A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 193 дугаар
           тогтоолын 1 дүгээр хавсралт


ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг гагцхүү тус дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

1.3. Сан энэ журмын 1.2-т заасан сангаас гадуур данстай байхыг хориглоно.

Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Сангийн үйл ажиллагааг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулах бөгөөд тус байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

     2.1.1. сангийн тухайн жилийн төсвийг боловсруулж батлуулах,     гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах;

     2.1.2. энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу сангийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мэдээлэл, бичиг баримтын иж бүрдлийг нягтлан шалгаж, холбогдох дүгнэлтийн хамт мөн журмын 2.2-т заасан хороонд шилжүүлэх;

     2.1.3. энэ журмын 2.6-д заасан шийдвэрийг үндэслэн төрөөс үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, санхүүжилт олгох;

     2.1.4. сангийн үйл ажиллагаатай холбогдох бичиг баримтыг хадгаламжийн нэгж болгон архивт шилжүүлэх;

     2.1.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

2.2. Сангийн хөрөнгөөс дэмжлэг олгох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үүрэг бүхий хороо (цаашид “Хороо” гэх) ажиллана. Хороог үйлдвэрлэлийн салбарын төлөөллийг оролцуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

2.3. Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хорооны гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулж болно. Хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.4. Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна. Хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

2.5. Хороо нь “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журам”-ын 2, 3 дугаар зүйлд заасан дэмжлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангасан аж ахуйн нэгжийн талаарх шийдвэрийг гарснаас нь хойш ажлын 3 хоногийн дотор аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

2.6. Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.5-д заасан шийдвэртэй танилцаж, дэмжлэг олгох аж ахуйн нэгжийн талаар эцсийн шийдвэр гаргаж, дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжийн нэрс, санхүүжилтийн хэмжээг баталгаажуулна. Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Гурав. Сангийн хөрөнгийн эх үүсвэр болон
         түүнийг зарцуулах журам

3.1. Сангийн хөрөнгө Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

     3.1.1. улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

     3.1.2. сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

     3.1.3. олон улсын байгууллага, гадаад улсаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээл;

     3.1.4. олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;

     3.1.5. бусад эх үүсвэр.

3.2. Сангийн хөрөнгийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасны дагуу дараах зориулалтаар зарцуулна:

     3.2.1. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох;

     3.2.2. өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг 1 удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох;

     3.2.3. экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих.

3.3. Гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрт тусгайлан заасан тохиолдолд зээл, хандив, буцалтгүй тусламжийг зөвхөн тухайн гэрээ, хэлэлцээрт заасан зориулалтын дагуу зарцуулна.

3.4. Сангийн хөрөнгөөс зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд дэмжлэг олгоно.

3.5. Сангийн хөрөнгийг энэ журмын 3.2-т зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Сангийн төсөв

4.1. Сангийн жил бүрийн орлого, зарлагын төсвийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталж хуваарилна.

4.2. Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жил үйлдвэрлэлийн дэмжлэг олгоход шаардагдах хөрөнгийн талаар санал боловсруулж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн төсвийн төсөлтэй хамт хүргүүлнэ.

Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан

5.1. Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн орлого, зарлагын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана. Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн хөрөнгөөс дэмжлэг олгосон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт тайлагнана.

5.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтад Төсвийн тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

Зургаа. Бусад зүйл

6.1. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу шалгуур үзүүлэлт хангаагүй аж ахуйн нэгжид дэмжлэг олгосон бөгөөд хууль тогтоомж, энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


      ---o0o---

 

      Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх,

                                зарцуулах, түүнд хяналт тавих журмын хавсралт

 

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ

ГАРГАСАН АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ

 

 

Мэдээлэл

Тайлбар

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн нэр

Хуулийн этгээдийн нэр

1.2

Регистрийн дугаар

Регистрийн дугаар

1.3

Улсын бүртгэлийн дугаар

Татварын байгууллагад бүртгэгдсэн улсын бүртгэлийн дугаар

1.4

Үйл ажиллагааны төрөл

Үйл ажиллагаа явуулж байгаа салбарын нэр: Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын кодыг бичнэ. (Сангийн сайдын 2011.01.29-ний өдрийн 103 тоот тушаалын хавсралтыг ашиглана)

1.5

Үйл ажиллагааны төрөл

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Үйл ажиллагааны туслах чиглэл

1

 

 

2

 

 

3

 

 

 

