- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН 1373 (2001) ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2016 оны 247 дугаар
тогтоолын хавсралт
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН
1373 (2001) ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ
ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хийх ажил |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хариуцах байгууллага |
1 |
Терроризмтой тэмцэхтэй холбоотой олон улсын гэрээ, эрх зүйн баримт бичигт заасан гэмт хэргийг үндэсний хуульд тусгах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
2 |
“Терроризм”, “Террорист үйлдэл”, “Террорист ажиллагаа”-ны хуулийн тодорхойлолтыг олон улсын эрх зүйн стандартад нийцүүлж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
3 |
Терроризмын гэмт хэргийн хамтран оролцогчдод бие даасан ял шийтгэл оногдуулах чиглэлээр санал боловсруулах (террорист этгээдэд туслалцаа үзүүлсэн үйлдлийг тусгайлан гэмт хэрэг гэж үзэх) |
2016-2018 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
4 |
Террорист бүлэгт гишүүнээр элсүүлэхийг хуулиар хориглох |
2016-2018 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
5 |
Террорист этгээдийг орон байраар хангахыг хориглох зорилгоор хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг, террорист этгээдэд хорогдох байр олгох гэмт хэргийг хуульчлах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
6 |
Террорист этгээдийг шүүн таслах ажиллагааны хүрээнд гэрчийг хамгаалах хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар |
7 |
Эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх ажиллагааны журмын төслийг боловсруулж батлуулах |
2016-2017 |
Хууль зүйн яам |
8 |
Эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах, илгээх эрх бүхий төв байгууллагыг тодорхойлох |
2016-2017 |
Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар |
9 |
Эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлт боловсруулах чадавхийг дээшлүүлэх |
2016-2017 |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар |
10 |
Терроризмын гэмт хэрэгтэй холбогдох эрх зүйн туслалцаа үзүүлэх болон гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг улс төрийн шалтгаанаар татгалзахыг хуулиар зохицуулах |
2016-2017 |
Хууль зүйн яам |
11 |
Гэмт этгээдийг эрүүдэн шүүх үндэслэл байгаа тохиолдолд гэмт этгээдийг шилжүүлэн авах хүсэлтээс татгалзах эрх зүйн хэм хэмжээг бий болгох |
2016-2017 |
Хууль зүйн яам |
12 |
Монгол Улс нэгдэн ороогүй терроризмтой тэмцэх олон улсын гэрээ, эрх зүйн баримт бичигт нэгдэн орох чиглэлээр ажиллах |
2016-2020 |
Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар |
13 |
Мөрдөн шалгах тусгай арга хэрэглэх ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулах талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох |
2016-2018 |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
14 |
Сэжигтэнтэй зөв зохистой харилцахыг баталгаажуулах зорилгоор мэдүүлэг авах өрөөг видео дүрс бүхий камераар тоноглох |
2016-2017 |
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар |
15 |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны зөвлөмжийн дагуу гадаадын эрх бүхий байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл хилийн чанадад эрүүдэн шүүх замаар цуглуулсан нотлох баримтыг терроризмын гэмт хэрэгтэй холбогдох байцаан шийтгэх ажиллагаанд хэрэглэхийг хориглосон эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
2016-2018 |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
16
|
Терроризмын гэмт хэргийг шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа гэрч, хохирогч, хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх |
2016-2018 |
Хууль зүйн яам |
|
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
2016-2018 |
Хууль зүйн яам, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
18 |
Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэх, шаардлагатай лавлагаа, мэдээллээр хангах байгууллагын үйл ажиллагааг тодорхой болгох |
2016 |
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар |
19 |
Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдэд санхүүгийн бус байгууллага болон мэргэжилтнийг (хуульч, нягтлан бодогч, мөн үнэт эдлэл борлуулагчид г.м) оруулах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Монголбанк |
20 |
