- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ДАВХАРДЛЫГ ШАЛГАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ /ОӨУБЕГ-ын даргын 2017.03.24-ний А/293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ОӨУБЕГ-ын даргын 2017.03.24-ний А/293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
УБСЕГ-ын даргын 2016 оны А/187 тоот тушаалын хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ,
ДАВХАРДЛЫГ ШАЛГАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, нягтлан шалгаж, давхардлыг арилгах, сонгуулийн эрх бүхий иргэний иргэний улсын бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусгах, сонгогч шилжих, санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбараас иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, эсхүл иргэний үнэмлэхийн регистрийн дугаараар тулган шалгахтай холбогдсон ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, өөрчлөлт оруулахтай холбоотой үйл ажиллагаанд Сонгуулийн тухай хууль болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, өөрчлөлт оруулах сонгогч шилжих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
1.4. Сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасан мэдээллийн санд үндэслэн бүртгэнэ.
1.5.Цахим хэлбэр бүхий сонгогчдын нэрийн жагсаалт нь Сонгуулийн тухай хуулийн 61.4 дэх хэсэгт заасан мэдээлэлд үндэслэсэн байна.
1.6.Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулах өөрчлөлтийг тулган шалгах, өөрчлөлтийн үнэн зөвийг улсын бүртгэл, статистикийн холбогдох салбар, нэгж, улсын бүртгэгч, ажилтан, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус хариуцна.
Хоёр. Аймаг, нийслэл дэх улсын бүртгэл, статистикийн байгууллагын салбар, нэгж сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх
2.1. Улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан салбар, нэгж, улсын бүртгэгч нь Сонгуулийн тухай хуулийн 23.8 дахь хэсэгт заасны дагуу тогтоогдсон сонгуулийн хэсгийн дугаарт сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг харгалзуулан, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
2.2. Улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан салбар, нэгж, улсын бүртгэгч нь энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан сонгогчдын мэдээллийг дараах байдлаар нягтлан шалгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
2.2.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэн бүрэн бүртгэгдсэн эсэх;
2.2.2.сонгуулийн эрх бүхий иргэний мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн эсэх;
2.2.3.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний иргэний улсын бүртгэлийн мэдээллийн өөрчлөлт тусгагдсан эсэх;
2.2.4.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний жагсаалтад шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг оруулсан эсэх;
2.2.5.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэний мэдээллийг хассан эсэх.
2.3. Улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан салбар, нэгж, улсын бүртгэгч энэхүү журмын 2.2 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 61.6 дэхь хэсэгт заасан хугацаанаас өмнө дараах өөрчлөлтийг оруулна:
2.3.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг нэмж бүртгэх;
2.3.2.энэ журмын 2.2.2, 2.2.3-т заасан нөхцөл үүссэн бол улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн зөрчлийг арилгах;
2.3.3.энэ журмын 2.2.4-т заасан нөхцөл үүссэн бол улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн нэмэх;
2.3.4.энэ журмын 2.2.5-т заасан сонгуулийн эрх бүхий иргэнийг жагсаалтаас хасах.
2.4.Улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан салбар энэ журмын 2.3-т заасан өөрчлөлт оруулсан тухай мэдээ, тайланг үндэслэл бүрээр гаргаж, Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн эрх бүхий иргэнд сонгуулийн хэсгийн дугаар олгосон мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн Сонгуулийн тухай хуулийн 61.6 дахь хэсэгт заасан хугацаанд өөрийн www.burtgel.gov.mn цахим хуудаст байрлуулна.
3.2.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусгана. Үүнд:
3.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
3.2.2.сонгогчийн нэр, эцэг /эх/-ийн нэр, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт болон иргэний улсын бүртгэлтийн өөрчлөлт;
3.2.3.цэргийн алба хааж байгаа сонгогчтой холбогдсон өөрчлөлт;
3.2.4.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт.
3.3.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгогчдын нэрийн жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн 61.9 дэх хэсэгт заасан сонгогчдын нэрийн ард “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээг хийнэ.
3.4.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгогчдын нэрийн жагсаалтаас Сонгуулийн тухай хуулийн 61.11 дахь хэсэгт заасан сонгогчдын нэрийг хасна.
3.5.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй сонгогчдын нэрийн жагсаалтаас Сонгуулийн тухай хуулийн 62.7 дахь хэсэгт заасан Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн нэрийг хасна.
