A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, ЭДГЭЭР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ҮНДЭСЛЭН САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

Журмын 2 дугаар хавсралт

 

АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, ЭДГЭЭР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ҮНДЭСЛЭН САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ

 

1.АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ

1.1.Авто зам, замын байгууламжийн бэлэн байдал нь уг замын үндсэн хийц хэсгүүдэд хийсэн үзлэг, хэмжилтээр өгсөн үнэлгээний итгэлцүүрээр тогтоогдоно. Замын үндсэн хийц хэсгүүдэд үнэлгээ өгөхдөө тэдгээрийн эвдрэлийг уг замын тодорхой урт бүхий хэсгүүдэд газар дээр нь шалгаж хүснэгт №1-ээр өгсөн /2-оос 5 хүртэл/ баллаар дүгнэнэ.

1.2.Улсын чанартай авто замуудын арчлалт засварыг хариуцан гүйцэтгэх нэгжүүдийн авто замхарьцангуй урт /100 км-с их/тохиолдолд, замын км тутамд шалгалт, хэмжилт хийж, замын үнэлгээг тогтооход ихээхэн цаг хугацаа шаардагдах учраасүзлэгийг нийт замд хийгээд, харин хэмжилт,шалгалтыг тухайн чиглэлийн замын бэлэн байдлыг бодитойгоор тогтоож болохоор нийтлэг хэсгүүдийг сонгож авч хийж болно.

1.3.Дараах тохиолдлуудад авто зам, замын байгууламжийнбэлэн байдалд үнэлэлт өгөхгүй. Үүнд:

- Байгалийн гэнэтийн аюул, гамшигт нэрвэгдэж эвдэрсэн замын хэсгийг засварлах ажил бүрэн дуусаагүй тохиолдолд:

- Сайжруулсан шороон замын шуудууны сэргээлт сайн хийгдсэн боловч замд хаврын ус гэсэлтээр бамбалзуур үүссэн үед:

- Замын зарим хийц хэсэг нь зам тээврийн ослоос шалтгаалж эвдэрсэн ба уг хэсэгт хийгдэх сэргээн босголтын ажлын хугацаа дуусаагүй үед:

- Шалгалтын үед авто замын аль нэг хэсэгт их засвар, шинэчлэлт хийгдэж байгаа бол, тэгэхдээ тухайн хэсэгт түр зам гарган өгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй өнгөрөөх боломжоор хангасан тохиолдолд. Хэрэв ийм нөхцлийг хангахгүйгээр авто зам, замын байгууламжийг хааж хөдөлгөөн саатуулсан байвал уг замын зохих хэсэгт "МУУ" үнэлгээ өгнө.

- Хэрэв шалгалтын хугацаанд тухайн зам хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарсан байвал тэр сарын үнэлгээг "МУУ" гэж үзнэ.

                                                                                                                                                                                                                                                                                      Хүснэгт №1

АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ ХИЙЦ ХЭСГИЙН ҮНЭЛГЭЭНД БАРИМТЛАХ ЭВДРЭЛИЙН ШИНЖ БАЙДАЛ

 

Замын хийцүүд

Бэлэн байдлын үнэлгээнд харгалзан үзэх эвдрэлүүд

Муу /2 балл/

Дунд /3 балл/

Сайн /4 балл/

Онц /5 балл/

1

 

1.1.

 

 

 

 

 

 

 

 

Замын хучилт /Р1/

Хучилттай зам

-         цементбетон

-         асфальтбетон

-         хөнгөвчилсөн хатуу хучилт

-Хучилтанд 200 м2-аас том талбайтай гүн хонхор цоорхой гарч /3см-ээс илүү гүнтэй/ эвдэрсэн.

-Замын зорчих хэсэгт тойрч гарахаас аргагүй том цоорхой цөмөрхий эвдрэл үүссэн.

-Хучилтан дээр ус тогтсон, хог шороонд бохирдсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол аваарт оруулж болохоор янз бүрийн зүйл хог зам дээр хаягдсан байх

-Шуурч хунгарласан цас арилгагдаагүй, хальтиргаа арилгах бодис цацагдаагүй, хамгаалах материал бэлтгэгдээгүй, мөсдөлт, хатуурсан цасан гөлүүр үүсч хальтаргаа гарсан. Кавц=0.0-0.15

-Хучилт эвдрэлд орсон, хольцын чулуулаг хэсэг ховхорч 3 см хүртэл хэмжээний гүнтэй 200 см2-аас их нүх хонхор үүссэн.

