A

A

A

Бүлэг: 1979

                           Барилга, хот байгуулалтын сайдын 2016

                    оны 06 дугаар сарын 30 -ны өдрийн 121 дүгээр тушаалын хавсралт

 

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ

БНБД 11-11-16

 

 


МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

---------------------------------------------------------------------------------------------------------------

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ

WORK OF CADASTRAL MAPPING

---------------------------------------------------------------------------------------------------------------

 

  1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1.1. Энэ норм ба дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газрын кадастрын зураглал үйлдэхэд дагаж мөрдөнө.

2. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ

2.1. Хавсралт 4-д   заасан норм, норматив баримт бичгийн заалтуудыг ишлэл болгон ашигласан болно.

3. НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ

3.1. Барилгын норм ба дүрэмд тусгагдсан нэр томьёоны тодорхойлолтыг хавсралт4-д  заагдсан утгаар ойлгоно.

4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

          4.1. Кадастрын зураглал үйлдэх норм ба дүрэм нь Монгол Улсын хилийн доторх газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилал тус бүрт өмчийн хэлбэрээс үл хамааран нэг нарийвчлалтай газрын кадастрын зураглал үйлдэх үндэслэл болно.

4.2. Кадастрын зураглал үйлдэх норм ба дүрэмд газрын кадастрын зургийн агуулга, зураглал үйлдэх ажлыг төлөвлөх, зураглалын байрлал, өндрийн сүлжээ байгуулах, нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэх, кадастрын зураглал үйлдэх, зураглал үйлдэх нарийвчлал, боловсруулалт хийх арга, магадлан болон хяналтын хэмжилт хийх ажлуудын арга зүй болон техникийн шаардлагыг тусгасан.

5. КАДАСТРЫН ЗУРГИЙН АГУУЛГА

5.1.Кадастрын зураг нь дараах агуулгатай байна. Үүнд:

                    5.1.1. Нэгж талбарын хилийн шугам, эргэлтийн цэг түүний солбицол, өндөр, тухайн нэгж талбарын хил дотор байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилийн шугам, эргэлтийн цэг түүний солбицол, өндөр, нэгж талбарын дугаарлалт, хаяг, байршил, талбайн хэмжээ, хамгаалалт болон хязгаарлалтын бүс, масштаб, зураглал үйлдэхэд тулгуур болгон ашигласан цэгийн мэдээлэл, зэрэг нэгж талбартай холбоотоймэдээлэл;

                    5.1.2. нэгж талбарыгэзэмшиж, ашиглаж өмчилж буй иргэн, хуулийн этгээдтэй холбоотой газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн мэдээлэл;

                    5.1.3. газрын эрхийн төрөл, кадастрын зургийг баталгаажуулан олгосон огноо, албан тушаалтантай холбоотой мэдээлэл.

          5.2. Кадастрын зураглалыг Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тус бүрээр үйлдэнэ.

6. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН НАРИЙВЧЛАЛ

6.1. Кадастрын зураглалыг нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэг болон объектыг солбицол, өндрийн нэгдсэн системдхамгийн ойр орших геодезийн сүлжээний цэгтэй харьцангуйгаар байрлалын хувьд 0.10 м-ээс, өндрийнхувьд нь 0.3 м-ээс ихгүй нарийвчлалтай үйлдэнэ.

7. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ҮЕ ШАТ

          7.1. Эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын кадастрын зураглалыг дараах үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

                    7.1.1. Зураглалын сүлжээ байгуулах ажлыг төлөвлөх;

                    7.1.2. геодезийн өмнө байгуулсан сүлжээний цэгүүдийн судалгаа, шинээр байгуулах сүлжээний цэгийн хайгуул хийх;

                    7.1.3. зураглалын сүлжээний цэгийн төв бэлтгэж, газарт суулгах;

                    7.1.4. зураглалын байрлал, өндрийн сүлжээг байгуулах;

                    7.1.5.нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт тэмдэглэж, акт үйлдэн хүлээлгэн өгөх;

                    7.1.6. нэгж талбарын кадастрын зураг үйлдэх;

                    7.1.7. кадастрын зураглалын боловсруулалт хийх;

                    7.1.8. кадастрын зургийг баталгаажуулж захиалагчид хүлээлгэн өгөх.

