- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2016-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2016 оны 204 дүгээр
тогтоолын хавсралт
НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2016-2019 ОНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Зөвлөмж/зөвлөмжийн дугаар
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
Нэг. Цаазаар авах ялыг халах чиглэлээр |
||||
1. |
108.2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколоор хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах (Намиби) |
· Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цаазаар авах ялыг төрлөөс хасч, хуульчлан халах · Цаазаар авах ялыг хуульчлан халсны үндсэн дээр цаазаар авах ял гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичгийг төрийн нууцад хамруулсан Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг хүчингүй болсонд тооцох · Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн цаазаар авах ялтай холбоотой мэдээллийг ил болгох эсэх асуудлыг дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгохдоо хамтад нь шийдвэрлэх
|
2016-2017 |
Хууль зүйн яам
Тагнуулын ерөнхий газар
|
2. |
108.3. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нийцүүлэн цаазаар авах ялыг халах зорилгоор үндэсний хууль тогтоомжид боломжит хурдан хугацаанд өөрчлөлт оруулах (Алжир) |
|||
3. |
108.22. Эрүүгийн шинэ хуулийг батлах явцыг хурдасгах (Турк) |
|||
4. |
108.23. Хүн бүрийн эрх тэгш болон аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, хүний эрхийн соёлыг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах, эрх зүйн бусад орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа нааштай ажлыг үргэлжлүүлж, батлагдах хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх (Норвеги) |
|||
5. |
108.62. Монгол Улс соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нийцүүлэн цаазаар авах ялыг халж хуульчлан баталгаажуулах (Франц) |
|||
6. |
108.63. Цаазаар авах ялыг бүрэн халсан хууль тогтоомж батлах (Австрали) |
|||
7. |
108.64. Цаазаар авах ялыг бүрэн халах зорилгоор Эрүүгийн хуулиа өөрчлөх (Итали) |
|||
8. |
108.65. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаазаар авах ялыг эцэслэн халах (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс) |
|||
9. |
108.66. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколыг соёрхон баталснаар хүлээсэн олон улсын үүргийг биелүүлэх зорилгоор цаазаар авах ялыг халах хүрээнд эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэх (Швед) |
|||
10. |
108.67. Цаазаар авах ялыг хуулиар халах зорилгоор шинэ Эрүүгийн хуулийг оролцуулан шаардлагатай хууль тогтоомжийг батлах (Словак) |
|||
11. |
108.68. Бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг de jure байдлаар оногдуулахгүй болгож халах (Монтенегро) |
|||
12. |
108.69. Цаазаар авах ялыг халж, цаазаар авахуулсан хүмүүсийн гэр бүлийг нууцаас хассан холбогдох мэдээллээр хангах (Литва) |
|||
13. |
108.70. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг улсын нууц мэдээллээс хасах (Португал) |
|||
Хоёр. Эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах чиглэлээр |
||||
14. |
108.7. Эрүүдэн шүүхийн эсрэг нэмэлт протоколд нийцүүлэн зохих чадамж, нөөц бололцоотой үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах (Бүгд Найрамдах Чех Улс) |
· Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасан үндэсний урьдчилсан сэргийлэх байгууллагын чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний комисст хариуцуулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор нь хангах · Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протокол болон нэмэлт протоколд заасан үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын чиг үүргийг олон нийт болон зорилтот бүлэгт сурталчлан таниулах ажлыг тогтмол зохион байгуулах |
2016-2019 |
Хууль зүйн яам
Сангийн яам
Хүний эрхийн Үндэсний комисс
Төрийн албаны зөвлөл |
15. |
108.71. Хууль сахиулах албан хаагчид болон төрийн бусад албан хаагчдын сургалтын хөтөлбөр болон шүүгч, хуульч нарын байнгын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх олон улсын зохицуулалтыг тусгах (Мексик) |
· Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн өөрчлөх · Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах албыг бий болгох, хараат бусаар ажиллах хүний нөөцийн болон санхүүгийн бүх бололцоог бүрдүүлэх · Хорих байр, цагдан хорих байрны нөхцөлийг сайжруулахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж байх, дотоод дүрэм, журмыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, энэ чиглэлээр хийсэн хяналт, шалгалтын үр дүнг олон нийтэд мэдээлэх · Эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн байгууллага бүрт зориулалтын дүрс, дуу бичлэгийн болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглосон байцаалтын өрөө байгуулах хөрөнгийг шийдвэрлэх · Хүний эрхийн Үндэсний комисс цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоог бүрэн хангах · Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны зардал, хамгаалах тусгай байрны зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийн зардлыг улсын төсөвт тусгаж байх · Гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий дагнасан байгууллагын бие даасан, хөндлөнгийн хараат бус үйл ажиллагааг бэхжүүлэх · Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод учирсан хохирлын хэмжээг тодорхойлох аргачлалтай болох · Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зохицуулалт бий болгож, холбогдох шийдвэрийг үндэслэн хохирогчдын хохирлыг барагдуулах, шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж байх · Цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх, шүүхийн байгууллагын албан хаагч, прокурор, шүүгчдэд зориулсан хүний эрхийн мэдлэгт суурилсан богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, албан хаагчдыг сургалтад тогтмол хамруулах, ажилд авах, албан тушаал дэвшүүлэх шалгуур үзүүлэлтэд сургалтад хамрагдсан байдлыг харгалзан үзэх · Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх гэмт хэргийн талаарх тусгайлсан сургалтыг сэтгэцийн эмнэлэг, өндөр настны асрамжийн газар, шүүх, прокурор, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх, хил хамгаалах, шилжилт хөдөлгөөний байгууллагын албан хаагчид, өмгөөлөгчдийн сургалтын хөтөлбөрт оруулж, тогтмол сургалт зохион байгуулах, нийт албан хаагчдыг хамруулах · Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколын талаарх сургалтыг хамруулах · Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүртгэл, тэдгээрийн шүүхээр шийдвэрлэгдсэн байдлын талаарх статистик мэдээллийг жил бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх · Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн боловсруулж батлуулах |
2016-2019 |
Хууль зүйн яам
Сангийн яам
Эрүүл мэнд, спортын яам
Тагнуулын ерөнхий газар
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хууль сахиулахын их сургууль
Улсын дээд шүүх
Улсын ерөнхий прокурорын газар
Авлигатай тэмцэх газар
Хүний эрхийн Үндэсний комисс
Төрийн албаны зөвлөл
|
16. |
108.72. Эрүүдэн шүүсэн байж болзошгүй бүх хэргийг мөрдөн шалгах, хорих байрны болон шоронгийн барилга байгууламжийн нөхцөлийг сайжруулах, эрүүдэн шүүгдсэний улмаас хохирсон хохирогчдод олгох эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх (Бүгд Найрамдах Чех Улс) |
|||
17. |
108.73. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн албан хаагчдын ойлголтыг дээшлүүлэх хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлэх, мөн энэ хэрэгт ял шийтгэлгүй үлдэх явдалтай тэмцэх үүднээс мөрдөн шалгах үр нөлөө бүхий тогтолцоог бий болгох (Франц) |
|||
18. |
108.74. Эрүүдэн шүүх үйлдлийг гэмт хэрэг хэмээн тодорхойлсон өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах асуудлыг судлан үзэх (Унгар) |
|||
19. |