-Цементбетон хучилтад өнгөний гадаргууд халцралт эвдрэл үүссэн.

-Хучилтын дээд үед гулсалт тасралт үүссэн.

-Хавтан хашлагыг ирмэг эмтэрч эвдэрсэн.

-Ан цав, заадсууд мастикаар дүүргэгдээгүй.

-Нүхний засварыг муу хийснээс овон товон үүссэн.

-Хучилт дээр хог цэвэрлэгдээгүй байх.

-Хучилтан дээрх хатуурсан цасыг цэвэрлээгүй байх.

-Хөлдөлт, усанд идэгдэж өнгөний хууралт холцролт, хэсэг хэсэг хотойлт ов тов үүссэн.

-Битум ихэдсэн хэсэгт элс, дайрга цацагдаагүй байх.

-Ан цавын зарим хэсэгт битумын мастик хийгдээгүй байх

-Хучилтан дээрх цасыг арилгасан боловч гадаргуугийн 10% ов, тов нимгэн цастай тэр нь хальтиргаанд нөлөөлөхөөргүй байх, хуурай материал цацаж хальтиргаанаас хамгаалсан байх.

-Хурд багасгах шаардлагагүй.

-Эвдрэлгүй

-Хучилтан дээр цасан бүрхүүлгүй.

-Хучилтын хальтиргааг арилгасан, бодис цацсан.

-Хучилтын хөвөөнд суулт гараагүй, хөндлөнгийн хэвгий өөрчлөгдөөгүй

-Хучилтанд долгион үүсээгүй.

-Асфальтобетон хучилтын ан засвар битумээр, цементбетон замын заадас мастикаар дүүргэгдсэн байх.

 

 

 

 

1.2.

 

Хучилтгүй зам

-         хайрга болон дайрган

-         сайжруулсан хөрсөн

 

 

 

-Үргэлжилсэн дэржигнүүр үүссэн /өндөр 5см-ээс их/

-Хучилтанд нүх хонхор, цоорхой үүссэн. Ус тогтсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол гарч болзошгүй.

-Хатуурсан цасан болон мөсөн бүрхүүл үүсч хальтиргаа гарсан байх. Кавц=0.0-0.15

-Хучилт өнгөц эвдэрч, дугуйны мөр гарсан, дэржигнүүр /өндөр нь 5см/ үүссэн, замын зорчих хэсгийн дайрга, хайрга нь барьцалдаагүй сул үсчсэн, хогтой, зам дээрх дагтаршаагүй сийрэг цас 20 см-ээс дээш гараагүй байх. Кавц=0.15-0.25

-Замын гадаргуугийн хөндлөн огтлолд бага зэрэг өөрчлөлт орсон.

-Хучилтын цасыг цэвэрлэсэн боловч гадаргуугийн 10%-д ов тов цастай хурд сааруулах шаардлагагүй.

-Хэсэгчилсэн дэржигнүүртэй /өндөр 5см, уртын 20%-аас ихгүй/.

-Эвдрэлгүй

-Хучилтын цас мөсийг бүрэн цэвэрлэсэн байх.

-Замыг тоосгүйжүүлэх арга хэмжээ авсан байх.

 

 

2.

 

 

 

 

Шороон далан ба бус зайлуулах байгууламж /Р2/

-Замын эмжээр, налуу угаагдсан, усны шуудуу элс шороонд дарагдаж ус урсахгүй болсон, эмжээр дээр бут, сөөг мод ургасан, усны лоток эвдэрсэн.

-Хучилтын ирмэгийн түвшин хөвөөнийхөөс 40мм-ээс илүү их зөрүүтэй болсон.

-Замын хөвөөний цас арилаагүй хунгарт дарагдсан.

Хажуу налуу, хажуугийн шуудуу ба бэлтгэл газрын хог ургамал өвс бут сөөг зайлуулаагүй, хөвөөний хөндлөн огтлол өөрчлөлттэй, зорчих хэсгийн ирмэгээс доош суусан /40см-ээс бага/

-Далангийн хажуу налуу зарим газар урссан, хөвөөний өргөн нарийссан.

-Хөвөөн дээр дугуйн мөр, нүх хонхор цоорхой үүссэн.

-Замын хөвөөний талаас илүү нь цастай байх.

-Хөвөөний хэвгий бага зэргийн өөрчлөлттэй.

-Хөндлөнгийн болон хажуугийн налууд хэв гажилт үүсээгүй байх.

 

3.

 

 

3.1.

 

 

 

 

Гүүр хиймэл байгууламж /Р3/

 

 

 

Гүүр

-Зорчих хэсгийн заадас, дамжих хавтан эвдэрсэн.

-Олон цэгт төмөрбетон бүтээцийн бетон ховхорч, арматур ил гарсан.

-Ган хийцийн гол цэгүүд эвдрэлтэй

-Модон хавчаас, хавчуурганд хагаралт, өмхөрөлт гарсан.

-Явган замын хийцүүд эвдэрсэн.

-Конус налуугийн бэхэлгээ эвдэрсэн.

-Зарим эд ангиудын тогтвортой байдал нь алдагдaхааргүй гэмтлүүд гарсан.

-Бетон болон төмөрбетон хийцүүдэд эвдрэл, ан цавууд гарсан.

-Арматурын зарим цухуйлтууд.

-3-8см тэгш биш гадаргуутай

-Бүх төрлийн жижиг эвдрэл 3% хүртэл гарсан.

-Ган хийцүүд эвдрэлтэй, тулах хэсгийн бетон эвдэрсэн.

-Модонд бага зэргийн ялзрал үүссэн.

 

-Гүүрийн хэвийн ажиллагаанд саад болохооргүй жижиг эвдрэл гарсан /дам нурууны гадна халтарсан, өнгөн эвдрэл/

-Нарийн хялгасан жижиг цууралт үүссэн.

-Зарим хэсгийн хадаас боолт суларсан.

-Модон гүүрийн зангилааны хэсэгт бага зэрэг эвдрэл гарсан.

-Эвдрэлгүй

-Гүүрийн зорчих хэсэг, явган замыг цас, мөс хогноос цэвэрлэсэн

-Өнгө будагны засал хийгдсэн

-Заадас хагаралгүй, жигд ажиллаж байгаа.

-Өмхрөлт /модны/ явагдаагүй.

3.2.

Хоолой

-Хоолойнд суулт үүсч, цагирагнууд зөрсөн.

-Далан сэтэрсэн.

-Дохионы шонгууд унасан, алга болсон.

-Хоолойны толгой далавч эвдэрсэн.

-Хоолой болон орох гарах амсарууд шон, шороогоор дүүрсэн.

-Хоолойн орох гарах амсарыг өвөл тагладаггүй.

-Хоолойн толгойн далавчинд ан цав, хугаралт хэмхрэлт үүссэн.

-Хоолойн зарим цагирагуудад яльгүй суулт үүссэн.

-Хоолойн дотор зарим газарт шороо хуралдсан.

-Хоолой цасаар дүүрсэн.

-Амсар толгойны эд ангиудад өнгөлгөө хийгээгүй.

-Шохой, будаг хийгээгүй.

-Хоолойн нүх, амсар цасанд дарагдаагүй.

-Эвдрэлгүй.

-Орох гарах амсрыг өвлийн улиралд тагласан.

-Дохионы шонгууд бүрэн, хазайгаагүй.

4.

Замын тэмдэгжилт тоноглол /Р4/

-Зайлшгүй шаардлагатай газруудаар байх ёстой хаалт, хамгаалалт, дохиололын тэмдэг, заалтууд тавигдаагүй буюу шаардлага хангахгүй болсон.

-Дохионы шон, тэмдэг, самбарууд хазайсан, зарим нь алга болсон, хугарсан

-Тэмдэг байрлуулах журам заавар зөрчиж тэмдэг, заалт тавьсан.

-Чиглүүлэгч хэрэгсэл, замын тэмдэг, хаалт хашлага, босоо ба хэвтээ тэмдэглэгээ цасанд дарагдсан буюу бохирдсоноос танигдахгүй болсон, эвдэрсэн.

-Журамлагдаадгүй гарц оролттой, тэмдэглэгээг чанаргүй муухай хийсэн.

-Явган хүний замын хучилт ихээхэн эвдэрсэн.

-Замын тэмдэг дохионы шон, мэдээллийн хэрэгсэлүүд бага зэргийн бохирдолтой, гэмтэлтэй

-Тэмдэг тоноглолын 10%-ийг засах шаардлагатай.

-Эвдрэлгүй.

-Замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага, хашилт, явган хүний зам бүрэн бүтэн цэвэр үзэмжтэй.

5.

Тохижилт үйлчилгээний цогцолбор /Р5/

-Тохижилт үйлчилгээний газруудын байршил хууль зөрчсөн, замын ашиглалтын байдалд сөрөг нөлөө үзүүлдэг.

-Зогсоол, талбай шороо, цас мөсөнд дарагдсан.

-Замын дагуух овоо, сүсэг бишрэлийн бусад цэгүүд амрах талбай хогонд дарагдсан байх.

-Үйлчилгээний газрууд руу очих зам нь гол замын хажуугийн шуудууг таглаж, ус урсах боломжгүй болгосон.

-Тохижилт үйлчилгээний цагийн байршил хууль дүрмэнд нийцсэн боловч хог ихтэй, замбараагүй.

-Зогсоол талбай хогонд дарагдсан.

-Овоозэргийн орчинг тохижуулаагүй.

-Үйлчилгээний газрууд руу очих гарцад хоолой тавьсан боловч тэр н; жижигдэж, хажуугийн шуудууны усыг гаргаж чаддаггүй.

-Тохижилт үйлчилгээний ялимгүй бохирдолтой, үзэмж муутай.

-Үйлчилгээний газрууд руу орох гарцууд дээр ус өнгөрүүлэх зохих голчтой хоолой тавиулсан.

-Тохижилт үйчилгээний бүх цэгүүд өнгө үзэмж сайтай, хууль дүрмийн дагуу байршсан.

-Үйлчилгээний газрууд руу орох гарц үлгэр жишээ хийгдсэн.

 

2.АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ

2.1.Авто замын бэлэн байдалд хяналт шалгалт хийж түвшинг үнэлэхдээ дараах зарчмыг баримтлана. Үүнд:

2.1.1.Авто замын арчлалт,засварынажлыг сар бүр уг авто зам, замын байгууламжийг хариуцсан захиалагчийн төлөөлөгч,зөвлөх болон зам хариуцагчийн ерөнхий инженер, арчлалт засварыннэгжийн дарга, мастерыг оролцуулсан ажлын хэсэг дараа сарын 5-ны дотор багтааж шалгана. Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зам хариуцагчийн захирал, орон нутгийн замын цагдаа, зам хэрэглэгчийн төлөөлөгчдийг оролцуулж болно. Хяналт шалгалтын үзлэгийг захиалагч, зөвлөх, байцаагч нар хэдийд ч, замын хэмжээ харгалзахгүй хийж болно. Ажлын хэсэг нь замын бэлэн байдлын үнэлгээг уг замд газар дээр нь явж үзлэг хийж 1,2-р зүйлд заасанчлан хийц хэсгүүдэд өгсөн үнэлгээгээр тогтооно.

2.1.2.Ажлын хэсэг тухайн авто замын шалгалт хийгдэх хэсгийн уртыг хучилтын төрлөөс хамааруулан сонгож авна. Гэхдээ сонгосон замын урт 20 км-ээс ихгүй байна. Хэрэв тухайн авто зам нэг төрлийн хучилттай бол сонгосон сайн, муу хэсгүүдийн тоо аль болох ойролцоо буюу ижил байхаар авна.

2.1.3.Авто замын бэлэн байдал, замын хийцүүдийн чанарыг үнэлэх, түвшин тогтоох, энэхүү шалгалтын дүнгээр тусгай хүснэгт №2-ыг бөглөж ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн уг авто замыг хариуцсан арчлалт,засварыннэгжийн дарга эсвэл ерөнхий инженерийг заавал байлцуулж өгсөн үнэлгээг зөвшөөрсөн эсэхийг гарын үсэг зуруулж баталгаажуулна.

