- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ, БҮРТГЭЛ-МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Журмын 3 дугаар хавсралт
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ, БҮРТГЭЛ-МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН БАЙГУУЛАХ ЖУРАМ
1.МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРДЭЛТ
1.1.Нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа олон улс болон улсын чанартай бүх төрлийн авто зам, замын байгууламжид бүртгэл явуулж, замын паспорт, гүүрийн картыг хөтлөх, улсын замын сүлжээний техникийн байдал, ашиглалтын түвшингийн талаарх өгөгдлүүдийг үндэслэж, зохих программ хангамжийг ашиглан замын бүртгэл мэдээллийн санг байгуулна.
1.2.Зохих программ хангамж гэдэг нь аливаа авто зам, замын байгууламжийнанхан шатны батлагдсан бүртгэлийг үнэ зөв хөтлөхөд, бүртгэлийн цахим санд шууд орж байхаар зохиогдсон, шинээр ашиглалтад оруулсан зам, гүүрүүдийн паспортыг хөтлөхөд, мөн авто зам, гүүрүүдийг бүртгэлээс хасахад шууд ажилладаг, авто зам, гүүрийн техник, ашиглалтын судалгааны дүнг оруулахад тухайн замын байдал бүх хэрэглэгчдэд ойлгомжтой харагдах тийм программ хангамжийг хэлнэ.
1.3.Авто зам, замын байгууламжийн бүртгэлд авто замын зурвас газар, шороон далан, зорчих хэсэг, хиймэл байгууламж, замын ашиглалтын албаны барилга, замын тэмдэг, тоноглол, хамгаалалтын хэрэгсэл, замын ногоон байгууламж болон авто замын дэргэдэх үйлчилгээний зориулалттай барилгууд хамрагдана. Харин замын зурвасаас гадна байгаа бусад барилга байгууламжууд хамаарахгүй.
2.АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ
2.1.Авто зам, замын байгууламжийн бүртгэлийг программ хангамжтай уялдуулан боловсруулсан, Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан, Үндэсний статистикийн хороонд бүртгүүлсэн маягтаар хөтөлнө.
2.2.Бүртгүүлсэн маягтын дагуу авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээлэлийн цахим сан, программ хангамж хариуцсан мэргэжилтэнг ажиллуулан цахим санд жил болгон баяжилтыг хийн архивт, зохих хэлтэс тус бүр бичгээр болон хатуу дискэнд /file / хэлбэрээр хадгалуулна.
2.3.Ашиглагдаж байгаа авто зам, замын байгууламжийн хийц, хэмжээ, техникийн байдал, техник-ашиглалтын үзүүлэлтүүд, биет хөрөнгийн тухай мэдээллийг обьект тус бүрээр нэгтгэн гаргаж, тэдгээрийг авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих болон нийт авто замын сүлжээний ашиглалтын төлөв байдлыг тогтоох зорилгоор бүртгэлийг явуулна.
2.4.Замын паспорт, гүүрийн картыг хөтлөх үндсэн материал нь авто зам, гүүрийн арчлалт, засварын ажил хариуцдаг арчлалтзасварыннэгжид тогтмол хөтлөгдөж байх ёстой"Авто зам, замын байгууламжийн бүртгэлийн хөдөлгөөний тайлан" болно.
2.5.Хөдөлгөөний эрчмийн тайланг арчлалт,засварын нэгж нь жил бүр гэрээнд заагдсан хугацаанд захиалагчийн арчлалт,засвар хариуцсан алба /хэлтэс/-нд ирүүлсэн байна.
2.6.Авто зам, гүүрт ямар ангиллын ажил хийгдснээр ямар өөрчлөлт гарсныг тодорхой тусгасан замын паспорт, гүүрийн үзлэгийн картын нэг хувийг мөн хугацаанд илрүүлнэ.
2.7.Арчлалт,засварыннэгж нь хариуцсан авто замдаа хөдөлгөөний эрчмийн тооллогыг удирдах дээд байгууллагаас тогтоосон хугацаанд тогтмол хийж байх ба тооллогын үр дүнг тооллого дууссанаас хойш 14 хоногийн дотор илрүүлсэн байна.
2.8.Хэрэв аль нэг авто замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, түвшин тогтоосон бол судалгааны дүгнэлт, материалыг уг ажлыг гүйцэтгэсэн этгээд тогтоосон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгсөн байна.
2.9.Шинээр барьсан буюу их засвар хийгдсэн авто зам, гүүрийн бүртгэлийг уг обьектыг ашиглалтад хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор багтаан бүртгэлийг хөтөлсөн байна.
2.10.Авто зам, гүүрийн бүртгэл, хөдөлгөөний эрчмийн тооллого явуулах, замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, түвшин тогтоон үндсэн материал бүрдүүлэх ажлуудыг замын арчлалт,засварыгхариуцсан арчлалт, засварыннэгж болон зам хариуцагч байгууллагууд эрхлэн гүйцэтгэх ба эдгээр ажлыг замын норм, нормативын сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. Энэ ажилд мэргэжлийн холбоод, зөвлөх, энэ чиглэлийн эрдэм, шинжилгээ, сорилт туршилтын байгууллагуудыг гэрээний үндсэн дээр татан оролцуулж болно.
2.11.Авто зам, гүүрийн бүртгэл явуулж, паспорт, картыг хөтлөх ажил нь обьектын хэмжилтийн, боловсруулалтын гэсэн хоёр үе шаттай хийгдэнэ.
