A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖУУДЫГ ХАРИУЦАНАЖИЛЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

Журмын 4 дүгээр хавсралт

Жишиг гэрээ

 

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖУУДЫГ ХАРИУЦАНАЖИЛЛАХ ТУХАЙ

 

ЕРӨНХИЙ ГЭРЭЭ №

 

........................ ...............................

/огноо/                                                                                                        /газрын нэр/

 

НЭГ.Гэрээний үндэслэл:

.........................................................чиглэлийн............................ дугаартай.................... хучилттай ............км зам, .................. хийцтэй...........у/м ......................гүүрийг /хариуцуулан хүлээлгэн өгөх актын дагуу/ байнгын ашиглалтын бэлэн байдалд байлгах зорилгоор энэ обьектын өмчлөгч, эзэмшигч /цаашид “Захиалагч” гэх/, энэ объектыг тогтмол хамгаалалтдаа байлгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгах ажлыг хариуцан Гүйцэтгэгч /цаашид “Зам хариуцагч” гэх/ нарын хооронд энэхүү гэрээг байгуулав.

ХОЁР.Гэрээний зорилго:

2.1.Актаар хүлээлгэн өгсөн Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, ашиглалтын өндөр түвшинтэй авто зам гүүрээр,осол аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэн зам хэрэглэгчдэд үйлчлэх зорилгоор Захиалагч болон Зам хариуцагч байгууллагуудын хооронд, замын засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах, үнэ тариф, норм норматив, стандарт, эрх зүйн харилцааг зохицуулах, тухайн обьектыг байнгын хамгаалалтад байлгахад энэхүү гэрээний зорилго оршино.

ГУРАВ.Гэрээний нөхцөл:

3.1.Энэхүү гэрээ нь авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын чанар, замын бэлэн байдлын түвшинг шаардлагын хэмжээнд байлгах нь энэхүү гэрээний гол нөхцөл болно.

3.2.Энэ гэрээ болон энэ гэрээний хавсралтанд заагдсан заалтууд нь гэрээ байгуулагч талуудын харилцан хүлээх хариуцлага бөгөөд санхүүжилтийн баримт бичгийн хууль ёсны эрх зүйн акт болно.

ДӨРӨВ.Захиалагчийн үүрэг

4.1.Зам хариуцагчид зам, замын байгууламжуудыг журмын дагуу акт үйлдэн хүлээлгэн өгөх.

4.2.Зам хариуцагчаас норматив, үнэлгээний дагуу гаргаж ирүүлсэн авто зам, замын байгууламжийн жил, сар тутмын засвар арчлалтын ажилд шаардагдах зардлын хэмжээг хянан баталгаажуулж, санхүүжилтийн график гаргаж, мөрдөж ажиллах.

4.3.Замын засвар, арчлалтын ажилтай холбогдолтой техникийн баримт бичгүүд, норм норматив, стандарт, үнэ тарифийн талаар гарсан хууль эрхийн актуудын мэдээллээр хангах.

4.4.Тухайн хариуцуулсан замын техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин, замын засвар, арчлалтын ажлын тоо хэмжээ, чанар нь тавигдаж байгаа шаардлагын хэмжээнд хүрч байгаа эсэхэд тогтмол шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргаж байх

4.5.Хариуцуулсан замын засвар арчлалтын ажилд нормативаар /гүйцэтгэлээр/ олгож байгаа хөрөнгө жинхэнэ зориулалтаар зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авах.

4.6.Авто замын ашиглалтын байдлын талаар хэрэглэгчдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч барагдуулах.

4.7.Монгол улсын Авто замын тухай хууль, замын засвар арчлалтын норм дүрэм, Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих.

4.8.Замын засвар арчлалтын ажлын технoлoгийг улам боловсронгуй болгох, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, замын үйлчилгээний түвшинг өндөрсгөж, зам дээр гарсан саадыг арилгах хугацааг богиносгох талаар гарч байгаа өөрийн болон гадаад орны дэвшилтэт техник технoлoги, арга ажиллагааг сурталчилж, энэ талын холбогдолтой сургалт, семинар, үзүүлэх сургууль, хурал зохион байгуулах.