2.1.4.Захиалагч, зам хариуцагч байгууллагын захиалгаар замын бэлэн байдлын түвшинг, холбогдох мэргэжлийн байгууллага хүмүүсээр нийт авто зам, замын байгууламжид тогтоолгож болно. Замын бэлэн байдлын үнэлгээ тогтоох шалгалт хийх үед замын арчлалт,засварынбайгууллагууд дараах бичиг баримтыг ажлын хэсэгт заавал үзүүлнэ. Үүнд:

- Авто зам, замын байгууламжинд хийсэн өдөр тутмын үзлэгийн журналууд болон авто замын гэрчилгээ, паспорт, гүүрийн карт

- Авто зам , замын байгууламжийн тэмдэгжилтийн нэгдсэн схем жагсаалт

- Өнгөрсөн улиралд авто замын бэлэн байдлын түвшинг тогтоосон /хүснэгт №2-оор гаргасан/ хэмжилт, шалгалтын дүнгийн хүснэгт

 

Хүснэгт №2

...............................................................ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН БЭЛЭНБАЙДЛЫГ ТОГТООХ ХҮСНЭГТ

.........он......сар.....өдөр

 

Д/д

Замын хийцүүд, ач холбогдлын итгэлцүүр

Өгөх үнэлгээ

Зохих үнэлгээ өгөгдсөн

Өгөгдсөн үнэлгээний нийлбэр дүн

Хийц тус бүрийн чанарын үнэлгээ /Р/

Хэсгүүд

Бүгд

0

1

2

3

4

5

6

1.

 

 

Хучилт

m1=0.55

 

 

 

 

 

 

2

Шороон далан, шуудуу

m2=0.10

 

 

 

 

 

 

3

Гүүр, хоолой

m3=0.20

 

 

 

 

 

 

4

Тохижилт, үйчилгээний цогцолбор

m4=0.05

 

 

 

 

 

5

Тэмдэгжилт, замын тоноглол

m5=0.10

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн дарга:....................... гарын үсэг:/................................./

Гишүүд:...........................................

Ажлын хэсгийн үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн:.............................

 

Гүүр, хиймэл байгууламжийн төлөвлөгөөт хяналтын хугацаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүснэгт №3, хяналтын төрөл, түүнд хамаарах ажлын бүтцийг хүснэгт №4, Хоолойн бүртгэл мэдээллийн маягтыгхүснэгт № 5, гүүрийн үзлэгийн картыг хүснэгт № 6-аартус тус гаргаж хавсаргана.

Хүснэгт №3

ГҮҮР, ХИЙМЭЛ БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ

Хяналтын төрлүүд

 

Хугацаа

Оролцох хүмүүс

Тодорхойлсон тэмдэглэгээ /олон улсын стандарт/

1

Байнгын

Байнга

Зам хариуцагч байгууллагын мэргэжлийн инженер

 

2

Ерөнхий хяналт шалгалт

2 жилд 1 удаа

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

3

Хэсэгчилсэн хяналт шалгалт

6 жилд 1 удаа

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

4

Тусгай шалгалт /Гүүрийн байдал муудсан үед/

Жилд

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

5

Түр гүүрэнд

 

Жилд

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

6

Томоохон болон хэд хэдэн хам гүүрэнд

Гүүрийн хяналтын инженерийн шийдвэрээр

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

7

Газар хөдлөлтийн бүсэд хамрагдсан бүх гүүрэнд

Газар хөдөлсний дараа

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

8

Үерийн усны хүрээнд хамрагдсан бүх гүүрэнд

Үерийн дараа, цөн түрэлтийн дараа

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

9

Хүнд ачаа гаргасан гүүрэнд

Хүнд ачаа гарсны дараа

Гүүрийн инженер, шаардлагатай мэргэжилтэн

 

 

 

Хүснэгт №4

ХЯНАЛТЫН ТӨРӨЛ, ТҮҮНД ХАМААРАХ АЖЛЫН БҮТЭЦ

 

Хяналт шалгалтын төрлүүд

 

Хяналт шалгалтын үед хийгдэх ажлууд

1

 

 

 

Байнгын хяналт

1. Автомашин мөргөснөөс болон гүүрийн тулгуур, замын хашлага, хайсны эвдрэл

2.Үерийн уснаас болсон эвдрэл, суултууд

3.Замын тэмдэг, тэмдэглэгээ

4.Угаагдалтаас гарах эвдрэл

5.Зорчих хэсгийн эвдрэл

6.Гүүр, хоолойн ерөнхий байдал

7.Гүүрийн заадсын байдал

2

Ерөнхий хяналт

1. Гүүрийн бүртгэлд тэмдэглэгээ хийх, баримтын баяжуулалт хийх

2.Гүүрийн ашиглалтад онцгой байдал гарсан эсэх

3

 

Хэсэгчилсэн хяналт

1. Гүүрийн ашиглалтын байдал

2.Усны түвшингээс дээш ил гарсан гүүрийн дөрөвний нэг, далд хэсэг, усны урсгалын байдал, усан доорх байдал

4

Тусгай хяналт

Тодорхой төрлийн онц байдал шаардагдсан гүүрийн ажил

5

Түр гүүр

Уг гүүрийн даац болон хөдөлгөөн өнгөрүүлэх байдал

6

Том ба хэд хэдэн хам гүүрүүд

Ажлын хэмжээ нөхцөлтэй нь уялдуулан ерөнхий ба хэсэгчилсэн хяналт

7

Газар хөдлөлтийн бүсэд

Газар хөдөлснөөс гүүр болон даланд гарч болох эвдрэлийг тодорхойлж, ерөнхий хяналтыг хийнэ.

