Нурангыг зайлуулах, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах |
Ц+72:00-хойш |
БОНХАЖЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
8 |
Орчны бохирдлын шинжилгээ хийх |
Ц+72:00
|
МХЕГ |
ЭМСЯ, БОНХАЖЯ |
9 |
Ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
10 |
Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэх |
ХАХНХЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
11 |
Олон нийтэд чиглэсэн урлаг соёл, сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ явуулах |
ЭМСЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
12 |
Олон улсын болон хүмүүнлэгийн байгууллага, гадаад орноос ирсэн тусламжийн бараа, материалыг байршуулах, хуваарилах арга хэмжээ авах |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
13 |
Эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх |
Ц+168:00
|
ЭМСЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
14 |
Бүх шатны боловсролын байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх |
БСШУЯ |
|
|
15 |
Холбогдох хуулийн дагуу онцгой журам тогтоох, мөрдүүлэх |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
16 |
Газар хөдлөлтийн хохирлоос болж эвдэрсэн барилга байгууламжийн эвдрэл гэмтлийн зэрэглэлийг тогтоох |
БХБЯ |
МХЕГ, НЗБ |
|
17 |
Сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах |
ШШ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
18 |
Дайчилгаагаар ажиллагсдыг хоол хүнсээр, машин механикм, техник хэрэгслийг шатах тослох материалаар хангах |
ШШ |
ЗГ |
|
19 |
Олон нийтийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг хүчитгэн бэхжүүлэх |
Ц+30 хоног
|
БХБЯ |
МХЕГ, ЗТЯ, ЭХЯ |
20 |
Инженерийн хангамжийн байгууламж, тэдгээрийн эх үүсвэрийг сэргээн засварлах |
БХБЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
21 |
Ус хангамж, холбоо, дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах |
ЭХЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
22 |
Эвдрэлийн хэмжээ, зэрэглэлээр цаашид ашиглах боломж бүхий барилга байгууламжийг үе шаттайгаар сэргээн засварлах |
БХБЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
|
23 |
Цаашид сэргээн засварлах боломжгүй барилга байгууламжийг буулган талбай чөлөөлөх арга хэмжээ авах |
НЗБ |
Яам, ЗГ-ын агентлагууд, |
|
24 |
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах |
Ц+180 хоног |
БХБЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
25 |
Газар хөдлөлтийн дараах хойшлуулшгүй сэргээн босголтод шаардагдах зардлыг тооцож, хөрөнгийн тооцоог үнэлж гаргах |
Ц+1 жил
|
СЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
26 |
Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламж, зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах |
СЯ |
Яам, ЗГ-ын агентлагууд, НЗБ |
8.1.2. Газар хөдлөлтийг анхааруулах бүдүүвч

Тайлбар: Энэхүү зарлан мэдээлэл дамжуулах бүдүүвч нь хотоос 200-400 км тойрогт байгаа хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий хагарлууд дээр болсон газар хөдлөлтийг иргэдэд 1-2 минутын өмнө амжиж анхааруулах зориулалттай.
8.1.3. Хүчтэй газар хөдлөлтийн үед зарлан мэдээлэл дамжуулах бүдүүвч
Тайлбар: Улаанбаатар хот орчим 20-100 км тойрогт хүчтэй газар хөдлөлт болсон үед иргэдэд амжиж анхааруулах боломжгүй бөгөөд газар хөдлөлтийн чичэрхийлэлт болж байх үед болон чичэрхийлэлт дууссаны дараа Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс шууд мэдээллийг дамжуулна.
