A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТЕХНИКИЙНДҮРЭМ” УББ 13-202-15
Бүлэг: 1979

                                                                                                                                                                                          Зам тээврийн сайдийн сайдын 37 дугаар тушаалын хавсралт

 

 

“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТЕХНИКИЙНДҮРЭМ” УББ 13-202-15

TECHNICALREGULATION FOR MAINTENANCE WORKS MANAGEMENTOF ROADS AND ROAD FACILITIES

 

2016 оны ... дүгээр сарын...-ний өдөр

 

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1.ЗТЯ-ны АЗХЭШСТ-ийн /Хуучин нэрээр/ захирлын 2014 оны 7-р сарын 7-ны өдөр батлагдсан 04 тоот ажлын даалгаврын дагуу “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам” УББ 13-202-00-г шинэчлэн боловсруулав.

1.2.Энэхүү удирдлагын баримт бичиг нь авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулах эрх зүйн акт юм.

 

ХОЁР. ЖУРМААР ЗОХИЦУУЛАГДАХ АСУУДЛУУД

 

Журам, энэ журмыг үндэслэн гарах бусад эрх зүйн хүрээнд дараах үндсэн асуудлуудыг зохицуулна. Үүнд:

2.1.Авто зам, замын байгууламжаар аваарь осолгүй, тав тухтай, түргэн шуурхай зорчих, зам хэрэглэгчдийн эрх, үүргийг бүрэн хангахад чиглэгдсэн авто зам, замын байгууламжийг жилийн аль ч улиралд байнгын бэлэн байдалд байлгах харилцааг;

2.2.Эзэмшигч, Зам хэрэглэгч,Авто зам, замын байгууламжийн өдөр тутмын арчлалт, засварын ажлын гүйцэтгэгч /цаашид“Зам хариуцагч” гэх/-ийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, арчлан хамгаалах нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг;

2.3.Авто зам, замын байгууламжийн үйлчилгээний түвшинг тодорхой давтамжаар шалгаж, ашиглалтын хэвийн нөхцөлд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох;

2.4.Зам хариуцагчийн гэрээний хэрэгжилт, ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах;

2.5.Авто зам, замын байгууламжид бүртгэл явуулж улмаар замын паспорт, гүүрийн карт хөтөлж, замын сүлжээний техникийн байдал, ашиглалтын бүртгэл мэдээллийн цахим сан үүсгэх, баяжуулах;

2.6.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинд үзлэг шалгалт явуулах, хяналт хийх;

2.7.Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын үйл ажиллагааг гажуудуулсан албан тушаалтан, аж ахуйн нэгжид ногдуулах хариуцлагын тогтолцоог;

2.8. Авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хангаагүйгээс зам хэрэглэгчдэд учирсан хохирлыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид заасан хэм хэмжээний хүрээнд барагдуулах үйл ажиллагааг.

 

ГУРАВ. НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТУУД

 

3.1.Эзэмшигч гэж Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид ”авто замын эзэмшигч” гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.

3.2.Зам хэрэглэгч гэж авто зам, гүүрийн зорчих хэсгээр, тээврийн хэрэгсэлээр зорчиж байгаа иргэнийг, авто зам, гүүрийг ашиглан ачаа бараа тээвэрлэж болон тээвэрлүүлж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг;

3.3.Зам хариуцагчгэж эзэмшигчээс олгосон эрх үүргийн дагуу авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хариуцсанхуулийн этгээдийг;

3.4.Зам хариуцагчийн төлөөлөгч гэж зам хариуцагч байгууллагыг бүрэн төлөөлж чадах, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, итгэмжлэгдсэн албан тушаалтанг;

3.5.Засвар арчлалтын нэгж гэж тухайн хэсгийн авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхээр зам хариуцагчаас томилогдсон хувь хүн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг;

3.6.Захиалагч гэж авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн засаг дарга, түүнээс эрх олгосон хуулийн этгээдийг;

3.7.Захиалагчийн төлөөлөгч гэж авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын бэлэн байдал, гэрээний хэрэгжилт хариуцсан ажилтанг;

3.8.Зөвлөх /Инженер/ Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих,ашиглалтад оруулах хүрээнд “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийн1.9.1, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуул”-ийн 5.1.15 дахь заалтуудаар тодорхойлогдсон зам хариуцагч, ажил гүйцэтгэгчийн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;