3.6.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хасч сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
Дөрөв. Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо, салбар комисст хүргүүлэх, түүнд өөрчлөлт оруулах
4.1.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын дагуу өөрчлөлт орсон сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаад Сонгуулийн тухай хуулийн 61.12-т заасан хугацаанд аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
4.2.Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаад, салбар комисст цахим хэлбэрээр буцаан хүргүүлнэ.
4.3.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлцэж буй этгээдүүд нь хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурна. Салбар комисс энэ журмын 4.2-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан тухайгаа цахимаар нотлоно.
4.4.Улсын бүртгэл, статистикийн байгууллагын салбар, нэгж нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас сонгогчийн Сонгуулийн тухай хуулийн 64.1 дэх хэсэгт заасан гомдлын дагуу холбогдох лавлагааг гаргана.
4.5.Улсын бүртгэл, статистикийн байгууллагын салбар, нэгж иргэний улсын бүртгэлийн өөрчлөлт, энэ журмын 4.4-т заасан лавлагааг тухай бүр нь сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ.
4.6.Сум, хорооны улсын бүртгэгч энэ журмын 4.4-т заасан лавлагааг санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэл, статистикийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүлээлгэн өгнө.
4.7.Улсын бүртгэл, статистикийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 4.4-т заасан лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг 3 хоногийн дотор оруулна.
4.8.Улсын бүртгэл, статистикийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.7-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг санал авах байранд тухай бүр лавлагаагаар гаргаж өгнө.
Тав. Сонгогч шилжих
5.1.Сонгогч шилжихдээ Сонгуулийн тухай хуулийн 65.2 дахь хэсэгт заасан санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө байнга оршин суугаа газрынхаа харьяа санал авах байранд энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу хүсэлтээ гаргана.
5.2.Санал авах байр шилжин явах сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн “Сонгогч шилжих хуудас”-т тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг бичиж, санал авах байрын ахлах зохион байгуулагч гарын үсэг зурж, сонгуулийн хэсгийн тэмдэг дарж баталгаажуулна.
5.3.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан санал авах байрын ахлах зохион байгуулагчийн баталгаажуулсан “Сонгогч шилжих хуудас”-ыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь Тайлбар хэсэгт сонгогч шилжин явсан тухай тэмдэглэн, “Сонгогч шилжин явсан тухай “ хэсгийг авч, хуудсыг иргэнд олгоно.
5.4. Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн Сонгогч шилжих хуудаст шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ.
5.5.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.4-т заасан шилжих хуудсыг үндэслэн сонгогчийн нэрийн жагсаалтад сонгогчийг нэмж бүртгэж, Тайлбар хэсэгт сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэнэ.
5.6.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогч шилжин явсан, сонгогч шилжин ирсэн жагсаалтыг сум, хорооны улсын бүртгэгчид 3 хоногийн дотор хүргүүлнэ.
5.7.Сум, хорооны улсын бүртгэгч нь энэхүү журмын 5.6-д заасан жагсаалтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын шилжилт хөдөлгөөний програмд холбогдох өөрчлөлтийг тухай бүр тусгаж лавлагаа хэвлэнэ.
5.8.Сум, хорооны улсын бүртгэгч нь сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд тухай бүр хүргүүлнэ.
5.9.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 5.8-д заасан лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө тухай бүр тусгаж ажиллана.
5.10.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.8-д заасан сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг санал авах байранд өгөх бөгөөд санал авах байр уг лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
Зургаа. Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн бүртгэлийг тулган шалгах
6.1.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгуулийн санал авах өдөр сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагааны техник хэрэгсэлийг хариуцан ажиллах ба саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тухайн хэсгийн сонгогчийн цахим бүртгэлийн сангаас дараах байдлаар шалгана:
6.1.1.сонгогч биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг уншуулан таниулж, сонгогчийн цахим бүртгэл дэх зураг, мэдээллийг тулган шалгах;
6.1.2.хэрвээ тухайн сонгогчийн хурууны хээ уншигдахгүй бол сонгогчийн иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зургийг сонгогчийн цахим бүртгэлийн мэдээлэлтэй тулган шалгах
6.2.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан цахим хэлбэр бүхий сонгогчдын нэрийн жагсаалтаас “Бүртгэлийн хуудас” /журмын 5 дугаар хавсралт/-ыг хэвлэж олгоно.