8.2. Хүний гоц халдварт өвчин
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минутсек) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Эрүүл мэнд, хэв журам сахиулах ажиллагааг эхлүүлэх |
Ц+00:01-00:0230
|
ЭМСЯ |
ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, НЗБ |
2 |
Өвчний голомт бүхий газарт зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах, зогсоох |
Ц+00:00:00:30 |
ЦЕГ |
ОБЕГ, МХЕГ, НЗБ |
3 |
Хорио цээрийн дэглэм тогтоох, харуул хамгаалалт зохион байгуулах |
Ц+00:30-дуустал |
ЦЕГ |
ОБЕГ, МХЕГ, НЗБ |
4 |
Сэжиг бүхий хүн, орчин, эд материалаас сорил дээж авах, шинжлэх |
Ц+00:10-12:00 |
ЭМСЯ |
МХЕГ, НЗБ |
5 |
Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисын уусмалаар хангах ажлыг зохион байгуулах |
|||
6 |
Ариутгал халдваргүйтгэл хийх |
|||
7 |
Шуурхай ажлын хэсэг томилох |
Ц+00:01-дуустал |
УОК |
ЭМСЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, НЗБ |
8 |
Хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх |
|||
9 |
Хүч хэрэгслийг бэлэн болгох |
Ц+00:01-01:30 |
УОК |
ЭМСЯ, ЗХЖШ, |
10 |
Хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах |
Ц+01:30-дуустал |
УОК |
ЭМСЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, МХЕГ, ШШГЕГ |
11
|
Халдварт өвчнийг таслан зогсоох, тархахаас урьдчилан сэргийлэх |
Ц+01:30-дуустал |
УОК |
ЭМСЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
12 |
Бүх төрлийн нөөцийг хуваарилах, нөхөн бүрдүүлэх |
Ц+01:30-дуустал |
УОК |
ЭМСЯ |
13 |
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах |
Тухай бүр |
ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба |
МТШХХГ, ОБЕГ, МХЕГ |
14 |
Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах арга хэмжээний саналаа Засгийн газар, Улсын Их Хуралд хандаж шийдвэрлүүлэх |
Ц+01:30-дуустал |
УОК |
ЭМСЯ |
8.3. Ган
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Гангийн нөхцөл байдалд үнэлгээ хийх |
Шийдвэр гарснаар |
ХХААЯ, УОК |
ОБЕГ, ЦУОШГ |
2 |
Цагийн байдлын талаар мэдээлэл цуглуулах |
Ц+00:40 |
ХХААЯ |
ОБЕГ, ЦУОШГ |
3 |
Хохирлын үнэлгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох |
Ц+00:40-48:00 |
ХХААЯ |
БОНХАЖЯ, ЦУОШГ, МХЕГ, ОБЕГ |
4 |
Үүссэн нөхцөл байдлыг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, холбогдох шийдвэрийг гаргуулах |
Ц+00:40-72:00 |
ХХААЯ |
БОНХАЖЯ, ЦУОШГ, МХЕГ, ОБЕГ |
5 |
Олон улсын байгууллага, хандивлагч орон, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хандив, тусламжийг хүлээн авах, зохицуулалт хийх |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШШ |
ОБЕГ, ОУБ, МУЗН |
6 |
Хүн ам, мал, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
ХХААЯ |
ЗТЯ, НЗБ, ОБЕГ |
7 |
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх |
Тухай бүр |
ЭМСЯ |
НЗБ |
8 |
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
БОНХАЖЯ |
НЗБ |
9 |
Худаг, уст цэгийг сэргээх, шинээр байгуулах |
Тухай бүр |
БОНХАЖЯ, ХХААЯ |
НЗБ |
10 |
Газар тариалангийн бүс нутгуудад усжуулалтын ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
ХХААЯ |
НЗБ |
11 |
Болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
БОНХАЖЯ |
МТШХХГ |
8.4. Зуд
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Өвөлжилтйн нөхцөл байдалд үнэлгээ хийх, дүгнэлт гаргах |
Шийдвэр гарснаар |
УОК |
ХХААЯ, ЭМСЯ, ОБЕГ, ЦУОШГ |
2 |
Зудын байдлын талаар мэдээлэл хүргэх |
УОК, ХХААЯ |
МТШХХГ, ОБЕГ, ЦУОШГ |
|
3 |
Хохирлын анхдагч үнэлгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох |
Ц+00:40-72:00 |
УОК, ХХААЯ |
ОБЕГ, ЦУОШГ, НЗБ |
4 |
Хүн ам, мал, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам, маршрут гаргах, зурагт оруулах |
Ц+72:00-20:00 |
УОК, ХХААЯ |
ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ, НЗБ |
5 |
Сураггүй алга болсон, малтайгаа уруудсан, төөрсөн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах |
Тухай бүр |
ОБЕГ, ЦЕГ
|
ЗХЖШ, ХХЕГ, НЗБ |
6 |
Гамшигт нэрвэгдсэн орон нутгаас эхний ээлжинд хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нүүлгэн шилжүүлэх |
Ц+00:40-72:00 |
НЗБ |
ЗТЯ, ЭМСЯ, ХХААЯ, ЦЕГ, ОБЕГ |
7 |
Аймаг, сумын удирдлагад үүссэн цагийн байдалтай холбогдуулан заавар, зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах |
Ажиллагааны турш |
УОК |
ХХААЯ, ОБЕГ, НЗБ |
8 |
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох |
Ажиллагааны турш
|
НЗБ |
ХХААЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, НЗБ |
9 |
Мэргэжлийн ангиудыг бэлэн байдалд оруулах |
ЗТЯ, ХХААЯ |
ХХААЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, НЗБ |
|
10 |
Хаагдсан зам, даваа, бэлчээрийн талбайг нээх ажлыг зохион байгуулах |
|||
11 |
Гамшигт нэрвэгдсэн малчин өрхийн байршлын судалгаа гаргаж, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах |
Ажиллагааны турш |
ХХААЯ, ЭМСЯ |
ОБЕГ, НЗБ |
12
|
Гамшигт нэрвэгдсэн аймаг, сумдтай мэдээ, мэдээлэл солилцох |
Тухай бүр |
ХХААЯ |
ОБЕГ, НЗБ |
13 |
Малчдын эрүүл мэндийг хамгаалах, үзлэг, вакцинжуулалтад хамруулах, эрүүл ахуй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх |
Тухай бүр |
ЭМСЯ |
ХХААЯ, МХЕГ, НЗБ |
14 |
Улсын нөөцөөс өвс тэжээл, бараа, материал гаргах асуудлыг шийдвэрлүүлэх |
Тухай бүр |
ОБЕГ |
ХХААЯ, МХЕГ, НЗБ |
15 |
Улсын нөөцөөс өвс тэжээл, бараа материал гаргах, хуваарилан олгох, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулах |
|||
16 |
Олон улсын байгууллага, хандивлагч орон, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хандив, тусламжийг хүлээн авах, зохицуулалт хийх |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШШ |
ОБЕГ , ОУБ, МУЗН |
17 |
Малчид, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн байгууллага иргэдийг дулаан хувцас, хоол хүнс, шатахуунаар хангах |
Тухай бүр |
ХХААЯ |
НЗБ, ОУБ, МУЗН |
18 |
Малчин өрхийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, хүүхдүүдийг сургууль завсардуулахгүй байх |
Тухай бүр |
ХАХНХЯ |
БСШУЯ, ЭМСЯ, НЗБ |
16 |
Төв, суурин газар барилга байгууламжийн ус, дулаан, цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, шуурхай сэргээн засварлах, түлшний нөөц бүрдүүлэх |
Тухай бүр |
БХБЯ, ЭХЯ |
ЗТЯ, МХЕГ, НЗБ |
17 |
Зудын үнэлгээ гаргах, орон гэргүй болсон, мал, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах |
Сэргээн босгох ажиллагааны үед |
УОК |
ГХУА |
18 |
Зудад хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах |
Сэргээн босгох ажиллагааны үед |
ХХААЯ |
ОБЕГ, МХЕГ, МУЗН, ОУБ, НЗБ |
8.5. Хүчтэй цасан болон шороон шуурга
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Цасан болон шороон шуурганы аюулын талаар зарлан мэдээлэх |
Ц+00:40-00:50 |
ЦУОШГ |
ОБЕГ |
2 |
Цасан болон шороон шуурганы аюул болж байгаа болон дайран өнгөрч болзошгүй бүс нутагт байгаа малчдыг хяналтдаа авах, хамгаалах |
Ц+00:50-48:00 |
ОБЕГ |
НЗБ |
3 |
Төв, суурин газрын иргэдийг төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх |
Ц+00:40-01:00 |
ОБЕГ |
НЗБ |
4 |