3.9.Авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын түвшингэж тухайн авто зам, замын байгууламжийн ангиллаас үл хамааран тээврийн хэрэгсэлийг саадгүй зорчуулах нөхцөл, байдлыг хэрхэнхангасныг тодорхойлдог, зам хариуцагч байгууллагын ажлыг дүгнэх гол үзүүлэлтийг;

3.10.Авто зам, замын байгууламжийн үйлчилгээний түвшингэж бэлэн байдлын түвшин өндөртэй /сайн, онц/,тухайн замын техникийн үзүүлэлтүүд нь хөдөлгөөний эрчим, түүний бүрэлдэхүүн, нийгмийн шаардлагад хэр зэрэг нийцэж байгааг тодорхойлдог үзүүлэлтийг;

Үйлчилгээний түвшинг зам хариуцагч байгууллагатай хамтран замын эзэмшигч, өмчлөгч тодорхойлно. Үйлчилгээний түвшин нь авто зам, замын байгууламжийн геометр хэмжээ, зэрэглэлийг өөрчлөх үндэслэл болно.

3.11.Авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын түвшингэж замын техникийн болон ашиглалтын түвшин ямар байгааг тусгай журам, стандартын дагуу мэргэшсэн баг, техник хэрэгсэл, лабораторийн оролцоотойгоор,ээлжит засвар хийхийн өмнө, мөн үйлчилгээний түвшин шаардлага хангахгүй байна гэж үзсэн тохиолдолд хийдэг цогц үзүүлэлтийг;

3.12.Авто замын ашиглалтын түвшингэж дээрх 3 түвшингийн үзүүлэлтийг хамтад нь насжилттай нь холбон тодорхойлсон үзүүлэлтийг,

 

ДӨРӨВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР, ЗОРИЛГО, ХЭРЭГЖИЛТ

 

4.1.АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР

 

4.1.1.Хурдны авто замын арчлалт,засварыгавто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд ажиллах журмыг засгийн газар батална.

4.1.2.Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварыгзамд /зурвас газарт/ үүссэн саад, эвдрэл, гэмтлийг нормативт хугацаанд шуурхай арилгаж засах зорилготой, авто зам, замын байгууламжийг байнгын бэлэн байдалд байлгах үүрэг бүхийзам хариуцагчаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Зам хариуцагч нь төрийн, хувийн эсвэл хосолсон өмчийн хэлбэртэй байж болно.

4.1.3.Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам, замын байгууламжийн арчлалт, засварыгуг авто зам, замын байгууламжийн өмчлөгч хариуцан зохион байгуулна.

4.1.4.Авто зам, замын байгууламжийнарчлалт, урсгал засварын ажлыгтогтоосон хугацааны нормд нь чанартай, хөрөнгө оруулалтын үр ашигтайгаар гүйцэтгэж чадах шалгуурыг үндэслэнарчлалт засварыннэгжийг төв, суурин газруудыг түшиглүүлэн байгуулна.

4.1.5.Авто замын хөдөлгөөний эрчим, ач холбогдол, авто зам, замын байгууламжийн насжилттай уялдуулан хатуу хучилттай авто замын хувьд 100-200 км тутамд, хучилтгүй замын хувьд 400 км хүртэлнэг зам хариуцагч байхаар зохион байгуулна. Зам хариуцагч нь авто зам, замын байгууламжийнонцлогоос хамааруулан арчлалт засварын нэгжүүдийг байгуулна.

4.1.6.Зам хариуцагч,арчлалт засварыннэгжүүдийн байршил, хариуцах замын уртыг олон улс, улсын чанартай авто замын хувьд авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто замын хувьд нийслэлийн болон аймгийн засаг дарга тогтооно.

