A

A

A

Бүлэг: 1979

/Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГТЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 28 -ны
өдрийн А/22 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ТӨЛБӨРИЙН ДУГААРЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасныг хэлнэ.

Дахин давтагдашгүй төлбөрийн дугаарыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон төлбөрийн баримтад тусгана.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хэрэглэх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж тодорхойлолтод тусгасан мэдээллийг агуулсан, үргэлжилсэн тоон утгаар илэрхийлсэн, нэгдсэн системээс олгосон давтагдахгүй дугаарыг хэлнэ.

Төлбөрийн баримтад хэрэглэх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар гэж тодорхойлолтод тусгасан мэдээллийг агуулсан, тоон утгаар илэрхийлсэн, нэгдсэн системээс олгосон давтагдахгүй дугаарыг хэлнэ.