2.12.Талбайн хэмжилтийн үед дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
· Авто зам, замын байгууламжуудын үндсэн параметрүүд
· Авто замын тоноглолын талаархи бүрэн мэдээллүүд
· Авто замын дэргэдэх барилга байгууламжуудын карт
· Авто замын ашиглалтын явцад хүндрэл учруулж болохуйц намагтай газар, элс цас хунгарладаг хэсгүүдийг хэмжих
· Авто замд зайлшгүй гарц гаргах шаардлагатай газруудын байршил, нэрийн заалт
· Авто замын зурвас газрын бүртгэл
· Камерын хяналттай хэсгийн хамаарах хүрээ
· Зам, замын байгууламжийн онцлох цэгүүдийн GPS-ээр тогтоосон байршил
· Фото зураг, видео бичлэг
· Мал, амьтны хөдөлгөөнтэй хэсгүүдийн байршил
· Хар цэгийн байршил /Зам тээврийн ослын тоо/
2.13.Сайжруулсан шороон болон чиглэл тогтоож хэв дүрс гаргасан ердийн хөрсөн замын хувьд зөвхөн гүүр, хиймэл байгууламжийн карт, пикетажийн журнал, өнцгийн оройн байршил, өндөржилтийн журналыг бүрдүүлнэ.
2.14.Зам хариуцагчбайгууллагууд нь замын бүртгэлийн 2.11-2.13-д дурдсан материалуудыг хоёр хувь үйлдэж нэг хувийг захиалагч /Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/-д заасан хугацаандхүргүүлнэ.
2.15.Зам хариуцагчбайгууллагуудаас ирүүлсэн талбайн материалыг үндэслэн захиалагч нь авто зам, замын байгууламжийн обьект тус бүр дээр паспорт, карт болон нэгдсэн бүртгэл хөтөлнө.
2.16.Авто зам, замын байгууламжийн бүртгэлийн материалд жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний байдлаар баяжуулалт хийж, мэдээлж байна.
2.17.Ашиглагдахгүй болсон авто зам, гүүрийн талаар тогтоосон маягтын дагуу акт үйлдэж, уг авто зам, гүүрийг өмчлөгч байгууллага шийдвэр гаргасны дараа бүртгэлээс хасна.
3.ЗАМЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ ПРОГРАММЧИЛЖ, МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ БИЙ БОЛГОХ
3.1.Өндөр хүчин чадалтай, хурд сайтай орчин үеийн программ хангамж дээр суурилагдсан мэдээллийн дотоодын сүлжээг бий болгож, түүнийг авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн сангийн зориулалтаар ашиглана.
3.2.Замын бэлэн байдлын гол үзүүлэлтүүд болох тооцоот хурдны хангалт, хучилтын чанар, тэгш байдал, дугуй ба хучилтын авцалдаа, хучилтын бат бэх, хөдөлгөөний эрчим, үзэгдэх зайн хангалт, хучилт дээрховон товон,цасны зузаан, дугуйн мөрний ховил, мөстөлтийн хэмжээзэрэг шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах нь ихээхэн хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд учраас хөгжилтэй орнуудад ашиглагдаж байгаа техник технологийг манай орны нөхцөлд тохируулан хэрэглэх, зарим онцгой шаардлагатай тоног төхөөрөмжөөр эхний ээлжинд хангана.
3.3.Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн сангийн дотоод сүлжээ нь:
· Авто замын байдлын тухай мэдээлэл цуглуулах зориулалттай хэмжилт-мэдээллийн дэд сүлжээ /хэмжилт судалгааны тусгай төхөөрөмжтэй машин ашиглана/
· Авто замын тухай мэдээллийг хадгалах, боловсруулах, баяжуулах, эргэж мэдээлэл өгөх зориулалттай автоматжуулсан өгөгдлийн сан гэсэн дэд сүлжээнүүдээс бүрдэнэ.
3.4.Хэмжилт-мэдээллийн дэд сүлжээ нь обьектын судалгаа, хэмжилтээр 3.2-д заасан мэдээллүүдээр бүрэн хангах хүчин чадалтай байна.
3.5.Автоматжуулсан өгөгдлийн сан нь обьектын хэмжилт, судалгаагаар цуглуулсан өгөгдлүүдийг нэг бүрчлэн боловсруулалт хийхийн зэрэгцээ авто зам, замын байгууламжийн талаар дараах үзүүлэлтүүдэд бүрэн хэмжээний хариу өгөх боломжтой байна. Үүнд:
· Авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтүүдээс стандарт хэмжээндээ хүрэхгүй болсон буюу хэтэрсэн үзүүлэлт, эсвэл шаардлага хангахгүй болсон хэсгүүдийг ялган авч цаашдын судалгаа, төлөвлөлтөд ашиглах
· Авто замын тухайн байдлыг “одын ангиллаар” болон өнгөний эффектээр тодорхойлж, зам хэрэглэгчдэд болон шийдвэр гаргагчдад мэдээлж байх
· Замын аль нэг хэсгийн буюу шаардлагатай хэсэг замын, мөн нийт сүлжээний замын геометрийн үндсэн хэмжээнүүдийг дундчилан тодорхойлох.
· Замын сүлжээний техник ашиглалтын түвшинг тодорхойлсноор замуудад хийгдэх арчлалт, засварынажлын ач холбогдлыг тогтоох замаар төлөвлөлтийг боловсронгуй болгох.
3.6.Авто замын автоматжуулсан өгөгдлийн сан нь асуудлын хариу мэдээллийг бүртгэлийн маягт, паспортын дүрслэл, бичиг, зураглалаар гаргаж өгнө.
3.7.Автоматжуулсан өгөгдлийн санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцана. Харин хэмжилт-мэдээллийн дэд сүлжээг арчлалт,засварын нэгжүүдийг хамруулан байгуулна.
Текст томруулах
A
A
A