A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 35 дугаар

                                                                                                                                 тогтоолын  хавсралт

 

 

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
      (2016-2030)

 

Зорилтыг хэрэгжүүлэх арга зам

Үйл ажиллагааны дугаар

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх  хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

Эх үүсвэр

Хүрэх түвшин,
үр дүнгийн үзүүлэлт

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ НЭГ.  Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ:

1.1.

Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг  бууруулах

1

Эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, алдагдлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн стандарт мөрдүүлэх арга хэмжээг  үе шаттайгаар хэрэгжүүлэх

2016-2030

ЭХЯ

Яамд,   СХЗГ

УТ

Эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн орчин бүрдэж, хэмнэлтийг хэрэгжүүлэх тогтолцоо бий болно.

2

Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлж, үндэсний хэмжээний тооллогын систем бий болгох

2016-2020

БОНХАЖЯ

Яамд,   БСЕГ

ОУБ

2 жил тутамд хүлэмжийн хийн тооллогын дүн мэдээ гардаг болно.

3

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих эрх зүй, эдийн засгийн хөшүүргийн таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэх

2016-2023

ЭХЯ

БОНХАЖЯ

 

Сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн таатай орчин,  тогтвортой санхүүжилтийн механизм бүрдсэн байна.

4

10-50 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх

2016-2030

ЭХЯ

МҮХАҮТ

ХХ, ОУБ

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

5

50-250 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан  станцын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх

2016-2030

ЭХЯ

МҮХАҮТ

ХХ

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

6

Томоохон гол мөрөн дээр усны хуримтлал бий болгож, олон зориулалтаар ашиглах усан цогцолбор байгуулах (Эгийн гол, Сэлэнгийн сав газарт 550МВт, Ховд голын сав газарт 150 МВт, Орхоны сав газарт 100 МВт)

2016-2030

ЭХЯ

БОНХАЖЯ, СЯ, АҮЯ

ОУБ, УТ

Гадаргын усны ашиглалт нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэлийн горимын зохицуулалт хийх боломжтой болно.

7

Дулаан хангамж болон хэрэглээний халуун усны хангамжид сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглах оновчтой шийдлийг судлах, туршиж нэвтрүүлэх, дэмжиж урамшуулах

2016-2030

ЭХЯ

БОНХАЖЯ,   БСШУЯ

ОУБ, УТ

Дулааны эрчим хүчний хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь  нэмэгдсэн байна.

8

Шинээр барих нүүрсээр ажилладаг цахилгаан станц, халаалтын зууханд дэвшилтэт цэвэр технологийн шаардлага тавьж, үр ашгийг нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (Багануур, ДЦС5, Могойн голын ЦС, ТТ ЦС зэрэг)

2016-2030

ЭХЯ

 

ХХ, УТ

Дэвшилтэт технологи нэвтэрч, үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн болон хорт хий, тоосонцрын ялгарал буурна.

9

Одоо ажиллаж байгаа ДЦС, халаалтын зуух, үйлдвэрлэлийн зориулалттай шатаах зуухны шинэчлэлийг үе шаттай явуулж, байгаль орчинд ялгаруулах хаягдлыг бууруулан олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх

2016-2030

ЭХЯ

БОНХАЖЯ

УТ, ХХ, ОУБ

Шинэчлэл хийгдэж, үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн болон хорт хий, тоосонцрын ялгарал буурна.

10

Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээний алдагдлыг бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, хөтөлбөрийг олон улсын санхүүгийн механизмыг ашиглан хэрэгжүүлэх

2016-2025

ЭХЯ

БОНХАЖЯ

ОУБ, ХХ

Цахилгаан, дулаан дамжуулах, түгээхэд дэвшилтэт технологи нэвтэрч, үр ашиг нэмэгдэнэ.

11

Эрчим хүчийг нөөцлөх боломжит технологийг туршин нэвтрүүлэх, судалгаа хийх

2016-2018

ЭХЯ

УУЯ

УТ

Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчийг нөөцлөх боломжит технологийг нэвтрүүлэх туршилт хийгдсэн байна.

12

Түлш, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн (боловсруулсан нүүрс, биомасс, нүүрсний давхаргын метан хий, нийлэг хий, түлшний элемент) үйлдвэрлэлийг туршиж бий болгох

2016-2025

ЭХЯ

УУЯ, БОНХАЖЯ

ХХ

Түлш, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болсон байна.

1.2.

Ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, эдгээрийг дэмжих урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг хэрэгжүүлж, барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулах

1

Ногоон барилгын зэрэглэл тогтоох үндэсний үнэлгээний систем, аргачлал боловсруулж сурталчлах

2016-2018

БХБЯ

БОНХАЖЯ

ОУБ

Ногоон барилгын үнэлгээний үндэсний аргачлалтай болж, ногоон барилгыг түгээн дэлгэрүүлэх үндэс бүрдэнэ.

2

Барилга, эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлын  тооцоолол чиглэлээр олон улсын болон Европын холбооны норм, норматив, стандартыг нутагшуулах, үндэсний норм, нормативыг шинэчлэн сайжруулах ажлыг зохион байгуулах

2016-2030

БХБЯ

БОНХАЖЯ, ЭХЯ, АНЗД

БННС, УТ
ОУБ

Олон улсын стандартад нийцсэн үндэсний стандарт, норм, норматив шинэчлэгдэн батлагдсан байна.

3

Барилгын салбарын хүний нөөцийг ногоон барилгын  төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр чадавхжуулах

2016-2020

БХБЯ

БОНХАЖЯ

ОУБ

Хүний нөөц бүрдсэн байна.

4

Ногоон барилга, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшууллын тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх

2017-2020

БХБЯ, ЭХЯ

БОНХАЖЯ

УТ

Урамшуулалтыг тогтолцоо бий болсон байна.

5

Эрчим хүчний аудитыг үе шаттайгаар хийж, эрчим хүч, дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах

2016-2025

ЭХЯ

БХБЯ

 

Стандарт, норм дүрмийн хэрэгжилт сайжирч, эрчим хүч, дулаан алдагдал буурч, үр ашиг нэмэгдэнэ.

6

Сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулах, барих загвар төсөл хэрэгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

БСШУЯ, БХБЯ

ОУБ

Ногоон сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийг боловсруулсан байх бөгөөд загварыг сурталчилж түгээн дэлгэрүүлнэ.

7

Улсын төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийг ногоон барилгын шаардлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх

2017-2030

БХБЯ

БСШУЯ, ЭМСЯ, АНЗД

УТ, ОНТ

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан ногоон барилгын тоо  нэмэгдсэн байна.

8

Хуучин угсармал барилгын дулааны алдагдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

2017-2030

НЗД

БХБЯ, БОНХАЖЯ

УАНС, ХХ

Улаанбаатар хотод байгаа угсармал барилгын 50-иас доошгүй хувийг дулаалж, дулааны алдагдал болон хүлэмжийн хийг бууруулна.

9

Пассив, Тэг барилга зэрэг эрчим хүч, материалын хэмнэлттэй, дулааны алдагдалгүй ногоон барилгын шийдлийг судалж турших, загвар төслүүдийг хэрэгжүүлэх

2017-2030

БХБЯ

БОНХАЖЯ

ОУБ, УТ

Ногоон барилгын загвар төслүүд хэрэгжинэ.

1.3.

Өрсөлдөөнийг урамшуулж бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг сайжруулах

1

Үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үнийн уян хатан бодлогоор өрсөлдөөнийг  өрнүүлж, бүтээмжийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгож хэрэгжүүлэх

2017-2030

АҮЯ

АНЗД,            МҮХАҮТ

УТ

Бүтээмжийг дээшлүүлэх эдийн засгийн хөшүүргүүд бий болсон байна.

2

Байгаль орчны чанарын болон хаягдлын хүлцэх хэм хэмжээ, стандартыг хууль тогтоомж, олон улсын жишигт нийцүүлэх,  шинэчлэн тогтоож мөрдүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

СХЗГ

 

Стандартууд батлагдаж мөрдөгдөнө. Хүрээлэн байгаа орчны чанарын болон байгаль орчинд ялгаруулах хаягдлын стандартын шаардлага олон улсын жишигт нийцнэ.  

3

Орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн стандартыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

СХЗГ

ОУБ, УТ

Олон улсын жишигт нийцүүлсэн стандартыг тогтоосон байна.

4

Дэвшилтэт технологи нутагшуулах, шинэ технологи бий болгох судалгаа, хөгжлийг урамшуулж, дэмжих эрх зүйн зохицуулалт бүрдүүлж хэрэгжүүлэх

2016-2030

АҮЯ

   

Технологийн судалгаа, хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна.

5

Үйлдвэрлэлийн салбарууд технологийн үнэлгээ, судалгаа хийх тогтолцоо бий болгож, чадавхийг бүрдүүлэх

2016-2020

АҮЯ

БОНХАЖЯ, БХБЯ, БСШУЯ, ЗТЯ, ХХААЯ, ЭХЯ

ОУБ, УТ

Үйлдвэрлэл, технологийн судалгааны тогтолцоо, чадавх бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна.

6

Аж үйлдвэрийн салбарыг байгаль орчинд халгүй байдлаар кластераар хөгжүүлж,  өрсөлдөөнийг дэмжин бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх

2016-2030

АҮЯ

БОНХАЖЯ, БХБЯ, БСШУЯ, ЗТЯ, ХХААЯ, АНЗД

ХХ, УТ

Тогтмол ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийг үйл ажиллагаанаа хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна.

7

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн үр дүнг сайжруулж, холбогдох мэдээллийг ухаалаг системд холбох

2017-2020

БОНХАЖЯ

ААНБ

УТ, ХХ

Байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилт сайжирч, мэдээлэл  хэрэглэгчид нээлттэй, хүртээмжтэй болно.

8

Стратегийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, үр нөлөөг сайжруулах

2016-2030

БОНХАЖЯ

Яамд

УТ, ОУБ

Холбогдох салбарын бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд стратегийн үнэлгээ хийгдсэн байна.

1.4.

Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 2020 онд 60 хувь, 2030 онд 80 хувьд хүргэх

1

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ногоон эдийн засгийн чиг баримжаатайгаар тогтвортой хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, ХЯ, бүх шатны ЗД, ХХ

УТ,ОНТ,ХХ

Газар тариалан, мал аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, батлуулж хэрэгжүүлнэ.

2

Агробизнесийн шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн судалгаа ба хөгжлийг эрчимжүүлэх

2016-2030

ХХААЯ

БСШУЯ, СЯ, МБ, ХХ

ХХ, УТ

Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтад салбарын ДНБ үйлдвэрлэлийн үнийн дүнгийн 5-аас доошгүй хувийг зарцуулдаг болно.

3

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох, тогтвортой хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн зарчмыг олон нийтэд таниулах

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, ХЯ, бүх шатны ЗД, ХХ

УТ, ХХ

ХАА-н салбарт ажиллагсдын тоог улсын нийт ажиллах хүчний 25%-иас бууруулахгүй, 45 мянган ажлын байрт ногоон ажлын байрны шалгуурыг хангана.

4

Арьс шир, ноос, ноолууран түүхий эдийн боловсруулалтын түвшин, чанарыг сайжруулж, инновацид тулгуурласан ногоон технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх

2016-2020

АҮЯ

ХХААЯ, БОНХАЖЯ, АНЗД

ХХ, УТ,ОНТ

Байгальд нийлүүлэх хаягдлын хэмжээ буурахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэнэ.  Арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 2020 онд 60 хувь, 2030 онд 80 хувьд хүрнэ.

5

Үйлдвэржүүлэлтийн  төлөвлөлт, нэгдсэн бодлоготой уялдуулж боловсруулах үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэхдээ байгаль орчны дэвшилтэт дэд бүтцийн шийдэлтэйгээр байгуулах

2016-2025

АҮЯ

БХБЯ, ХХААЯ, БОНХАЖЯ, АНЗД

ОНТ, ХХ

Дэд бүтэц бүхий боловсруулах үйлдвэрийн кластерийг бүсчлэн байгуулна. ДНБ-д боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийг 15 хувьд хүргэнэ.

6

Ойн хаягдал, биомассын ашиглалтыг нэмэгдүүлж, шахмал түлш, шахмал хавтангийн боловсруулах үйлдвэр байгуулах

2016-2020

АҮЯ

БОНХАЖЯ, БХБЯ, ХХААЯ, АНЗД

ХХ

Хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн модыг хаягдалгүй ашигладаг болсон байна.

