A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛИЙН ЧАНАДАД АЖИЛЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ (Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралт

 

ХИЛИЙН ЧАНАДАД АЖИЛЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ТӨВИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ

/Энэ хавсралтыг ЗГ-ын 2016 оны 278-р тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2016-6-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Төрийн захиргааны  албан тушаалын ангилал

Тухайн ангилалд хамаарах төрийн захиргааны албан тушаал, тэдгээртэй адилтгах албан тушаал

Тухайн ангилалд хамаарах албан тушаалын товч тодорхойлолт

Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл

Төрийн захиргааны албан тушаалын нэр

А

1

2

3

4

Ахлах түшмэл

Яамны тасгийн дарга,  ахлах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал

Хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг албан тушаал

ТЗГ-4

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга

Төвийн үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал

ТЗГ-3

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн тасгийн дарга

Дэс түшмэл

Яамны мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал

Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг албан тушаал

ТЗГ-2

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ахлах мэргэжилтэн

ТЗГ-1

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн