- Нүүр
- Сайдын тушаал
- ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Сангийн сайд, Зам тээврийн сайдын
2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20/19
дүгээр тушаалын хавсралт
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасан эх үүсвэр, хувь хэмжээг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Жолоочийн даатгалын сан”-гийн дансанд шилжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэлт
2.1.Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, нийслэлийн төсвийн хуваарьт тусгагдсан Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасан эх үүсвэрийн гүйцэтгэлийг сар тутам тооцож, дараа сарын 10- ны өдрийн дотор Апбан журмын даатгагчдын холбооны жолоочийн даатгалын сангийн төвлөрсөн харилцах дансанд шилжүүлнэ.
2.2.Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч жолоочийн даатгалын санд шилжүүлэх хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулах, Албан журмын даатгагчдын холбооны жолоочийн даатгалын сангийн төвлөрсөн харилцах данснаас өөр дансанд шилжүүлэхийг хориглоно.
Гурав. Хяналт, хариуцлага
3.1.Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийг тогтоосон хугацаанд шилжүүлээгүй этгээдэд Төсвийн тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A