A

A

A

Бүлэг: 1979

                                                                                            Засгийн газрын 2016 оны 282 дугаар

                                                                                                                                                                                тогтоолын хавсралт

 

 

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Арга хэмжээний чиглэл, нэр

Хугацаа

Хариуцах байгууллага

Нэг. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр

1.1

Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

2016-2017

ОБЕГ

1.2

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

2016-2017

ОБЕГ

1.3

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах газар хөдлөлт бүртгэх болон аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авалт хийх, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх

2016-2020

БСШУЯ, ОБЕГ

1.4

Нурах аюултай хуучин барилгуудыг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулж хэрэгжүүлэх

2016-2020

БХБЯ, НЗД

1.5

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг олон улсын түвшинд хүргэх, норм, нормативыг боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулах

2016

БХБЯ

1.6

Улаанбаатар хотын газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны зориулалтын барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгыг хүчитгэх дахин төлөвлөлтийн төлөвлөгөө боловсруулж батлах

2016-2020

НЗД

1.7

Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл урлаг, спортын зэрэг олон нийтийн зориулалтын барилга байгууламжийг буулгаж, шинээр барих ажлын төлөвлөгөөг жил бүрээр нарийвчлан гаргаж, улсын төсөв болон гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шат дараалалтайгаар шийдвэрлэх

2016-2020

аймаг, нийслэлийн ЗД

1.8

Газар хөдлөлтийн гамшгаас авран хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах

2016-2018

БСШУЯ

1.9

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг зарцуулж байх чиглэл барьж ажиллах

2016-2020

ОБЕГ,ХЗЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗД

1.10

Болзошгүй гамшгийн үед олон улсын байгууллагаас орж ирэх хүмүүнлэгийн тусламжийг татвар, хураамжаас чөлөөлөх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж хэрэгжүүлэх

2016-2017

ОБЕГ, МУЗН, ХЗЯ

1.11

Байгууллага, аж ахуйн нэгжийг гамшгийн нөөцтэй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, нөөц бүрдүүлэхэд зориулж гаргах зардлыг татварт ногдох орлогоос хасч тооцох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

2016-2018

ОБЕГ

1.12

Төвлөрлийг сааруулж, газар хөдлөлтийн эрсдэл багатай бүс рүү суурьшлын бүс, дагуул хотыг хөгжүүлэх ажлын хүрээнд Төрийн ордонд ажилладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах санал боловсруулж 2016 оны 4 дүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах

2016

БХБЯ, НЗД, ОБЕГ, БАЗ

1.13

“Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон хорио цээрийн дэглэм сахиулахад Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүдийг ашиглах журам”-ын төслийг боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх

2016

БХЯ, ОБЕГ

Хоёр. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр

2.1

Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийг хянах, бүртгэх станцуудын үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх

2016-2018

БСШУЯ

2.2

Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж, төхөөрөмжийг суурилуулах

2016-2018

БСШУЯ

2.3

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат 5 станцаар нэмэгдүүлэх

2016-2018

БСШУЯ

2.4

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг баталж мөрдүүлэх

2016-2018

БХБЯ

2.5

Бүх аймгийн төв, томоохон хот, суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологийн судалгааны ажлыг хийх

2016-2020

БСШУЯ, БХБЯ

2.6

Барилга байгууламжийн хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүхий эдийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох, техник, технологийг туршин шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий нэгдсэн лабораторийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулалгын харьяанд ажиллуулж, орон нутагт сүлжээ бий болгон өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

2016-2020

БХБЯ

2.7

Улаанбаатар хотын нийтийн орон сууцны зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгах ажлыг хийж дуусгах

2016-2018

НЗД, БХБЯ

2.8

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, холбогдох дүрэм, журмыг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, шинээр барих ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

2016-2020

Аймаг, нийслэлийн ЗД

2.9

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагааг эхлүүлэх

2016-2017

ОБЕГ

2.10

Иргэдийн газар хөдлөлтийн гамшгийг даван туулах чадвар болон бэлэн байдлын түвшний судалгаа хийх

2016-2017

ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗД,

ООГХ, МУЗН

2.11

Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд Японы туршлагыг харгалзах талаар судалгаа хийх

2016-2019

ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗД, МУЗН

2.12

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд амь насаа хамгаалах, аюулгүй байдлаа хангах чиглэлд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх

2017-2020

ОБЕГ, БХБЯ, аймаг, нийслэлийн ЗД

2.13

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, тухайлбал газар хөдлөлт, гал түймэр, дайны үед диспетчерүүд шилжин байрлах орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нөөц удирдлагын байртай болох

2016-2018

ЭХЯ

2.14

Болзошгүй аваарын үед стратегийн ач холбогдол бүхий обьект, барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчний хангамжийг шуурхай сэргээх тусгай зориулалттай кабелийн нөөцтэй болох

2016-2018

ЭХЯ

2.15

Дулааны болон бохирын шугамд гарсан гэмтлийг сэргээн засварлах үед шугамын сувгаас ус зайлуулах өндөр хүчин чадал бүхий насос авах

2016-2018

ЭХЯ, НЗД, ОБЕГ

2.16

Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжид эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийлгүүлж, мэргэжлийн дүгнэлт гаргуулан илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

2016-2018

ЭМСЯ, МХЕГ, ОБЕГ

2.17

Эрүүл мэндийн байгууллагын газар хөдлөлтийн үеэр ажиллах бэлэн байдлыг хангах зорилгоор эм, хэрэгслийн нөөцийн агуулах барих

2016-2020

ЭМСЯ, СЯ, НЗД

2.18

Сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судалж, тооцоо судалгаа, хөрөнгө оруулалтын хэрэгцээг харгалзан шат дараалалтайгаар хэрэгжүүлэх

2016-2020

ОБЕГ, НЗД

2.19

Гамшгийн аюулын үед дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангах, тэдгээрийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх

2017-2020

БХЯ, ОБЕГ

2.20

Онцгой байдлын албаны барилга байгууламжийг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2017-2020

ОБЕГ, СЯ, аймаг, нийслэлийн ЗД

Гурав. Гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр

3.1

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 40 цамхагийг нэмж байгуулах

2016-2018

ОБЕГ

3.2

Байгууллага, аж ахуйн нэгж бүрийг гамшгийн нөөцтэй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, нөөц бүрдүүлэхэд зориулж гаргах зардлыг татварт ногдох орлогоос хасч тооцох

2016-2020

ОБЕГ, СЯ

3.3

Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар, цугларах талбай, хоргодох байрны багтаамж, байрлалыг оновчтой сонгох, газрыг нь баталгаажуулах, шаардлагатай тоноглол, хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх

2016-2020

ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗД

3.4

Аймгийн төвүүдэд зарлан мэдээлэх систем бүхий гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын төв байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас амжиж анхааруулах системд холбох

2016-2020

ОБЕГ, аймгийн ЗД

3.5

Гамшгийн үед ашиглах нөөцийн бүтээгдэхүүнийг хадгалах халаалт, хөргөлт бүхий хүнсний агуулахыг барьж дуусгах

2016-2018

ОБЕГ

3.6

Гамшгийн үед ашиглах нөөцийн шатахууны агуулахыг багтаан барьж дуусгах

2016-2018

ОБЕГ

3.7

Гамшгийн аюулаас ард иргэд, эд хөрөнгийг авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгахад Зэвсэгт хүчний дэмжлэгийг үр дүнтэй ашиглах,  шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах бодлогыг хэрэгжүүлэх

2016-2020

БХЯ

3.8

Газар хөдлөлтийн гамшгийн үед аймагт 10000, нийслэлд 100000 хүний хүнсний хэрэгцээг 100 хоног хангах нөөцийг зөвхөн дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрдүүлэх

2016-2020

ХХААЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗД

3.9

Онцгой байдлын үед шаардлагатай холбооны хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүний нөөц, эрсдэлийн сан бүрдүүлэх, сайн дурын донорын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2016-2020

ЭМСЯ, СЯ, ОБЕГ, МУЗН

3.10

Шарил хадгалах зориулалтын хөргөгчний асуудлыг судалж шийдвэрлэх

2016-2020

ЭМСЯ, ХЗЯ

3.11

Тандалт, ажиглалтын цэг, хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2016-2020

ЭМСЯ, БХЯ

3.12

Цус, цусан бүтээгдэхүүн, цус орлох шингэн, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2016-2020

ЭМСЯ, хувийн хэвшлийн байгууллагууд

3.13

Түргэн тусламжийн машин, эм эмнэлгийн хэрэгсэл, яаралтай тусламжийн нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх

2016-2020

ЭМСЯ, гадаад, дотоодын хандивлагчид

3.14

Эрэлч нохойн алба байгуулах бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх

2016-2017

ОБЕГ, СЯ

3.15

Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын дунд түвшний үндэсний баг байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургаж дадлагажуулах

2016-2017

ОБЕГ, ГХЯ

Дөрөв. Хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх, иргэд, олон нийтийг сургаж дадлагажуулах чиглэлээр

4.1

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтныг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалтад хамруулах

2016-2020

БСШУЯ, МУЗН

4.2

Гамшиг тохиолдсоны дараа иргэдэд нийгэм, сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг үзүүлэх эмч, мэргэжилтнийг бэлтгэх

2016-2020

ЭМСЯ, МУЗН

4.3

Газар хөдлөлт, гамшгийн үед нэрвэгдэгсдэд эмнэлгийн яаралтай болон төрөлжсөн мэргэжлийн (хүүхэд, эх барих, мэс засал, гэмтэл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн г.м) тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах талаар сургалт зохион байгуулах

2016-2020

ЭМСЯ

4.4

Ус, ариун цэврийн байдал, хог хаягдлын менежмент, орчны бохирдлоос гарах үр дагавраас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар сургалт зохион байгуулж, холбогдох мэргэжилтэн, сайн дурын идэвхтнийг бэлтгэх

2016-2020

ЭМСЯ, БОНХАЖЯ, НЗД

4.5

Газар хөдлөлт, гамшгаас сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар иргэдэд мэдээлэл өгч, сургалт, сурталчилгаа зохион байгуулах

2016-2020

ОБЕГ, ЭМСЯ, МУЗН, аймаг, нийслэлийн ЗД

4.6

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх сургалтыг танхимын болон телевиз, хэвлэл мэдээллийн хамгийн хүртээмжтэй хэрэгслээр олон нийтэд хүргэх

2016-2020

ОБЕГ, МУЗН, БАЗ

4.7

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хувийн бэлтгэл, биедээ зайлшгүй авч явах зүйлс, өөртөө болон бусдад үзүүлэх туслалцааны талаар бусад улсын туршлага дээр үндэслэн гарын авлага, сургалтын материал бэлтгэж ашиглах

2016-2020

ОБЕГ, МУЗН, БАЗ

4.8

Газар хөдлөлтийн талаар үндсэн мэдлэг өгөх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох чиглэлээр хичээлийн сэдвийг боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үүнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнийг татан оролцуулах

2016-2020

БСШУЯ, ОБЕГ, НЗД, МУЗН

4.9

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах команд-штабын сургуулийг улсын хэмжээнд 2-4 аймагт, нийтийг хамарсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 1-2 аймагт жил бүр зохион байгуулах, үүнд Монголын улаан загалмай нийгэмлэг анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нөхөрлөлийн багуудыг бэлтгэж оролцуулах

2016-2020

ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗД, МУЗН

4.10

Болзошгүй газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах талаар мэдлэг олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах

2016-2020

ОБЕГ, МУЗН

4.11

Газар хөдлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

2016-2020

БАЗ

4.12

Газар хөдлөлт, гамшгийн чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэргэжлийн байгууллагатай хамтран үзүүлэх сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнөөр дамжуулан анхны тусламж үзүүлэх чадавх бүхий багуудыг бэлтгэх

2016-2020

ОБЕГ, НЗД, МУЗН

 

Тайлбар:

 

·       БАЗ                    -Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай зөвлөл

·       БОНХАЖЯ        -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

·       БХБЯ                 -Барилга, хот байгуулалтын яам

·       БХЯ                   -Батлан хамгаалах яам

·       БСШУЯ             -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

·       ГХЯ                   -Гадаад хэргийн яам

·       СЯ                     -Сангийн яам

·       УУЯ                   -Уул уурхайн яам

·       ХХААЯ              -Хүнс, хөдөө аж ахуйн яам

·       ЭМСЯ               -Эрүүл мэнд, спортын яам

·       НЗД                  -Нийслэлийн Засаг дарга

·       МХЕГ               -Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·       МТШХХГ         -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

·       ОБЕГ               -Онцгой байдлын ерөнхий газар

·       УОК                 -Улсын онцгой комисс

·       ООГХ              -ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

·       МУЗН              -Монголын улаан загалмай нийгэмлэг

 

 

 

 

--- о О о ----