4.1.7.Авто замын ээлжит засвар, их засвар, шинэчлэлт зэрэг томоохон ажлуудыг авто замын барилгын болон хүчин чадал хүрэлцээтэй авто замын арчлалт засварынкомпаниудын дунд сонгон шалгаруулалтын үндсэн дээр гүйцэтгүүлнэ.Арчлалт, урсгал засварын ажлыг холбогдох хууль, журмын дагуу өмчлөгч, эзэмшигч этгээд шууд гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

4.1.8.Зам хариуцагч ньарчлалт засварыннэгжийг замын сүлжээний нягтрал, хучилтын төрөл, газар орны бартаалаг байдал, авто замын байгаль, цаг уурын бүсээс хамааруулан нутаг дэвсгэрийн хэмжээтэй нь уялдуулан ажиллуулахаас гадна нэг чиглэлийн замыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд, нөхөрлөл хоршоо, хувь хүмүүс гэх мэт хуулийн этгээдүүдэд захиалагчийн зөвшөөрлөөр хариуцуулж болно.

4.1.9.Олон улсын чанартай авто замын ашиглалтын байдлын хяналтыг заавал мэргэжлийн мэргэшсэн зөвлөхөөр гүйцэтгүүлэх бөгөөд улс, орон нутгийн чанартайавто замуудын хяналтад бүсчилсэн хэлбэрээр мэргэжлийн зөвлөх ажиллуулж болно.

4.1.10.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхаръяанд “Авто зам, замын байгууламжийн арчлалт,засвар”-ын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах эрх, үүрэг бүхий мэргэжлийн байгууллага ажиллуулах чиглэлийг баримтална.

 

4.2.АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН ХАРИУЦАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО

 

4.2.1.Гэрээгээр хариуцсан авто зам, замын байгууламжийнарчлалт, засварынажлыг тогтоосон нормативт хугацаанд нь холбогдох техникийн шаардлага, стандартын дагуу тогтмол хийж, авто замыг байнгын бэлэн байдалд байлгаж, зам хэрэглэгчдийн саадгүй, аюулгүй зорчих нөхцлийг хангахад чиглэгдэнэ.

4.2.2.Авто зам, замын байгууламжийн байдалд норм дүрмийн дагуу заасан тогтмол хугацаанд эргүүлийн үзлэг хийж, үзлэгийн тайланг цахим санд оруулан, холбогдох мэдээллийг зам хэрэглэгчдэд хүргэж байна.

4.2.3.Авто замын орчныг тохижуулан, цэвэр үзэмжтэй байлгах, соёл, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдсэн үйлчилгээ үзүүлэн, ногоон байгууламжийг байнга нэмэгдүүлнэ.

4.2.4.Авто зам, замын байгууламжуудын ашиглалтын болонтехник ашиглалтын түвшинг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,жилийн ба хэтийн ажлыг төлөвлөнхэрэгжүүлнэ.

4.2.5.Авто зам, замын байгууламжийн бүртгэл хөтөлж паспорттай болгон гэрчилгээ, картжуулж, хөдөлгөөний эрчмийн тооллогыг хийж, авто зам, замын байгууламжийн тухай бүрэн хэмжээний цахим өгөгдлийн сан байгуулна.

4.2.6.Авто зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтэл, улирлын хэв гажилт болон цаг үеийн байгалийн аюул,гамшигийн ул мөрийг арилгаж, засварлах, хөдөлгөөний саатал гаргуулахгүй байх арга хэмжээ авах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар холбогдох байгууллага, хөдөлгөөнд оролцогчдод цаг тухай бүрт нь мэдээлэл өгч байна.

4.2.7.Авто замын арчлалт,засварт зориулагдсанбайшин, барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг байнга бүрэн бүтэн байлгаж үр ашигтай ашиглана.

4.2.8.Орон нутгийн засаг захиргаа, замын цагдаагийн байгууллагатай хамтран авто зам, замын байгууламжийнбүрэн бүтэн байлган хадгалж хамгаалах, ашиглалт хамгаалалтын талаархи зохих хууль, дүрмийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина.

4.2.9.Авто зам, замын байгууламжийн осол аваарь гарч болзошгүй “хар” цэгүүдийг тодорхойлон, байнгын хяналтанд байлгаж, “хар цэг”-үүдийг арилгах, тоог бууруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Эхний ээлжинд эдгээр цэгүүдийг цаашид нийт замыг камержуулан хянах системийг шат дараалан авна.