108.75. Соёрхон батлаад удаагүй байгаа Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасан шаардлагын дагуу эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах бие даасан тогтолцоог байгуулах (Австри) |
|||
20. |
108.76. Эрүүдэн шүүх болон зүй бусаар харьцсан төрийн албан хаагчийн үйлдлийг үл тэвчих, эрүүдэн шүүсэн байж болзошгүй бүх сэжигтэй этгээдийг мөрдөн шалгах нөхцөлийг бүрдүүлэх (Зүүн Тимор) |
|||
21. |
108.77. Цагдаагийн албан хаагчийн эрүүдэн шүүсэн болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг нь доромжлон харьцсан байж болзошгүй үйлдлийг мөрдөн шалгах бие даасан тогтолцоог бий болгож, төрийн албан хаагч ийм төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх (Швейцар) |
|||
22. |
108.78. Эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсан байж болзошгүй талаарх бүх гомдол, мэдээллийг бие даасан агентлаг бүрэн гүйцэд мөрдөн шалгадаг байх, тухайн үйлдлийг үйлдсэн этгээд хариуцлага хүлээдэг байх, түүнчлэн мөрдөн шалгалтыг зохих эрх мэдэлтэй, хараат бус болон сэжиглэгдэж байгаа этгээд, тэдгээрийн ажилладаг байгууллагад хамааралгүй бие даасан этгээд хийх нөхцөлийг бүрдүүлэх (Швед) |
|||
23. |
108.79. Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэд шалгах нөхцлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх (Итали) |
|||
24. |
108.80. Эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах бусад үйлдлийг халах арга хэмжээнүүд, түүний дотор хууль сахиулах эрх бүхий албан тушаалтнуудыг сургах, боловсрол олгох зэрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх (Коста-Рика) |
|||
25. |
108.82. Хорих ял эдэлж байгаа хүмүүстэй харьцах нөхцлийг сайжруулахад чиглэсэн зохих алхмыг авч хэрэгжүүлэх (Япон) |
|||
26. |
108.126. Ял шийтгэлгүй үлдэх явдалтай тэмцэх, эрүүдэн шүүгдсэний улмаас хохирсон хохирогчид хангалттай хэмжээний нөхөн олговор болон нөхөн сэргээх үйлчилгээ авах нөхцөлийг хангах үүднээс эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсан байж болзошгүй хэрэгт бие даасан, үр нөлөө бүхий мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх (Герман) |
|||
27. |
108.127. Бүх гэмт этгээдэд ял оногдуулах, хохирогчид цаг алдалгүй эрхээ сэргээлгэх, хамгаалалт авах нөхцөлийг бүрдүүлэх (Литва) |
|||
Гурав. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан зэрэг хүн амын эмзэг бүлгийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр |
||||
28. |
108.24. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан, эмэгтэйчүүд зэрэг хүн амын эмзэг бүлгийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ажлаа үргэлжлүүлэх (Оросын Холбооны Улс) |
· Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах · Хүүхэд хамгааллын тухай хууль батлуулах · Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, холбоодтай хамтран ажиллах · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) батлуулах · Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг (шинэчилсэн найруулга) батлуулах · Ахмад настай хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах · Хөдөлмөрийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) батлуулах, ингэхдээ ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн хориглосон зохицуулалтыг тусгах · Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх · Хүн амын өсөлттэй уялдуулан шаардлагатай цэцэрлэг, сургуулийн тоог гаргах замаар тэдгээрийн хүртээмжтэй байдлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо тодорхойлж, дэд бүтцүүдийг шинээр барьж байгуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгах · Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлаарх журам боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах · Эмзэг бүлгийн хүмүүсийн эрхийг хамгаалах өнөөгийн хууль тогтоомж, бодлогод цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд тулгуурлан бодлогоо шинэчлэх, үндэсний чадавхаа бэхжүүлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдол бүрийг бүртгэж, холбогдох арга хэмжээ авах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах тогтолцоог бүрдүүлэх · Эхийн эндэгдлийг бууруулах стратеги, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн, хараат бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд тулгуурлан цаашдын стратеги, хөтөлбөрөө холбогдох төрийн бус байгууллагын оролцоотой боловсруулж батлах, хэрэгжилтийг хангах, эхийн эндэгдлийн түвшинг 2015 оны түвшингээс бууруулах · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх, олон нийтэд сурталчлан таниулах · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлах · “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр-2”-ыг боловсруулж, батлан хэрэгжүүлэх · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг өсгөн нэмэгдүүлэх · Хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээг тогтоодог аргачлалыг шинэчлэн боловсруулж батлах · Сургуулийн өмнөх болон бага, дунд сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн статистик мэдээллийг улсын хэмжээнд гаргах · Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн стандарт, журам, үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нөхцөл, боломжийг шат дараатай сайжруулах · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээг хангахад чиглэсэн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үүрэг, оролцоог бодитойгоор бий болгох · Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг сайжруулах · Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг тогтмол сурталчлах хэрэгжилтийг сайжруулах, энэ хүрээнд өөрийн эрхлэх салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистик мэдээллийг бүрдүүлэх, тайланг жил бүр Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэх, төрийн албаны хүйсээр ангилсан статистик мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн албан хаагчдын жендэрийн эрх тэгш байдлын баталгааны тухай Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, зөвлөх чиг үүрэг бүхий жендэрийн салбар зөвлөл, хороог байгуулж, тэдгээрийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах, аж ахуйн нэгж, байгууллагаас хүйсийн тэнцвэртэй байдлын талаарх тайлан гаргуулах · Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үнэлж, хөтөлбөрийн дараагийн үе шатны хөтөлбөрийг холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж батлах, санхүү, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэх · Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг Ерөнхий сайдын шууд удирдлагад ажиллуулах · Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулах хүрээнд төрийн байгууллагуудад үе шаттай сургалтыг холбогдох байгууллага, төрийн бус байгууллагаас авч хэрэгжүүлэх · Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулан батлах боломжийг судлан үзэх · Жендэрийн талаарх хэвшмэл үзэл буюу улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг бууруулах, жендэрийн шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтын сөрөг үр дагаврыг таниулах талаарх олон нийтэд чиглэсэн нэвтрүүлгийг бэлтгэж, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр тогтмол нэвтрүүлж, олон нийтийн хүртээл болгох · Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүмүүс зэрэг нийгмийн эмзэг бүлэг, давхаргын хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, олон нийтийн хүртээл болгох · Үндэстэн, ястны нэршлийг оновчтой тогтоож, хүн ам, орон сууцны тооллогод бүрэн тусгах, үндэстэн, ястны цөөнхийн судалгааг өөрсдийнх нь оролцоотойгоор хүний эрхэд суурилсан арга зүйгээр хийх · Үндэстэн, ястны цөөнхийн соёлын эрхийг хангаж, хамгаалах үр нөлөөтэй ажил зохион байгуулах · Нэмүү өртөг илүү шингэсэн, өртөг өндөртэй уул уурхай, банк санхүү, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог бодлогоор дэмжих · Жижиг бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх |
2016-2019 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Хөдөлмөрийн яам