1.5.

Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ойн зурвас байгуулах замаар газар тариалан эрхлэлтийн улмаас үүсэх газрын доройтлыг бууруулж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах

1

Газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй хослон эрхлэх бүс нутгийн заагийг тогтоох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох

2016-2025

ХХААЯ, ГХГЗЗГ

БОНХАЖЯ

 

Эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн  байна.

2

Газар тариалангийн үйлдвэрлэлд цомхотгосон болон тэг элдэншүүлэг бүхий дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхийг дэмжих, тариалангийн талбайн ашиглалтын цахим мэдээллийн сан байгуулах

2016-2020

ХХААЯ

БОНХАЖЯ, БХБЯ, Бүх шатны ЗД

ХХ, УТ

Цомхотгосон болон тэг технологиор боловсруулсан талбайн хэмжээ 2024 онд нийт тариалсан талбайн 80-аас дээш хувьд хүрнэ. Мэдээллийн цахим сан бий болгосон байна.

3

Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах, таримлын сэлгээнд нэг ба олон наст тэжээлийн ургамлыг тариалж, сэлгээний төрөл, ээлжийн тоог нэмэгдүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, Бүх шатны ЗД, ХХ

ХХ, УТ

Тариалангийн талбайн 1-ээс доошгүй хувьтай тэнцэхүйц ойн зурвас байгуулна. Таримлын сэлгээний ээлжийн тоог    3-4 болгон нэмэгдүүлнэ.

4

Элэгдэл эвдрэлд орж, атаршиж хаягдсан тариалангийн талбайг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх

2017-2030

ХХААЯ

БХБЯ, Бүх шатны ЗД

УТ, ХХ

450 мянган га атаршсан газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна. Усалгаатай талбайн хэмжээг 100 мянган га-д хүргэнэ.

5

Таримал ургамлын үр, сортыг шинэчилж нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх

2016-2030

ХХААЯ

ХХ, БОНХАЖЯ

УТ, ХХ

Тариалалтын 80-аас дээш хувийг нутагшсан, ирээдүйтэй сортын үрээр явуулна.

6

Хөдөө аж ахуйн химийн бодис, пестицидийн аюулгүй, зохистой хэрэглээг төлөвшүүлэх

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, ХХ

УТ, ХХ

Таримал ургамал, мал амьтан эрүүлжиж, хөдөө аж ахуйн химийн бодисын аюулгүй зохистой хэрэглээ бүрдэнэ. Буудайн ургацыг 20 цн/га-д хүргэж нэмэгдүүлнэ.

1.6.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжих

1

Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний баталгаат агуулах, боловсруулах цех, үйлдвэрийг бүсчлэн байгуулж, түүхий эдийн боловсруулалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлтийн үе шатуудад байгальд халгүй арга технологи нэвтрүүлэх

2016-2030

АҮЯ

ХХААЯ, БХБЯ, бүх шатны ЗД

ХХ

Түүхий эдийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах чанарын үнэлгээний лаборатори бүхий баталгаат 110 агуулах, зориулалтын ложистикийн сүлжээ бүхий сум дундын боловсруулах цех, үйлдвэрийг бий болгоно.

2

Хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, савлах технологийг боловсронгуй болгох, сав баглаа боодлын түүхий эдийн чанар, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, хуванцар савны зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилж таниулах, нарны зайн хөргөгч, вакуумжуулсан савалгааны хэрэглээг өргөжүүлэх

2016-2030

ХХААЯ

АҮЯ, МХЕГ

УТ, ХХ, ОУБ

Хүнсний зориулалттай сав, суулгын зөв хэрэглээ төлөвшиж, орон нутагт хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгаж, эрүүл хүнс хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

3

Хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийн олон улсын түвшний арилжаа, клиринг- төлбөр тооцооны системийг нэвтрүүлж, орон нутгаас биржийн арилжаанд онлайнаар оролцох боломжийг бүрдүүлэх

2016-2030

ХХААЯ

АҮЯ, СЯ, ХАА-н бирж, бүх шатны ЗД

УТ, ХХ, ОУБ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн биржийн арилжааны систем суурилуулж,  улсын хэмжээнд биржийн арилжааны онлайн системийг нэвтрүүлсэн байна.

1.7.

Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх

1

Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-т байрлах аялал жуулчлалын  үйлчилгээний байгууллагын тоо, хүчин чадал, үйлчилгээний төрлийг тухайн газрын нөөц, даацад тулгуурлан тогтоож хэрэгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ

Байгалийн даац чадавхид нийцсэн аж ахуй эрхлэх болсны дүнд экосистемийн тогтвортой байдал хадгалагдана.

2

Байгаль орчинд ээлтэй эко аялал жуулчлалын шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулах, эко аялал жуулчлалын жишиг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж ТХГН-т түгээн дэлгэрүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ, ХХ

Эко аялал жуулчлалын шалгуур үзүүлэлт гарч, эко аялал жуулчлал жинхэнэ утгаараа төлөвшиж, иргэд, хувийн хэвшлийн орлого нэмэгдэнэ.

3

Аялал жуулчлалын үйлчилгээ, түүний дэд бүтцийн байгууламжийн стандартыг ногоон зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

СХЗГ

УТ

Аялал жуулчлалын салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.

4

Аялал жуулчлал, үйлчилгээний байгууллагын мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэж, зочныг угтан авах, зочлон үйлчлэх найрсаг харилцааны соёлыг нэвтрүүлэх

2016-2025

БСШУЯ

БОНХАЖЯ, АНЗД, ХХ

ХХ, УТ, ОУБ

1000-аас доошгүй хүн сургаж, жуулчдын тоо, салбарын орлого нэмэгдэнэ.

5

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг зочлох үйлчилгээний байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгох

2016-2025

БОНХАЖЯ

АНЗД, МҮХАҮТ

ОУБ, УТ

Урамшууллын тогтолцоо бий болсон байна. Жуулчны бааз, зочид буудлын 50-иас доошгүй хувийг “Ногоон буудал” эко шошгожуулах үйл ажиллагаанд хамруулна.

1.8.

Эрдэс баялгийн салбарт нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах технологи бүхий үйлдвэрлэлийг дэмжих

1

Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2017-2030

АҮЯ

УУЯ

ХХ

Зэс, төмөр, нүүрс, жонш зэрэг уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 3-аас доошгүй дахин нэмэгдсэн байна.

2

Ашиглалтын нөөц нь эдийн засгийн үр ашиг багатай,  байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй алтны шороон болон үндсэн орд, жоншны ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, нөөцийн хаягдал их гаргадаг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй байх эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах

2017-2020

УУЯ

БОНХАЖЯ

УТ

Ашиглалтын нөөц багатай алтны шороон болон үндсэн орд, жоншны ордод тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон байна.

3

Үүсмэл ордыг ашиглах, хаягдлыг дахин боловсруулах байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй, үр ашигтай тэргүүний технологи бүхий үйлдвэрийг дэмжих

2016-2025

АҮЯ

УУЯ

ХХ

Эрдэнэт, Заамар зэрэг газарт үр ашигтай, байгаль орчинд халгүй үйлдвэр ашиглалтад орсон байна.

4

Компанийн байгаль орчин, нийгмийн харуцлагын хүрээнд уул уурхайн томоохон төслүүдийг түшиглэн газрын доорх усны ордыг  нөхөн сэргээх загвар төслүүдийг хэрэгжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

УУЯ, АҮЯ

ХХ

Газрын доорх усны ордыг нөхөн сэргээх, нөөцийг аривжуулах технологийг туршиж, үр дүн гарсан байна.

5

Эрдэс баялгийн олборлох болон боловсруулах, үйлдвэрлэлд ус хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх

2016-2030

УУЯ

АУЯ, БОНХАЖЯ

ХХ, УТ

Саарал усны ашиглалт, үйлдвэрлэлд ашигласан усыг буцааж ашиглах хэмжээ нэмэгдсэн байна.

1.9.

Ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэн уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх

1

Олборлох үйлдвэрлэлийн ил тод, хариуцлагатай байдал, уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2016-2020

УУЯ

СЯ, БОНХАЖЯ

УТ, ОУБ

Уул уурхайн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын тогтолцоо сайжирсан байна, эрх зүйн орчин боловсронгүй болсон байна.

2

Уул уурхайн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд дүйцүүлэн хамгааллын загвар, жишиг төслүүдийг хэрэгжүүлж, туршлагыг түгээн дэлгэрүүлэх

2017-2030

БОНХАЖЯ

УУЯ

ОУБ, ХХ

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг 5-аас доошгүй төсөлд хэрэгжүүлсэн байна.

3

Улсын хэмжээнд экосистемийн бүсчлэлийн үнэлгээг нарийвчлан хийж, байгаль, соёлын өвийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг хязгаарлах

2016-2030

БОНХАЖЯ

УУЯ, БСШУЯ

ОУБ

Улсын хэмжээнд байгаль, соёлын өвийн чухал ач холбогдолтой газрууд тодорхой болж, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

4

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үеийн болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх, бууруулах, арилгахтай холбогдсон стандарт аргачлал, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх

2016-2025

ЦЭК

УУЯ, БОНХАЖЯ

ОУБ, УТ, ХХ

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтод байгаль орчныг хамгаалах олон улсын стандартыг нэвтрүүлсэн байна.

5

Байгалийн нөөц ашиглах үйлдвэрлэлээс үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг  шаардлагатай бүс нутаг, сав газрын хэмжээнд хийж, хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

СЯ, АЗД

ОУБ, УТ, ХХ

15-аас доошгүй бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн байна. Байгаль орчны хохирлыг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

1.10.

Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн хайгуул, олборлолтод олон улсын стандартыг нутагшуулж мөрдөх, байнгын хяналт-шинжилгээ хийх замаар орчны бохирдлоос сэргийлэх

1

Газрын тосны эх үүсвэрийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд олон улсын байгаль орчны шаардлагад нийцсэн стандартыг нэвтрүүлэх

2016-2020

УУЯ

ГТГ, СХЗГ

УТ

Газрын тосны эх үүсвэрийн хайгуул, олборлолтод олон улсын байгаль орчны шаардлагад нийцсэн стандарт нэвтэрсэн байна.

2

Занар, нүүрсниий давхаргын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үеийн байгаль орчны менежментийн үйл ажиллагааг олон улсын туршлага, стандартад нийцүүлэх

2016-2020

УУЯ

ГТГ, СХЗГ

УТ, ОУБ, ХХ

Олон улсын стандарт, арга, аргачлал нэвтэрч, байнгын хяналт-шинжилгээ хийгддэг болно.

1.11.

Уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыг бий болгон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зарцуулах

1

Баялгийн сангийн хуримтлалыг бий болгож, байгаль орчныг хамгаалах, нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх

2017-2022

СЯ

УУЯ

УТ

Хууль, холбогдох дүрэм, журам батлагдаж, хуримтлал бий болгоно.

2

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлгүй орхигдсон газруудыг нөхөн сэргээх санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, бүрэн нөхөн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх

2017-2030

УУЯ

БОНХАЖЯ

УТ, ХХ, ОУБ

Хууль батлагдан гарч, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газруудыг нөхөн сэргээсэн байна.

1.12.

Байгальд орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх

1

Төмөр зам, авто замын дагуу нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах стандарт  боловсруулж мөрдүүлэх

2017-2020

БОНХАЖЯ

ЗТЯ, СХЗГ

ОУБ

 Стандарт  боловсруулсан байна.

2

Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн  байгаль орчинд сөрөг нөлөө багатай, үр ашигтай байх шийдлийг судлан нэвтрүүлэх

2016-2020

ЗТЯ

УУЯ

ОУБ, ХХ

Тээврийн  байгаль орчинд сөрөг нөлөө  багатай шийдэл  нэвтэрсэн байна.

3

Гудамж  талбай, авто зам, төмөр замын дагуух гэрэлтүүлэгт сэргээгдэх эрчим хүчийг  түлхүү ашиглах

2016-2030

АНЗД

ЭХЯ, ЗТЯ

ОНТ, ХХ

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт нэмэгдэж, ая тухтай орчин бүрэлдэнэ.

4

Авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг системийг нэвтрүүлж,  автотээврийн хэрэгслээс гарах хорт утааг бууруулах

2016-2025

АНЗД

ЗТЯ

УТ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, агаарт ялгарах хорт утаа багасна.