1.6

Байгууллагын хаяг

Албан ёсоор бүртгүүлсэн хаяг

1.7

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байрны талаарх мэдээлэл

Аймаг, нийслэл

Сум, дүүрэг

Баг, хороо

Гудамж, хороолол

Газарзүйн солбицол

Байшин, байр

Хашаа, хаалганы дугаар

Утас

Факс

Цахим шуудан

Цахим хуудас

Өөрийн байр эсвэл түрээсийн байр эсэх

(1-ээс олон байршилд эсвэл нэгээс олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол салбар, төлөөлөгчийн газрын байршил тус бүрээр, эсхүл үйл ажиллагааны төрөл тус бүрээр бичнэ)

1.8

Байгуулагдсан он

Тухайн байгууллагын байгуулагдсан он

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг эсэх

1.9

Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтны талаарх мэдээлэл

Овог, нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1.10

Хариуцлагын хэлбэр

Хувьцаат компани

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Бусад: (дэлгэрэнгүй бичих)

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ

2.1

Өмчийн хэлбэр

Төрийн өмчийн

Төрийн өмчийн оролцоотой ... %

Орон нутгийн өмчийн

Орон нутгийн өмчийн оролцоотой ... %

Хувийн (Монгол Улсын)

2.2

Үндсэн хөрөнгийн хэмжээ

Үзүүлэлт

Ашиглалтад орсон огноо

Хэмжих нэгж

Тоо, хэмжээ

1

Нийт үндсэн хөрөнгө

 

 

 

Үүнээс:

 

 

 

2

Нийт үл хөдлөх хөрөнгө

 

 

 

Газар

 

 

 

Барилга

 

 

 

Дамжуулах байгууламж

 

 

 

3

Тоног төхөөрөмж

 

 

 

 

2.3

Эргэлтийн хөрөнгийн хэмжээ

Үзүүлэлт

Сая төгрөг

1

Нийт эргэлтийн хөрөнгө

 

Үүнээс:

 

2

Мөнгөн хөрөнгө

 

3

Авлага

 

 

2.4

Өр төлбөрийн хэмжээ

Үзүүлэлт

Сая төгрөг

1

Дансны өглөг

 

2

Богино хугацааны банкны зээл

 

3

Урт хугацааны банкны зээл

 

 

2.5

Борлуулалтын орлого (сая төгрөг)

Тухайн тайлант жилийн борлуулалтын орлогын хэмжээ (ЭЗҮАСА-ын кодоор)

2.6

Үйл ажиллагааны зардал

Үзүүлэлт

Зардлын хэмжээ, сая төгрөг

1

Үйл ажиллагааны нийт зардал

 

2

Цалин хөлсний зардал

 

3

Нийгмийн даатгалын шимтгэл

 

4

Тээврийн зардал

 

-       Авто тээвэр

 

-       Төмөр замын тээвэр

 

-       Агаарын тээвэр

 

-       Усан замын тээвэр

 

 

2.7

Судалгаа хөгжүүлэлтийн зардал

Үзүүлэлт

Татварын хэмжээ, сая төгрөг

1

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх

 

2

Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх

 

3

Нийгмийн даатгалын шимтгэл

 

4

Зөвлөх үйлчилгээ

 

 

2.8

Охин болон толгой компанийн талаарх мэдээлэл

Ямар компани (толгой/ охин)

Компанийн

нэр

Регистрийн дугаар

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Үйл ажиллагааны туслах чиглэл

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

3.1

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, үнэ

Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, тухайн бүтээгдэхүүний зах зээлд борлуулагдаж байгаа үнэ ханш (ЭЗҮАСА 4.0-оор), бүтээгдэхүүний код

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ, сая төгрөг

1

Зураасан код, барааны тэмдэг

 

 

 

2

 

 

 

 

 

3.2

Агуулахын багтаамж, хүчин чадал

 

Агуулахын

нэр

Байршил

Зориулалт

Багтаамж

Төрөл

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3.3

Бүтээгдэхүүн борлуулахад ашигласан тээврийн хэрэгсэл

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ, сая төгрөг

1

Зураасан код, барааны тэмдэг

 

 

 

2

 

 

 

 

 

3.4

Зорилтот зах зээл

Дотоодын зах зээл

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ, сая төгрөг

1

Зураасан код, барааны тэмдэг

 

 

 

2

 

 

 

 

 

Гадаадын зах зээл

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ, сая төгрөг

1

Зураасан код, барааны тэмдэг

 

 

 

2

 

 

 

 

 

3.5

Техник, технологийн шийдэл

 

Нэвтрүүлсэн техник, технологийн нэр

Техник, технологийн үзүүлэлт

Улс

Нэвтрүүлсэн он, сар, өдөр

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

3.6

Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл

 

Дотоодоос авсан түүхий эд

 

Түүхий эдийн нэр

Хаанаас (нийлүүлэгчийн нэр)

Нийлүүлэгчийн хаяг

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ

1

 

 

Аймаг, нийслэл

Сум, дүүрэг

Баг, хороо

Гудамж,

Байшин, байр

Хашаа, хаалганы дугаар

 

 

 

 

Гадаадаас авсан түүхий эд

 

Түүхий эдийн нэр

Хаанаас (нийлүүлэгчийн нэр)

Нийлүүлэгчийн хаяг

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Үнэ

1

 

 

Аймаг, нийслэл

Сум, дүүрэг

Баг, хороо

Гудамж,

Байшин, байр

Хашаа, хаалганы дугаар

 

 

 

 

3.7

Ажиллах хүчний мэдээлэл

Монгол Улсын үндэсний ажил, мэргэжлийн ангилал болон тодорхойлолт       YAMAT-08 код (ISCO-08)-ын дагуу

 

YAMAT-08

(ISCO-08) код

Нийт ажилчдын тоо

Эрэгтэй

Эмэгтэй

30 хүртэлх насны ажилчдын тоо

50-иас дээш насны ажилчдын тоо

Боловсролын түвшин

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

ИРЭЭДҮЙН  ТААМАГЛАЛ

4.1

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зорилт

(5 жил, 10 жилийн дараах үр дүн)

Үйлдвэрлэхээр зорьж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний код, 1-ээс олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бүтээгдэхүүн тус бүрээр

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Үнэ, сая төгрөг

(2016-2020 он)

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

4.2

Агуулахын багтаамж, хүчин чадал

(5 жил, 10 жилийн дараах үр дүн)

 

Агуулахын байршил, багтаамж, хүчин чадал

 

Агуулах

Байршил

Зориулалт

Төрөл

Багтаамж

(2016-2020 он)

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.3

Бүтээгдэхүүн борлуулахад ашиглах тээврийн хэрэгсэл (5 жил, 10 жилийн дараах үр дүн)

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Тээврийн хэрэгсэл

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

4.4

Ирээдүйд үйлдвэрлэлийн хэмжээ өсөн нэмэгдэхэд өргөжих зорилтот зах зээл (5 жил, 10 жилийн дараах үр дүн)

 

Дотоодын зах зээл

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Үнэ, сая төгрөг

(2016-2020 он)

Нийлүүлэх зах зээл

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаадын зах зээл

 

Бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Үнэ, сая төгрөг

(2016-2020 он)

Аль улсад нийлүүлэх

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.5

Үйлдвэрлэлийн өргөтгөл, техник, технологийн шинэчлэлийн талаарх мэдээлэл (5 жил,           10 жилийн дараах үр дүн)

 

Нэвтрүүлсэн техник, технологийн нэр

Техник, технологийн үзүүлэлт

Улс

Нэвтрүүлсэн он, сар, өдөр

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

4.6

Үйлдвэрлэлийн өргөтгөлтэй холбоотойгоор ирээдүйд түүхий эдийн хэрэгцээ хэдий хэмжээгээр нэмэгдэх талаарх таамаглал          (5 жил, 10 жилийн дараах үр дүн)

 

Дотоодоос авсан түүхий эд

 

Түүхий эдийн нэр

Хаанаас (нийлүүлэгчийн нэр)

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Үнэ

(2016-2020 он)

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаадаас авах түүхий эд

 

Түүхий эдийн нэр

Хаанаас (нийлүүлэгчийн нэр)

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

(2016-2020 он)

Үнэ

(2016-2020 он)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

4.7

Үйлдвэрлэлийн өргөтгөлтэй холбоотойгоор ажиллах хүчний бүтцэд орох өөрчлөлт, таамаглал (5 жил, 10 жилийн дараах үр дүн)

 

 

ISCO-08 код (YAMAT-08) код

Нийт

aжилчдын

тоо

Эрэгтэй

Эмэгтэй

30 хүртэлх насны ажилчдын

тоо

50-иас дээш насны ажилчдын тоо

2020

2025

2020

2025

2020

2025

2020

2025

2020

2025

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Тайлбар: мэдээллийг  www.industry.mi.gov.mn сайт руу орж аж үйлдвэрийн салбарын мэдээллийн санд давхар бүртгүүлсэн байна.