A

A

A

Бүлэг: 1979

Журмын 1 дүгээр хавсралт

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИД ҮЗЛЭГ ХИЙХ АРГАЧЛАЛ

 

1.ҮЗЛЭГИЙН ЗОРИЛГО:

Авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын болон үйлчилгээний түвшин ямар хэмжээнд байгааг тодорхой давтамжаар шалгаж, түүнийг шаардлагын хэмжээнд байлгахад нөлөөлөх хүчин зүйлсийг үнэн зөв тогтоох зорилгоор үзлэг явуулна.

2.ХАМРАХ ХҮРЭЭ

2.1.Үзлэгийн хамрах хүрээнд тухайн авто замын хучилтын, хөвөөний эвдрэл гэмтэл, зорчих хэсэг дээр тогтсон цас, мөстөлт, зам, талбай дээр хуримтлагдсан хог, шороо, бусад зүйлс, замын тоноглолын бүрэн бүтэн эсэх, гүүр, хоолойны ашиглалтын ерөнхий байдал, гүүрийн зорчих хэсгийн цас, мөс, жижиг эвдрэлүүд гэх мэт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болж үйлчилгээний түвшинд нөлөөлөх бүх обьектууд хамрагдана.

2.2.Үзлэгт замын зурвас, тэмдэг заалтгүй хэсгээр мал, амьтангэнэт гарч болзошгүй газрууд, үзэгдэх орчин зэргийг хамруулна.

3.ҮЗЛЭГ ХИЙХ АРГАЧЛАЛ

Үзлэгийг авто зам, гүүрийн зэрэглэл, ангилалаас үл хамааран дараах байдлаар хийнэ. Үүнд:

3.1.Замын арчлалт,засварын ажлыг хариуцдаг арчлалт, засварын нэгж нь тухайн үзлэгийг гэрээгээр хариуцаж байгаа авто зам, гүүрүүдэд хийнэ.

3.2.Үзлэгийг авто замын зэрэглэлээр эрэмбэлж хийнэ.

3.3.Үзлэгийн давтамж нь хариуцсан авто зам, замын байгууламжийн тухай зам хэрэглэгчдээс ирүүлж байгаа мэдээлэл, цаг агаарын болон хөдөлгөөний эрчмийн байдлаас хамаарч 1 чиглэлийн замд сард 15-20 удаа байна. Журмын 4.4.4-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд өдөр бүр үзлэг хийнэ.

3.4.Үзлэг хийх авто замын уртыг хариуцсан замын урттай уялдуулан10 цагт багтааж үзэх хэмжээнд байхаар сонгоно.

3.5.Үзлэгийгарчлалт,засварыннэгжийн арчлалт,засварынажил хариуцсан ажилтан биечлэн гүйцэтгэнэ.

3.6.Тухайн объектын үйлчилгээний түвшинд хийсэн үзлэгийн дүнг энэхүү аргачлалд үзүүлсэн журналд хөтлөнө.

3.7.Үзлэгийн явцад онцгой анхаарал татсан газруудад болох зам сэтэрсэн, хиймэл байгууламжийн орох, гарах амсар, гүүрийн ойролцоох замын далан ухагдаж идэгдсэн, халиа тошин үүссэн гэх мэтбол фото зураг авч хавсаргах ба шаардлагатай гэж үзвэл дүрс бичлэг хийж баримтжуулна.

 

3.8.Үзлэгийн журналд тэмдэглэсэн ажил, зөрчил зэргийг үндэслэн өдөр тутмын болон зайлшгүй хийгдэх арчлалт, засварын ажлуудыг төлөвлөж тодорхой графикийн дагуу гүйцэтгэнэ.

3.9.Зам хариуцагчийнхийх үзлэгт авто замын арчлалт,засварыннэгжийн хариуцсан замуудын өдөр тутмын үзлэгийн чанар, давтамж, гүйцэтгэж байгаа арчлалт засварын ажлын тоо хэмжээ, хугацааны нормын хангалт,техникийн шаардлагын биелэлт, замын гэрчилгээжүүлэлт, үйлчилгээний түвшинд давхар хяналт тавих асуудал хамрагдана.

3.10.Үзлэгийг тухайн замд бүрэн буюу сонголтын журмаар аль нэг онцлог хэсэгт дагнан хийж болох бөгөөд үзлэгийн үр дүнг энэ аргачлалд хавсаргасан журналд тэмдэглэнэ.

