- Нүүр
- Сайдын тушаал
- “НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Сангийн сайдын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 204 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
“НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 4.1 дэх хэсгийн “мэдээллийг бүртгүүлнэ” гэснийг “мэдээллийг бүртгүүлж, баталгаажуулна” гэж өөрчилсүгэй.
2.Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын дараахь заалтыг өөрчлөн найруулсугай:
1/ 4.2.2. дахь заалт:
“4.2.2. төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна.”
3. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/ 4.5 дахь хэсэг:
“4.5. Албан татвар төлөгч нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.”
2/6.11дэх хэсэг:
“6.11. Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:
6.11.1. “хянагдаж байгаа” - буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;
6.11.2. “баталгаажуулалт” - хянасан дүнг баталгаажуулсан;
6.11.3. “урамшууллыг шилжүүлсэн” - баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр Төрийн санд шилжүүлсэн;
6.11.4. “урамшууллыг олгосон” - сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн);
6.11.5. “буцаагдсан” – дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.” гэсэн төлөвтэй байна.
3/6.12дахь хэсэг:
“6.12. Нэгдсэн системээс баталгаажуулж гаргасан мэдээлэл татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоологдож боловсруулагдсан эсэхэд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.”
----оОо--
Текст томруулах
A
A
A