Цасан болон шороон шуурганы аюулын бүсийн чиглэлд уг бүсээс гадагш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах |
Ц+00:20-01:00 |
ЦЕГ |
НЗБ, ОБЕГ |
5 |
Эрлийн баг томилох |
Ц+00:20-00:50 |
ОБЕГ |
ХХААЯ, ЦЕГ, НЗБ |
6 |
Сураггүй алга болсон, малтайгаа уруудсан, төөрсөн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах |
Ц+00:40-01:00 |
ОБЕГ
|
ХХААЯ, ЦЕГ, НЗБ |
7 |
Малчид, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн байгууллага, иргэдийг дулаан хувцас, хоол хүнс, шатахуунаар хангах |
Тухай бүр |
ШШ |
УУЯ, НЗБ, МУЗН, ОУБ, ХХААЯ |
8 |
Цасанд дарагдсан, боогдсон зам, даваа, бэлчээрийн цасыг арилгах |
Тухай бүр |
ЗТЯ |
УУЯ, НЗБ |
9
|
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах |
Тухай бүр |
ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба |
БОНХАЖЯ, ХХААЯ, НЗБ |
10 |
Цасан болон шороон шуурганд нэрвэгдсэн айл өрх, иргэдэд өвс тэжээл, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, эд материалын тусламж үзүүлэх |
Тухай бүр |
ХХААЯ |
ОБЕГ, МУЗН, ОУБ, НЗБ |
11 |
Гамшгийн үнэлгээ гаргах, орон гэргүй болсон, мал, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах |
Сэргээн босгох ажиллагааны үед |
УОК |
ГХУА |
12 |
Цасан болон шороон шуурганд хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах |
Сэргээн босгох ажиллагааны үед |
ХХААЯ |
ОБЕГ, МХЕГ, МУЗН, ОУБ, НЗБ |
8.6. Үер
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минутсек) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх, нийгмийн хэв журам сахиулах хүч хэрэгслийг гарган ажиллуулах |
Ц+00:01-00:0230 |
ЭМСЯ, ОБЕГ, ЦЕГ |
ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ, ТЕГ, НЗБ |
2 |
Үерийн аюулын талаар зарлан мэдээлэл хүргэх |
Ц+00:05-00:10 |
ЦЕГ, ОБЕГ |
ЦУОШГ, МТШХХГ |
3 |
Аврах ажиллагааг зохион байгуулах |
ГХУА, ЗХЖШ, ХХЕГ, НЗБ, |
||
4 |
Улсын онц чухал обьектыг хамгаалалтад авах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах |
|||
5 |
Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах |
|||
6 |
Үүссэн нөхцөл байдлын талаар анхдагч мэдээлэл цуглуулах |
Ц+00:10-00:40 |
ЦЕГ, ОБЕГ, НЗБ |
ЭМСЯ, ЦУОШГ, холбогдох бусад яам, ЗГ-ын агентлаг |
7 |
Үүссэн цагийн байдлыг үнэлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр (бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх г.м) гаргах |
|||
8 |
Нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх |
Ц+00:10-дуустал |
ЭМСЯ |
ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ |
9 |
Тандалтын бүлэг ажиллуулах, үнэлгээ хийх |
Ц+00:20-дуустал |
ЦЕГ, ОБЕГ, НЗБ |
ГХУА, ЗХЖШ, ТЕГ |
10 |
Хоёрдогч аюул үүсэхээс урьдчилан сэргийлж, бохирдсон гудамж, талбайг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэл хийх |
ЭМСЯ, МХЕГ |
||
11 |
Гамшгийн голомтод холбоо зохион байгуулах, 24 цагийн жижүүрлэлтэд шилжүүлэх, шуурхай бүлэг томилон ажиллуулах |
ЦЕГ, ОБЕГ, НЗБ |
||
12
|
Хоёрдугаар цувраа буюу томилгоот хүч хэрэгслийг бэлэн болгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох |
Ц+01:00-02:00 |
ШШ |
БХЯ, ГХУА, ОБЕГ, ТЕГ |
13
|
Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийг ажиллах нөхцөлөөр хангах |
Ц+00:50-дуустал |
ШШ |
Улсын албад, ОБЕГ, холбогдох яам, НЗБ, ЗГ-ын агентлаг |
14 |
Нэрвэгдэгсдийн талаарх мэдээллийг цуглуулах, зарлах |
|||
15 |
Голомтоос эд хөрөнгө гаргах, хамгаалалтад авах |
|||
16 |
Цогцсыг хадгалах байранд шилжүүлэх, төвлөрүүлэх |
|||
17 |
Хохирлын анхдагч үнэлгээ хийх |
Ц+01:00-04:00 |
ШШ |
