A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ИРГЭН, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧИН, ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ /БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХЯ, ХЗДХЯ, ЭМС-ын 2017-А/210,А/193-А/287 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн А/115А/174А/194 дугаар хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралт

 

ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ИРГЭН, ЦЭРГИЙН

АЛБА ХААГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭЭР  ЧӨЛӨӨЛӨХ

ӨВЧИН, ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ

 

/Бодит үзлэг, шинжилгээгээр нотлогдсон дараах өвчин, эмгэгийг хамруулна./

 

 

Өвчний нэр

Онош

Өвчний олон улсын ангилал

1

Дотрын өвчин эмгэг

  1. Зүрхний олдмол болон төрөлхийн гажгууд

Q-20

  1. Уушигны архаг бөглөрөлт бусад өвчин

J-44

  1. Гуурсан хоолойн багтраа

J-45

  1. Өрөөсөн бөөртэй

Q-60.0

  1. Элэгний хатуурал онош нь батлагдсан

K-74

  1. Хэрлэг төст полиартрит, 1 дүгээр үенүүдийн хэлбэр өөрчлөгдөж, хөдөлгөөн хязгаарлагдсан

M-05.9

  1. Цусны улаан бөөм задрах өвчний бүх хэлбэр ба гемофили өвчин, цусны цагаан цогцос ховордох

D-72

  1. Чихрийн шижин өвчний хүнд хэлбэр

E-10

  1. Архаг гломерулонефрит бөөрний дутагдалд орж хавагнаж байсан онош нь батлагдсан

N-03

2

Мэс заслын өвчин эмгэг

  1. Гавлын ясны – нөхөгдсөн ба нөхөгдөөгүй цоорхой /S-нь 3.0 см-ээс дээш диаметртэй/

S-02

  1. Хэлбэр үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт бүхий нурууны багана ясны эмгэг, түүний гаж хөгжил

S-33

  1. Холбогдож шархалдаг, гутал хувцас өмсөхөд саадтай, хөдөлгөөний хязгаарлалттай холбогд эд үүссэн том хэмжээний сорвижилт

S-90

  1. Дээд мөчний аль нэг нь буюу хоёул тайрагдсан, үеэр хөдөлгөөнгүй болсон, аль нэг гарын 4 хуруугүй буюу сарвуугүй, хоёр гарын эрхий хуруугүй

T-92.6

  1. Доод мөчний аль нэг нь буюу хоёул тайрагдсан, өвдөг эсвэл түнхний үеэр хөдөлгөөнгүй татанги буюу тэгшрэхгүй болсон,  мөн тавхайн гажиг хөгжил, гэмтлийн улмаас тавхайгаар бүтэн гишгэх, зогсох боломжгүй / протезтой/, гутал өмсөж явахад саадгүй боловч хөдөлгөөний үйл ажиллагааны өөрчлөлттэй

T-93.6

  1. Нуруу нугаламын шахагдсан хугаралтай, ёзоор дарагдалтай / II зэргийн шахагдсан хугаралтай/

S-34.2

  1. Нуруу, нугас, тархины хавдрууд

C71-C72

  1. Нөхөн сэргээх хагалгаа болон протез хийвч хэлбэр үйл ажиллагаа нь сэргэхгүй болсон, эрүү тагнайн эмгэг өөрчлөлт

 

  1. Дээд доод мөчний болон сарвуу тавхайн төрөлхийн гажгууд

Q71-Q72.9

Q68.1 Q66

  1. А. Мэс засал хийлгэж 5 буюу түүнээс дээш хавирга авахуулсаны дараах цээжний хэлбэр алдагдал, амьсгалын эрхтэний дутмагшилтай

Б. Нэг талын уушиг авaхуулсаны дараах байдал

 

  1. Хэвлийн хөндийд 3-аас дээш удаа давтан хагалгаа хийгдсэн, гэдэс тайрагдсан, хэвлийн хөндийн наалдац өвчинтэй

K66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэг

  1. Төвийн гаралтай болон захын мэдрэлийн саажлийн улмаас хөдөлгөөний хязгаарлалтай