5

Төмөр замын сүлжээг үе шаттайгаар цахилгаанжуулж тээврийн салбараас агаарт ялгаруулах хорт утааг бууруулах

2018-2030

ЗТЯ

 

УТ

Төмөр замын тээврээс агаарт ялгаруулах хаягдал буурна.

6

Төмөр замын туннель байгууламж (24 м-ээс гүн ухаж сэтлэх тохиолдолд) барих технологи, тоног төхөөрөмжийг судалж нэвтрүүлэх, стандарт боловсруулж мөрдүүлэх

2016-2020

ЗТЯ

МТЗ

ХХ

Газрын хөрс эвдэгдэхгүй, гүн ухаш үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ.

7

Агаарын зайн хөдөлгөөн зохицуулалтыг сайжруулах замаар шатахууны хэрэглээг багасгаж, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн  стандарт шаардлагын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх

2016-2018

ЗТЯ

ИНЕГ

УТ

Агаарын тээвэртэй холбоотой хүлэмжийн хийг бууруулах эрх зүйн орчин, холбогдох стандарт, шаардлага бүрдсэн байна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ ХОЁР. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална:

2.1.

Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн       60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх
 

1

Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгож, хамгаалалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

2016-2018

БОНХАЖЯ

БХБЯ

УТ, ОУБ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж хэрэгжинэ.

2

Хамгаалалтад хамтын менежментийг боловсронгуй болгож, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлээр хэрэгжүүлэх загвар төслүүдийг хэрэгжүүлж, туршлагыг түгээн дэлгэрүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

СЯ

УТ, ОНТ, ОУБ

Хустайн БНГ, Их Нартын БНГ-ын менежментийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, эхний туршилтын төслүүд хэрэгжсэн байна.

3

Хил дамнасан ТХГН, шим мандлын дархан газрын талаар тавих хяналт, судалгааг тогтмолжуулж, мэдээллийн баазыг шинэчлэх

2016-2020

БОНХАЖЯ

ГХЯ, БХБЯ

ОУБ

Хил дамнасан ТХГН-ийн менежмент сайжирсан байна.

4

Дэлхийн өв болон Хүн ба шим мандлын нөөц газрыг бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох,  байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, хэмнэлттэй ногоон хэрэглээг бий болох, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил, мэдлэгийг сэргээн төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны түшиц газар нутаг болгон хөгжүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

БСШУЯ

ОУБ

Сургалт, сурталчилгааны төвүүд байгуулагдаж, жишиг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ.

5

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны болон ойн сан бүхий газарт ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагааг хориглох тухай хуулийн хязгаарлалтад орсон газар нутгийг нөхөн сэргээж тусгай хамгаалалтад авч, ТХГН-ийн хэмжээг нэмэгдүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

УУЯ

ХХ, УТ

Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авсан байна.

6

Монгол орны экосистем, амьдрах орчны тэнцлийн  үнэлгээ, судалгаанд тулгуурлан шаардлагатай газруудыг эрэмбэлж тусгай хамгаалалтад авах

2016-2030

БОНХАЖЯ

БХБЯ

УТ, ОУБ

Тусгай хамгаалалтад авах нэн шаардлагатай газруудыг хамгаалалтад авч, ТХГН-ийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэнэ.

2.2.

Байгалийн нөөцийн үндэсний парк, байгаль, соёлын өв газар нутагт уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлан, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон эко аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх

1

Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх

2016-2018

БОНХАЖЯ

АНЗД

 

Байгалийн нөөц газрын эрх зүйн орчин бүрдэнэ.

2

Хан Хэнтийн дархан цаазат газар, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар, тэдгээрийн орчны бүсийг байгалийн нөөцийн үндэсний парк, байгаль, соёлын өвийн дурсгалт газар нутаг болгон хөгжүүлж, экосистемийн үйлчилгээг тогтвортой хадгалах

2016-2020

БОНХАЖЯ

БСШУЯ, АНЗД

ОУБ, УТ

Байгалийн нөөцийн үндэсний парк, соёлын өвийн дурсгалт газар бий болж, ногоон хөгжлийн жишиг нутаг болно.

3

Хангай нуруу, түүний салбар уулс, Хөвсгөл нуур орчмын ТХГН-ыг түшиглэн  байгалийн нөөц, соёлын өвийн дурсгалт нутаг болгон хөгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийг хязгаарлаж, ногоон хөгжлийн жишиг нутаг болгох

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ, УТ

Байгалийн нөөцийн үндэсний парк бий болж, ногоон хөгжлийн жишиг нутаг болно.

4

Хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлээр жишиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

2016-2030

ХХААЯ

БСШУЯ

УТ, ОНТ, ОУБ

НҮБ-ын ХХААБ-ын "Даян дэлхийн хөдөө аж ахуйн өв"-д Монгол Улсаас дэвшүүлсэн үнэт өвийг бүртгүүлж, уг өв соёлыг хамгаалах ажлыг эхлүүлсэн байна.

2.3.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлнэ.

1

Уур амьсгалын ногоон сан, Дасан зохицлын сан, Нүүрстөрөгчийн сан зэрэг олон улсын сангаас санхүүжилт, дэмжлэг авах зорилгоор төсөл боловсруулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр менежментийн чадавх бүрдүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

СЯ

ОУБ, БХС

Сангуудтай шууд харьцаж, санхүүжилт татах чадавх бүрдэж, Үндэсний хэрэгжүүлэгч нэгжтэй болсон байна.

2

Ногоон хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулахын зэрэгцээ байгалийн нөөцийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж, давхар үр өгөөж хүртэх боломжтой томоохон төсөл, хөтөлбөрийг олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглаж хэрэгжүүлэх

2017-2030

БОНХАЖЯ

СЯ,  МҮХАҮТ

ОУБ

2-оос доошгүй томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.

3

Уур амьсгалын сөрөг нөлөөг сааруулахад чиглэсэн Монгол Улсын хувь нэмэр, амлалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж тайлагнах

2017-2030

БОНХАЖЯ

Яамд, ХХ

УТ, ОУБ

2030 он гэхэд агаарт ялгаруулах хүлэмжийн хийг 14%-иар (хөгжлийн өнөөгийн хандлагатай харьцуулахад) бууруулна.

4

Дасан зохицох арга хэмжээний хувилбарыг эдийн засаг, нийгмийн голлох салбараар гаргаж, дасан зохицлын үндэсний стратеги боловсруулах

2017-2020

БОНХАЖЯ

СЯ, ХХААЯ, ЭМСЯ, БХАБ, ЭХЯ, АҮЯ, бусад яамд

ОУБ

ХАА, эрүүл мэнд, эрчим хүч, барилга зэрэг салбараар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги гарч, арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ.

5

Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүс нутгийн  дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх жишиг төслүүдийг хэрэгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ

2-3 бүс нутгагт дасан зохицох төсөл хэрэгжинэ.

2.4.

Биологийн олон янз байдлын удмын санг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг тэтгэх замаар хомсдолоос сэргийлж, ашиглалтын нөөц бүрдүүлэх

1

Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах

2016-2030

БОНХАЖЯ

АНЗД

УТ, ОУБ

Үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө батлагдаж, биологийн олон янз байдлын хамгаалалт сайжирна.

2

Монгол орны амьтан, ургамал, бичил биетний ангилал зүйн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх

2016-2019

БОНХАЖЯ

БСШУЯ

УТ, ОУБ

Нийт 9 чиглэлээр ангилал зүйн тайлан гарч мэдээллийн сан бүрдсэн байна.

3

Ашигт ургамлын плантаци байгуулах, өндөр уул, говь, цөлөрхөг хээрийн бүс бүслүүрийн нэн ховор, ховор, ашиглалтад нэн өртөмтгий зүйлүүдийг тарималжуулж, нөөцийг тогтвортой ашиглах загвар төслүүдийг хэрэгжүүлэх

2017-2025

БОНХАЖЯ

АНЗД, ХХ

ХХ, ОУБ, УТ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд говь, цөлөрхөг хээр, өндөр уулын экосистемийн ургамал, хөрс хамгаалах, ургамлыг тарималжуулах жишиг төслүүд хэрэгжиж, тогтвортой ашиглалт үүснэ.

4

Биологийн төрөл, зүйлийн үндэсний генбанк байгуулж, удмын санг хадгалж хамгаалах

2016-2025

БОНХАЖЯ

ХХААЯ, БСШУЯ

УТ

Үндэсний генбанктай болсон байна.

5

Харь зүйлийн эрсдэлийн үнэлгээ, хяналтын механизмыг бүрдүүлэх

2017-2020

БОНХАЖЯ

МХЕГ, ГТЕГ

УТ, ОУБ

Харь зүйлээс экосистемд учруулж болох эрсдэлээс сэргийлэх механизм бүрдэнэ.

2.5.

Генетик нөөц, түүнтэй холбогдох уламжлалт мэдлэгийг бүртгэж үнэлэх, ашиглах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, нөөцийн үр өгөөжийг хүртэх нөхцөлийг хангах

1

Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрийг ашигласнаар бий болох ашгийг хүртээх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

ХХААЯ, ГХЯ, ОӨГ

УТ, ОУБ

Генетик нөөц болон хөдөө аж ахуйн генетик нөөцийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. ХХАА-н ургамлын олон улсын гэрээнд нэгдэж, холбогдох тайланг ОУБ-д гаргадаг болсон байна.

2

Генетик нөөцийн талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

ОӨГ

ОУБ

Генетик нөөц, түүнийг ашиглах, үр өгөөжийг хүртэх ойлголт төлөвшиж, үндэсний чадавх бэхжинэ.

3

Монгол орны эндемик зүйлийн генетик нөөцийг бүртгэж, генбанкны цахим мэдээлэл бий болгох

2017-2020

БОНХАЖЯ

БСШУЯ, ХХААЯ

ОУБ, УТ

Монгол орны эндемик зүйлийн болон генетик материалын бүртгэл хийгдэж,  ДНХ-ийн мэдээлэл, газар зүйн заалтаар бүртгэлтэй болж баталгаажсан байна.

4

Эдийн засгийн эргэлтэд оруулж болох бүтээгдэхүүн гаргах загвар төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих

2017-2030

БОНХАЖЯ

БСШУЯ, ХХААЯ, АҮЯ

ОУБ, УТ, ХХ

Генетик нөөц, уламжлалт мэдлэг ашиглан  экспортын болон ашиг хүртэх шинэ бүтээгдэхүүнийг бий болгосон байна.

2.6.

Хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлж, импорт, худалдааны хязгаарлалт тогтоох

1

Хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг гарган авах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх үйл ажиллагааг хянах цахим систем байгуулах

2017-2020

БОНХАЖЯ

СЯ, ХХААЯ, ЭМСЯ, ГТЕГ

УТ, ОУБ

Хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийн талаарх нэгдсэн  мэдээллийн  цахим сантай болно.

2

Тосны ургамал, шилжмэл гентэй ургамлын  тариалангийн талбайд хяналтын тооллого хийж бүртгэлжүүлэх, ГМС-д оруулах, байгаль орчинд нөлөөлөх байдал, болзошгүй эрсдэлийн судалгаа хийх

2017-2020

ХХААЯ

БОНХАЖЯ

УТ, ОНТ, ОУБ

Хяналтын тооллого хийгдэж, мэдээллийг ГМС-д оруулсан байна. Холбогдох судалгаа хийгдсэн байна.

3

Хувиргасан амьд организм тариалж байгаа тариалангийн талбайг хяналтад авч, эрсдэлийн үнэлгээ хийх

2017-2020

ХХААЯ

БОНХАЖЯ

УТ, ОНТ, ОУБ

Сэлэнгэ, Халх голын сав газарт  эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.

4

Биоаюулгүй байдлыг хангах хүрээнд шинжилгээний лаборатори, хүний нөөцийг чадавхжуулах

2017-2020

БОНХАЖЯ

БСШУЯ, ЭМСЯ

УТ, ОУБ

Шинжлэн судлах чадавх бүрдсэн байна.

2.7.

Ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9.0 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх

1

Ойн тооллого хийж,  нүүрсхүчлийн хийн шингээлтийг олон улсад зөвшөөрөгдсөн нийтлэг арга зүйгээр тодорхойлох, хүлэмжийн хийн худалдааг өргөтгөх ажлыг зохион байгуулах

2016-2025

БОНХАЖЯ

 

УТ, ОУБ

Ойн нүүрсхүчлийн хийн шингээлтийг тооцоолох чадавхийг бүрдүүлж, хүлэмжийн шингээлтийн суурь үзүүлэлтийг тодорхойлж, нүүрстөрөгчийн арилжаа хийх боломж бүрдэнэ.