Ажлын хэсэг |
18 |
Нөөцийг төлөвлөн хуваарилах, хяналт тавих |
Ц+01:00-дуустал |
ШШ, НЗБ |
Улсын албад, УБЕГ |
19 |
Үерийн аюулд өртсөн айл өрхөд шинээр газар олгох ажиллагааг зохион байгуулах |
|||
20 |
Нэрвэгдсэн дэд бүтцийн байгууламж, зам гарцыг чөлөөлөх |
ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ |
||
21 |
Нэмэлт хүч дайчлах, хуваарилах |
Ц+24:00-дуустал |
ШШ |
ЗТЯ, ЭМСЯ, ЭХЯ, БХБЯ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, НЗБ |
22 |
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах |
Тухай бүр |
ШШ |
ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба |
23 |
Нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх |
Аврах ажиллагааны турш |
ЭМСЯ |
ОБЕГ |
24 |
Нас барагсдыг таниулах, оршуулах ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
ЦЕГ |
ЭМСЯ, ШШҮТ |
25 |
Хохирлын дунд шатны үнэлгээ гаргах, орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах |
Ц+48:00-с |
ШШ |
Ажлын хэсэг |
26 |
Олон улсын байгууллага, хандивлагч орон, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хандив, тусламжийг хүлээн авах, зохицуулалт хийх |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШШ |
ОБЕГ , ОУБ, МУЗН |
27 |
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх |
Ц+00:10-дуустал |
ШШ |
Улсын албад, ОБЕГ, холбогдох яам, ЗГ-ын агентлаг |
8.7. Мал, амьтны гоц халдварт өвчин
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Сэжиг бүхий мал, амьтнаас сорил, дээж, шинжилгээ авах, хариуг тогтоох |
Ц+00:10-12:00 |
ХХААЯ |
МХЕГ, НЗБ |
2 |
Халдварын голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай бүлэг томилох |
Ц+12:00 |
ШШ |
ХХААЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
3 |
Өвчний голомт бүхий газарт зорчигчид, ердийн болон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, хаах |
Ц+12:00 |
ШШ |
ОБЕГ, МХЕГ |
4 |
Хүч хэрэгслийг бэлэн болгох |
Ц+00:20-01:00 |
ШШ |
ХХААЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
5 |
Хорио цээрийн дэглэм тогтоох, харуул хамгаалалт зохион байгуулах |
Ц+01:50-06:00 |
ШШ |
ХХААЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
6 |
Халдварт өвчин тархахаас сэргийлэх |
Ц+00:50-72:00 |
ШШ |
ХХААЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
7 |
Вакцин, ариутгалын бодисын уусмалаар хангах ажлыг зохион байгуулах |
Ц+00:50-48:00 |
ШШ |
ХХААЯ |
8
|
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах |
Тухай бүр |
ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба |
МТШХХГ, ОБЕГ, МХЕГ |
9
|
Өвчтэй мал, амьтныг эмчлэх, шаардлагатай бол устгах ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
ШШ |
ХХААЯ, БХЯ, ХХЕГ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, НЗБ |
10 |
Хохирлын үнэлгээ гаргах, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулах |
Тухай бүр |
Ажлын хэсэг |
СЯ, МХЕГ, НЗБ |
11 |
Хандив, тусламж үзүүлэх асуудлыг зохицуулах, зохион байгуулах |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШШ |
ОБЕГ , ОУБ, МУЗН |
8.8. Ой, хээрийн гал түймэр
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минутсек) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Ой, хээрийн гал түймрийн талаарх товч мэдээ, мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг тодруулах |
Ц+01:00 |
ОБЕГ |
НЗБ, ЦУОШГ, БОНХАЖЯ, ХХЕГ |
2 |
Ой, хээрийн гал түймрийн дуудлагаар ажиллах эхний ээлжийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханган дуудлагын дагуу гаргах, түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулах |
Ц+01:00 (замын нөхцөл байдал, байгалийн бартаа саадыг харгалзан харилцан адилгүй хугацаанд) |
ОБЕГ |
НЗБ, ХХЕГ, БХЯ |
3 |
Ой, хээрийн гал түймрийн голомт, байршил, тархан дэлгэрэх чиглэл, цаг агаарын нөхцөл байдал, түймэрт өртөж болзошгүй обьект, айл өрхийн байршлыг тодорхойлох, цагийн байдлын талаар мэдээлэл цуглуулах |
Ц+01:00 |
ОБЕГ, НЗБ, ХХЕГ, |
БОНХАЖЯ, ЦУОШГ, ЦЕГ |
4 |
Ой, хээрийн гал түймрийн дуудлагаар ажиллаж байгаа хүн хүч, техник багаж хэрэгслийн харилцан ажиллагааг удирдан зохион байгуулах, хөдөлгөөнт удирдлагын байрыг бэлтгэх |
Ц+01:00-48:00 |
ОБЕГ |
БОНХАЖЯ, НЗБ, БХЯ, ЗТЯ, ХХЕГ |
5 |
Хүч хэрэгслийг томилгоожуулах, гал түймэр унтраах, шийдвэрлэх чиглэлийг тогтоох ажлыг гүйцэтгэх |
Ц+01:00-48:00 |
ОБЕГ |
БОНХАЖЯ, ЗТЯ, БХЯ, ХХЕГ, НЗБ |
6 |
Түймрийн цагийн байдлын талаар мэдээ, мэдээллийг тогтмол тодотгон, нэмэлт хүн хүч, техник багаж хэрэгслийг бэлтгэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүчийг түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулах |
Ц+01:00-48:00 |
ОБЕГ |
БОНХАЖЯ, ЗТЯ, БХЯ, ХХЕГ, ЦЕГ, ЦУОШГ, НЗБ |
7 |
Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний хоол хүнс, хувцас, техник багаж хэрэгсэл, шатахууны хангалтыг зохион байгуулах |
Ц+24:00 (түймрийн нөхцөл байдлаас хамаарна) |
УОК, ОБЕГ, НЗБ |
ОБЕГ, СЯ, БХЯ, ХХЕГ, ЦЕГ, ЗТЯ, ЭМСЯ |
8 |
Ой, хээрийн гал түймэр унтраах усны эх үүсвэр болон уст цэгүүдийн судалгааг гаргаж түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулах |
Ц+24:00 (түймрийн нөхцөл байдлаас хамаарна) |
ОБЕГ, НЗБ |
БХЯ, ХХЕГ, ЗТЯ |
9
|
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах |
Тогтоосон хугацаанд |
УОК, ОБЕГ |
БОНХАЖЯ, МТШХХГ, ЦУОШГ, НЗБ |
10
|
Ой, хээрийн гал түймэр унтраах чиг үүрэг бүхий мэргэжлийн анги, хүч хэрэгслийн дайчилгаа явуулах |
Ц+00:50-96:00 |
УОК, ОБЕГ, НЗБ |
БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, |
11 |
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал тухайн бүс нутагт байгаа барилга байгууламж болон айл өрх, мал, амьтныг тандах эргүүлийн нислэгийг зохион байгуулж, удирдлагыг мэдээллээр хангах |
Шаардлагатай тохиолдолд |
УОК, ОБЕГ, НЗБ |
ЗТЯ, БХЯ, ОБЕГ, ИНЕГ |
12 |
Ой, хээрийн гал түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрээс хүн ам, эд хөрөнгө, мал сүргийг нүүлгэн шилжүүлэх |
Шаардлагатай тохиолдолд |
ОБЕГ, НЗБ |
ХХААЯ, ЗТЯ, БХЯ
|
13 |
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавих, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх |
Шаардлагатай тохиолдолд |
ОБЕГ, ЭМСЯ
|
ЗТЯ, БХЯ, ОБЕГ, НЗБ
|
14 |
Түймэрт өртөж болзошгүй, нутаг дэвсгэрийг хамгаалах, түймрийн тархан дэлгэрэлтийг бууруулах (зогсоох) зорилгоор хамгаалалтын зурвас татах |
Ц+96:00 |
НЗБ, ХХААЯ |
ЗТЯ, БОНХАЖЯ, БХЯ, ОБЕГ |
8.9. Обьектын гал түймэр
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Гал түймэр гарсан тухай мэдээ, мэдээллийг хүлээн авч нөхцөл байдлыг тодруулан хүн, хүч хэрэгслийг дуудлагын дагуу гаргах |
Ц+00:01-00:05 |
ОБЕГ |
НЗБ, ЦЕГ |
2 |
Гал түймэр гарсан газрын талаарх мэдээ, мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах анги хүрэлцэн очиж цагийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, гал түймэр унтраах ажиллагааг зохион байгуулах |
Ц+00:02 (гал түймрийн нөхцөл байдлаас хугацаа хамаарна) |
ОБЕГ |
НЗБ, ЦЕГ, ААНБ |
3 |
Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр гал түймэр унтраах, аврах анги, гал түймэртэй тэмцэх гэрээт анги, гал түймэртэй тэмцэх хэсэг, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэлийг хангуулах, татан оролцуулах |
Ц+00:20 (гал түймрийн нөхцөл байдлаас хугацаа хамаарна) |
ОБЕГ |
НЗБ, ЦЕГ, ААНБ |
4 |
Гал түймэр унтраах бие бүрэлдэхүүнийг хорт хий, утаанаас хамгаалах багаар хангах, багийн албыг зохион байгуулах |
Ц+00:05 (гал түймрийн нөхцөл байдлаас хугацаа хамаарна) |
ОБЕГ |
НЗБ, БХЯ, ЦЕГ |
5 |
Гал түймэр унтраах шуурхай штаб байгуулах, шаардлагатай усан хангамж, техник, тоног төхөөрөмж, шатахуунаар хангах (Гал түймэр унтраах дүрмээр зохицуулна) |
(гал түймрийн нөхцөл байдлаас хугацаа хамаарна) |
ОБЕГ |
НЗБ, БХЯ, ЦЕГ |
6 |
Гал түймрийн голомтод гал түймэр унтраах, аврах, гал түймрийн хайгуулын ажлыг зохион байгуулах |
Ц+00:05-дуусах хүртэл хугацаанд |
ОБЕГ |
ЗТЯ, БХЯ, ХХЕГ, НЗБ |
7 |
Гал түймрийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагатай мэдээ, мэдээлэл солилцох, үүрэг чиглэлээр хангаж ажиллах |
Тогтоосон хугацаанд |
ОБЕГ |
БХЯ, ХХЕГ, НЗБ, МТШХХГ, ЦЕГ |
8 |
Шаардлагатай тохиолдолд гал түймэр унтраах хүн, хүч хэрэгслийг дайчлан ажиллуулах |
Ц+00:50-96:00 |
УОК, ОБЕГ, НЗБ |
БХЯ, БОНХАЖЯ, МТШХХГ, ЗТЯ, ЦЕГ |
9 |
Гал түймрийн шатлагын утаажилтын бүсэд байгаа хүн ам, барилга байгууламж, мал, амьтныг тандах зорилгоор эргүүлийн нислэг үйлдэж, гал түймэр унтраах шуурхай штабыг мэдээллээр хангах |
Шаардлагатай тохиолдолд |
УОК, ОБЕГ, НЗБ |
ЗТЯ, БХЯ, ОБЕГ, ИНЕГ |
10 |
Гал түймэрт өртөж болзошгүй хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх |
Шаардлагатай тохиолдолд |
УОК |
ЗТЯ, БХЯ, ОБЕГ, ИНЕГ, НЗБ |
11
|
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа бүрэлдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавих, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх |
Шаардлагатай тохиолдолд |
ОБЕГ |
ХХААЯ, ЭМСЯ, ЗТЯ, БХЯ, НЗБ
|
12 |
Гал түймэр унтраах ажиллагаанд оролцож байгаа бүрэлдэхүүнийг хоол хүнс, цэвэр ус, хувцас хэрэглэл, шатахуун, дутагдаж байгаа техник, багаж хэрэгслээр нөхөн хангах ажлыг зохион байгуулах |
Ц+04:00 |
УОК, ОБЕГ |
ЭМСЯ, ЗТЯ, ХХААЯ, АҮЯ, БХЯ |
13 |
Гал түймэрт өртөж болзошгүй барилга байгууламж, обьектыг тусгаарлах, хамгаалах зорилгоор хамгаалалтын зурвас, далан зэргийг байгуулах |
Ц+01:00 Шаардлагатай тохиолдолд |
ОБЕГ |
ХХААЯ, ЗТЯ, БХЯ, БХБЯ, НЗБ
|
8.10. Химийн хорт болон аюултай бодис, цацраг, цацраг идэвхт бодис алдагдах
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Цацраг, химийн аюулын талаар зарлан мэдээлэл хүргэх |
Ц+00:05-00:50 |
ОБЕГ |
БОНХАЖЯ, ХХБАББЗАЭҮЗ, МХЕГ, ЦЕГ, |
2 |
Цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдсан аюулын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах |
Ц+00:1:40 |
МХЕГ, БОНХАЖЯ, ХХБАББЗАЭҮЗ |
ЭМСЯ, БХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, |
3 |
Шуурхай бүлэг томилох |
Ц+00:55 |
Засгийн газар |
|
4 |
Тусгай цэвэрлэгээний бүлэг томилон ажиллуулах |
Ц+00:50-2:00 |
ШБ |
БОНХАЖЯ, ХХБАББЗАЭҮЗ, БХЯ, ЭМСЯ, ОБЕГ, МХЕГ |
5 |
Аврах, сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах |
Аврах ажиллагааны журмаар зохицуулна |
ШБ |
ОБЕГ, улсын албад |
6 |
Хохирлын үнэлгээ гаргах |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШБ |
Ажлын хэсэг |
7 |
Сэргээн босгох ажлыг үе шат, дэс дараатай зохион байгуулах |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШБ |
ОБЕГ, БОНХАЖЯ ХХБАББЗАЭҮЗ, Улсын албад |
8 |