G35-37

  1. Нугасны гэмтэл, түүний улмаас аарцгийн эрхтэний ажиллагаанд өөрчлөлт орсон

S37

  1. Мэдрэлийн үрэвсэлт өвчний үлдэц /саа, саажилт, хэлгүйдэл, дүлийрэлт, ой ухааны хомсдол/

G09

  1. Ужиг хатууралт панэнцефалит

G04

  1. Хантингтоны өвчин

G10

  1. Удамшлын тэнцвэргүйдэл

G11

  1. Нугас-булчингийн хатингар ба түүнд хамаарах хам шинжүүд

G12

  1. Хоёрдогч паркинсонизм

G21

  1. Бусад экстрапирамид ба хөдөлгөөний эмгэг

G24- G26

  1. Тархмал хатуурал

G35

  1. Тархи нугасны хурц тархмал үрэвсэл

G36

  1. Бусад миелингүйжих өвчин

G37

  1. Эпилепси

G40

  1. Нүүрний мэдрэлийн гүн саажил

G51

  1. Гавлын бусад мэдрүүлийн болон өөр бүлэгт ангилсан өвчний үеийн гавлын мэдрэлийн тогтвортой саажил/ үйл ажиллагааны гүн алдагдалтай/

G52- G53

  1. Мэдрэлийн ёзоор ба сүлжээний гэмтэл, дарагдал /спондилопати, дискийн ивэрхий, гулгалт болон бусад/

G54- G55

  1. Дээд ба доод мөчний мононевропати /үйл ажиллагааны гүн өөрчлөлттэй/

G56- G57

  1. Полиневропати /үйл ажиллагааны гүн өөрчлөлттэй/

G60- G63

  1. Миастени

G70

  1. Миодистрофи

G71

  1. Үечилсэн саажил

G72

  1. Өөр бүлэгт ангилсан өвчний үеийн булчин-мэдрэлийн холбоос ба булчингийн эмгэг

G73

  1. Мэдрэлийн органик эмгэгийн үлдэц /резидуаль энцефалопати/

G80- G83

  1. Нугасны цусан хангамжийн алдагдал /миелопати, нугасны шигдээс/

G95

  1. Тархины инсультын үлдэц /саа, саажил,хэлгүйдэл, танин мэдэхүйн алдагдал/

I69

  1. Тархи, нугасны гэмтлийн үлдэц /энцефалопати, гэмтлийн шалтгаант эпилепси, саа, саажил г.м органик шинж бүхий/

I65-I68

  1. Тархины гэмтлийн болон бусад үүсгэлтэй унадаг өвчин, хам шинжүүд

 

4

Сэтгэцийн ба аягийн эмгэг

 

  1. Судасны тэнэгрэл

F01

  1. Тархины гэмтэл ба үйлийн хямрал, бие махбодийн өвчний шалтгаант сэтгэцийн бусад эмгэгүүд

F06

  1. Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний зан үйлийн эмгэгүүд

F07

  1. Шизофрени

F20

  1. Байнга дэмийрэх эмгэг

F22

  1. Органик бус бусад солиорох эмгэгүүд:

а/ Олон дахилттай буюу дахилтын явц удаан

б/ Дахилт цөөн бөгөөд хоорондын хугацаа нь урт, сэтгэцийн бүрэн эдгэрэлттэй

F28

  1. Зан төрхийн эмгэг

F60

  1. Диссиоциатив эмгэгүүд

F44

  1. Шизоаффектив эмгэгүүд

F25

  1. Оюуны хомсдол /хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий/

F70- F79

  1. Хар тамхины согтуу

F10- F19

 

 

5

 

 

 