Эрүүл мэнд, спортын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Гадаад хэргийн яам
Барилга, хот байгуулалтын яам
Зам, тээврийн яам
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар
Хүүхдийн төлөө үндэсний газар
Төрийн албаны зөвлөл
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз
Нутгийн захиргааны байгууллага
Иргэний нийгмийн байгууллага, салбар, мэргэшлийн холбоод
Аж ахуйн нэгж, байгууллага |
29. |
108.34. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан зэрэг хамгийн эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээрх үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх (Румын) |
|||
30. |
108.43. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх (Япон) |
|||
31. |
108.44. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялгаварлан гадуурхах уламжлалт зан үйлийг халах арга хэмжээнийхээ үр нөлөөг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх (Словени) |
|||
32. |
108.45. Эмэгтэйчүүдэд тэгш байдал, хамгаалалтыг олгож байгаа хууль тогтоомж, үр нөлөөтэй хэрэгжилтийг баталгаажуулах арга хэмжээг сайжруулах (Аргентин) |
|||
33. |
108.46. Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) |
|||
34. |
108.49. Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө батлах асуудлыг судлан үзэх (Португал) |
|||
35. |
108.146. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, одоог хүртэл өндөр түвшинд байгаа эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ажиллах (Балба) |
|||
36. |
108.147. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) |
|||
37. |
108.148. Эхийн эндэгдлийн хувь хэмжээг, ялангуяа орон нутагт улам бууруулахад чиглэсэн практик арга хэмжээгээ үргэлжлүүлэх (Сингапур) |
|||
38. |
108.149. Орон нутаг болон хот суурин газар дахь хүүхдийн эндэгдлийн хувь хэмжээний зөрүүг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллах (Гондурас) |
|||
39. |
108.152. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангаж, хамгаалах, ялангуяа тэдний оролцоог бодитоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг өргөжүүлэхэд чиглэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх (Индонези) |
|||
40. |
108.153. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээрх нааштай хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Аргентин) |
|||
41. |
108.154. Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зохицуулсан, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад насны хүмүүсийн эрхийг хамгаалах тодорхой хууль батлах (Турк) |
|||
42. |
108.158. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын эрх, түүний дотор тэдгээрийн нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөрлөх, боловсрол эзэмших болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхүүдэд онцгой анхаарал хандуулах (Тайланд) |
|||
Дөрөв. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр |
||||
43. |
108.47. Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах ажлаа үргэлжлүүлэх (Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс) |
· Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг ажлын байран дахь сургалт, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулан тогтмол сурталчлан хэрэгжүүлэх, энэ хүрээнд өөрийн эрхлэх салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын хүйсээр ангилсан статистик мэдээ, мэдээлэл, тайлагналт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах · Улс төрийн хүрээн дэх болон төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны тухай Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8, 10 дугаар зүйлүүдийн хэрэгжилтийг хангах, зөвлөх чиг үүрэг бүхий жендэрийн салбар зөвлөл, хороог байгуулж, тэдгээрийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах, аж ахуйн нэгж, байгууллагаас хүйсийн тэнцвэртэй байдлын талаарх тайлан гаргуулах · Сонгуулийн хууль тогтоомжид заасан эмэгтэйчүүдийн төлөөллийн квотын хэрэгжилтийг хангах
|
2016-2019 |
Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага
Жендэрийн үндэсний хороо
Төрийн албаны зөвлөл
Сонгуулийн ерөнхий хороо
Хүний эрхийн Үндэсний комисс
Улс төрийн нам
Аж ахуйн нэгж, байгууллага |
44. |
108.48. Нийгэм, эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн идэвхтэй бүрэн оролцоог цаашид дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх (Сингапур) |
|||
45. |
108.139. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд бэхжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх (Серби) |
|||
46. |
108.140. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, өндөр түвшний албан тушаал эрхлүүлэх чиглэлээрх хүчин чармайлтаа бэхжүүлэх, боловсролын болон хөдөлмөрийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах нөхцөлийг хангах (Норвеги) |
|||
47. |
108.141. Шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхлэх эмэгтэйчүүдийн төлөөллийг өсгөн нэмэгдүүлэх чиглэлээрх хүчин чармайлтаа эрчимжүүлэх (Руанда) |
|||
48. |
108.142. Шийдвэртэй арга хэмжээ авах, квотын шаардлага тогтоох зэрэг аргаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог баталгаажуулах (Коста-Рика) |
|||
Тав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр |
||||
49. |
108.84. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх (Беларусь) |
· Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг батлуулах, хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуулийн зохицуулалт хоорондын уялдааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах · Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр, стратегиа шинэчлэх · Гэр бүлийн хүчирхийлэл, түүний учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах, мөн урьдчилан сэргийлэх зан зүйлийг сэдэлжүүлэх зорилгоор мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох · Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан Хамгаалах байрыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дэд бүтцэд тулгуурлан бүх аймагт бий болгох, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн болон хүний нөөцийн асуудлыг бүоэн шийдвэрлэх · Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээг аймгуудад үе шаттайгаар бий болгох · Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд байгуулсан Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх · Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг хариуцсан албан хаагч тухайлан ажиллуулах · Гэр бүлийн хүчирхийлэл, гэрлэлтийн хүчин, бэлгийн дарамтыг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хуульчлах · Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гэрч, хохирогчийг түр хамгаалах байрыг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр байгуулах, тухайн байранд ажиллах сэтгэлзүйч болон нийгмийн ажилтны орон тоог нэмэх, холбогдох зардлыг төсөвт суулгах |
2016-2019 |
Хууль зүйн яам
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Эрүүл мэнд, спортын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Цагдаагийн ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хүүхдийн төлөө үндэсний газар
Хүний эрхийн Үндэсний комисс
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз
|
50. |
108.85. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хүчин чармайлтаа улам идэвхжүүлэх (Филиппин) |
|||
51. |
108.86. Гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг халах чиглэлээр илүү хүчин чармайлт гаргах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх замаар нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн төлөөллийг илүүтэй баталгаажуулах (Бүгд Найрамдах Солонгос Улс) |
|||
52. |
108.87. Гэрлэлтийн хүчин, бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцох, хохирогчийн шүүхэд хандах, туслалцаа болон хамгаалалт авах эрхийг баталгаажуулах, ийм төрлийн хэргийг зохих ёсоор мөрдөн шалгах, гэмт этгээдэд ял шийтгэлийг хуулийн дагуу заавал хүлээлгэх замаар жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа бэхжүүлэх (Словани) |