Террорист этгээдийн хөрөнгө, санхүүг зогсоох (битүүмжлэх), террорист этгээд/бүлэглэлийн эсрэг гомдол гаргах боломж бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
2016-2018 |
Тагнуулын ерөнхий газар |
21 |
Тагнуулын ерөнхий газраас гаргасан террорист этгээд/бүлэглэлийн жагсаалт, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэртэй холбоотой гомдол гарсан тохиолдолд уг шийдвэрийг бие даасан гуравдагч этгээдээр дахин хянуулах боломжийг бүрдүүлэх |
2016-2017 |
Тагнуулын ерөнхий газар |
22 |
Тагнуулын ерөнхий газраас жил бүр гаргадаг Үндэсний эрсдэлийн үнэлгээнд суурилан ашгийн төлөө бус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах |
2016-2017 |
Хууль зүйн яам |
23 |
Хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хууль, хяналтын байгууллагыг олон улсын “ИНТЕРПОЛ I 24-7” мэдээллийн сантай холбох |
2016-2017 |
Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар |
24 |
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тусгай илтгэл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны зөвлөмжийн дагуу хууль сахиулах байгууллагын (Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар) үйл ажиллагаанд хяналт тавих, бүрэн эрхийг хязгаарлахад чиглэсэн эрүүгийн хуулийн аливаа зохицуулалтыг нягтлах |
2016-2018
|
Хууль зүйн яам |
25 |
Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор хилийн удирдлагын мэдээллийн сан, мэдээллийн төвөөс бүрдсэн нэгдсэн холбооны тогтолцоог бий болгох |
2016-2017 |
Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
26 |
Ачаа тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон үй олноор хөнөөх зэвсэг, хууль бус бэлэн мөнгөний хөдөлгөөнтэй тэмцэх чиглэлээр хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн байгууллагын албан хаагчдыг сургах |
2016-2017 |
Гааль, татварын ерөнхий газар
|
27 |
Зорчигчдыг шалгах аргыг хөгжүүлэх зорилгоор PNR буюу зорчигчдын нэрсийн бүртгэлийн тогтолцоог ашиглах |
2016-2017 |
Хууль зүйн яам, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар |
28 |
Ачаа тээврийн эрсдэлийн үнэлгээг тооцоход тухайн ачаа тээврийг хүлээж авах болон илгээхээс өмнөх мэдээ, мэдээллийг тусгасан байх |
2016-2017 |
Гааль, татварын ерөнхий газар |
29 |
Галт зэвсгийн хяналтын жилийн тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд холбогдох журмын дагуу танилцуулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн хороонд хүргүүлэх |
Тухай бүрт |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
30 |
Дотоод холбооны сүлжээг тоон хэлбэрт шилжүүлж, мэдээлэл холбооны сүлжээний чанарыг дээшлүүлэх |
2016-2017 |
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар |
31 |
Нийтийн хэв журмыг олон нийтийн оролцоотойгоор сахиулах арга хэлбэрийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр заавар, зөвлөгөө боловсруулах |
2016
|
Цагдаагийн ерөнхий газар
|
32 |
Террорист гэмт хэрэгт хүргэж болзошгүй аливаа уриалсан, өдөөн турхирсан үйлдлийн эсрэг авах арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зөрчихгүй байхад анхаарах |
2016-2018 |
Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар |
33 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, холбогдох яам, Засгийн газрын агентлаг болон иргэний хөдөлгөөний байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр нэгдсэн бодлого боловсруулж, терроризм, террорист гэмт хэрэгтэй бүх түвшинд тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх |
2017-2018 |
Терроримзтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл |
34 |
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын “Нийтийн түлхүүр сан” (PKD)-д нэгдэн орох болон шинээр олгох цахим паспортыг биометрийн үзүүлэлттэй болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах |
2016-2017 |
Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар |
35 |
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг байгуулах |
2016-2017 |
Уул уурхайн яам, Батлан хамгаалах яам |
36 |
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдыг олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийн чиглэлээр сургах |
2016-2017 |
Хууль зүйн яам, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
37 |
Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон шашны бүлгийн зүгээс сүм, хийд байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох |
2016-2017 |
Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар |
Текст томруулах
A
A
A