2

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, иргэд, хувийн хэвшлийн идэвх санаачилгыг өрнүүлж дэмжих, ойг хомсдолд хүргэж байгаа хүчин зүйлийн нөлөөг багасгах

2016-2030

БОНХАЖЯ

АНЗД

УТ, ОУБ, ХХ

Ойн нөөцийн хомсдолыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбай 1.9 сая га-гаар нэмэгдэнэ.

3

Ойн байгалийн жамаар нөхөн сэргэх явцыг дэмжих, шилмүүст модны сор, шилмэл ойн үрийн байнгын хэсэг байгуулах, үрийн болон тарьц, суулгацын байнгын нөөцийг бий болгох

2016-2030

БОНХАЖЯ

 

УТ, ОУБ, ХХ

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шилмүүст модны сор, шилмэл ойн үрийн болон тарьц, суулгацын нөөцтэй болно.

4

Үйлдвэрлэлийн зориулалт бүхий өндөр бүтээмжтэй мод үржүүлгийн аж ахуй эрхлэх, байгальд ээлтэй материал, мод орлох бүтээгдэхүүний  үйлдвэрлэл, техник, технологи нэвтрүүлэхийг ногоон зээл, гааль, татварын бодлогоор дамжуулан дэмжих

2016-2030

БОНХАЖЯ

СЯ, АНЗД

УТ

Мод, модон материалын хэрэглээг багасгах, орлуулах боломж бий болж,   модны эрэлт буурна.

5

Барилга, зам, байгууллага, айл өрхийн хашаа зэрэг ахуйн хэрэглээнд мод хэрэглэхийг хязгаарлах, мод орлох хямд, эдэлгээтэй материалын үйлдвэрлэлийг дэмжих

2016-2030

БОНХАЖЯ

Бүх шатны ЗД

ХХ, ОУБ

Нийт сум, суурин газрын хашааны 50%-д модон материал ашиглахгүй болсон байна.

2.8.

Ой, түүний дагалт баялаг, байгалийн ургамал, амьтны хамгаалалт, зохистой ашиглалтад нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх

1

Ойн санг иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлэх, хамгаалалтын үр ашгийг хүртэх эрхийг хангах замаар иргэдэд түшиглэсэн хамтын менежментэд суурилсан ойн тогтвортой менежментийг бий болгох

2016-2030

БОНХАЖЯ

Бүх шатны ЗД

ОУБ, ХХ

Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа төлөвшиж, ойгоос хамааралтай иргэдийн амьжиргаа сайжирна.

2

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2016-2018

БОНХАЖЯ

   

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих тогтвортой санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна.

2.9.

Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх

1

Ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах үүднээс гидрогеологийн бүх төрлийн хайгуул, судалгаа (зураглал, эрэл хайгуул, горимын) явуулж, нөөц баялгийг тогтоох, ашиглалтын зохистой менежментийг бий болгох

2016-2030

БОНХАЖЯ

БХБЯ, ХХААЯ, АҮЯ, УУЯ, бүх шатны ЗД

УТ, ХХ, ОУБ

Стратегийн үнэт баялаг усны нөөцийн хэмжээг тогтоох, нөөцийн хөдөлгөөнд байнгын хяналт тавих, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ.

2

Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн стандарт, зураг төсөл, технологийн шийдэлд шинэчлэл хийж ногоон хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх

2016-2020

БХБЯ

СХЗГ

БННС

Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн стандарт, зураг төсөл, технологийн шийдэл ногоон  шаардлагад нийцсэн байна.

3

Хот, суурины төлөвлөлт, дахин төлөвлөлтөд ус хангамж, ариутгах татуургын бие даасан, усны хэмнэлттэй, эргүүлэн ашиглах ухаалаг, цогц шийдлийг төлөвлөж хэрэгжүүлэх

2016-2020

БХБЯ

СЯ, АНЗД

ОНТ, ХХ

Ус хангамж, ариутгах татуургын боловсронгуй системтэй болно.

4

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг дэвшилтэт технологиор шинэчлэх

2016-2020

БХБЯ

НЗД

УТ

Хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэдэг болж, Туул голын усны бохирдол буурна.

5

Зуслан, амралт, сувилал, аялал жуулчлал, үйлчилгээний газарт стандартын шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжийг үе шаттай байгуулах

2016-2025

БХБЯ

ХХ,    БОНХАЖЯ

ХХ

ТХГН-т үйл ажиллагаа явуулах бүх ААНБ хэрэгжүүлсэн байна.

6

Сум, суурин газарт ус хангамж, ариутгах татуургын эргүүлэн ашиглах системийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах

2016-2030

БХБЯ

АНЗД

ОУБ, ОНТ

100-аас доошгүй сум, суурин ус хангамж, ариун цэврийн төвлөрсөн байгууламжтай болно.

7

Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн дэглэмийг мөрдүүлж, эдгээр бүсэд орших  өрх, ААНБ-ыг ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбох

2016-2030

АНЗД

БХБЯ, БОНХАЖЯ

ОНТ, ХХ

Улаанбаатар хот болон бусад хот, суурины ус хангамжийн эх үүсвэр бохирдох эрсдэл буурна.

2.10.

Үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх цэнгэг усны ашиглалтыг хязгаарлан, хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих

1

Ус хэмнэх, саарал ус болон цэвэрлэсэн усыг дахин ашиглах техник, технологийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгож дэмжих

2016-2025

БОНХАЖЯ

БХБЯ,  АНЗД, ИТХ

УТ

Усны дахин ашиглалт, үр ашиг нэмэгдэж, усны нөөцийн хэмнэлт бий болгох эрх зүйн орчин бүрдсэн байна.

2

Бохирдуулагч нь төлбөр төлөх болон зөвшөөрлийн механизмаар дамжуулан үйлдвэрлэлийн усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэж дахин ашиглахыг нэмэгдүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

ХХААЯ, УУЯ, АНЗД,  МҮХАҮТ

ХХ

Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны 30-аас доошгүй хувийг эргүүлэн ашигладаг болно.

3

Хот, суурин газрын ахуйн хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж, үйлдвэрлэлд эргүүлэн ашиглахыг дэмжих

2017-2025

БХБЯ

БОНХАЖЯ, АҮЯ, ЭХЯ, АНЗД

ХХ, ОУБ

Цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн ус, лагийн дахин ашиглалт нэмэгдэнэ.

2.11.

Хур бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах санаачилга, гадаргын усны хуримтлал бий болгон ашиглах төсөл, газрын доорх усыг нөхөн сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх туршилт судалгааг хөхиүлэн дэмжих

1

Хур бороо, цас, мөсний усны нөөцийг хуримтлуулах хөв, усан сан байгуулахыг дэмжих

2016-2030

БОНХАЖЯ

АНЗД

УТ, ОНТ, ХХ

Усны нөөцийн эх үүсвэрүүд бий болж, усны хангамж сайжирна.

2

Усыг хуримтлуулж нөөцийг нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар цэнэглэж арвижуулах, нөхөн сэргээх туршилт судалгаа явуулах

2016-2018

БОНХАЖЯ

БСШУЯ

УТ

Усыг нөөцлөх жишиг төслүүд хэрэгжинэ.

3

Цас, борооны усыг нөөцлөх, хөрсөнд шингээх технологийг ус хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбарууд, боломжтой газруудад  нэвтрүүлэх

2017-2030

БОНХАЖЯ

ХХААЯ,   АНЗД

УТ, ОНТ

Газрын доорх усны нөөцийн нөхөн сэлбэлдлийн хувь дээшилнэ.

4

Барилга байгууламжийн дээврийг хур борооны усыг цуглуулах боломжтой болгож, өрх, ААНБ-ын ахуйн хэрэгцээ, ногоон байгууламжийн усалгаанд хэрэглүүлж хэвшүүлэх

2016-2030

БХБЯ

БОНХАЖЯ, АНЗД, ИТХ

УТ, ХХХ

Хур борооны усыг цуглуулж, ашигладаг өрх, ААНБ-ын тоо нэмэгдэнэ.

2.12.

Эдийн засгийн хурдацтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах хор уршгийг багасгах, арилгах нөхцөлийг бүрдүүлж, хуурайшил, газрын доройтол, цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулах

1

Говийн баянбүрдийг хамгаалах, сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2017-2025

АЗД

БОНХАЖЯ

УТ, ОНТ, ХХ

Говийн аймгууд 2-оос доошгүй баянбүрдийг хамгаалалтад авсан байна.

2

Бэлчээрийн менежментийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

2016-2020

ХХААЯ

БОНХАЖЯ, БХБЯ

УТ

Холбогдох эрх зүйн орчин бүрдсэн байна.

3

Талхлагдсан бэлчээрийг мал бэлчээрлэхээс чөлөөлж сэлгэх, нөхөн сэргээх, тарималжуулах, тордож сайжруулах отрын тусгай хэрэгцээний бэлчээрийг бий болгох

2016-2030

ХХААЯ

Бүх шатны ЗД

УТ, ОНТ, ХХ

Сум бүр нийт бэлчээрийн талбайн 10 хүртэл хувийг сэлгээх, нөхөн сэргээх, отрын бүс бий болгох ажлыг зохион байгуулсан байна. Жилд 2000-аас доошгүй га талбайг сайжруулна.

4

Бэлчээрийн даац, нөхөн сэргэх чадавхид тохирсон малын тоо, бүтцийг  төрөл тус бүрээр бүсчлэн тогтоож,  даацад тохирсон  аж ахуй эрхлэх механизмыг татварын болон эдийн засгийн хөшүүрэг ашиглан бүрдүүлэх

2016-2020

ХХААЯ

Бүх шатны ЗД, БОНХАЖЯ

УТ, ОНТ, ХХ, ОУБ

Бүх сумдад бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйн зохистой менежментийг бүрдүүлсэн байна. Татварын болон эдийн засгийн хөшүүргийг ашиглах боломж бүрдэнэ.

5

Газрын чанарын төлөв байдлын хяналт-шинжилгээний сүлжээг боловсронгуй болгох

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД, БХБЯ

УТ, ОУБ

Газрын доройтол, цөлжилтийн хяналт-шинжилгээ, мэдээллийн цогц сүлжээ бүрдэнэ.   

6

Хот суурины ойролцоох бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэх газар зохион байгуулалтыг тодорхой болгож, тэдгээрийг татвар, зээлийн бодлогоор дэмжин хөгжүүлэх

2016-2030

ХХААЯ,        БХБЯ

СЯ,  АНЗД

ОНТ, ХХ

Эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих эрх зүйн зохицуулалт бүрдэж, зээлийн эргэлтийн сангийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

7

Авто зам, төмөр зам дагууд болон байгалийн бүс бүслүүр шилжих зааг, цөлжилтөд хүчтэй өртөж байгаа газар нутагт цөлжилтийг сааруулах ойн зурвас байгуулах, бэлчээрийг сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ,  ЗТЯ

БХБЯ, УБТЗ, МТЗ

ОУБ, УТ, ХХ

Цөлжиж доройтсон газар нутагт 1000-аас доошгүй га талбайд ойн зурвас байгуулна.

2.13.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон, бохирдолд өртсөн, атаршсан газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээж, аж ахуйн зориулалтаар дахин ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих

1

Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээх газар, түүний зардлын талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

2016-2018

БОНХАЖЯ

БСШУЯ

УТ

Байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн мэдээллийн цахим сан бүрдэж, олон нийтэд нээлттэй болно.

2

Газрын доройтолд орсон, эвдэрсэн газар нутгийг эрэмбэлэн газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах

2016-2030

УУЯ БОНХАЖЯ

БХБЯ, ХХААЯ, АНЗД

ХХ, ОНТ, УТ

Эвдэрсэн газар нутгийн 70%-иас доошгүйг нөхөн сэргээсэн  байна.

3

Ашигт малтмалын төрөл, олборлох, боловсруулах технологийн онцлогийг тусгасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Европын холбооны болон бусад орны стандартыг нутагшуулж мөрдүүлэх

2016-2018

БОНХАЖЯ

СХЗГ

ОУБ

Стандарт батлагдаж мөрдөгдөнө.