|||
53. |
108.88. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг дэмжихүйц эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн үндэсний стратеги баталж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх (Турк) |
|||
54. |
108.89. Гэр бүлийн хүчирхийллээс амьд үлдсэн хүмүүсийн хамгаалалтыг улам сайжруулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврын асуудлаар Тусгай илтгэгч Монгол Улс хүлээн авах урилга хүргүүлэх (Америкийн Нэгдсэн Улс) |
|||
55. |
108.90. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Латви) |
|||
56. |
108.91. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мөрдөн шалгах тогтолцоог бэхжүүлэх, энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг хууль сахиулах албан хаагчдыг сургах (Бүгд Найрамдах Молдав Улс) |
|||
57. |
108.92. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг одоогийн хуулиа үр нөлөөтэй хэрэгжүүлэх, алслагдсан газруудад хамгаалалтын байр барих зэргээр хохирогчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ бэхжүүлэх (Швейцар) |
|||
58. |
108.93. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцох, хохирогчдын хамгаалалтыг сайжруулах, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах зорилгоор Парламентаар хэлэлцэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг батлах (Австрали) |
|||
59. |
108.94. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдлэг ойлголтыг түгээх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх (Испани) |
|||
60. |
108.95. Холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, нотлох баримтын шаардлагыг эргэж харах болон тусгаарласан шийдвэрийн хэрэгжилтийг баталгаажуулах замаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг эрх зүйн хамгаалалтыг авахад учирч байгаа саад тотгорыг арилгах (Австри) |
|||
61. |
108.96. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үр нөлөө бүхий хамгаалалт авах, эрхээ сэргээлэх боломжийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутныг яллах чадавхийг бэхжүүлэх, гэрлэлтийн хүчинг эрүүгийн хэрэгт тооцох (Бүгд Найрамдах Чех Улс) |
|||
62. |
108.97. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн одоогийн хууль тогтоомжийн үр нөлөөтэй хэрэгжилтийг баталгаажуулах (Итали) |
|||
63. |
108.98. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалалт хайж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хамгаалах байрыг илүү олноор байгуулахад анхаарах (Малайз) |
|||
64. |
108.99. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хууль тогтоомжоо улам бэхжүүлэх (Оросын Холбооны Улс) |
|||
65. |
108.100. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх маш тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох (Серби) |
|||
66. |
108.101. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцох өөрчлөлтийг эрүүгийн хууль тогтоомжид оруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдэд эрх бүхий байгууллагууд хариуцлага хүлээлгэн яллах нөхцөлийг хангах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээнд хангалттай санхүүжилт олгох (Словак) |
|||
67. |
108.102. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцох өөрчлөлтийг эрүүгийн хууль тогтоомжид оруулах (Испани) |
|||
68. |
108.103. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлын цар хүрээг өсгөх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, хамгаалалтыг өргөжүүлэх (Канад) |
|||
69. |
108.104. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцох боломжийг судлан үзэх, гэмт этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг болох нөхцөлийг хангах (Унгар) |
|||
70. |
108.105. Гэр бүлийн хүрээнд учирдаг бүх төрлийн хүчирхийлэл, заналхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгийг оролцуулан гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцох хууль батлах, гэмт этгээдийг яллан шийтгэдэг, хохирогчид, тэр дундаа орон нутагт байгаа хохирогчид халамж авдаг болох нөхцлүүдийг хангах (Парагвай) |
|||
Зургаа. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр |
||||
71. |
108.8. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколыг соёрхон батлах (Монтенегро, Португал, Тайланд) |
· Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг (шинэчилсэн найруулга) батлуулах · Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулах · Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, холбоодтай хамтран ажиллах · Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бүрдүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах, хүүхэд харах үйлчилгээний талаарх мэдээлэл, сурталчилгаа хийх, үйлчилгээ үзүүлэх ажлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) батлуулах · Улсын Их Хурал соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколын хүрээнд хүүхэд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг хүргүүлж шийдвэрлүүлэх эрхтэй болсон талаар олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдэд зориулсан хялбаршуулсан гарын авлага гаргаж түгээх · Хүүхдийн бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хуульчлах · Сургуулийн өмнөх насны болон бага, дунд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хүүхдийн бие махбодийн шийтгэл гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил, хэргийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог шат дараатайгаар бүрдүүлэх арга хэмжээ авах · Нээлттэй боловсролын “Нэг Монгол” Үндэсний хөтөлбөрийн[1] хэрэгжилтийг ханган ажиллах · Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг[2] шинэчлэн баталж хэрэгжүүлэх · Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих үндэсний хөтөлбөрийг[3] шинэчлэн батлах · Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх хууль тогтоомжийг хүүхдийн эрхийн асуудлаарх Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалттай нийцүүлэх, хэрэгжилтийг хангах тогтолцоог бүрдүүлэх · 2012-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах хөтөлбөрийн[4] хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд тулгуурлан шинэчлэн батлах · Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг[5] шинэчлэн батлах, олон нийтэд сурталчлах, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах · Бичил уурхай дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох чиглэлээр хяналт, шалгалтыг сайжруулах, энэ чиглэлээр бичил уурхай эрхлэгчидтэй хамтран ажиллах зэргээр тодорхой арга хэмжээ авах, энэ хүрээнд тавих төрийн болон салбарын хяналтыг сайжруулах, бичил уурхай эрхлэгчдийн хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах · Хүүхдийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогчдод оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх · Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, хамгаалалтад байх үед нийгмийн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх тогтолцоог бий болгох |
2016-2019
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Хууль зүйн яам
Хөдөлмөрийн яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Уул уурхайн яам
Хүүхдийн төлөө үндэсний газар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд
Тогтвортой бичил уурхай төсөл
Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо
|
72. |
108.83. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хууль батлах (Зүүн Тимор) |
|||
73. |
108.106. Эрүү шүүлтийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжид нийцүүлэн хүүхдийн бие махбодийн шийтгэлийг эрс хориглох (Чили) |
|||
74. |
108.107. Гэр бүл дэх шийтгэлийг оролцуулан хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг эрс хориглох (Швед) |
|||
75. |
108.108. Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг мөлжлөгт автах, ялангуяа хөдөлмөрийн аюултай нөхцөлд ажиллуулахаас хамгаалах үр нөлөө бүхий арга хэмжээг авах (Герман) |
|||
76. |
108.109. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хөтөлбөр хэрэгжсэний дараах тогтолцоог судлан үзэх (Итали) |