3.11.Үзлэгт байнгын камерын хяналттай цэгүүдийг хамруулахгүй байж болно.

3.12.Захиалагчийн зүгээс хийх үзлэг нь замын арчлалт,засвартзарцуулагдаж байгаа хөрөнгийн ашиглалт, ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийхэд чиглэгдэнэ. Замын зураг төсөл, эрдэм шинжилгээ, сорилт туршилтын байгууллагаас мэргэжлийн үзлэг, хэмжилт шалгалтыг гүйцэтгүүлж болно.

3.13.Зөвлөхийн зүгээс хийх үзлэг нь гэнэтийн байх бөгөөд аль ч шатны хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж, тухай бүрд нь тайлан бичиж захиалагч, зам хариуцагч нарт хүргэнэ.

3.14.Зөвлөхийн зүгээс хийсэн үзлэгийн дүгнэлтээр тухайн чиглэлийн авто зам, гүүрийг түр хугацаагаар хааж, нээж, чиглэл өөрчилж болно.

3.15.Захиалагчаас объектуудад мэргэжлийн үзлэг, хэмжин шалгалт хийх хуваарь, давтамж, явуулах хугацаа, түүнийг хариуцан гүйцэтгэх ажилтанг томилон ажиллуулна. Зөвлөх болон хяналт хийх ажилтанг томилсон шийдвэрийг гэрээнд хавсаргана.

3.16.Энэ хэсгийн журналуудыг бүрэн хөтөлсний дараа аргачлалын хүснэгт №1-д заагдсан аргачлалын дагуу үзлэг хийсэн авто замын бэлэн байдлын түвшингийн үнэлгээг тогтооно.

 

 

 

Арчлалт засварын нэгжид хөтлөгдөнө.

 

ЗАМ ХАРИУЦАГЧИЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ҮЗЛЭГИЙН ЖУРНАЛ

 

.........он.........сар........өдөр

1. Замын дугаар ........................................

2. Замын чиглэл..........................................

3. Ангилал /зэрэг/........................................

4. Замын урт ......км-ээс........км хүртлэх хэсэг

5. Цаг агаарын байдал ...................................

6. Өдрийн хэм ...................................°С

7. Замын бэлэн байдлын түвшингийн үзүүлэлтүүд

 Цастай болон цасны зузаан ...................см

 Хэдээс хэд дэх км хүртэл үргэлжилсэн......км

 Цасны нягт, сийрэг (доогуур зурах)

 Хунгарын зузаан .......................см

 Хунгарын урт .......................м

 Хунгарын өргөн ...................м

 Мөсдөлт үүссэн бол тууний урт.................м

 Мөсдөлтийн өргөн..................м

 Халиа тошин үүссэн бол:

 Үүссэн газрын байршил ..............км-ээс ........км-ийн хооронд

 Хиймэл байгууламжийн байршил ........................................

 Хиймэл байгууламжийн төрөл, хийц....................................

 Халиа тошингийн талбай ..........................................м2

 Ус, мөсний гүн, зузаан .................м /зам, замын байгууламжийн ойролцоо/

Байгалийн дээрх үзэгдлүүд замд нөлөөлсөн байдлыг тодорхойлж бичих.....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Км-ийн тэмдэг, шон, бусад тэмдгүүд, тумба, цагаан зураас, бусад мэдээллийн самбар, тэмдгүүдийн бүрэн бүтэн байдлыг бичих ...................................................... .....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

8. Хучилтын байдал:

 Нүхний тоо..................................ш

 Нүхний талбай (ойролцоо)..........м2

 Хучилтад ус тогтсон газрын тоо.............ш

 Бамбалзуур үүссэн газрын тоо...............ш

 Талбай .......................м2

 Байршил .........км....м-ээс ........км....м-т

 Хучилтын захын эвдрэл ....................................

 Хөвөө, налууд өвс ургамал ургасан байдал ..........................................

 Цементбетoн хучилтад гарсан эвдрэлүүд ......................................................

.....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Зам дээр бий болсон бага зэргийн саад, мал амьтны сэг, хог, шороо хуримтлагдсан эсэхийг тодорхой тэмдэглэх ...................................................................................................................................