 

4.3.АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

4.3.1.Авто зам, замын байгууламжийн арчлалт,засварын ажлыг нутаг дэвсгэрийн байдал, замын урт, мөн төрөлжсөн хэлбэрээр эсвэл ажлыг иж бүрдлээр нь арчлалт,засварын нэгжээргүйцэтгүүлнэ. Авто зам, замын байгууламжийн хэсгүүдэд хийгдэх арчлалт,урсгал засварын ажлуудыг нэгж дагнан гүйцэтгэнэ. Ээлжит засвар, эсвэл нарийн хийц, технологитой ажлыг мэргэшсэн бригад, байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

4.3.2.Ажилбартай ихтэй, шуурхай гүйцэтгэх шаардлагатай онцгой ажлуудыг ажил зохион байгуулалтын төсөл, ажлын зураг, тусгай төсвүүдийн дагуу хийж болно.

4.3.3.Авто зам, замын байгууламжийн арчлалт,засварын ажлыг холбогдох техникийн шаардлага, норм, дүрэм стандарт, “Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм”-ын дагуу гүйцэтгэнэ.

4.3.4.Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг өдөр, сар, улирал тутмын үзлэгээр гүйцэтгэх бөгөөд энэ журмаар зохицуулагдана. Харин ээлжит засвар, их засвар, шинэчлэлтийг тухайн авто зам, замын байгууламжидтехник ашиглалтын түвшин тогтоож, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр төсөл хэлбэрээр зохион байгуулна.

4.3.5.Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварыг энэ чиглэлээр мэргэшсэн байгууллагад хариуцуулж, мэргэшсэн ерөнхий инженер, мэргэжлийн инженерүүдээр удирдуулж, мэргэшсэн ажилтнуудаар ажлыг гүйцэтгүүлнэ.

4.3.6.Авто зам, замын байгууламжийнарчлалт, засварын ажилд шаардагдах мэргэжилтэй ажилтнуудын ойролцоо нормыг замын хучилтын төрөл тус бүрээр хүснэгт №1-д үзүүлэв.

4.3.7.Төрийн захиргааны төв байгууллага нь авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын инженерүүдийг төрийн бус байгууллагатай хамтран мэргэшүүлэх сургалтыг жил болгон тогтмол зохион байгуулна.

Хүснэгт № 1

 

 

 

Зам хариуцагч байгууллагад ажиллах мэргэжилтэй ажилтнууд

Хучилтын төрөл бүрд шаардагдах тоо

Хатуу хучилттай/100км-200км/

Хайрган /400км хүртэл/

Сайжруулсан хөрсөн, хөрсөн

/400км хүртэл/

1

Авто замын инженер

3

2

2

2

Гүүр, хоолой хиймэл байгууламжийн инженер

1

1

-

3

Зам, гүүрийн материалын инженер

1

1

1

4

Хэмжилт, тоо хэмжээний инженер

1

-

-

5

Механик-электроник инженер

1

1

-

6

Мэргэшсэн жолооч, механизмчид

19

16

6

7

Мэргэшсэн ажилчид

6

4

3

8

Техник, тоног төхөөрөмжийн мэргэшсэн засварчид

 

3

 

2

 

1

 

4.4.АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ҮЗЛЭГ, ЭРГҮҮЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

4.4.1.Авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтүүд хэвийн байгаа эсэх, Авто замын тухай хууль, авто замын ашиглалт, хамгаалалтын дүрэм, журмыг, жолооч, зам хэрэглэгчид болон байгууллага, иргэд хэрхэн биелүүлж байгаад байнгын хяналт тавих, илэрсэн зөрчил, жижиг гэмтлүүдийг шуурхай засаж хэвийн болгох, хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болохуйц замын эвдрэл, хальтиргаа, цасан хунгар үүсвэл хөдөлгөөнийг зохицуулах, хаах хүртэл арга хэмжээг шуурхай авч, яаралтай туслалцаа үзүүлэх тогтмол унаатай үзлэгийн баг, эргүүл гаргаж ажиллуулна. Үзлэгийн тээврийн хэрэгсэл нь “АВТО ЗАМЫН АШИГЛАЛТ” гэсэн бичиглэлтэй, тусгай дохиоллоор тоноглогдсон байна.

4.4.2.Хууль зүйн сайдын батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авна.

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а.Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм*350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4333:96 стандартын дагуу 90мм*50мм-ээс багагүй хэмжээтэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм*60мм-ээс багагүй хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байна,

б.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна.