4

Уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийгдээгүйгээс болон хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлал, жишиг үнэлгээг нарийвчлан боловсруулж, хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх

2016-2017

БОНХАЖЯ

УУЯ

ОУБ

Аргачлал боловсруулж,               2-оос доошгүй газарт байгаль орчны хохирлыг тооцож, туршсан байна.

2.14

Байгалийн баялгийг зохистой ашиглах эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах механизмыг боловсронгуй болгох

1

Байгалийн баялгаас олж байгаа ашиг, орлогын тодорхой хувь болон учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг тухайн нөөцийг нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол, доройтлыг арилгахад зарцуулж хэвших

2016-2020

Бүх шатны ЗД

БОНХАЖЯ

ОНТ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хуульд заасан хувь хэмжээ, учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг нөхөн сэргээх, судлах, хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулахад зарцуулдаг тогтолцоо хэвшсэн байна. 

2

Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллага, шүүхийн шинжилгээний төвийг чадавхжуулах

2017-2019

ХЗЯ

БОНХАЖЯ

УТ

Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавх сайжирч, хэргийн тоо буурах, байгаль орчинд учруулах хохирлыг багасгах нөхцөл бүрдэнэ.

3

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, ургамал, өсгөн үржүүлсэн ан амьтныг  өмчлүүлэх, эзэмшүүлэх замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

АНЗД, БХБЯ

УТ, ХХ

Энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг 10 хувиар нэмэгдүүлсэн байна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ ГУРАВ. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж,  байгаль

                                                 хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ:

3.1.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг өсгөх

1

Байгаль хамгаалах  сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, Олон улсын сан (Уур амьсгалын ногоон сан, Дасан зохицлын сан       зэрэг)-гийн Үндэсний хэрэгжүүлэгч нэгж болгох

2016-2018

БОНХАЖЯ

СЯ

БХС, ОУБ

Байгаль хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээрх олон улсын сангаас итгэмжлэгдсэн Үндэсний хэрэгжүүлэгч нэгжтэй болно.

2

Бэлчээрийн талбайн нүүрсхүчлийн хийн шингээлтийг олон улсын нийтлэг арга зүйгээр тодорхойлж, хүлэмжийн хийн худалдаанд оролцох арга замыг эрэлхийлэх

2017-2025

БОНХАЖЯ

Банкууд

БХС, ОУБ

Бэлчээрийн нүүрсхүчлийн хийн шингээлтийг тооцоолох чадавхийг бүрдүүлж, хүлэмжийн шингээлтийн суурь үзүүлэлтийг тодорхойлж, нүүрстөрөгчийн арилжаа хийх боломж бүрдэнэ.

3

Цэвэр технологи, инновацийг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг жил бүрээр хийж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, технологийн туршилт судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх

2017-2025

СЯ, БСШУЯ

Яамд, ШУБ, ХХ

УТ, ХХ

Цэвэр технологи, инновацийн төлөвлөлт жил бүр гардаг болно. Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хийгдэх үйл ажиллагаа нэмэгдсэн байна.

4

Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, нөөцийг хэмнэлттэй зарцуулах хэвшлийг бий болгох

2016-2022

БОНХАЖЯ

АНЗД, ХХ

ОНТ, ХХ

Хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ төлөвшинө.

5

Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зарцуулах эрчим хүч, ус болон бусад байгалийн нөөцийн хэрэглээний үзүүлэлтийг тооцох

2016-2030

БСЕГ

АУЯ, МҮХАҮТ

ОУБ, УТ

Үндэсний үйлдвэрлэгчийн нөөц баялаг ашиглалт, бохирдлын индикатор үзүүлэлтүүд өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн байна.

3.2

Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээний дадлыг төлөвшүүлэх, дэмжих, байгалийн нөөцийн ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх

1

Байгаль орчинд ээлтэй, цэвэр үйлдвэрлэл, хэмнэлттэй хэрэглээг дэмжих урамшуулал, эдийн засгийн хөшүүргийг бий болгож хэрэгжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

СЯ,  МҮХАҮТ

ОУБ, УТ

Эко тэмдэг, шошго, ногоон гэрчилгээ зэрэг урамшууллын механизмууд бий болсон байна.

2

Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ (ТҮХ)-г төлөвшүүлэх хөтөлбөр болон ногоон эдийн засгийн сургалтын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

2016-2025

АҮЯ, БОНХАЖЯ

ХХААЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТЯ, УУЯ, БСШУЯ, ШӨХТГ, АНЗД, МҮХАҮТ

ОУБ, УТ

ТҮХ-ний хөтөлбөр, ногоон эдийн засгийн сургалтын дэд хөтөлбөр гарсан байна. Тогтвортой хөгжлийн гол цөм болсон нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай үйлдвэрлэл, хэрэглээ төлөвшсөн байна.

3

Байгальд ээлтэй техник технологийн  үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, гадаад, дотоод зах зээлд сурталчлах

2016-2030

БОНХАЖЯ

МҮХАҮТ

УТ

Шинжлэх ухааны ололт амжилт, шинэ техник, технологийг бизнест нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ.

4

Төв, орон нутгийн төсвийн байгууллагуудын эрчим хүчний хэрэглээний үр ашгийг  дээшлүүлэх зорилгоор ЭСКО хөрөнгө оруулалтыг татан техникийн шинэчлэл хийж, гарсан  хэмнэлтээс эргэн төлөх журам боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

ЭХЯ

СЯ

УТ, ХХ

ЭСКО компаниудыг дэмжихийн зэрэгцээ төсвийн байгууллагуудын эрчим хүчний хэрэглээний үр ашиг  дээшлүүлнэ.

5

Ногоон зээл, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг төрийн мөнгөний бодлогоор дэмжин урамшуулах бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах

2016-2020

МБ

СЯ

ОУБ

Ногоон хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүргийн судалгааны үр дүн гарсан байна.

6

Байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай техник, тоног төхөөрөмжийн импортын татварыг чөлөөлөх хүрээг өргөжүүлэх

2017-2030

СЯ

БОНХАЖЯ

УТ

Байгаль орчинд ээлтэй техник, тоног төхөөрөмжийн импортын татвараас чөлөөлөгдөх хүрээг өргөжүүлсэн байна. 

7

Байгаль орчин, эдийн засгийн дансны системийг үе шаттайгаар байгуулах

2016-2027

БСЕГ

БОНХАЖЯ,  СЯ, ГТЕГ

УТ, ОУБ

Эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцаа, байгалийн нөөц ашиглалтын үнэлгээ, байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлох боломжтой болно.

3.3

Ойн ус тогтоон барих, нүүрсхүчлийн хий шингээх, голын татмын ус хуримтлуулах, цэвэршүүлэх чадавх зэрэг экосистемийн үйлчилгээг тэтгэн, үр өгөөжийг үнэлж, олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх

1

Ус, хөрс, ой зэрэг байгалийн нөөц баялгийн болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг үнэлэх аргачлалыг олон улсын туршлагад тулгуурлан боловсруулж эдийн засгийн үнэлгээ гарган, үр өгөөжийг олон нийтэд сурталчлан таниулах 

2016-2025

БОНХАЖЯ

СЯ

ОУБ

Байгалийн нөөц баялгийн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолж гаргана. Олон нийт экосистемийн үйлчилгээий талаар мэдлэгтэй болно.

2

Экосистемийн үйлчилгээний төлбөрийг тогтоох судалгаа хийж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2017-2025

БОНХАЖЯ

МҮХАҮТ,
яамд

ОУБ

Судалгаа хийгдэж, холбогдох дүрэм, журам боловсронгуй болсон байна.

3

Байгаль хамгааллын төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд тодорхой нөхцөл, үе шаттайгаар хариуцуулан гүйцэтгүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

МҮХАҮТ

 

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төр, хувийн хэвшлийн түншлэл өргөжинө.

3.4

Байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн ногоон татвар бий болгох

1

Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр орлогын албан татварыг хүлэмжийн хийн ялгаруулалт, эрчим хүчний үр ашиг,  шавхагддаг түлшний хэрэглээ,  хог хаягдал, бохирдол зэрэг байгаль орчны сөрөг нөлөөллийг тооцсон  татварт  шилжүүлэх судалгаа хийх

2016-2020

СЯ

БОНХАЖЯ,  МҮХАҮТ

ОУБ

Ногоон татварт шилжих бодлогын судалгаа хийгдсэн байна.

2

Ногоон эдийн засгийг татварын бодлогоор дэмжих тогтолцоог бий болгож, экосистемийн үйлчилгээний төлбөр, ногоон татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

СЯ

 

Эрх зүйн орчин болон татварын механизм тодорхой болж, татварын хэрэгслээр  дамжуулан ногоон эдийн засгийн бодлогыг дэмжинэ. Ногоон татварыг тооцох хэмжүүр, шалгуур гарсан байна. 

3

Аливаа татаасын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон байгаль орчинд халтай үйл ажиллагаанд олгодог татаасыг дэс дараатай бууруулж, ногоон хөгжил, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд шилжүүлэх судалгаа хийх

2016-2017

СЯ

Яамд

ОУБ

Байгаль орчинд халтай үйл ажиллагааны татаасыг бууруулах үндэслэл гарна.

3.5

Олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт ногоон хөгжлийн зарчмыг тусган бага нүүрстөрөгч бүхий эрчим хүчний хэмнэлттэй технологийн худалдааг дэмжих

1

Байгаль орчинд ээлтэй бараа, технологи дамжуулалт, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх худалдааны хэлэлцээрийг дэмжиж ажиллах

2016-2020

СЯ

ГХЯ,   БОНХАЖЯ

УТ, ОУБ

Олон талт болон хоёр талт гэрээ хэлэлцээрт байгаль орчинд ээлтэй байх шалгуур тавигдсан байна.

2

Хөгжингүй орнуудын худалдааны гэрээ хэлцэлд тавьж байгаа шаардлагын нэг нь тухайн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн байгаль орчинд халгүй байдлаар үйлдвэрлэгдсэн, аюулгүй эсэхэд нотолгоо баталгаа гаргуулахад оршиж байгааг харгалзан гадаад худалдаа, хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэгч, экспортлогч-бизнесийнхэнд өмчийн хэвшил үл харгалзан чадавхийг бий болгох, дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

2016-2020

АҮЯ

ГХЯ,   БОНХАЖЯ, СЯ

УТ, ОУБ, ХХ

Бараа, бүтээгдэхүүнийг байгаль орчны талаас нь үнэлэх, баталгаа гаргах чиглэлээр үндэсний чадавх бий болсон байна.

3.6

Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ авахад зарцуулах

1

Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авалтыг хэрэгжүүлэх судалгаа (эрх зүйн орчны, тэргүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ) хийх

2016

СЯ

БОНХАЖЯ

ОУБ

Эрх зүйн орчныг шинэчлэх үндэслэл, судалгаа хийгдсэн байна.

2

Засгийн газрын худалдан авалтад ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2016-2018

СЯ

ХААГ

УТ

Эрх зүйн орчин бий болж хэрэгжинэ.  Ногоон худалдан авалтын нийтлэг журам батлагдсан байна. ТЕЗ-ийн багцыг батлахдаа “Ногоон худалдан авалт”-ын хувь хэмжээг тогтоодог болно. 

3

Зах зээлд нийлүүлж байгаа ногоон бараа, бүтээгдэхүүний судалгааг хийж, бүтээгдэхүүн (барилгын материал зэрэг)-ий мэдээллийн сан үүсгэх, мэдээллийг Засгийн газрын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглаж эхлэх

2016-2018

БОНХАЖЯ

ХААГ,  МҮХАҮТ

ОУБ

Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэлнэ. Ногоон бараа, бүтээгдэхүүний Засгийн газрын худалдан авалтад эзлэх хувь нэмэгдэнэ.

4

Төрийн байгууллагын худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлэх

2017-2030

Бүх шатны ТЕЗ

ХААГ,
СЯ

УТ

ЗГ-ын урсгал зардлын худалдан авалтын 20 хувь нь ногоон худалдан авалт болсон байна.

5

Олон улсад тогтсон  “Ногоон оффис” аргачлалын дагуу оффисын тоног төхөөрөмж, хэрэглээний материалыг худалдан авах ногоон худалдан авалтын нийтлэг журам, шалгуурыг боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

СЯ

Бүх шатны ТЕЗ,  МҮХАҮТ

УТ

Холбогдох судалгаа хийгдэж, шалгуур үзүүлэлт гарсан байна. Хэмнэлт бий болохын зэрэгцээ хаягдал багасна.

