A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны

05 дугаар сарын 05 –ны өдрийн 79 дүгээр

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХОРИГЛОХ ДОХИО ТЭМДЭГ

ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйдийн 48.1 дэх хэсэгт заасан хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. “Хориглох дохио тэмдэг” гэж төрийн өмчийн болон иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газарт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, дайран өнгөрөх, үйл ажиллагаа явуулахыг хориглосон тэмдгийг ойлгоно.

1.3. Сум, дүүргийн Засаг дарга нь тухайн жилд төрийн өмчийн газарт байршуулах хориглох дохио тэмдгийн судалгаа, холбогдох зардлын тооцооллыг гаргаж, дүүрэг сумын тухайн жилийн газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, батлуулна.

1.4. Хориглох дохио тэмдэг байршуулахтай холбогдон гарах ажлын үнэлгээг Засгийн газар тогтооно.

Хоёр.  Хориглох дохио тэмдгийн төрөл

2.1.“Хориглох дохио тэмдэг” нь “Төрийн өмчийн газарт байршуулах хориглох дохио тэмдэг”, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтын газарт байршуулах хориглох дохио” гэсэн хоёр төрөлтэй байна.

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, ашиглалтын газарт хориглох дохио тэмдгийг байршуулж болно.

2.2.1. Тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хориглох дохио тэмдэг байршуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.

2.2.2. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн дохио тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулна.

2.2.3.Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь хориглох дохио тэмдгийг батлагдсан загварын дагуу хийлгэж, байршуулах зардлыг хариуцна.

2.2.4.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хориглох дохио тэмдгийг газарт бэхэлсэн тухай актыг 2 хувь үйлдэж, 1 хувийг газар эзэмшигч, ашиглагчид хүлээлгэж өгнө.

Тав. Хориглох дохио тэмдгийг байршуулахад тавигдах шаардлага

          5.1. Хориглох дохио тэмдэг байршуулахад дараах шаардлага тавигдана.

                    5.1.1. Хориглох дохио тэмдгийг газрын гадаргаас дээш 2 м-ийн өндөрт, эгц босоогоор, олон нийт чөлөөтэй зорчих гол гудамж, зам руу харуулан харагдахуйц байдлаар бэхэлж, байршуулна.

                    5.1.2. Газар ашиглалтын зориулалт, хэмжээ, байршил, гадаргын төлөв байдал, гол гудамж, замаар зорчигчид харагдах байдлыг харгалзан 1-4 ширхэг хориглох дохио тэмдгийг байршуулна.

                    5.1.3. Шаардлагатай тохиолдолд хориглох дохио тэмдэгтэй хамт тухайн газрын хил заагийг тойм байдлаар харуулсан нэмэлт тэмдэглэгээг бэхэлж болно.

                    5.2. Сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь газарт бэхэлсэн хориглох дохио тэмдгийн байршлыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэнэ.

Зургаа. Бусад

          6.1. Тухайн газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн авсан этгээд хориглох дохио тэмдгийг өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй бол байршуулсан хориглох дохио тэмдгийг хүчинтэй гэж үзнэ.

          6.2. Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газарт байршуулсан дохио тэмдгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалтыг хариуцна.

          6.3. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл болон Иргэний  хуульд  заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

_____oOo_____