Чих хамар хоолойн өвчин эмгэг

  1. Гадна чихний хорт үрэвсэл

Н60-Н60,9

  1. Гадна чихний сувгийн олдмол нарийсал

H61.3

  1. Дунд чихний архаг шүүдэст үрэвсэл

H65.2

  1. Хэнгэрэг-сонсголын гуурсны гаралтай дунд чихний архаг идээт үрэвсэл

H66.1

  1. Сонсголын /Евстахийн/ гуурсны үрэвсэл ба бөглөрөл

Н68-Н68,2

  1. Мастоидит ба түүнд хамаарах байдлууд

Н70-Н70,9

  1. Дунд чихний холестеатом

Н71

  1. Дунд чих ба хөхлөг сэртэнгийн бусад өвчин

Н74-Н74,9

  1. Отосклероз

Н80-Н80,9

  1. Тэнцвэрийн үйл ажиллагааны хямрал

Н81-Н81,9

  1. Дотор чихний бусад өвчин

Н83-Н83,9

  1. Дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт

Н90,0-90,8

  1. Бусад хэлбэрийн дүлий

Н91-Н91,9

  1. Архаг синусит

J32-J32.9

  1. Хамрын ур

J33-J33.9

  1. Хамар ба хамрын хөндийн бусад эмгэг

J34-J34.8

  1. Гүйлсэн булчирхай ба аденоидын архаг өвчин

J35-J35.9

  1. Өөр бүлэгт ангилаагүй дууны хөвч ба төвөнхийн өвчин

J38-J38.7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нүдний өвчин эмгэг

  1. Зовхи бүрэн анигдахгүй болох /бүх шалтгаантай/

H-02.2

  1. Зовхи буух 3-р зэрэг

H-02.4

  1. Салстын сорвижих зарим үрэвсэл

H-11.2

  1. Нулимс дамжуулах замын сорвижилт өөрчлөлт, нүдний үйл ажиллагаанд нөлөөлж байвал

H-04

  1. Ухархайн гаж хэлбэр

H-05.3

  1. Нүд ширгэх

H-05.4

  1. Эвэрлэгийн төвийн сорвижил ба бусад бүгээтэл

H-17.8

  1. Солонгон бүрхүүлийн аномали хөгжил, бүтцийн өөрчлөлтүүд

H-22

  1. Солонгон бүрхүүлийн үрэвслийн дараах сорвижилт наалдцууд

H-22.8

  1. Гэмтлийн дараах мидриаз, хүүхэн харааны сарьс мембран

Н-21.4

  1. Болор цайх өвчин /бүх шалтгаантай/

Н-26

  1. Цөцгийн бүдэгшил / хараа нь 0,5-аас бага бол/

Н-43.3

  1. Судсавчийн сөнөрөл, сорви, хууралтууд

Н-31

  1. Торон бүрхүүлийн бүх хэлбэрийн голомтот үрэвсэл, дистрофи хууралт, судасны өвчнүүд

Н-36

  1. Глауком /бүх шалтгаантай/

Н-40

  1. Харааны мэдрэлийн хатингаршил

Н-48

  1. Дауны хам шинж

Н-51

  1. Нэг нүдгүй / эсвэл сохор/, нөгөө нь 0,05-аас доош хараатай, эсвэл 2 нүдний хараа нь нийлээд 0,5 хүрэхгүй, нүдний шилээр засагдахгүй

Н-54

  1. Миопи-6,0 Дп, гипермиотропи +5,0 Дп-оос дээш, эсвэл 2 нүдний хараа нь нүдний шилтэйгээр 0,5-аас ихгүй, торлогт дистрофи өөрчлөлт эхэлсэн

H-52

 

 

 

7

 

 

 

 

 

Арьсны өвчин эмгэг

  1. ХВХД/ДОХ-ын халдвартай  нь ХӨСҮТ-ийн  серологийн шинжилгээгээр  батлагдсан

B20-24

  1. Арьс цэврүүтэх өвчин, Цэврүүт хэлбэрийн пемфигойд

L10-L13

  1. Тархмал хэлбэрийн арьс хатуурах өвчин

L-94-L94.9

  1. Мөөгөн микоз, Хүнд хэлбэрийн мэнгэний хавдар, Суурь эсийн хавдар

С84, С43-44

 

 

Тайлбар:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй болон төрөлхийн эрхтэн дутуу иргэн цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх заалтад хамаарна.
  2. Эрүү, нүүр, нүд, чихний төрөлхийн гажиг, бэртэл гэмтэл, өвчин эмгэгийн улмаас үүдэлтэй гоо сайханд илт сөргөөр нөлөөлсөн гажигтай бол цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх заалтад хамаарна.

 

 

 

 

----- оОо -----