4.9.Зам хариуцагчаас норм норматив, үнэ тариф, цалин хөлсний системийг нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэхээр тавьсан санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх

4.10.Үйл ажиллагаа нь тогтмолжиж, гэрээний үүргээ биелүүлж, мэргэшиж байгаа Зам хариуцагчдын үйл ажиллагааг дэмжиж, төрийн өмчит Зам хариуцагч байгууллагын мэргэшлийн удирдлагыг тогтвортой байлгах

ТАВ.Захиалагчийн эрх

5.1.Замын засвар арчлалтын ажлын явцтай танилцаж, замын бэлэн байдалд үнэлгээ өгч, замын засвар арчлалтын зориулалтаар олгогдсон хөрөнгийг зам хариуцагч хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад шалгалт хийж, зөрчил гарсан тохиолдолд олгогдсон хөрөнгийг нөхөн төлүүлэх, дараагийн санхүүжилтээр тооцох зэрэг арга хэмжээ авах.

5.2.Ашиглагдаж буй авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг тогтоосон шалгалтын дүнгээр энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зам хариуцагчийн эрхийг хүчингүй болгох талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл хуулийн байгуулагад хандах.

5.3.Хариуцсан авто зам, замын байгууламжиндаа байнгын арчлалт хийж, чанар сайтай, үйлчилгээний түвшин өндөртэй зам гүүрээр хэрэглэгчдэд үйлчилсэн Зам хариуцагчийг хууль тогтоомжийн дагуу урамшуулах

5.4.Замд байгалийн гэнэтийн аюул ( үер, цас, нуранги, түймэр г.м) учирсан тохиолдолд зам гүүрийн саадыг арилгуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, түүний биелэлтийг шалган үзэж, холбогдох арга хэмжээ авах.

ЗУРГАА.Зам хариуцагчийн үүрэг

6.1.Захиалагчаас хариуцуулан өгсөн авто зам, замын байгууламжуудыг хүлээн авч, замын паспорт, гүүрийн картад тодруулга хийж, тэдгээрийг хийгдэж байгаа засвартай уялдуулан байнга баяжуулж байх.

6.2.Хариуцан эзэмшиж байгаа зам гүүрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, өдөр тутам үзлэг хийж шаардлагатай арчлалт засварын ажлыг тогтоосон хугацааны нормд багтаан шуурхай гүйцэтгэж, үйчилгээний түвшин өндөртэй зам, гүүрээр хэрэглэгчдэд үйлчлэх.

6.3.Харъяаны болон гэрээгээр зам хариуцагч байгууллагуудаас өдөр тутам замын байдлын талаар мэдээ авч, тэднийг шуурхай удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ замын байдлын талаархи мэдээллийг холбогдох байгууллагуудад шуурхай дамжуулж байх.

6.4.Монгол улсын авто замын тухай хууль, замын засвар арчлалтын норм дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын засвар арчлалтай холбогдолтой бусад дүрэм, журам, стандартыг нарийн судалж, нийт ажиллагсаддаа үе шаттай сургалт явуулан, мэргэжлийн түвшинг байнга дээвшүүлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах,эдгээр эрх зүйн актуудыг өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа удирдлага болгох,

6.5.Ажиллаж байгаа машин, механизмуудын ашиглалтыг сайжруулах, тэдгээрийг сэлгэн байрлуулах, ажиллуулах үр ашигтай ажил зохих, засвар арчлалтын чиглэлээр гэнэтийн, төвлөрсөн ажлыг богино хугацаанд шуурхай гүйцэтгэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах.

6.6.Замын засвар арчлалтын ажлын хугацааны нормыг хатуу мөрдөж ажиллахын зэрэгцээ, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа норм үнэлгээг шинэчлэх, боловсронгуй болгох талаархи өөрсдийн оновчтой саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлж байх.