6

Үндэсний үйлдвэрлэгчийн ногоон бүтээгдэхүүнийг төсвийн хөрөнгөөр эн тэргүүнд худалдан авах эрх зүйн тогтолцоо бий болгох

2016-2030

СЯ

ХЗЯ

УТ

Эрх зүйн тогтолцоо бий болсноор үндэсний ногоон бүтээгдэхүүний зах зээл бий болно.

3.7

Банк, санхүүгийн байгууллагын байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх

1

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг тодорхойлж банк, санхүүгийн системд нэвтрүүлэх

2016-2017

МБХ

БОНХАЖЯ,
МБ, банкууд

ОУБ

Тогтвортой санхүүжилтийн тогтолцоо банк, санхүүгийн системд нэвтэрсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг тогтвортой санхүүжилтийн тогтолцоогоор дамжин өндөржүүлнэ.

2

Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжих төр, хувийн хэвшлийн менежментийг хослуулсан  ногоон зээлийн санг бий болгох

2016-2025

МБХ,  банкууд, БОНХАЖЯ
 

СЗХ,
МБ,
АНЗД,
ХХ, ОУБ,  МҮХАҮТ

ОУБ, ХХ

Ногоон зээлийн сан бий болж, байгаль орчин, нийгэмд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих тогтолцоо бий болно. Ногоон бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох механизм  бий болно.

3

Банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд өөрсдийн тогтвортой санхүүжилтийн бодлого, журмыг батлан хэрэгжүүлж эхлэх

2016-2018

МБ, СЗХ

ОУБ,                    Мэргэжлийн холбоод

 

Банк, санхүүгийн салбарын зохиуцуулагч байгууллагуудын үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн тогтолцоо амжилттай нэвтэрсэн байна.

4

Банк, санхүүгийн байгууллагын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог дэмжих эрх зүйн орчин, хяналт, үнэлгээ, урамшууллын механизмыг бий болгох

2016-2020

МБ
СЗХ

Мэргэжлийн холбоод,                               ОУБ

 

Зохицуулагч байгууллагуудаас банк санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг  хянах, үнэлэх, урамшуулах механизм бий болсон байна. Зах зээлийн эрэлтийн судалгаа хийгдсэн байна.

5

Бизнесийн салбарын мэргэжлийн холбоодыг байгаль орчин, нийгэмд ээлтэй  санаачилга гаргах, тогтвортой санхүүжилтийн зарчмуудад нэгдэн хамтран ажиллахыг дэмжиж, чиглүүлэн зохион байгуулах

2017-2025

АҮЯ, УУЯ, ЭХЯ, ХХААЯ, БХБЯ, ЗТЯ

МХБ, БОНХАЖЯ, МҮХАҮТ, АНЗД

ОУБ

Эдийн засгийн гол салбарууд өөрсдийн байгаль орчин, нийгэмд ээлтэй зарчмуудыг баталж, амжилттай нэвтрүүлж эхэлсэн байна. Салбарын зарчмууд ТоС-ийн зарчмуудтай уялдсан байна.

6

Байгаль орчин, нийгэмд ээлтэй зарчмуудын хэрэгжилтийг хянах, үнэлэх, чадавхжуулах, хамтран ажиллах механизмыг бий болгож дэмжин ажиллах

2017-2030

АҮЯ, УУЯ, ЭХЯ, ХХААЯ, БХБЯ, ЗТЯ

Мэргэжлийн холбоод, БОНХАЖЯ, АНЗД

ОУБ, ХХ

Бизнесийн салбарын байгаль орчин, нийгэмд ээлтэй зарчмуудын хэрэгжилтийг хянах, үнэлэх, чадавхжуулах, дэмжих механизм бий болж, амжилттай хэрэгжсэн байна. 

3.8

Ногоон хөгжлийн үзүүлэлтийг Үндэсний тооцооны системд тусган, байгаль орчноос нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тооцох

1

Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж гаргах

2016

БСЕГ

БОНХАЖЯ

ОУБ

Ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж, үнэлгээнд ашигладаг болно.

2

Байгалийн баялгийн нөөц, түүний ашиглалтын талаарх албан ёсны статистик бүртгэлийн хамрах хүрээг өргөжүүлэх, байгалийн нөөцийн хомсдол, бохирдлын үзүүлэлтийг үндэсний хөгжлийн үзүүлэлтэд тусгах

2016-2020

БСЕГ

БОНХАЖЯ

ОУБ

Байгалийн нөөц баялаг, байгалийн нөөцийн хомсдол, бохирдлын үзүүлэлтүүд үндэсний тооцооны системд тусгагдана.

3

Үйлдвэрийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бохирдол, хаягдлын болон тухайн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх үзүүлэлтийг бий болгох

2016-2025

БСЕГ

АҮЯ, ЭХЯ, БХБЯ, ЗТЯ, ХХААЯ, БОНХАЖЯ,ЭМСЯ

ОУБ

Үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг тооцох асуудал шийдэгдсэн байна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ ДӨРӨВ.  Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ:

4.1

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байнгын ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын 80-аас дээш хувь нь зохистой хөдөлмөр эрхэлж, баталгаатай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх

1

Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого батлуулж, хэрэгжилтийг хангах

2016-2017

ХЯ

Яамд

УТ

Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого батлагдаж, иргэд баталгаатай орлоготой болох нөхцөл нэмэгдэнэ.

2

Зохистой, ногоон ажлын байрны шалгуур үзүүлэлтийг боловсруулж, статистик мэдээлэл бий болгох

2016-2020

БСЕГ

ХЯ, ИБЕГ

ОУБ

Ногоон ажлын байрыг тооцох аргачлал батлагдаж, ногоон ажлын байрны цахим сан, статистик мэдээлэл бүрдэнэ.

3

Ногоон ажлын байрыг шинээр бий болгосон, тогтвортой хадгалсан ажил олгогчийг татвар, зээлийн бодлогоор дэмжих

2017-2025

ХЯ

СЯ

УТ

Ногоон ажлын байрны тоо 2016 онтой харьцуулахад 2020 онд 10%, 2030 онд 30%-иар өссөн байна. Ногоон ажлын байрыг шинээр бий болгох, тогтвортой хадгалсан ажил олгогчийг дэмжих эрх зүйн орчин боловсронгуй болсон байна.

4

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг ногоон үйлдвэрлэл, ногоон ажлын байрыг дэмжихэд түлхүү чиглүүлэх

2016-2025

ХЯ

БОНХАЖ,

АҮЯ, ХХААЯ

УТ, ОУБ

ААНБ, иргэнд Засгийн газрын тусгай сангуудаас зээл, санхүүгийн дэмжлэг олгох шалгуур, нөхцөлд ногоон ажлын байр, ногоон үйлдвэрлэлийн зарчмыг тусгаж, хэвшүүлсэн байна.

5

Зорилтот бүлгийн иргэдэд (ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн насны иргэд болон эмэгтэйчүүд) үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ногоон ажлын байрыг дэмжих санал санаачилгатай уялдуулж хэрэгжүүлэх

2017-2030

ХЯ

ХАХНХЯ, БОНХАЖЯ

УТ

Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд ногоон ажлын байр бий болсон байна. Зорилтот бүлгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна.

6

Ажил олоход хүндрэлтэй иргэдийг (5 зорилтот бүлэг) нийгэмшүүлэх, мэргэжил эзэмшүүлж ажилтай болгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

2016-2025

ХЯ

ХАХНХЯ, БСШУЯ, АНЗД

УТ, ОУБ

Хөтөлбөрт жилд дунджаар     1000-аас доошгүй зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, ажлын байртай болгосон байна. 

7

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх  замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж, бүтээмжийг нэмэгдүүлэх

2016-2020

ХЯ

ХАХНХЯ, БСШУЯ, АНЗД

УТ

Эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, хувь хүн, өрхийн орлогын түвшин дээшилнэ.

4.2

Олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх

1

Ажиллах хүчний дунд, урт хугацааны хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх

2016-2017

ХЯ

 

УТ, ОУБ

Ажиллах хүчний судалгааг тогтмолжуулж, бодлого төлөвлөлтөд ашиглаж хэвшинэ.

2

Ажиллах хүчний төлөвлөлтийг эдийн засгийн бодит салбаруудаар хийж эрэлтэд нийцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо бий болгох

2016-2025

ХЯ

БСШУЯ

ХЭДС

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд суурилсан хүний нөөцийг бэлтгэх тогтолцоо бий болсон байна.

3

МСҮТ-ийг үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон бааз суурийг түшиглэн хөгжүүлж, өрсөлдөх чадвартай, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх

2016-2025

ХЯ

БСШУЯ

УТ, ОУБ

Эдийн засгийн тэлэлт, үйлдвэрлэлийн хөгжлийн дүнд бий болох ажиллах хүчний эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэж гаргана.

4

Оюутны үйлдвэрлэлийн дадлагын чанарыг сайжруулж, ур чадвартай, өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх

2016-2020

БСШУЯ

 

УТ, ХХ

Үйлдвэрлэлийн дадлага хийх материаллаг бааз бүрдэж, чанар сайжирч, их, дээд сургууль төгсөгчдийн ур чадвар сайжирч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ.

4.3

Амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлэх

1

Цалин хөлсний тогтолцоог бүтээмж, ур чадварт суурилсан байхаар боловсронгуй болгох

2016-2020

ХЯ

ХХ

 

Ажилтны ур чадвар, ажил, мэргэжлийн зэргийн түвшинтэй уялдсан, бүтээмжид суурилсан цалин хөлсний үнэлгээний систем бий болсон байна. Ажилтнуудын цалингийн хэмжээ амьжиргааны дунд түвшинг хангах түвшинд хүрсэн байна.

2

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хувийн хуримтлал бий болгохыг дэмжих

2016-2018

Банкууд

МБ

ХХ

Иргэд санхүүгийн зөв зуршилд суралцаж, үндэсний хуримтлал нэмэгдсэн байна.

3

Иргэд гэр бүлээрээ болон хувиараа бизнес эрхлэхийг санхүүгийн болон зах зээлтэй холбох бодлогоор дэмжих

2016-2030

ХЯ

СЯ,  МҮХАҮТ

ОУБ, ХЭДС

Жилд дунджаар 8 мянгаас доошгүй хүнийг хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бизнес эрхлэхийг дэмжих замаар ажлын байрыг шинээр бий болгох буюу тогтвортой хадгалсан байна.

4

Малчид, хөдөөгийн ядуу өрхийн ногоон үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг дээшлүүлж, хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжөөр дэмжих

2016-2020

ХХААЯ

ХЯ, БОНХАЖЯ

МХС, ОУБ

Жилд дунджаар 100-гаас доошгүй малчин өрхөд хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлж, тоног төхөөрөмж олгох ажлын хүрээнд ногоон үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг дээшлүүлсэн байна.

5

Ахмад настныг насан туршийн боловсрол эзэмших, чадавхдаа нийцсэн хөдөлмөр эрхэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

2016-2018

ХЯ

ХАХНХЯ, ХЯ, БСШУЯ

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Ахмад настнууд хөдөлмөр эрхэлж, нийгэмд идэвхтэй оролцох боломж нэмэгдэнэ.

6

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц тэтгэвэр, тэтгэмж олгох, эмзэг бүлгийн иргэдэд хүнсний бүтээгдэхүүн олгох зохицуулалтыг сайжруулах

2016-2020

ХАХНХЯ

 

УТ

Тэтгэвэр тэтгэмж болон хүнсний бүтээгдэхүүн олгох халамжийн хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, ахмад настны амьжиргаа дээшилнэ.

4.4

Иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулж, хөдөлмөрийн зах зээлд зуучлах, хүүхэд асрах эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, амьдрал ахуйд хүрэлцэхүйц цалин олгох

1

Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг олон улсын жишигт хүргэх, бүс нутгийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж төрөлжүүлэн хөгжүүлэх

2016-2025

ХЯ

БСШУЯ

УТ, ОУБ

Орон нутгийн үйлдвэржилтийн бааз,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан МСҮТ-ийг төрөлжүүлэн хөгжүүлж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоно.

2

Залуусыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

2016-2025

ХЯ

 

ХЭДС, ОУБ

Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдөд зөвлөгөө, мэдээлэл өгөх, бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөрт жилд 5 мянгаас доошгүй залуусыг хамруулсан байна.