4.4.3.Үзлэг, эргүүлийн үйл ажиллагаанд зам хэрэглэгчдээс ирүүлсэн мэдээллийг нэн тэргүүнд ашиглана. Тухайн авто замын аль ч хэсгээс зам хэрэглэгчид мэдээллээ өгөх боломж, нөхцлийг бий болгоход арчлалт,засварыннэгжийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

4.4.4.Цаг агаар муудах, цасан шуурга, үер ус,мөс цөн түрэлт болох үед, мөн зохион байгуулалттай арга хэмжээ болж хөдөлгөөний эрчим огцом буюу 2 дахинаас илүү нэмэгдсэн үедүзлэг,эргүүлийг 24 цагаар ажиллуулна.

4.4.5.Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажил нь үзлэг, эргүүлийн мэдээллийн үндсэн дээр шуурхай хийгдэх учраас үзлэгийн тайлан, мэдээлэл ойгомжтой байна.

4.4.6.Өдөр, сар, улирал, жил тутмын үзлэгийг батлагдсан тодорхой графикийн дагуу, энэхүү журмын 1-р хавсралтад заасан аргачлалын дагуу хийнэ.

4.4.7.Авто замын үзлэгийн машиныг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

4.5.ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг замын арчлалт,засварын нэгжээр зохион байгуулна. Гүүрийн арчлалт,засварыннэгж нь гүүр, хиймэл байгууламжийн тоо хэмжээ, хийц, техникийн түвшингээс хамаарч засварын төрөлжсөн бригад, арчлалтын хэсэг гэх мэт хэсэгтэй байж болно.

4.5.1.Төр захиргааны төв байгууллагад авто замын сүлжээний гүүр, хиймэл байгууламжийн ашиглалт хариуцсан мэргэжилтэнг ажиллуулан, бүртгэлжүүлэх, давтамжид үзлэг шалгалтыг “Гүүрийн үзлэгийн гарын авлага”, “Гүүрийн ашиглалтын түвшиний үнэлгээ хийх гарын авлага”-уудын дагуугүйцэтгэнгүүрийн нэгдсэн санг тогтмол баяжуулна.

4.5.2.Гүүрийн арчлалт, засварын ажлыг гүйцэтгэхдээ хөдөлгөөний зохион байгуулалтад онцгой анхаарна. Аль болохоор шуурхай, хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр зохион байгуулах арга хэмжээ авна.

4.5.3.Хариуцаж байгаа гүүр, хоолойн даац, овор хэмжээ, тоноглолын талаар маш сайнмэдэж байх шаардлагатай бөгөөд үүнд нийцсэн тээврийн хэрэгслийг зорчуулахад анхаарна.

4.5.4.Гүүрээр мал гаргах ажлыг хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулна. Мал гарсны дараа гүүрийн зорчих хэсэгт арчлалтын ажлыг заавал хийнэ.

4.5.6.Гүүр, хоолой, хиймэл байгууламжийнарчлалт, засварынажлыг холбогдох техникийн шаардлага, норм, дүрэм стандарт, гарын авлага,“Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм”-ын дагуу гүйцэтгэнэ.

 

4.6.АРЧЛАЛТ ЗАСВАРЫН АЖЛЫН МЕХАНИКЖИЛТ

 

4.6.1.Авто зам, замын байгууламжийнарчлалт,засварыннэгжүүд нь арчлалт,засварын ажлыг орчин үеийн техниктехнoлoгийн өндөр түвшинд хийх чадалтай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

4.6.2.Авто замын хучилтын болон гүүрийн хийцийн төрөл, авто замын уур амьсгалын бүсчлэлээс хамааруулан арчлалт,засварын ажлын зориулалттай машин, механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээний нормыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож, механикжуулна. Энэ нормыг үндэслэн зам хариуцагч байгууллагыг сонгон шалгаруулна.

4.6.3.Авто зам, замын байгууламжийнхийгдэх арчлалт,засварынажилд шаардагдах машин, механизмын ойролцоо нормыг авто замын хучилтын төрөл тус бүрээр хүснэгт №2-д үзүүлэв.