7.2. Төрийн өмчийн газрын буюу эрх зүйн харилцаа үүсээгүй нэгж талбарын кадастрын зураглалыг дараах үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

7.2.1. Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилалд хамаарах газрын судалгаа хийх;

          7.2.2. газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилалд хамаарах газарт байгаа байр зүй, агаар, сансрын зургийн судалгаа хийх;

7.2.3. газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал тус бүрээр байр зүй, агаар, сансрын зургийн аль өндөр нарийвчлалтайг нь ашиглан түүний хил заагийг холбогдох хууль эрх зүйн актыг үндэслэн тодорхойлж кадастрын зураг үйлдэх;

7.2.4. кадастрын зурагт хяналт хийлгэж баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгөх.

8. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ

          8.1. Кадастрын зураглал хийх талбайд өмнө нь сүлжээ байгуулж байгаагүй эсвэл шинээр нэмэлт цэг шаардлагатай бол заавал зураглалын сүлжээ байгуулахаар төлөвлөнө.

          8.2. Томоохон газар нутгийг хамарсан талбайд кадастрын зураглал ба газрын эрхийн бүртгэлийн ажил гүйцэтгэсэн бол геодезийн байрлал, өндрийн сүлжээг хэрхэн байгуулсан, түүний үр дүн,зураглалд нийт хэдэн га талбайг хамруулсан, байгуулсан байрлал, өндрийн сүлжээний цэг тэмдэгтийг орон нутгийн төрийн байгууллагад хүлээлгэн өгсөн зэргийг тусгасан тайлан боловсруулж захиалгчид өгсөн байна.

9. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН БАЙРЛАЛ, ӨНДРИЙН

ҮНДЭСЛЭЛИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ

          9.1. Кадастрын зураглал хийх талбайд “1:500, 1:1000, 1:2000, 1:5000 масштабтай байр зүйн зураглалын ажил” /БД 11-106-08/ дүрмийн 9.9, 9.10 дах хэсэгт заасныг баримтлан зураглалын сүлжээ байгуулах буюу өтгөрүүлнэ.

          9.2. Үндэслэлийн сүлжээний цэг, тэмдэгтийг байгуулахдаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсанхүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа геоидын өндрийн загвар, масштабын итгэлцүүр, солбицлийн эринд хэмжинэ.

9.3. Зураглалын үндэслэлийн сүлжээг“Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм” /БНбД 14-101-08/ норм ба дүрмийг баримтланхиймэл дагуулын геодезийн зураглалын 1 зэргийн сүлжээний нарийвчлалтайгаар байгуулна.

          9.4 Зураглалын сүлжээний цэгийн өндрийг нивелирдлэгийн IY ангийн нарийвчлалтайгаар тодорхойлох ба GPS-ын технологи ашиглан тодорхойлсон эллипсоидын өндрийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн боловсруулалтын программ хангамжаар ортометрийн өндөрт шилжүүлэн ашиглаж болно.

          9.5. Кадастрын зураглал хийхийн өмнө ажлын даалгавар,талбайтай сайтар танилцаж, зураглалын ажлын хилийг тогтоон, геодезийн байрлал, өндрийн сүлжээний хуучин цэгүүдэд судалгаа хийж, нэмэлт хэдэн цэг хаана байгуулахыг товлон, суулгах цэг, тэмдэгтийн төрлийг сонгоно.

          9.6. Кадастрын зураглал хийх тулгуур болгон ашиглахаар судалгаа хийсэн хуучин цэгүүдийг сэргээж, шинээр байгуулахаар төлөвлөсөн зураглалын үндэслэлийн цэгүүдийг бэхлэх газрын хайгуул хийж цэгийн төвийг урьдчилсан байдлаар бэлтгэсэний дараа газарт бэхэлнэ.