|||
77. |
108.110. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй (албан бусаар) байх нөхцөлийг хангах (Итали) |
|||
78. |
108.111. Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогчдод хариуцлага хүлээлгэх зэргээр хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа үргэлжлүүлэх, гэр бүлд болон сургуульд, хүүхдэд хүлээлгэх хүчирхийллийн бус сахилга батын шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх (Литва) |
|||
79. |
108.112. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх стратегиудыг судлан тодорхойлох (Норвеги) |
|||
80. |
108.113. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа ажил олгогчдын үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцох, тэдэнд хариуцлага хүлээлгэх зэргээр хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх (Польш) |
|||
81. |
108.114. Хүүхдүүд бүх төрлийн хүчирхийлэл, мөлжлөгөөс, ялангуяа хөдөлмөрийн аюултай нөхцөл дэх хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрээс хамгаалагдсан байх нөхцөлийг баталгаажуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Бүгд Найрамдах Солонгос Улс) |
|||
82. |
108.115. Хүүхдийн эрхийг хамгаалах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Марокко) |
|||
83. |
108.128. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх цогц тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн бий болгох (Сьерра Леон) |
|||
84. |
108.150. “Нэг Монгол” нээлттэй боловсролын үндэсний хөтөлбөрөө сайжруулан ажиллах (Латви) |
|||
85. |
108.151. Хүүхэд бүр сурч боловсрох эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Румын) |
|||
86. |
108.155. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл хөгжлийг баталгаажуулах цогц сургалтад ач холбогдол өгч, тэдгээрийн боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх (Хятад) |
|||
87. |
108.156. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах замаар боловсрол эзэмших тэгш боломжоор хангах (Турк) |
|||
88. |
108.157. Боловсролын тогтолцоог улам бэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших тэгш боломжийг хангах (Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс) |
|||
Долоо. Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр |
||||
89. |
108.116. Хууль сахиулах байгууллагын хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг яллах чадавхийг бэхжүүлэх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх замаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах (Канад) |
· Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа хуулийн 16.5-д заасан журмыг 2016 онд багтаан баталж хэрэгжүүлэх · Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын саналыг авсны үндсэн дээр боловсруулж, 2016 онд багтаан баталж хэрэгжүүлэх · Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийн нэгдсэн сан байгуулах · Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих · Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс бодитой дэмжих · Хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэргэшүүлэх сургалтыг шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагч, өмгөөлөгч болон хууль хяналтын байгууллагын бусад албан хаагчдад төлөвлөгөөтэйгөөр явуулах, хуульчдын албан ёсны сургалтад энэ чиглэлээрх сургалтыг хамруулах, хууль зүйн салбарт боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн агуулгад бие даасан бүлэг оруулах боломжийг судлан үзэх · Хамгаалах байрны хэвийн үйл ажилллагааг хангахуйц санхүү, тоног төхөөрөмж, бусад нөөцөөр хангах · Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулах · Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан олон улсын гэрээнд нэгдэн орох санал боловсруулах, энэ талаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх, нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах · Нийслэлийн цагдаагийн газар болон хүн худалдаалах гэмт хэргийн гаралт өндөртэй нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүн худалдаалах гэмт хэргийг хариуцсан албан хаагч тухайлан ажиллуулах, тогтвор суурьшилтэй ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх · Хүний наймааны шинэ хэлбэрүүд болох эд эрхтэн (ураг, эхэс зарах, тээгч эх гэх мэт) худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаарх олон улсын туршлагыг судлах, мэргэжилтэн бэлтгэх |
2016-2019 |
Хууль зүйн яам
Гадаад хэргийн яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрууд
Цагдаагийн ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль Улсын дээд шүүх
Улсын ерөнхий прокурорын газар
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монголын Хуульчдын холбоо
|
90. |
108.117. Хүн худалдаалахтай тэмцэх тухай 2012 оны хуулийг хэрэгжүүлж, гэмт этгээдийг мөрдөн шалгах, яллах ажиллагааны үр нөлөөтэй байдлыг хангах, хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх үүднээс хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх (Бразил) |
|||
91. |
108.118. Хүн худалдаалахын эсрэг маш хатуу хууль батлах замаар хүүхдийг худалдаалах бүх хэлбэрийг эрүүгийн хэрэгт тооцох (Сьерра Леон) |
|||
92. |
108.119. Хүн худалдаалах бүх хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах, яллах ажиллагаа явуулах замаар хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаалах явдалтай тэмцэх арга хэмжээг өргөжүүлэх (Малайз) |
|||
93. |
108.120. Хүн худалдаалахтай тэмцэхэд шаардлагатай боловсон хүчний болон материаллаг бүх нөөцийг хуваарилан олгох (Гондурас) |
|||
94. |
108.121. Хүн худалдаалах хэргийн хохирогч, гэрч эрх зүйн туслалцаа, хамгаалалт, нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжоор баталгаатай хангагдах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай төсвийн, захиргааны болон эрх зүйн арга хэмжээнүүдийг авах (Мексик) |
|||
95. |
108.122. Хүн худалдаалахын эсрэг хөтөлбөрт шаардлагатай боловсон хүчний болон бусад нөөцийг хангалттай байдлаар үргэлжлүүлэн олгох (Филиппин) |
|||
96. |
108.123. Эрх зүйн шинэ орчин буюу Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу хүн худалдаалах үйлдэлд ял оногдуулах, хууль сахиулах албан хаагчдын үйлдсэн хэргийг оролцуулан хүн худалдаалах хэрэг үйлдсэн байж болзошгүй бүх үйлдлийг мөрдөн шалгах, хохирогчдод нөхөн төлбөр олгох, нөхөн сэргээх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бүх талд зориулсан сургалт зохион байгуулах (Мексик) |
|||
Найм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр |
||||
97. |
108.131. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан үндэсний хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нийцүүлэх, Харилцаа, холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг хангах (Швейцар)
|
· Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйл, уг зүйлийн холбогдох тайлбартай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан үндэсний хүчин төгөлдөр хууль тогтоомж нийцэж байгаа эсэх талаарх судалгаа хийж, дүгнэлт гаргах, зөрчилтэй байгаа хууль тогтоомжийн шинэчилсэн төслүүдийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зөвшилцөн боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх · Харилцаа холбооны зохицуулах хорооны бие даасан байдлыг хангах зорилгоор Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, хорооны гишүүдийн томилгоог Засгийн газраас хараат бус болгох · Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгох · Бүртгэл, шүүлтүүр хэрэглэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, стандартуудыг хянаж, нөлөөллийн үнэлгээ хийлгэх, олон улсын хэм хэмжээ, жишгийн дагуу хуулиар зохицуулах · Гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих асуудлыг судлан шийдвэрлэх · Эрүүгийн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоосон зүйл, заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх соёлыг бий болгох · Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх · Төрийн албан хаагчдад, ялангуяа шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн халдашгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээрх сургалтыг тогтмол явуулах · Иргэдийн хувийн нууцыг хамгаалах, нэрээ нууцлах эрх, нууц нэр ашиглах эрхийг баталгаажуулах зорилгоор Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах · Хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсролын талаар төрийн бодлого боловсруулж батлах, хэрэгжүүлэх · Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд мэргэжлийн чиг үүрэг, үйл ажиллагаагаа айх айдасгүй, эрх зүйн таатай орчинд явуулах, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө аливаа дарамт шахалтад өртөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, ийм төрлийн аливаа үйлдлийг мөрдөн шалгаж, гэм буруутанд ял шийтгэлийг хүлээлгэж хэвшүүлэх, мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийг бэлтгэх |