3

Бага насны хүүхдээ асрах эцэг, эхийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хүүхэд харах үйлчилгээний чанарт тавих хяналт, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах

2016-2020

ХЯ

ХАХНХЯ, АНЗД

УТ, ОУБ

Бага насны хүүхэд эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, сурч хүмүүжих эрх хангагдана.

4

Бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах үүднээс цалингийн хэмжээнээс хамааралтай нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан зохицуулалтыг бий болгох

2016-2017

ХАХНХЯ

ХЯ, НДЕГ

УТ

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд шимтгэлийн уян хатан зохицуулалт бий болж бага дунд орлоготой иргэдийн орлогын баталгаа хангагдана.

4.5.

Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулж аюулгүй байдлыг хангах, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх

1

Хүнсний сүлжээнд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хүн, амыг жигд хүртээмжтэй хангах, импорт орлох  хүнсний үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэх

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, АҮЯ, ХХ

УТ, ХХ

Дотоодын үйлдвэрлэлээр хүн амын хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах, импортын хүнсний эзлэх хувийг жил бүр 5-аас доошгүй хувиар бууруулна.

2

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд “Үйлдвэрлэлийн зохистой дадал”, "Эрүүл ахуйн зохистой дадал", "Хөдөө аж ахуйн зохистой дадал", “Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” нэвтрүүлэн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол болон хадгалах, тээвэрлэх стандартыг боловсруулж мөрдүүлэх

2016-2020

ХХААЯ

СТХГ, ЗТЯ

УТ

Хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн тогтолцоо бүрдсэн байна.

3

Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, эко ложистик сүлжээг хөгжүүлэх

2016-2020

ХХААЯ

АҮЯ, бүх шатны Засаг дарга

УТ, ОНТ, ХХ

Хүн амыг аюулгүй, чанартай хүнсээр хүртээмжтэй хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжинэ. Хүнсний бүтээгдэхүүний эко ложистикийн сүлжээг бүх аймаг, нийслэлд бий болгоно.

4

Органик хүнсний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж,  газар зүйн заалттай брэнд бий болгох, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх

2016-2030

ХХААЯ

БОНХАЖЯ,ХХ

УТ, ОНТ, ХХ

Органик хүнсний хууль тогтоомж, шалгуур үзүүлэлт батлагдаж, газар зүйн заалттай бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдсэн байна. Импортын хүнсний эзлэх хувийг жил бүр 5-аас доошгүй хувиар бууруулна.

5

Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжиж, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах

2016-2030

ХХААЯ

ЭМСЯ, МХЕГ, БОНХАЖЯ, СЯ, АНЗД

УТ

Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, хүнс, хүнсний түүхий эдийн хяналт сайжирна.

6

Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг иргэн бүрт хүртээмжтэй хэлбэрээр бий болгох

2016-2020

БСШУЯ

ЭМСЯ, АНЗД

УТ

Иргэд нийтийн биеийн тамираар хичээллэх орчныг бүрдүүлсэн байна.

4.6.

Байгалийн хүчин зүйл, баялгаас шууд хамаарал бүхий иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадавхийг бэхжүүлэх

1

Сендайн үйл ажиллагааны хүрээний зарчим, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратеги, төлөвлөгөөг шинэчлэн тодотгож хэрэгжүүлэх

2016-2030

ОБЕГ

Яамд

УТ, ОНТ

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулж, бэлэн байдлыг хангах, даван туулах чадавхыг бэхжүүлсэн байна.

2

Хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлж, амьжиргааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2016-2025

БОНХАЖЯ

ХХААЯ

ОУБ

Иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжирна.

3

ТХГН-ийн орчны бүсэд малчдын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, аж ахуй эрхлэх чадавхийг дээшлүүлж, ЖДҮ эрхлэгч болгон хөгжүүлэх

2016-2022

БОНХАЖЯ

АҮЯ

ОУБ, УТ

Орчны бүсийн дэд хөтөлбөр батлагдсан байна. Малчин өрхийн жуулчдад үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах, орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлсэн байна.

4

Цаг агаарын онцгой нөхцөл, байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор мал аж ахуй, газар тариаланг даатгалын тогтолцоонд бүрэн хамруулах зохицуулалт хийх

2016-2017

ХХААЯ

 

УТ

Цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах, иргэдийн амжиргаа эрсдэлд орохгүй байх баталгаа нэмэгдэнэ.

5

Байгалийн гамшгийн улмаас малгүй болсон иргэдийг хөнгөлөлттэй зээл, тусламжаар дахин малжуулах, эдийн засгийн бусад салбарт шилжиж ажиллахад шаардлагатай мэргэжил, ур чадвар эзэмшүүлж, ажлын байраар хангах

2016-2018

ХХААЯ

ХЯ

ХЭДС

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлэх замаар жилд 100-гаас доошгүй малчин өрхийн орлогын тогтвортой байдлыг хангасан байна. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтаар дамжуулж малчдын эдийн засгийн бусад салбарт ажиллахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ.

6

Ой, бусад дагалт баялгийг ашиглах боломжит нөөцийн хүрээнд байгальд халгүй аргаар бэлтгэж, эко цэвэр, үндэсний "брэнд бүтээгдэхүүн" үйлдвэрлэгч ЖДҮ-ийг чадавхжуулах, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дэмжих

2017-2020

АҮЯ

БОНХАЖЯ, ХЯ

ОУБ, ЖДҮДС

Ой, байгалийн баялгаар “брэнд бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч      ЖДҮ эрхлэгчийг чадавхжуулж, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дэмжих зохицуулалтыг бий болгож, санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

7

Байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжиж, ойн цэвэрлэгээ, цөлжилтөөс сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг эхний ээлжинд татан оролцуулах

2016-2020

ХЯ

БОНХАЖЯ

ХЭДС, БХС, УТ

Байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, эрүүл аюулгүй эко орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрт жилд дунджаар 15 мянгаас доошгүй хүнийг хамруулсан байна.

4.7.

Алслагдсан нутагт бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуй эрхэлж, усны эх, булаг, шандыг арчилж тордох зэргээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа малчдад экосистемийн үйлчилгээний төлбөрийн урамшуулал олгох механизмыг бүрдүүлэх

1

Экосистемийн үйлчилгээний төлбөрийн тогтолцоогоор дамжуулан алслагдсан нутагт бэлчээрийн доройтлоос  сэргийлэх, цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулж бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа малчдыг урамшуулж дэмжих

2017-2030

ХХААЯ

БОНХАЖЯ, бүх шатны Засаг дарга

УТ, ОНТ,

Экосистемийн үйлчилгээний төлбөрийн тогтолцоо төлөвшиж, төлбөрөөс олсон орлогыг малын тоо толгой, сүргийн зохистой бүтцээ нутгийн онцлогт тохируулан хадгалж, отор нүүдэл хийж бэлчээр сэлгэн хамгаалдаг малчдад олгодог систем бүрдэнэ. УБ хотоос 600 км-ээс дээш зайнд алслагдсан аймаг, сумын малчдад урамшуулал олгодог систем бүрдэнэ.

2

Бэлчээрийн газрын үнэ цэнийг тогтоох, газар ашиглалт, мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн тооллого явуулах арга зүйг туршин нэвтрүүлж тооцоолох

2016-2020

БОНХАЖЯ

ХХААЯ, ОУБ

ОУБ

Байгалийн эдийн засгийн үнэ цэнэ, үр өгөөжийг тогтоох систем бүрдэж, мал аж ахуй эрхлэлтээс үүсэх байгальд учруулах нөлөөллийн талаарх судалгаа тоон мэдээлэл бүрдэнэ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ ТАВ. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи,

                            инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно:

5.1

Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх

1

Тогтвортой хөгжил, байгаль орчны бүх нийтийн боловсролын өнөөгийн байдлыг үнэлж, тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

БСШУЯ

ОУБ

Хөтөлбөр хэрэгжүүлж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг бүх нийтэд хүргэж, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг дэлгэрүүлнэ.

2

Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг бүх шатны сургалтын хөтөлбөрт тусгаж, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, орчин  үеийн амьдралын хэмнэлд нийцсэн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх

2016-2030

БСШУЯ

БОНХАЖЯ

ОУБ

Бүх шатны сургалтын хөтөлбөрийн агуулга, сурах бичиг, үйл ажиллагаанд Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санаа тусгагдсан  байна. Хүүхэд, багачуудад бага наснаас нь эхлэн байгальд ээлтэй, арвич хямгач сэтгэлгээг суулгана.

3

Тогтвортой хөгжлийн үзэл санаа, ногоон эдийн засгийн ойлголтыг их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгаж, сургалт-үйлдвэрлэлийг холбох гарааны компанийг бизнес инкубаторт бойжуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

2016-2020

БСШУЯ

БОНХАЖЯ

УТ, ОУБ

Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл санаа тусч, судлаач, оюутнууд инновацийг бүтээгч хүчин болж төлөвшинэ.

4

Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх

2016-2022

БОНХАЖЯ

БСШУЯ

ОУБ

Эко сургуулиар дамжуулан уламжлалт ёс заншил, байгаль хамгаалах орчин үеийн арга технологи, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, зөв хандлагыг түгээнэ.

5

Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

 

ОУБ

Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэгийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэнэ.

6

Ногоон хөгжил, ногоон эдийн засгийн мэдлэг олгох зорилтот бүлгүүд рүү чиглэсэн гарын авлага боловсруулах, сургалтын онлайн системийг хөгжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

 

ОУБ

Сургалтын модуль, гарын авлага гарсан байна.

7

Төв, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд ногоон хөгжил, ногоон эдийн засгийн талаар сургалт, семинар зохион байгуулах

2016-2020

БОНХАЖЯ

МҮХАҮТ

ОУБ

Ногоон хөгжил, ногоон эдийн засгийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлнэ.

5.2

Байгаль орчны удирдлагын MNS ISO14000 багц стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжиж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох

1

Байгаль орчны удирдлагын багц стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн холбогдох судалгаа хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж дэмжих

2016-2020

БОНХАЖЯ

АҮЯ, бусад яамд, СХЗГ

ОУБ

Судалгаа хийгдэж, стандарт нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих, бизнесийн салбаруудыг ногоон болгох стратеги төлөвлөлт боловсруулж хэрэгжүүлнэ.

2

Байгаль орчны удирдлагын ISO 14001 стандартыг сурталчлан таниулах болон нэвтрүүлэх, үнэлэх, хянан баталгаажуулах үндэсний чадавхийг бүрдүүлж дадлагжуулах ажлыг зохион байгуулах

2016-2030

БОНХАЖЯ

СХЗГ,  МҮХАҮТ

ОУБ, ХХ

Сургалт, сурталчилгааны хөтөлбөр, сургалтын модуль боловсруулж, мэргэжилтэн сургана.

3

Байгаль орчны удирдлагын MNS ISO 14001, 14051 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж сурталчлах тогтолцоог нэвтрүүлэх

2017-2025

БОНХАЖЯ

СХЗГ

УТ

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан MNS ISO14001 стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага нэмэгдсэн байна.

5.3

Уул уурхайн болон хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль, түүх, соёлын өвд учруулах эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

1

Уул уурхайн болон бүс нутгийн хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль, түүх, соёлын өвийн цогц үнэлгээг хийх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах

2016-2018

БСШУЯ, БОНХАЖЯ

 

УТ

Урьдчилсан судалгаа хийж, хэрэгцээ, шаардлагыг тогтоон холбогдох зохицуулалтыг бүрдүүлнэ.

5.4

Ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгох

1

Олон улсын байгууллагууд болон сангуудаас санхүүжилт татах төсөл боловсруулах чадавх бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжсэн инноваци, цэвэр технологийн судалгаа хөгжлийг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх

2016-2030

БСШУЯ

СЯ, бусад яамд

ОУБ, УТ, ХХ

Ногоон хөгжилд чиглэсэн судалгаа, туршилтын ажлын санхүүжилтийн эх үүсвэр, шинжлэх ухаан, технологийн төслийн тоо нэмэгдсэн байна.

2

Шинэ техник, технологийг өөрийн орны нөхцөлд үр дүнтэй ашиглах, тэргүүлэгч техник, технологитой харилцах хүний нөөцийг системтэйгээр бэлтгэх

2016-2025

БСШУЯ

ЭШБ, ХХ

УТ, ХХ

Шинэ техник, технологийг ойлгож, хурдтай шилжүүлж чаддаг чадварлаг хүний нөөцтөй болно.