8

Үерийн усны хүрээнд хамрагдах гүүрэнд

Үер ус хөлдсөнөөс гүүрэнд гарч болох эвдрэлийн байдал

9

Даац хэтрэлтийн хяналт

Даац хэтрүүлсэнээс болж гарах эвдрэл

 

 


 

хүснэгт №5

ХООЛОЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН МАЯГТ

1

Аймгийн нэр

 

2

Ойролцоох хот, тосгоны нэр /зай, км/

 

3

Замын чиглэл, код

 

4

Замын хэддүгээр км-т байрласан

 

5

Хоолойн дугаар /№/

 

6

Хоолойн голч /м/

 

7

Хоолойн өндөр /м/

 

8

Хоолойн урт /м/

 

9

Шороон далангийн өндөр /м/

 

10

Хоолойн толгойн хэлбэр /орох, гарах/

 

11

Хоолойн барьсан он

 

12

Хоолойн хэвгий %о

 

13

Хоолойн материал

 

14

Хоолойн усны хамгаалалт

 

15

Хоолойн бетон суурийн зузаан

 

16

Хоолойн амсрын бэхэлгээ /орох, гарах/

 

17

Баримт бичиг

 

18

Төсөвт өртөг

 

 

 

Хоолойн үнэлэлт, дүгнэлт:

.............................................................................................................................................................................................................................................................................................................

Огноо:

Нэр ..................................... гарын үсэг ......................................

 

2.1.5.Авто замын бэлэн байдлыг замын хийцүүдийн байдал, түүнд хийгдсэн ажлын чанарын үнэлгээ, ач холбогдлын итгэлцүүрийг хэрэглэн тодорхойлно.

2.1.6.Авто замын сонгосон хэсэг тутамд хийц тус бүрийн эвдрэлийг бүртгэж, үнэлгээнд баримтлах эвдэрлийн шинж байдлыг үзүүлсэн хүснэгт №2-аар үнэлж, боловсруулалт хийгээд шалгалтад хамрагдсан хэсгийн уртад нь арчлалт засварын ажлын чанарын үнэлгээг хийц тус бүрт өгнө.

3.ЗАМЫН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ

3.1.Үзлэг хийгдэх замын сонгосон хэсэг тутамд хийц тус бүр эвдрэлийн шинж байдлаар онц /5/, сайн /4/, дунд /3/, муу /2/ гэсэн баллаар үнэлгээ өгнө.

3.2.Хүснэгт №2-ийн 4-р баганад 3-р баганын зохих үнэлгээнүүдийн ард ,,тийм,, үнэлгээ өгөгдсөн хэсгүүдийг бичнэ. Хэрэв аль нэг хэсэгт замын хийцэд өгөгдсөн үнэлгээнүүд илэрсэн эвдрэлээс болж янз бүр байвал хамгийн бага үнэлгээтэй хэсгийг авна.

3.3.Хийц тус бүрийн бэлэн байдлын үнэлгээг авто замын шалгалтад сонгосон хэсгийн уртад нь дараах томъёогоор олно. Өөрөөр хэлбэл аль нэг хийцэд өгсөн үнэлгээ тус бүрийг сонгосон хэсгийн уртаар үржүүлэн нийлбэрийг нь нийт авто замын уртад хувааж Pn-ийг тодорхойлно.

 

/1/

m1.....mn- сонгосон хэсэг тус бүрт байгаанэг төрлийн хийцэд өгсөн чанарын үнэлгээ

 I1....In- сонгосон хэсэг тус бүрийн урт

Li-сонгосон хэсгүүдийн уртын нийлбэр

3.4.Замын хэсэг тус бүрийн үнэлгээ ,,Pn,, болон хүснэгт №1 дахь ач холбогдлын итгэлцүүр ,,mn,,-ийг ашиглан нийт замын бэлэн байдлын түвшин ,,S,,-ийг дараах томъёогоор олно.