6.3.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хөтлөхөөр үүрэг хүлээсэн санал авах байрын зохион байгуулагч сонгогчийн “Бүртгэлийн хуудас”-ыг хураан авч, сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчоор гарын үсэг зуруулж, саналын хуудас олгоно.
6.4.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1 дэх хэсэгт заасны дагуу сонгогчийн мэдээллийг шалгахад тухайн сонгогч уг санд бүртгэгдээгүй бол “Бүртгэлийн хуудас” /журмын 5 дугаар хавсралт/-ыг олгохгүй.
6.5.Сонгогчийн иргэний үнэмлэхийн хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалтын хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.
6.6.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн сонгогчийн шалтгаан нь арилсан тухай сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ.
6.7. Санал авах өдөр энэхүү журмын 6.6 дахь хэсэгт заасан сонгогчийн цахим бүртгэлд “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн сонгогчийн бүртгэлийг дараах журмын дагуу сэргээнэ.
6.7.1. Улсын бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн хэсгийн ахлах зохион байгуулагч, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нарт сонгогчийн цахим бүртгэлийн сангийн “Түр хасав” тэмдэглэгээг сэргээх кодыг олгоно.
6.7.2. Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэхүү журмын 6.6 дахь хэсэгт заасан сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийг шалгаж, сонгуулийн хэсгийн ахлах зохион байгуулагчид мэдэгдэж бүртгэлийг сэргээх талаар протокол үйлдэнэ.
6.7.3. Энэхүү журмын 6.7.1 дэх хэсэгт заасан сэргээх кодыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн хэсгийн ахлах зохион байгуулагч нар сонгогчийн цахим бүртгэлийн санд оруулан иргэнд энэхүү журмын 6.3 дахь хэсэгт заасан “Бүртгэлийн хуудас”-ыг олгоно.
6.8. Энэхүү журмын 6.7 дахь хэсэгт заасны дагуу “Түр хасав” тэмдэглэгээг сэргээсэн сонгогч сонгогчийн нэрийн жагсаалтанд гарын үсэг зурж, санал өгснөө баталгаажуулна.
6.9. Сонгуулийн тухай хуулийн 89.1.1-т заасны дагуу тухайн хэсгийн сонгогчдын тоог Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх эрх бүхий сонгогчийн тоо, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд санал сонгогчийн тоог тус тус мэдээлнэ.
Долоо. Бусад
7.1.Улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтныг томилж, түүнд үнэмлэх /журмын 1 дүгээр хавсралт/ олгоно.
7.2.Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4, 5 дугаар зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, түүнд зохих өөрчлөлтийг оруулсан талаарх тайлан, мэдээг гаргаж гарын үсэг зурж батаолгаажуулан тухайн санал авах байр, сум, хорооны улсын бүртгэгчид санал авах өдрөөс өмнө тус тус хүлээлгэн өгөх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна:
7.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хэдэн сонгогчийн мэдээлэлд ямар өөрчлөлт оруулсныг жагсаалтаар гаргах;
7.2.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан үндэслэл тус бүрээр гаргах;
7.2.3.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан огноог сонгогч тус бүрийн мэдээлэлд үндэслэн гаргах.
7.3.Санал авах байр энэ журмын 7.2 дэх хэсэгт заасан итгэмжлэгдсэн ажилтны тайлан, мэдээг санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хэсэгт тэмдэглэл үйлдэж, хүлээлгэн өгнө.
7.4.Сонгуулийн тойрог нь уг тайлан, мэдээг үндэслэн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж сонгуулийн хэсгээс ирүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудын тайлан, мэдээний хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
7.5.Энэхүү журамд заасан лавлагааг зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс олгох бөгөөд газар, хэлтсийн дарга, сум, хорооны улсын бүртгэгч, итгэмжлэгдсэн ажилтны гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.
7.6.Улсын бүртгэл, статистикийн байгууллагын салбар, нэгж нь сум, хорооны улсын бүртгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагааг нэн даруй гаргаж, хүргүүлнэ.
7.7.Лавлагаа нь бар код, давтагдашгүй дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн байна.
7.8.Сонгуулийн хэсэгт ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны тоог сонгуулийн хэсэгт оноогдсон сонгогчийн тооноос хамааран Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.
7.9. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд энэ журмын сонгогч шилжих 5 дугаар хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн/
Текст томруулах
A
A
A