6.7.Өөрийн хариуцаж байгаа авто зам, замын байгууламжаар, даац хэтрүүлсэн авто тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, даац хэтэрсэн тээврийн хэрэгслийн явах чиглэлийн маршрутыг тогтоож, тогтоосон маршрутаар тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавихшаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах.

6.8.Хариуцаж байгаа авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн нэг тэнхлэг дээрх даацыг 11 тн-оос хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, даац хэтэрсэн тээврийн хэрэгслийн явах чиглэлийн маршрутыг тогтоож, тогтоосон маршрутаар тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг авна.

6.9.Захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн хариуг цаг тухайд нь тогтоосон хугацаанд албан ёсоор эргэж мэдээлэх, албан бичгээр хүргүүлж байх бөгөөд шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.

6.10.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж дээгүүр зорчиж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс авто зам ашигласны төлбөр хураах ажилд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, захиалагчаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. 

6.11.Өөрийн хариуцаж байгаа авто зам, замын байгууламжийн хэсгээс орон нутгийн иргэн, бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээлэн засвар арчлалтыг гүйцэтгүүлэхдээ захиалагчаас албан ёсоор зөвшөөрөл авсан байх.

6.12.Монгол улсын авто замын тухай хуульд заагдсан авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, хамгаалалт хариуцсан үүргийг бүрэн биелүүлж мөн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

ДОЛОО.Зам хариуцагчийн эрх

7.1.Хариуцаж байгаа авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд шаардагдах хөрөнгийг Захиалагчаас гаргуулан авч захиран зарцуулах.

7.2.Гэрээгээр хариуцсан авто зам, замын байгууламжийн туслан гүйцэтгэгч авч ажиллуулах, шаардлага хангахгүй тохиолдолд гэрээг цуцлах, солих, арга хэмжээ авсан талаархи мэдээлэлийг Захиалагчид мэдэгдэж байх

7.3.Хариуцаж байгаа зам, замын байгууламжинд нь гэмтэл учруулж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйцээр үйл ажиллагаа явуулсан хувь хүмүүс, байгууллага албан тушаалтанд арга хэмжээ авахуулах талаар Авто замын улсын бүх шатны байцаагч нарт болон холбогдох хууль хяналтын байгууллагад хандах7.4.Хариуцсан обьект дээр нь гэнэтийн саад гарч, тэр нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байвал тухайн зам, гүүрийг түр хугацаагаар хааж, хөдөлгөөн зохион байгуулах

НАЙМ.Харилцан хүлээх хариуцлага

8.1.Энэхүү гэрээний заалтуудыг захиалагч болон зам хариуцагч биелүүлээгүй нөхцөлд Авто замын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

8.2.Гаргасан алдаа, зөрчил, доголдлыг заасан хугацаанд арилгаж үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэхээс татгалзсан, дампуурсан, эсхүл татан буугдах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол захиалагч нь зам хариуцагчид гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгснөөс 14 хоногийн дараа гэрээ цуцлагдана.

8.3.Гэрээг Захиалагчаас томлигдсон ажлын хэсэг зам хариуцагчийг байлцуулан дүгнэх бөгөөдзам хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь холбогдох баримтаар тогтоогдсон болон гэрээ дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд захиалагч гэрээг цуцална.

ЕС. Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа

9.1.Энэхүү гэрээг ............жилийн хугацаагаар байгуулах бөгөөд захиалагчийн зүгээс гэрээг жил бүр дүгнэж, зам хариуцагч “хангалтгүй” үнэлгээ аваагүй тохиолдолд гэрээний хугацааг үргэлжлүүлэн тооцно.

9.2.Энэхүү гэрээний хугацаа дуусаж, гэрээ дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээ аваагүй, мөн цаашид үргэлжлүүлэн зам хариуцагчаар ажиллах хүсэлттэй зам хариуцагчийн гэрээг захиалагчийн зүгээс тухай бүр сунгана.

9.3.Гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

АРАВ. Бусад

10.1.Энэхүүгэрээг20.....оны ....дүгээрсарын .....-ныөдөр .....хувь үйлдэж захиалагч болон зам хариуцагч тусбүрхувийгхадгална.

10.2.Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр гэж тооцогдох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.