Тайлбар: Авто замын засварын зориулалтын комплекс машин нь асфальтобетoн зөөх бункер, тосны тогоо, компрессор, доргиурт алх, зөөврийн индүү зэргээр тоноглогдсон машин байх юм. Мөн авто замын засварын зориулалтын машин нь ус цацах төхөөрөмж, усны торх, элс цацагч бункер, цас цэвэрлэгч хутга, хог цэвэрлэх шүүртэй, үүнээс усны торх, элсний бункер нь улирлын байдлаар ашиглагдана.

Хүснэгт №2

 

 

 

Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, хүчин чадал

Хучилтын төрөл бүрд шаардагдах тоо

Хатуу хучилттай /100км-200км/

Хайрган /400км хүртэл/

Сайжруулсан хөрсөн, хөрсөн

/400км хүртэл/

1

Экскаватор 0.5 м3-ын шанагатай

1

1

-

2

Экскаватор 0.25 м3-ын шанагатай, урдаа түрэгчтэй

1

1

-

3

Ачигч

1

1

-

4

Автогрейдер

1

2

1

5

Индүү /4 тн/

1

-

-

6

Доргиурт индүү /10 тн-с дээш/

1

1

1

7

Замын үзлэгийн машин /пикап/

1

1

1

8

Зам засварын иж бүрдэл машин /хүчин чадал нь нүхэн засвар -40м2/ээлж/ асфальт бетон хучилттай замын зориулалттай

 

1

 

-

 

-

9

Зам засварын иж бүрдэл машин /хүчин чадал нь нүхэн засвар -40м2/ээлж/ хучилтгүй замын зориулалттай

 

 

1

 

1

10

Өөрөө буулгагч авто машин /даац 10тн/

3

4

-

11

Үйчилгээний машин /пикап маягийн/

2

1

1

12

Цас цэвэрлэгч, шүүртэй

1

-

-

13

Усны машин

2

1

1

14

Нүүдлийн асфальтбетон холигч

1

 

 

15

Түмбэ, тэмдэг, хамгаалалтын хайсны нүх ухагч

1

1

 

16

Зам засварын бага оврын техник, тоног төхөөрөмжүүд /зүсэгч хөрөө, будагч, нягтруулагч г.м/

 

1 иж бүрдэл

 

1 иж бүрдэл

 

 

4.6.4.Авто замын арчлалт,засварынажлын зориулалттай машин, механизмыг нэгжүүд дээр төвлөрүүлнэ.

 

4.6.5.Авто замын арчлалт,засварын ажлыгдэвшилтэт техникийг ашиглан механикжуулах нь зам хариуцагч байгууллагуудын нэг гол зорилго байна. Энэнь зам хариуцагчийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт болно.

4.6.6.Их засвар, шинэчлэлтийн ажилд шаардагдах машин механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээг энэ журмаар тогтоохгүй.

 

4.7.АВТО ЗАМД ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

4.7.1.Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг шуурхай удирдлагаар хангах, авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтехнологи осол аюулын дуудлагын холбоог зохион байгуулна.

4.7.2.Осол аюулын дуудлагын холбоог зохион байгуулах дараах зарлан мэдээлэл дамжуулах хүч, хэрэгслийг ашиглана. Үүнд:

·                     Тусгай хэрэглээний холбоо (радио, телефон суваг болон мэдээллийн сүлжээгээр дуу, бичиг хэлбэрээр);

·                     Олон нийтийн болон орон нутгийн радио, телевизийн сүлжээ цахилгаан холбооны сүлжээ (дуу, бичиг хэлбэрээр);

·                     Үүрэн телефон холбооны сүлжээ (тусгай зарлан мэдээллийн сувгаар бүх хэрэглэгчдэд нэгэн зэрэг нэгдсэн мессеж хэлбэрээр);

·                     Цахим мэдээллийн сүлжээ (олон нийтийн мэдээллийн сайтуудын эхний нүүрэнд нэгэн зэрэг нэгдсэн цахим хэлбэрээр);

·                     Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын зарлан мэдээллийн хэрэгсэл, дотоод холбооны төхөөрөмж, мэдээллийн дэлгэц, төрөл бүрийн дохиоллын хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, чанга яригч;

·                     Бие холбоочин (зарлан мэдээллийн хэрэгсэл байхгүй, эсхүл гэмтэл гарч сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн байгууллагын дотоод журамд зааж бие холбоочин томилно)

4.7.3.Технoлoгийн холбоог замын арчлалт,засварын компани, нэгжүүдийн хооронд ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, замын байдал, хөдөлгөөний нөхцөл, аюулгүй байдлын талаар мэдээлэл авч, өгч байх зорилгоор зохион байгуулна. Ямар төрөл, хэлбэрийн холбооны хэрэгслийг авч ашиглахыг зам хариуцагчтай байгуулсан гэрээгээр зохицуулна.