2016-2019 |
Хууль зүйн яам
Харилцаа холбооны зохицуулах хороо
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар
Иргэний нийгмийн байгууллага, салбар, мэргэшлийн холбоод
|
98. |
108.132. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан хууль, журмуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн Монгол Улсын үүрэгт бүрэн дүүрэн нийцүүлэх, нэр төр гутаахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх асуудлыг судлан үзэх (Америкийн Нэгдсэн Улс) |
|||
99. |
108.133. Интернэт орчинг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулах (Франц) |
|||
100. |
108.134. Интернэтийн зохицуулалтын бүх хүрээнд хүний халдашгүй байх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг оролцуулан хүний эрхэд бүрэн хүндэтгэлтэй хандах, эдгээр эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа хуульд нийцсэн байх, зайлшгүй байх болон хязгаарлалтын хүрээ нь зөв тодорхойлогдсон байх зарчмыг баримтлах (Герман) |
|||
101. |
108.135. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын стандартад заасны дагуу шийтгэн цээрлүүлэх аливаа айдасгүйгээр чөлөөтэй эрхлэх бололцоог хангах (Эстони) |
|||
102. |
108.136. Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, эсхүл дарамт шахалтад орохоос хамгаалах орчинг бүрдүүлэх (Бүгд Найрамдах Чех Улс) |
|||
103. |
108.137. Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэргээс хасах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний хуулийн журмаар шийдвэрлэх (Ирланд) |
|||
104. |
108.138.Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл, заалтын шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах (Австри) |
|||
Ес. Ялгаварлан гадуурхах бүх хэлбэр, тэр дундаа ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх чиглэлээр |
||||
105. |
108.19. Яс үндэс, шашин, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл, хэл, улс төрийн үзэл бодол, оюуны, эсхүл биеийн хөгжлийн бэрхшээлийн улмаас ялгаварлан гадуурхагдах бүх хэлбэрээс зайлсхийх зорилгоор ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомжийг батлах (Чили) |
· Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудад ялгаварлан гадуурхахын эсрэг зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, үүнд хохирогчдын эрхийг баталгаажуулах арга хэмжээ тусгах · Бүх төрлийн ялгаваран гадуурхалтын эсрэг тухайлсан иж бүрэн хууль тогтоомжтой болох асуудлыг судлан шийдвэрлэх · Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг сурталчилгааг 2-оос доошгүй удаа улсын төсвийн санхүүжилтээр явуулах · Хууль сахиулах байгууллагын албан хаагчдад ЛГБТ хүмүүсийн эрхийн талаарх сургалтыг 1-ээс доошгүй удаа зохион байгуулах · ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлах · ЛГБТ хүмүүс зэрэг нийгмийн цөөнх бүлгүүдийн нийт гишүүний эрхийг хамгаалах зорилго бүхий ялгаварлан гадуурхахын эсрэг аян зохион байгуулж, нийгэмд тогтсон буруу ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллах · Улс төрийн үзэл бодлын улмаас шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхагдахгүй байх нөхцөлийг хангах, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг хангах · Арьс үндсээр ялгаварлан гадуурхах явдлаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил, хэрэг бүрийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх · Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхах үйлдэл, үзэн ядалтын улмаас ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдсэн хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох боломжийг судлан үзэх · Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах · Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт бүхий Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох · Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийн дундах ялгаварлан гадуурхалтыг бууруулах, ээлтэй үйлчилгээ бий болгох · Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, Дархлалын олдмол хомсдолын халдвар авах эрсдэл өндөртэй бэлгийн цөөнх эрэгтэйчүүд, бие үнэлэгч эмэгтэйчүүд, хар тамхи мансууруулах бодис судсаар хэрэглэгчид, хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай амьдарч байгаа гэх зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах, үйлчилгээний ээлтэй орчинг бүрдүүлж, эрүүл мэндийн эрх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох
|
2016-2019 |
Хууль зүйн яам
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Эрүүл мэнд, спортын яам
Цагдаагийн ерөнхий газар
Нутгийн захиргааны байгууллага
Хүний эрхийн Үндэсний комисс
Төрийн албаны зөвлөл
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз
Иргэний нийгмийн байгууллагууд |
106. |
108.20. Ялгаварлан гадуурхахтай тэмцэх цогц хууль тогтоомжийг батлах, ийнхүү батлах хууль тогтоомж, эсхүл одоо байгаа хуулиар тогтоосон тэгш байдлыг бодит амьдралд баталгаажуулах алхмыг авч хэрэгжүүлэх (Ирланд) |
|||
107. |
108.21. ЛГБТ хүмүүс зэрэг нийгмийн цөөнх бүлгүүдийн нийт гишүүний эрхийг хамгаалах ялгаварлан гадуурхахын эсрэг иж бүрэн хууль тогтоомжийг батлах (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс) |
|||
108. |
108.41. Аливаа шалтгаанаар ялгаварлан гадуурхахтай тэмцэх шинэ хууль тогтоомжийг батлах (Уругвай) |
|||
109. |
108.42. Ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийн эсрэг, түүний дотор хохирогчдын эрхийг хамгаалсан цогц хууль батлах (Бүгд Найрамдах Чех Улс) |
|||
110. |
108.50. Арьс үндсээр ялгаварлан гадуурхахыг өдөөн хатгасан үзэн ядах үг хэлэх үйлдэлтэй болон үүнээс улбаатай хүчирхийлэлтэй тэмцэх (Хятад) |
|||
111. |
108.53. Бэлгийн чиг баримжаа, эсхүл хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэртэй тэмцэх (Франц) |
|||
112. |
108.54. ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн үр нөлөө бүхий хамгаалалт тогтоосон хууль тогтоомжийг боловсруулж батлахаас гадна Нэн ядуурал ба хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчийн илтгэлд дурдсан ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэх халдлагуудыг хараат бус байдлаар мөрдөн шалгах арга хэмжээ авах (Гондурас) |
|||
113. |
108.55. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглох (Словени) |
|||
114. |
108.56. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн байдал болон эрүүл мэндийн байдалд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглох (Зүүн Тимор) |
|||
115. |
108.57. Өөрийн үндэсний хууль тогтоомжид эрхийг нь баталгаажуулах замаар ЛГБТ хүмүүс эрхээ эдлэх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих (Уругвай) |
|||
116. |
108.58. Үзэн ядах, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдийг эрүүгийн хууль тогтоомждоо оруулах зорилгоор тухайн хууль тогтоомжийг өөрчлөх (Испани) |
|||
117. |
108.59. ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ийм явдлыг үл тэвчих хандлагыг дэмжих зорилгоор олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах (Бразил) |
|||
118. |