Олон улсын байгууллага, хандивлагч орон, иргэд, байгууллагаас хандив хүсэх, хандив, тусламжийг зохицуулах |
Тусгай төлөвлөгөөгөөр |
ШБ |
ОБЕГ, МУЗН, НҮБ |
8.11. Үйлдвэр, зам тээврийн осол
№ |
Хийгдэх ажил |
Ц (Хугацаа) (цаг:минут) |
Удирдан зохицуулах байгууллага |
Дэмжлэг үзүүлэх байгууллага |
1 |
Үйлдвэр, тээврийн ослын талаар мэдээлэл цуглуулах |
Ц+00:03-00:20 |
ОБЕГ |
МТШХХГ, ЦЕГ, ШУЗМТ |
2 |
Гамшгийн аюулын талаар зарлан мэдээлэл хүргэх |
Ц+00:03-00:20 |
ОБЕГ |
МТШХХГ, ШУЗМТ |
3 |
Голомтод “Аврах бүлэг” томилон ажиллуулах |
Ц+00:40 |
ШШ |
ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЭМСЯ |
4 |
Шаардлагатай тохиолдолд “Шуурхай бүлэг” томилох |
Ц+00:55 |
УОК |
АҮЯ, УУЯ, ХХААЯ, БХЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХБАББЗАЭҮЗ |
5 |
Аврах, гал унтраах, сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах |
Ц+00:55-с хойш |
ШБ |
ОБЕГ, Улсын албад |
6 |
Хохирлын үнэлгээ гаргах |
Ц+01:00-72:00 |
УОК |
Ажлын хэсэг |
7 |
Үйлдвэрийн томоохон осол болсон үед сэргээн босгох ажлыг тухайн үйлдвэртэй хамтран үе шат, дэс дараатай зохион байгуулах |
Тусгай төлөвлөгөөгөөр |
УОК |
Ажлын хэсэг |
8.12. Хүнсний аюулгүй байдал алдагдах үед мөрдөх бэлэн байдлын төлөвлөгөөг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл батлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
ТОВЧИЛСОН НЭРИЙН ТАЙЛБАР
ААНБ |
Аж ахуйн нэгж, байгууллага |
ТЕГ |
Тагнуулын ерөнхий газар |
АЕГ |
Архивын ерөнхий газар |
УБЕГ |
Улсын бүртгэлийн ерөнхий газар |
АҮЯ |
Аж үйлдвэрийн яам |
УБТЗ |
Улаанбаатар төмөр зам |
БОНХАЖЯ |
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам |
УОК |
Улсын онцгой комисс |
БСШУЯ |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам |
УУЯ |
Уул уурхайн яам |
БХЯ |
Батлан хамгаалах яам |
ХАБҮЗ |
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл |
БХБЯ |
Барилга, хот байгуулалтын яам |
ХАХНХЯ |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
ГХУА |
Гамшгаас хамгаалах улсын алба |
ХЗЯ |
Хууль зүйн яам |
ГЕГ |
Гаалийн ерөнхий газар |
ХМУА |
Хэвлэл, мэдээллийн улсын алба |
ГХЯ |
Гадаад хэргийн яам |
ХХААЯ |
Хүнс, хөдөө аж ахуйн яам |
ЗГ |
Засгийн газар |
ХХБАББЗАЭҮЗ |
Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл |
ЗТЯ |
Зам тээврийн яам |
ХХЕГ |
Хил хамгаалах ерөнхий газар |
ЗХЖШ |
Зэвсэгт хүчний жанжин штаб |
ХЯ |
Хөдөлмөрийн яам |
ИНЕГ |
Иргэний нисэхийн ерөнхий газар |
ЦУОШГ |
Цаг уур, орчны шинжилгээний газар |
ИХШХЕГ |
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар |
ЦЕГ |
Цагдаагийн ерөнхий газар |
МТШХХГ |
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар |
ШБ |
Шуурхай бүлэг |
МУЗН |
Монголын улаан загалмайн нийгэмлэг |
ШШГЕГ |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
МХЕГ |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
ШШҮТ |
Шүүх шинжилгээний үндэсний төв |
МЭҮГ |
Мал эмнэлэг, үржлийн газар |
ШУА |
Шинжлэх ухааны академи |
НЗБ |
Нутгийн захиргааны байгууллага |
ШУЗМТ |
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв |
НҮБ |
Нэгдсэн үндэстний байгууллага |
ШШ |
Шуурхай штаб |
ОБЕГ |
Онцгой байдлын ерөнхий газар |
ҮАБЗ
|
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл |
ООГХ |
Одон орон геофизикийн хүрээлэн |
ЭМСЯ |
Эрүүл мэнд, спортын яам |
ОУБ |
Олон улсын байгууллага (кластер) |
ЭХЯ |
Эрчим хүчний яам
|
СХЗГ |
Стандартчилал, хэмжил зүйн газар |
- |
- |
СЯ |
Сангийн яам |
- |
- |
Текст томруулах
A
A
A