4.7.4.Зам хариуцагч нь хариуцан ажиллаж буй нь олон улсын болон улсын чанартайавто замын эхлэл, төгсгөл, замын дагуудавто замын ашиглалтын талаарх мэдээллийг хүлээн авах хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг байршуулна.

4.7.5.Авто замаар зорчиж буй зам хэрэглэгчид авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэлболон осол, аюулын дуудлагыг зам хариуцагчид шуурхай мэдээлнэ.

4.7.6.Зам хариуцагч нь хариуцсан авто замыг камержуулах чиглэлийг баримтална. Энэ нь ажлыг дүгнэхэд чухал үзүүлэлт болно. Авто замыг байнгын хяналтад байлгах зорилгоор орчин үеийн хиймэл дагуулын төхөөрөмжийг ашиглах талаар санаачлагатай ажиллана.

 

ТАВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ АРЧЛАН ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАХ, ЗАМ ХАРИУЦАГЧ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫГ ДҮГНЭХ, ЗАМ ХАРИУЦАГЧ БОЛОН ЗАХИАЛАГЧ, ЗӨВЛӨХИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

 

5.1.ЗАМ ХАРИУЦАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

5.1.1.Зам хариуцагчийгавто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулж, “Авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ” байгуулна.

5.1.2.Зам хариуцагчийг сонгон шалгаруулахад тухайн хуулийн этгээдийн мэргэшсэн байдал, мэргэшилтэй ажилтнуудаар хангагдсан эсэх нь гол шалгуур үзүүлэлт болно.

5.1.3.Зам хариуцагчийг сонгон шалгаруулж эхний удаа 1 жилээр гэрээ байгуулна. Цаашид гэрээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах бөгөөд, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь хяналтын байгууллагаар тогтоогдболзахиалагч гэрээг цуцалж болно.

5.1.4.Авто зам, замын байгууламжийг арчлан хамгаалуулахаар хариуцуулах ажил нь оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан ерөнхий гэрээний дагуу хийгдэнэ. Ерөнхий гэрээний жишигийг 4-р хавсралтад үзүүлэв.

5.1.5.Авто зам, замын байгууламжийгзам хариуцагчидгэрээгээр эзэмшүүлэхдээзахиалагч нь, тухайн авто зам, замын байгууламжийн гэрчилгээ, гүүрийн карт, “Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм”“Авто замын арчлалт засварын ажил гүйцэтгэх техникийн шаардлага”, “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын зардлын суурь норматив” зэрэгжурам, дүрэм, техникийн бусад баримт бичгүүдийг хавсарган хүлээлгэн өгч акт үйлдэн гэрээ байгуулсан талууд гарын үсэг зурна.

Актын загварыг 5-р хавсралтадүзүүлэв.

5.1.6.Шалгарсан зам хариуцагч нь тухайн авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ байгуулахаас өмнө авто зам, гүүрийн байдалд техник ашиглалтын түвшинг зайлшгүй тогтоох шаардлагатайг үндэслэлтэй нотолсон тохиолдолд захиалагч шийдвэр гарган уг авто зам, замын байгууламжид техник ашиглалтын түвшинийн дүгнэлт гаргуулж өгнө. Энэ дүгнэлт нь 5.1.5-д заасан актад заавал хавсаргагдана.

 

5.2.ЗАМ ХАРИУЦАГЧ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫГ ДҮГНЭХ

 

5.2.1.Зам хариуцагч байгууллагын ажлыг гэрээгээр хариуцан ажиллаж байгаа тухайн авто зам, замын байгууламжийнбэлэн байдлын түвшингийн үзүүлэлтээр дүгнэнэ.Бэлэн байдлын түвшингийн үзүүлэлтийг энэхүү журмын 2-р хавсралтаар тогтооно.