108.60. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтаа сайжруулж, энэ чиглэлээрх датаг цуглуулах, мэдээлэл, статистикийг гаргах ажлыг зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх (Нидерланд) |
|||
119. |
108.61. Өмнөх удаа зөвлөмж болгож байсанчлан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг, тэр дундаа хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой гэсэн үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг эрс хориглох, гарахаас урьдчилан сэргийлэх, шийтгэх, болон устгах зорилго бүхий хууль тогтоомжийг батлах, үр нөлөөтэй, шуурхай арга хэмжээ авах (Мексик) |
|||
Арав. Олон улсын гэрээнд нэгдэн орох, дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийн гэрээний хэрэглээг сайжруулах, сургалт зохион байгуулах чиглэлээр |
||||
120. |
108.17. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, Олон улсын эрүүгийн шүүхийн Эрх ямба, дархан эрхийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах (Эстони) |
· Монгол Улс 2003 онд гарын үсэг зурсан Олон улсын эрүүгийн шүүхийн Эрх ямба, дархан эрхийн тухай хэлэлцээрийг соёрхон батлуулах саналыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх · Үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр үндэсний холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх · Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн үр дүнд болон хүний эрхийн тодорхой олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайланг хэлэлцээд тухайн гэрээний хэрэгжилт хариуцсан хороодоос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ асуудлыг хариуцсан тогтолцоог иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэйгээр бий болгох боломжийг судлах · Хүний эрхийн салбар дахь хоёр болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах · Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний хоёрдугаар илтгэлийг хүргүүлж хамгаалах, бусад гэрээний тайланг тогтсон, эсхүл шаардсан хугацаанд нь хүргүүлж ажиллах · Хүний эрхийн зөвлөлийн тусгай процедур болон гэрээний байгууллагууд зэрэг олон улсын хүний эрхийн хяналтын механизмуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах · Улсын Их Хурал соёрхон баталсан Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хэрэгжилтийг хангах үндэсний хөтөлбөр, төсвийг батлах, хэрэгжүүлэх · Бичил уурхай эрхлэгчдийн олборлох эрхийг хангах, тэдгээрийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд албажуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн бичил уурхайн талаарх 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтыг шинэчлэх боломжийг судлан үзэх · Аюулгүй байдал, хүний эрхийн санаачилгын талаарх Сайн дурын зарчимд нэгдэн орох боломжийг судлан, тодорхой шийдвэр гаргах · Хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагуудын тогтвортой, залгамж чанартай үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай төсөв, хүний нөөцийн боломж, бололцоогоор хангах · Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн талаарх сургалтыг хамруулах, сургалтыг зохион байгуулах · Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын гэрээний хэрэглээг сайжруулах зорилгоор хүний эрх, олон улсын гэрээ, конвенцийн хэрэглээний талаарх тухайлсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хуульчдын үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах · Хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах эрх зүйн орчныг бий болгох |
2016-2019 |
Хууль зүйн яам
Гадаад хэргийн яам
Уул уурхайн яам
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Төрийн албаны зөвлөл
Монголын хуульчдын холбоо
|
121. |
108.18. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид тусгах (Португал) |
|||
122. |
108.26. Боловсрол салбарт, ялангуяа хууль сахиулах албан хаагчдад хүний эрхийн сургалт хийх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Марокко) |
|||
123. |
108.27. Шүүгч, магистратуудын байнгын болон заавал хамрагдах сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болон олон улсын гэрээг хэрэглэх сургалтыг оруулах (Мексик) |
|||
124. |
108.33. Монгол Улсад хүний эрхийг үр нөлөөтэй эдлүүлэх зорилгоор хүний эрхийн байгууллагуудыг бэхжүүлэх хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэх (Пакистан) |
|||
125. |
108.35. Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг оролцуулан бүх түвшинд хүний эрхийн боловсрол олгох, сургах хүчин чармайлтаа үргэлжлүүлэх (Пакистан) |
|||
126. |
108.36. Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийг оролцуулан олон улсын зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангах тогтолцоог бий болгох боломжийг судлан үзэх (Парагвай) |
|||
127. |
108.37. Хүний эрхийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллах (Туркменистан) |
|||
128. |
108.38. 2003 онд хүргүүлэх байсан ч одоог хүртэл хүргүүлээгүй байгаа анхдугаар илтгэлийг НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороонд хүргүүлж, хороотой үр нөлөөтэй хэлэлцүүлэг эхлүүлэх бололцоог олгох (Дани) |
|||
129. |
108.39. Хүний эрхийн зөвлөлийн Тусгай процедур болон гэрээний байгууллагууд зэрэг олон улсын хүний эрхийн хяналтын механизмуудтай ажиллах цаашдын хамтын ажиллагааг судлан үзэх (Туркменистан) |
|||
130. |
108.40. Хүний эрхийн салбар дахь техникийн туслалцааны болон чадавхийг сайжруулах олон улсын хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцох (Туркменистан) |
|||
131. |
108.124. Шүүх эрх мэдлийн тогтолцоог Монгол Улсын олон улсын үүрэг, амлалтад нийцүүлэн шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх (Оросын Холбооны Улс) |
|||
132. |
108.161. Миниматагийн конвенцийг соёрхон батлах асуудлыг судлан үзэж, бичил уурхай эрхлэгчдийн олборлох эрхийг хангах, тэдгээрийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд албажуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн бичил уурхайн талаарх 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтыг шинэчлэх (Унгар) |
|||
133. |
108.163. Олборлох үйлдвэрлэлийн салбарт аюулгүй байдлыг тогтоохдоо хүний эрхийг хангах зорилгоор Аюулгүй байдал, хүний эрхийн санаачилгын талаарх Сайн дурын зарчимд нэгдэх (Америкийн Нэгдсэн Улс) |
|
|
|
Арван нэг. Хүний эрхийн үндэсний комиссын мандатыг бэхжүүлэх чиглэлээр |
||||
134. |
108.25. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг Парисын зарчимд нийцүүлэн өөрчилж, комиссын чадавхийг сайжруулах (Сьерра Леон) |
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд дараах асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх:
· Комиссын нэг гишүүнийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс дэвшүүлэх боломжийг бүрдүүлэх, нэр дэвшүүлэх, сонгох, томилохдоо ил тод, нээлттэй, олон талыг оролцоог хангах · Комиссын гишүүнд тавигдах шалгуурт хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажилласан жилийн болон ажлын туршлагын хугацааны шаардлага тогтоох · Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтуудыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлага өгдөг эрхийг олгох · Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх нөхцөлийг хангах · Эрүүгийн гэмт хэргийн шинжтэйгээс бусад тохиолдолд бүх төрлийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, гомдлыг эрх бүхий байгууллагад уламжлах эрхийг олгох
|
2016-2019 |
Хүний эрхийн Үндэсний комисс
Хууль зүйн яам
Сангийн яам
Төрийн албаны зөвлөл
|
135. |
108.28. Хараат бус байдлыг нь бүрэн хангах, Парисын зарчимд нийцүүлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрхийг бэхжүүлэх (Чили) |
|||
136. |
108.29. Хараат бус байдлыг нь баталгаажуулахын тулд Хүний эрхийн үндэсний комисст илүүтэй дэмжлэг үзүүлэх (Австрали) |
|||
137. |
108.30. Хүний эрхийн чиглэлээрх үндэсний байгууллагууд болон тогтолцоогоо бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэх (Балба) |
|||
138. |
108.31. Парисын зарчмын дагуу бүрэн эрхээ чөлөөтэй, хараат бусаар хэрэгжүүлдэг болгох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхийг өргөжүүлэн бэхжүүлэх шаардлагатай арга хэмжээг авах (Намиби) |