 /2/

m-замын хийцүүдийн ач холбогдлын итгэлцүүр

P- замын хийц тус бүрийн үйлчилгээний түвшингийн үзүүлэлт

P1- замын хучилтын

P2- шороон далангийн

P3-гүүр, хиймэл байгууламжийн

P4-замын тэмдэгжилт, тоноглолын

P5-замын тохижилт, үйлчилгээний цогцолборын

N- замын хийцүүдийн тоо

3.5.Тодорхой нэг зам хариуцсан арчлалт засварыннэгжийн хувьд замын бэлэн байдлын түвшинг 2-р томъёогоор тодорхойлно. Харин хэд хэдэн зам хариуцсан засвар арчлалтыннэгжийн хувьд энэ үзүүлэлтийг дараах томъёогоор олно.

 /3/

Si--аль нэг замын бэлэн байдлын түвшин Li- аль нэг замын урт

 

4.САНХҮҮЖИЛТ

4.1.Замын бэлэн байдлын үнэлгээний тоон утгад харгалзах Хүснэгт №9-д байгаа хувь хэмжээгээр тухайн арчлалт засварыннэгжийн гүйцэтгэсэн арчлалт засварынажлын санхүүжих нормативт зардлыг тогтооно.

4.2.Санхүүжилтийн үндсэн баримт нь арчлалт,засварыннэгжийн гаргаж, ажлын хэсгийн хянасан гүйцэтгэл болон хавсралт №2-1-д үзүүлсэн акт болно.

 

Хүснэгт№9

АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАРДЛЫГ НОРМООР САНХҮҮЖҮҮЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ

 

Д/д

Замын бэлэн байдлын түвшин

Санхүүжүүлэх хувь

Тайлбар

А

1

2

3

 

1.

2.

3.

4.

5.

 

 

1.0-0.90

0.89-0.80

0.79-0.70

0.69-0.60

0.59-0.50

 

 

100

80

70

60

50

 

 

Тайлбар:Авто замын арчлалт,засварын ажлын чанарын бүх үзүүлэлтүүд /хийц хэсэг бүрээр/ онц дүнтэй байвал чанарын түвшин 1.0-тэй тэнцүү байх бөгөөд зөвхөн энэ тохиолдолд санхүүжилтыг 110 хүртэл хувиар олгож болно.

 

 

 

 

 

Хавсралт №2-1

АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН АРЧЛАЛТ,ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАРДЛЫГ НОРМООРСАНХҮҮЖҮҮЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ АКТ

......оны .....р сарын.......ны өдөр ........................................

/газрын нэр/

.........................................................................................................................................

 /засвар арчлалтын нэгжийн нэр/

.........................................................................................................................................

 /шалгалт хийгдсэн хугацаа/

Дараах бүрэлдэхүүнтэй комисс

 Дарга .................................................

 /нэр, албан тушаал/

 Гишүүд..............................................................................................................

..........................................................................................................нарыг байлцуулан

 /байгууллагын нэр, албан тушаал, нэр/

.........................................................................................................................................

 /замын нэр, урт км-ээр/

замуудад .......оны ......сарын .......нд засвар арчлалтын ажлын чанарт үнэлгээ өгч, замын бэлэн байдлын түвшин тогтоох шалгалт хийв.

Шалгалт хийгдсэн замд засвар арчлалтын нэгжийн буруугаас гарсан зам тээврийн осол ................................................................................................................................ ...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 /хаана, ямар шалтгаанаас ямар осол гарсныг тодорхой бичнэ./

газар дээр нь шалгаж, эвдрэлийг бүртгэж, хийц тус бүрээр үнэлгээ өгснөөр .................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... /замуудын нэр/

замын бэлэн байдлын түвшинг .............................................гэж тогтоов.

 /үнэлгээг бичгээр/

Зам хариуцагч байгууллагынхариуцаж байгаа дээрх авто замуудын арчлалт, засварынзардлыгзамын бэлэн байдлын түвшингийн дээрх үнэлгээг үндэслэн ..........%-иар олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Ажлын хэсгийн дарга: ......................... /гарын үсэг/

 Гишүүд.............................................................

Ажлын хэсгийн үнэлгээтэй танилцаж

 зөвшөөрсөн ........................................