Хиймэл байгууламж /хоолойны/ байдал:

 Хоолойны байршил........км+..........

 Төрөл ........................нүхний тоо ...........диаметр .................................

 Толгой, далавч, орох гарах амсрын байдал ..........................................................

 ....................................................................................................................................

 Эвдрэл үүссэн бол аль хэсэгт ямар эвдрэлтэй эсэх .............................................

 ....................................................................................................................................

 ....................................................................................................................................

 Хоолой битүүрсэн эсэх ............................................................................................

 Хавар, намрын үед нээлттэй, хаалттай эсэх .........................................................

 Хажуугийн шуудууны оролт, гаралт хангагдсан эсэх ...........................................

 Хоолойх дээр хотойлт, суулт үүссэн эсэх ..............................................................

Тухайн замд зам тээврийн осол гарсан бол:

 Замын байдал осолд нөлөөлсөн эсэх талаар хуулийн ажилтнуудаас гаргасан дүгнэлт...хуудас

 Осол гарсан газрын байршил ..................км-т

 Осол гарсан хэсгийн хучилтын гадаргуугийн байдал ...............................

 Цас, мөсний цэвэрлэгээ ямар хийгдсэн ...............................................................

 ...................................................................................................................................

 Хальтиргаа, гулгаа үүссэн эсэх ..............................................................................

 Устай, шавартай, нойтон, эсвэл хуурай ................................................................

 Осол гарсан газрын тэмдэг, тэмдэглэгээ, замын тоноглолын байдал ...............

 ...................................................................................................................................

 ...................................................................................................................................

Гүүрийн байршил ...................км

 Голын нэр ............................

 Гүүрийн төрөл.................урт ..........м

 Гүүрийн хийцийн төрөл ..........................................................

 Гүүрийн 2 талын зам, далангийн байдал ............................................................

 Гүүрийн зорчих хэсгийн цэвэрлэгээ, цас, мөсний байдал ...................................

 Гүүрийн хайс, дугуй цохигч, парапет .....................................................................

 Гүүрийн ойролцоох тэмдэг, тоноглол бүрэн эсэх .................................................

 Ус залах далангийн байдал ............................................................................

 Мөс, цөнгийн байдал, түүний хамгаалалт.............................................................

 Голын гольдролын байдал, эргийн угаагдал ..........................................................

 Гүүрийн хөл, тулгуур, ригель, дам нуруу, прогон, шал гэх мэт гол хэсгүүдийн ерөнхий байдал .................................................................................................................................................

Онцгой тэмдэглэл: .............................................................................................................................................................................................................................................................................................................................................

Үзлэг хийсэн хүний

Албан тушаал .............................................................

Нэр ................................................................................

 

 

 

ЗӨВЛӨХ, ЗАМ ХАРИУЦАГЧИЙНАВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИД ХИЙХ ҮЗЛЭГИЙН ЖУРНАЛ

 

 ............он........сар...........өдөр

 

1.Замын дугаар ..............

2.Замын чиглэлийн нэр ..............

3.Гүүрийн нэр ...............

4.Үзлэгт хамрагдсан хэсэг .......км-ээс ....... км хүртэл

5.Засвар арчлалтын ажил хариуцсан засвар арчлалтыннэгжийн нэр ...........................

6.Засвар арчлалтыннэгжийн хийсэн үзлэгт өгөх үнэлэлт:

 а/ үзлэг хийгдэх шаардлагатай объектүүд бүрэн хамрагдсан эсэх .......................

 ...................................................................................................................................

 б/ үзлэгийн чанар, байдал........................................................................................

 ...................................................................................................................................

 в/ үзлэгийн хугацаа, давтамжийн биелэлт .............................................................

 ....................................................................................................................................

 г/ гүйцэтгэсэн ажлын стандартын шаардлагын биелэлт, ажлын төрөл тус бүрээр .............................................................................................................................

 .......................................................................................................................................

 .......................................................................................................................................

 .......................................................................................................................................

 д/ ажлын тоо хэмжээ (ажил тус бүрээ) ....................................................................

 ......................................................................................................................................

 ......................................................................................................................................

 е/ объектын паспорт (карт) бүрэн хөтлөгдсөн эсэх ................................................

 ......................................................................................................................................

 ......................................................................................................................................

 

Үзлэг хийсэн хүний

Албан тушаал:..............................................

Нэр:...............................................................