A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦЭРГИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭГЧ, ЗАРИМ ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА /БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн А/115А/174А/194 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

ЦЭРГИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭГЧ, ЗАРИМ ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН

АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА

 

 

А. Дотоод, гадаадын цэргийн академи, их дээд сургууль, коллежид элсэгчид болон зенит пуужингийн ангиудын цэргийн алба хаагчид

Эрүүл  мэндийн үзүүлэлт

Гадаад, дотоодын цэргийн академи, их дээд сургууль, коллеж, дамжаанд элсэгчид

Пуужинт ба зенит пуужингийн ангиудын цэргийн алба хаагчид

1.  Нүдний хараа

2 нүд шилгүйгээр 0,8-аас доошгүй, шилтэйгээр 1,0 өнгө ялгах чадвар хэвийн байх

1 нүд 0,5-аас доошгүй, нөгөө нь шилгүйгээр 1,0 өнгө ялгах чадвар хэвийн, нийт хараа 1,5 байх

2.Шивнэх үгийг сонсох чадвар

Чих тус бүр 5,0 м-ээс доошгүй зайд сонсдог байх

Б. Агаарын десантын ангиуд, танкийн тоот ба машины жолооч нар

Эрүүл  мэндийн үзүүлэлт

Агаарын десантын ангиуд

Танкийн moom ба бүх машины жолооч нар

1. Өндөр, жингийн хэмжээ

165 см-ээс доошгүй

Танкийн тоот, явган цэргийн байлдааны машины жолооч нар 175 см-ээс доош өндөртэй, 60 кг-аас дээш жинтэй байх

2. Нүдний хараа

Нүдний шилгүйгээр нүд тус бүр 0,8-аас доошгүй,

цэргийн сургуульд элсэгчид шилгүйгээр нүд тус бүр 0,8-аас доошгүй ба өнгө ялгах чадвар хэвийн байх

Танкийн тоот, явган цэргийн байлдааны машин, чирэгч болон бусад машины жолооч нар нэг нүд нь 1,0-оос доошгүй, нөгөө нь 0,5, танк болон автын сургуульд элсэгчдийн нүд тус бүр нь 0,8-аас доошгүй, өнгө ялгах чадвар нь хэвийн, 2 нүдний харааны нийлбэр 1,5-аас доошгүй байх

3. Шивнэх үгийг сонсох чадвар

Чих тус бүр 5,0 м-ээс доошгүй зайд сонсдог байх

Бүх жолооч, танк, цэргийн сургуульд элсэгчдийн чих тус бүр 5,0 м-ээс доошгүй зайд сонсдог байх

4. “Тэнцэхгүй” заалтууд

Биеийн жин 50 кг-аас доош артерийн даралт 140/85 аас дээш, төмсөг нь цавины сувагны буюу

түүний гадна нүхний дэргэд тогтсон, хавтгай тавхай, сүүлийн 3 жилийн

дотор тархины битүү гэмтэл авсан (эмнэлгийн байгууллагаар нотлогдсон).

Чихний хэнгэргэн хальсны хуурай цооролт, арьс, зовхины ирмэг болон нулимсны замын архаг өвчтэй, үүнээс гадна танкийн тоотын бүрэлдэхүүн 3 шүд дараалан үгүй байх, 2 дугаар үүдэн шүд, соёо, бага араа, авагддаг хиймэл шүд, үүдэн шүднүүд хазахад 4 мм-ээс илүү зайтайгаар нийлэхгүй байх, чихний даралтын үйл ажиллагааны илэрхий алдагдалтай хүмүүсийг жолоочоор ажиллахыг хориглоно.

В. Радио техникийн болон холбоо, цэргийн нисэх хүчний ангиуд

Эрүүл  мэндийн үзүүлэлт

 Радио техникийн болон холбоо, цэргийн нисэх хүчний ангиуд

1. Нүдний хараа

Цэргийн нисэх хүчинд ҮОИ 2,0-оос дээш, Радиотехник, холбоо ҮОИ нийлбэр шилтэйгээ 1,8-аас багагүй, өнгө ялгах чадвар хэвийн байх

2. Шивнэх үгийг сонсох чадвар

Чих тус бүр 5,0 м-ээс доошгүй зайд сонсдог байх

3. “Тэнцэхгүй” заалтууд

Чихний хэнгэргийн хуурай цооролт, чихний дэлбээ ба чих хавийн экзем, эрүүний гэмтэл

 

 

 

 

 

----- оОо -----