3

Залуу эрдэмтэн судлаачдын дунд ногоон хөгжил, ногоон технологийн чиглэлээр төсөл шалгаруулж санхүүжүүлэх

2016-2020

БОНХАЖЯ

СЯ, БСШУЯ

ОУБ

Залуу судлаачдад  грант олгож, гэрээ байгуулсан байна.

5.5

Инноваци, биотехнологи, нанотехнологи дамжуулах, бойжуулах, нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чанар, онцлогоороо тэргүүлсэн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

1

Төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, эдгээрийн гурвалсан холбоонд суурилсан дэвшилтэт техник, өндөр технологи бойжуулах, нутагшуулах үйлдвэрлэлийг татвар, зээл, худалдан авалтын бодлогоор дэмжих                          

2016-2025

АҮЯ

БСШУЯ, Яамд,  МҮХАҮТ, ЭШБ

УТ, ХХ

Судалгаа, технологид суурилсан чанар, онцлогоороо тэргүүлсэн үндэсний ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ.

2

Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гарааны компани байгуулж, үр бүтээлтэй ажиллахыг дэмжих

2016-2025

БСШУЯ

АҮЯ

УТ, ХХ

Гарааны компаниуд байгуулагдаж, тогтвортой ажиллаж эхэлсэн байна.

3

Инновацийн бодлого, салбаруудын инновацийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг салбарын бодлого, хөтөлбөртэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх

2016-2025

БСШУЯ

Яамд

УТ

Инновацийн бодлого батлагдаж, дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангана.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ ЗУРГАА. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхид

                                                нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ:

           

6.1

Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” жижиг хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх

1

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах

2017-2030

БХБЯ

СЯ, Яамд, АНЗД

УТ

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн талаарх бодлого тодорхойлогдож хэрэгжиж эхэлнэ.

2

Хот, суурины эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу аймгийн төвүүд болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг боловсруулж  шийдвэрлүүлэх

2016-2018

БХБЯ

ЗГХЭГ,  АНЗД, Яамд

 

Хүн амын хэт төвлөрлийг сааруулах, шилжилт хөдөлгөөнийг багасгах, иргэд орон нутагтаа тогтвортой суурьшин амьдарч, ажил, хөдөлмөр эрхлэх, хотуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3

“Ногоон”, “Ухаалаг” хот, суурины шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, үнэлгээний систем бий болгох

2016-2018

БХБЯ

БОНХАЖЯ, АНЗД

ОУБ

Шалгуур үзүүлэлт, үнэлгээ, урамшууллын системтэй болсон байна.

4

Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол                    хийж, “Ногоон”, “Ухаалаг” хөгжлийн зарчмыг тусган шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

БХБЯ

АНЗД

ОНТ, ОУБ, ХХ

“Ногоон”, “Ухаалаг” хотын зарчимд нийцсэн хөгжлийн төлөвлөлт хийгдэж хэрэгжинэ.

5

Хархорин хотыг байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2017-2030

БХБЯ

АЗД

УТ

Жишиг “Ногоон” хот бий болно.

6

Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох “Ухаалаг” жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

БХБЯ

ЗТЯ, АНЗД

УТ

Жишиг “Ухаалаг” хот бий болно.

7

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын дагуу дагуул, хаяа хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Ногоон” хотын зарчимд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

НЗД

БХБЯ, бусад яамд

УТ, ОНТ

Иргэд тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөл  бүрдсэн жишиг дагуул хот, дүүрэгтэй болно.

8

Уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэсэн хот суурины орчны газрыг уурхайн хаалтын хүрээнд нөхөн сэргээж, байгаль орчинд ээлтэй жишиг “Ногоон” хот болгон хөгжүүлэх

2016-2020

БХБЯ

УУЯ, БОНХАЖЯ, АНЗД, ХХ

ХХ, УТ

Уул уурхайн хаалтын дараах аялал жуулчлал зэрэг тодорхой үйл ажиллагааг түшиглэсэн жишиг “Ногоон” хотыг бий болгоно.

6.2

Хот, тосгоны газар ашиглалт, барилгажилтын бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах

1

Хот байгуулалт, газрын харилцааны хууль тогтоомж, хот, суурины нутаг дэвсгэрийн бүсчлэлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

2016-2018

БХБЯ

БОНХАЖЯ

УТ

Хот, суурины төлөвлөлт,  газар ашиглалт, барилгажилтын бүсчлэл, төлөвлөлтийн хариуцлагын эрх зүйн зохицуулалт бүрдэж мөрдөгдөнө.

2

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2016-2025

НЗД

БХБЯ, БОНХАЖЯ

ОНТ, ХХ

Хотын ус хангамж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж нэмэгдэж, орчны бохирдол буурна.

3

Агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа эх үүсвэр, хаягдлын тооллого явуулж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, хяналт-шинжилгээг үр дүнтэй болгох

2016-2020

БОНХАЖЯ

АНЗД

УТ, ОНТ

Бохирдуулагч нь төлбөр төлөх механизмыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж, орчны бохирдол багасна.

4

Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох жишиг төсөл хэрэгжүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

2016-2019

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ, ХХ

Манай орны нөхцөлд тохирсон өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг олж, туршин нэвтрүүлсэн байна. Эхний ээлжинд 8000 өрх хамрагдана.

5

Бохирдсон хөрс, голын хурдсыг  цэвэрлэх үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж, нөхөн  сэргээж, ногоон байгууламж бий болгох

2016-2020

АНЗД

БОНХАЖЯ

УТ, ОУБ

Хөрс, усны бохирдлын голомтот эх үүсвэрийг арилгана.

6.3

Улаанбаатар хот болон бусад хот, сууриныг дахин төлөвлөж, эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх

1

Хот, суурины ногоон байгууламжийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх

2016 -2017

БХБЯ

БОНХАЖЯ

 

Хот, суурины ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх эрх зүйн орчин бүрдэнэ.

2

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

2016-2020

НЗД

БХБЯ, АЗД

ОНТ

Цэцэрлэгжүүлэлт батлагдсан тодорхой төлөвлөгөө, графикийн дагуу хийгдэнэ.        УБ хотод 2100 га талбай бүхий томоохон цэцэрлэгүүд байгуулагдаж, 150-иас доошгүй га талбайг цэцэрлэгжүүлнэ.

3

Нэг болон олон наст цэцэг, мод сөөг үржүүлгийн газруудыг байгуулж, тарьц суулгацаар дотоодын хэрэгцээг хангах

2016-2030

АНЗД

 

ОНТ, ХХ

Ногоон ажлын байр нэмэгдэж, мод сөөг, цэцгийн тарьц, суулгацаар бүрэн хангана.

6.4

Үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20%, 2030 онд 40% бууруулах

1

Бодит салбарууд, орон нутгийн засаг захиргаад хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2016-2030

Бүх яамд

АНЗД

УТ, ХХ

Аймаг, нийслэл хог хаягдлын зохистой менежмент явуулж, эрүүл цэвэр орчин бүрдэнэ.  

2

Хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах талаар иргэдийн мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх, дадал суулгах сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх

2016-2030

БОНХАЖЯ

АНЗД

ОУБ, ОНТ

Иргэдийн мэдлэг, ухамсар дээшилснээр ил задгай хогны хэмжээ багасч, эрүүл, цэвэр орчин бүрдэнэ.  

3

Хог хаягдлын талаарх цогц ойлголт олгох сургалтыг сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулж, зөв дадлыг төлөвшүүлэх

2016-2030

БСШУЯ

БОНХАЖЯ, АНЗД

УТ

Хүүхдэд бага  наснаас нь зөв дадал олгосноор иргэдийн сэтгэхүйд өөрчлөлт оруулна.

4

Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хатуу хог хаягдлын цэг талбай байгуулах

2016-2020

АНЗД

 

ОНТ

Хот, суурин бүрт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хатуу хог хаягдлын цэгтэй болсон байна.

5

Аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

2017-2025

БОНХАЖЯ

АНЗД

УТ, ХХ

Менежмент сайжирч, аюултай хог хаягдлын эрсдэлийг бууруулна.

6

Хог хаягдлыг дахин боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх эко цогцолбор байгуулах замаар  эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрсөөр булж зайлуулах замаар хог хаягдлыг бууруулах (Наран, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн газрыг түшиглэх)

2016-2030

НЗД

БОНХАЖЯ

ХХ, УТ

2020 он хүртэл 2, 2030 он хүртэл 3 үйлдвэр байгуулж, хогны хэмжээг бууруулна.

7

Ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг задалж, түүхий эд болгон ашиглах, устгах төсөл хэрэгжүүлэх

2016-2020

ЗТЯ

НЗД

УТ, ОУБ

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн эд ангийг дахин боловсруулах үйлдвэртэй болсон байна.

6.5

Байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, найдвартай, эрсдэлгүй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд ая тухтай зорчих орчныг бүрдүүлэх

1

Нийслэлийн нийтийн тээвэрт “Тусгай замын автобусны үйлчилгээ” (BRT)-г нэвтрүүлэх

2017-2019

ЗТЯ

БХБЯ, НЗД

УТ, ОУБ

64.5 км тусгай зам баригдаж, зорчигчдод шуурхай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

2

“Улаанбаатар метро” төсөл хэрэгжүүлэх

2017-2030

ЗТЯ

БХБЯ, НЗД

УТ, ОУБ

Амгалангаас Толгойт чиглэлд 8-9 минутын давтамжтай 10700 зорчигч үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

3

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх, маршрут, зогсоолыг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж хэрэгжүүлэх

2016-2020

НЗД

ЗТЯ

ОНТ, ХХ

Стандартын шаардлага хангасан, хаягдал багатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой  тээврийн хэрэгсэлтэй болно.

4

Нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд халгүй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх туршилт хийж хэрэгжүүлэх

2016-2025

ЗТЯ

НЗД

УТ

Нийтийн тээврийн үйлчилгээ байгаль орчинд халгүй байх туршилт, судалгаа хэрэгжүүлэх төлөвлөлт хийгдсэн байна.

5

Хийн түлшийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт явуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа хийх

2016-2020

ЗТЯ

УУЯ, ЭХЯ

УТ, ОУБ

Туршилт судалгаа хийгдсэн байна.

6

Дотоодод угсарч байгаа монбус, доубус болон хийн түлшний нэмэлт төхөөрөмж суурилуулсан тээврийн хэрэгслийн техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгах тестийн төвийн ТЭЗҮ боловсруулж хэрэгжүүлэх

2016-2020

ЗТЯ

НЗД

УТ, ОНТ

Техникийн тестийн төв байгуулагдаж, зорчигчдын аюулгүй байдал хангагдсан байна.

7

Хот хоорондын авто замын дагууд зорчигчийн ая тухыг хангасан, ногоон шийдэлтэй үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах зогсоолын нэг маягийн зураг төсөл боловсруулах, нутгийн иргэдийн оролцоотойгоор төлөвлөж байгуулах

2016-2020

ЗТЯ

БОНХАЖЯ,            Бүх шатны ЗД

ОНТ, ХХ

Зорчигчийн ая тухыг хангасан авто зогсоолтой болох, орон нутгийн иргэд байнгын ажлын байртай болно.

6.6

Явган хүн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, иргэд явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх

1

Хот, тосгоны төлөвлөлт ба барилгажилтын норм ба дүрмийг ногоон хотын төлөвлөлтийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах

2016-2020

БХБЯ

БОНХАЖЯ, НЗД

БННС

Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм шинэчлэн боловсруулагдсан байна.

2

Авто зогсоолын төлөвлөлт, байгуулалт, ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх

2016-2017

БХБЯ

ЗТЯ

 

Эрх зүйн орчин бүрдэж, хот төлөвлөлт зохистой болно.

3

Явган хүн зорчих хэсэг, дугуйн зам, ногоон байгууламж, зогсоолын төлөвлөлтийн байршлыг хот, суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тогтоож, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх 

2016-2030

АНЗД

БХБЯ, ЗТЯ

ОНТ

Иргэд явган явах, дугуйгаар зорчих  боломжоор хангагдана.

4

Туул, Сэлбэ голын эргийн дагууд сэргээн сайжруулах төсөл хэрэгжүүлж иргэд амарч зугаалах, спортоор хичээллэх ая тухтай орчин бүрдүүлэх

2016-2020

НЗД

БОНХАЖЯ

ОУБ, ОНТ

Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл 21 км урт дугуйн зам, бусад байгууламжтай болно.