|||
139. |
108.32. Парисын зарчимд нийцүүлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сайжруулах, ялгаварлан гадуурхалтын эсрэг үр нөлөөтэй тэмцэх эрх зүйн орчинг бэхжүүлэх (Нигери) |
|||
Арван хоёр. Бусад |
||||
140. |
108.51. Гэр хорооллын дүүргүүдэд амьдарч байгаа хүмүүсийг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг авах (Швед) |
· Гэр хорооллын нийгмийн дэд бүтцийг цогц байдлаар сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хороололд чиглэсэн одоогийн бодлого, арга хэмжээг хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвлөж хэрэгжүүлэх · НҮБ-ын Хөгжилд суурилсан нүүлгэлт болон шилжилт хөдөлгөөний удирдамж, үндсэн зарчмууд зэрэг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн дахин төлөвлөлтийн эрх зүйн орчинг бүрдүүлэх · Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд зохистой нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгох явцад иргэдийг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахгүй байх, хүнийг орон гэргүй болохоос урьдчилан сэргийлэх, энэ талаарх гомдлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдэд үнэн бодитой мэдээллийг хүртээмжтэй өгөх |
2016-2019 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
141. |
108.143. Нийгмийн эмзэг бүлгийг хамруулан нийт хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилгоор амжилттай хэрэгжиж байгаа нийгмийн хөтөлбөрүүдээ цаашид улам бэхжүүлэх (Бүгд Найрамдах Венесуэль Улс) |
· Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр[6]-ийн хэрэгжилтэд хүний эрхэд суурилсан хандлагаар, хөндлөнгийн, хараат бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр шинэчлэн баталж хэрэгжүүлэх · Ядуурлыг тооцох аргачлалыг олон нийтээр хэлэлцүүлэх, судалгааг жил бүр хөндлөнгийн хараат бус этгээдээр гүйцэтгүүлэх боломжийг судлах · Нэг цагийн хөдөлмөрийн үнэлгээг салбар тус бүрээр ялгавартай тогтоох боломжийг судлах, хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг сайжруулах
|
2016-2019 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд
Үйлдвэрчний эвлэл, холбоод |
142. |
108.144. Хотын төвүүдэд нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор орон нутгаас шилжин ирсэн хүмүүс нийтийн суурь үйлчилгээ авах боломжтой байх нөхцөлийг хангах замаар хотын төвүүдэд тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авах (Испани) |
· Дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлаар үндэсний хөтөлбөр боловсруулах асуудлыг судлан шийдвэрлэх
|
2016-2017 |
Хууль зүйн яам
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
143. |
108.145. Эрүүл мэндийн суурь үйлчилгээг үндэсний болон бүсийн хэмжээнд үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний хамрах хүрээ болон хүртээмжийг өсгөн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг судлан үзэх (Бутан) |
· Эрүүл мэндийн суурь үйлчилгээг үндэсний болон бүсийн хэмжээнд үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний хамрах хүрээ болон хүртээмжийг өсгөн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх · Хүн амын хүнсний аюулгүй, шим тэжээлэг байдалд тавих хяналт, ялангуяа импортын хүнсний хяналтыг сайжруулах · Төрөөс хараат бус хүнсний лабораториудыг бий болгох · Эрүүл мэндийн суурь үйлчилгээний статистик мэдээллийг тогтмол шинэчилж, ил тод, нээлттэй мэдээлэх |
2016-2019 |
Эрүүл мэнд, спортын яам
Сангийн яам
Хүнс, хөдөө аж ахуйн яам
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
144. |
108.129. Иргэддээ тогтвортой хөгжил, тэгш байдлыг бүрдүүлэх үүднээс авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах (Сингапур) |
· Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах · Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталсны дараагаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын хүрээнд гаргах ажиллагаанд хяналт тавьж, зохион байгуулах · Авлигын хэргүүдийн мөрдөн байцаалт, шийдвэрлэлтийн талаар болон учирсан аюул, хохирлын талаар олон нийтэд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд мэдэгдэх, Улсын Их Хуралд тайлагнах |
2016-2019 |
Авлигатай тэмцэх газар |
145. |
108.130. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоон дахь авлигын бүх хэргийг мөрдөн шалгах (Литва) |
|||
146. |
108.162. НҮБ-ын Бизнес болон хүний эрхийн асуудлаарх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх үүднээс нүүдэлчин малчдын нөхцөл байдал, эрхээ сэргээлгэх боломжийг сайжруулахад онцгой ач холбогдол өгсөн Бизнес болон хүний эрхийн асуудлаарх Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр бий болгох (Нидерланд) |
· НҮБ-ын Бизнес болон хүний эрхийн асуудлаарх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах асуудлыг судлан шийдвэрлэх |
2016-2017 |
Хууль зүйн яам
Уул уурхайн яам
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам |
147. |
108.160. Орогнол хүсэгчид буцаахгүй байх зарчмын дагуух эрх болон бусад эрхээ эдлэх бололцоог нь хангах чиглэлээр Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газартай хамтран ажиллах (Уругвай) |
· Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх · Монгол Улсын нутаг дэвсгэрт байх хугацаанд нь НҮБ-аас улс төрийн орогнол эрэгч, дүрвэгчийн статус олгосон гадаад улсын иргэд, харьяалалгүй хүмүүсийн оршин суух бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах |
2016-2019 |
Гадаад хэргийн яам
Хууль зүйн яам
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар |
148. |
108.52. Гадаадын иргэдийг аливаа хэлбэрийн халдлагаас хамгаалах, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх хүчин чармайлтаа сайжруулах (Бүгд Найрамдах Солонгос Улс) |
· Гадаадын иргэдийн эсрэг зохион байгуулалттай халдлага гарах явдлаас урьдчилан сэргийлэх, гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомж, соёл, уламжлал, зан заншлыг сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах |
2016-2019 |
Хууль зүйн яам
Гадаад хэргийн яам
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Цагдаагийн ерөнхий газар |
149. |
108.125. Бүх аймагт байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төвүүдийг шаардлагатай санхүүжилт, шалгуур хангасан боловсон хүчнээр хангах замаар эрх зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх (Литва) |
· Хууль зүйн туслалцааны төвүүдийг шаардлагатай санхүүжилт, шалгуур хангасан боловсон хүчнээр хангах замаар төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах · Хууль зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагаанд иргэн болон захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн холбогдогчдод хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх |
2016-2019 |
Хууль зүйн яам
Монголын хуульчдын холбоо |
150. |
108.164. Гар аргаар уурхай эрхэлж байгаа ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх (Швейцар) |
· Миниматагийн конвенцийн хэрэгжилтийг хангах үндэсний хөтөлбөр, төсвийг батлах, хэрэгжүүлэх · Бичил уурхайн бие даасан хуультай болох боломжийг судлах |
2016-2019 |
Эрүүл мэнд, спортын яам
Уул уурхайн яам
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам |
[1]Нээлттэй боловсролын “Нэг Монгол” Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар тогтоол
[2]Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөр батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны хамтарсан тушаал
[3]Хүүхдийн хөгжил, хамгааллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 245 дугаар тогтоол
[4]“Хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаар тогтоол
[5]Жагсаалт шинэчлэн батлах тухай (Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт) Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаар тушаал
[6]Үндэсний хөтөлбөр батлах тухай (Өрхийн хөгжлийг дэмжих) Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоол
Текст томруулах
A
A
A