5.2.2.Зам хариуцагч байгууллагын ажлыг дүгнэхэд тухайн авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засварын нормоор тогтоосон хөрөнгө төлөвлөгдөж, санхүүжсэн эсэхийг харгалзан үзнэ.

5.2.3.Журмын 2-р хавсралтад заасан аргачлалаар тогтоосон үзүүлэлтүүд нь тухайн зам хариуцагч байгууллагын нормоор санхүүжих хувийг баталгаажуулна.

5.2.4.Захиалагчийн зүгээс хийсэн үзлэг /1-р хавсралт/, захиалагчийн төлөөлөгч, зөвлөхөөс гаргасан санал нь зам хариуцагчийн ажлыг дүгнэхэд гол үндэслэл болно.

5.2.5.Захиалагчийн зүгээс гаргасан дүгнэлтэд, зам хариуцагчийн тухайн жилийн ажил, үйлчилгээнд өгсөн үнэлэлт, журмын 5.2.3-ын дагуу гаргасан нормативын санхүүжилтийн хэмжээ, цаашид гэрээнд оруулах өөрчлөлт, гэрээ сунгах хугацаа зэргийг заавал тусгана. Гэрээг сунгахгүй тохиолдолд зам хариуцагчийг шууд гэрээгээр түр томилно.

 

5.3.ЗАМ ХАРИУЦАГЧ БОЛОН ЗАХИАЛАГЧ, ЗӨВЛӨХИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

 

5.3.1.Авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдал, аюулгүй, шуурхай, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зам хариуцагч, захиалагч, зөвлөх бүгд ямар нэгэн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Энэхүү хэм хэмжээ нь гэрээ болон эрх зүйн бусад актуудаар тогтоогдоно.

5.3.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн зам хариуцагч томилогдох бөгөөд энэ хуулийн этгээд нь тухайн обьектын баталгаат засварын хугацаанд зөвхөн арчлалт, онцгой ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

5.3.3.Авто зам дээр гарсан осолд замын байдал хэрхэн нөлөөлсөн тухай дүгнэлтийг зам тээврийн ослыг шалгаж байгаа цагдаа, хуулийн байгууллагын ажилтнаар заавал гаргуулна. Захиалагчийн зүгээс үүнтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг засгийн газраас болон холбогдох байгууллагуудтай хамтран гаргаж, зам хэрэглэгчдэд мэдээлнэ.

5.3.4.Авто зам, замын байгууламжийнбэлэн байдлыг нормын хугацаанд засварлаагүйгээс зам хэрэглэгчдэд болон ард иргэдэд учирсан хохирлыг захиалагч болон зам хариуцагч барагдуулна.

5.3.5.Зам хариуцагчид хийх санхүүжилтийг хугацаанд нь хийгээгүйгээс, эсвэл дутуу хийснээс авто зам, замын байгууламжид хийгдэх ёстой арчлалт, урсгал засварын ажлыг тогтоосон хугацаанд хийж чадаагүй нь зам дээр осол гарах болон замын хийц хэсгүүдийг ноцтой эвдрэлд хүргэх нөхцөл болсон гэж хяналтын байгууллагаас тогтоовол үүнээс гарах хохирлыг захиалагч бүрэн хариуцаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно.

5.3.6.Зам хариуцагч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаасболон гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас,зам хэрэглэгчид, ард иргэдэд учруулсан хохирлыг бүрэн хариуцана.

5.3.7.Төрийн өмчит авто замын арчлалт, засварынбайгууллагуудын захирлууд нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд, элдэв шалтгаанаар халахыг хориглоно. Халсан тохиолдолд тухайн байгууллагын хариуцаж буй авто зам дээр гарсан осол, учирсан хохирлыг шийдвэр гаргасан этгээд хүлээнэ.

5.4.8.Зөвлөх нь захиалагч, зам хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, зам хариуцагчийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, сар тутам энэ талаар тайлан гаргаж, зам хариуцагчийн зүгээс хийсэн арчлалт, урсгал засварын ажлыг хугацаандаа чанартай хийгдсэнийг баталгаажуулж, хариуцлага хүлээнэ.

5.4.9.Зөвлөхийн ажлыг захиалагч дүгнэнэ. Зөвлөхтэй байгуулсан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд захилагчийн санаачлагаар гэрээг цуцалж, нэр хүндэд нь халдана.