          9.7. Кадастрын зураглал үйлдэхэд тулгуур болгон ашиглахаар цэгийн судалгаа, шинээр байгуулахаар төлөвлөсөн зураглалын үндэслэлийн цэгүүдэд хайгуул хийж цэгийн төв, тэмдэгтийг газарт бэхлэх ажлыг “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” /БД 11-104-06/ дүрмийг баримтлан хийнэ.

          9.8. Шинээр байгуулсан сүлжээний цэгүүдэд “Геодезийн байнгын цэг тэмдэгтийн хувийн хэрэг” хөтлөн тэдгээрийг хадгалалт, хамгаалалтанд  авч Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан албан тушаалтанд актаар хүлээлгэн өгнө.

10. НЭГЖ ТАЛБАРЫН ХИЛИЙН ШУГАМЫН

ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ГАЗАРТ БЭХЛЭЖ ТЭМДЭГЛЭХ

10.1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхийхуулийн этгээд нь “Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг хүлээн авснаартухайн нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэж, тэмдэгжүүлнэ. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг  газарт бэхэлж, тэмдэглэхдээ дараах баримт материалуудыг үндэслэнэ.

Үүнд:

10.1.1. Тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтухай захирамж;

10.1.2. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;

10.1.3. газар эзэмших, ашиглах гэрээ;

10.1.4. баталгаат хэмжээг тогтоосон акт.

10.2. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу тусгайлан бэлтгэсэн цэгийн төвөөр газарт бэхлэж тэмдэглэнэ. Хэрэв эдлэн газрын хилийн шугам дээр бетонон, тоосгон, төмөр, модон, торон хашаа барьсан бөгөөд тэдгээрийн булан нь кадастрын зураг дээрх эргэлтийн цэгтэй 6.1-д заасан хэмжээний нарийвчлалыг хангахуйцаар давхцаж байвал эргэлтийг цэгийн төвөөр тэмдэглэхгүй байж болох бөгөөд түүнийг эзэмшил болон өмчлөлийн газрын хилийн шугамыг газар дээр нь тэмдэгжүүлсэн байна гэж үзнэ. Газар дээрээ хашаа болон ямар нэг тэмдэглэгээ байхгүй хил хязгаарын шугамын эргэлтийг газарт заавал бэхэлж тэмдэгжүүлсэний дараа кадастрын зураглал үйлдэнэ.

 

10.3. Хилийн шугамын эргэлтийн цэгийг эзэмшил болон өмчлөлийн газрын захирамжаар олгосон газрын хэмжээнээс зөрөө гарахгүйгээр кадастрын зураглал хийх нарийвчлал хангахаар газарт тэмдэглэнэ.

 

10.4. Хот төлөвлөлтийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар  олгосон нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг төлөвлөлтийн солбицолоор энэхүү дүрмийн 6.1-д заасан нарийвчлалыг хангахаар геодезийн байрлал, өндрийн сүлжээний цэгт тулгуурлан газарт шилжүүлнэ.

10.5. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт суулгаж бэхэлсний дараа Хавсралт 1-д заасан актыг үйлдэн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэж өгөх ба хадгалалт, хамгаалалтын талаар зааварчилгаа өгнө. Актын нэг хувийг газар эзэмшигч (ашиглагч, өмчлөгч) эрх бүхий этгээдэд үлдээнэ.

 

11. НЭГЖ ТАЛБАРЫН КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ ҮЙЛДЭХ

11.1. Кадастрын зураглал гэдэгт эрх зүйн харилцаа үүсэн шинээр бий болж буй нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг байгуулан газарт бэхлэх, тэдгээрийн солбицол, өндөр тодорхойлж кадастрын зураглал хийх,  өөрчлөлтийн хэмжилт хийх, нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг солбицолоор нь газарт олж тогтоож тэмдэгжүүлэх, магадлан болон хяналтын хэмжилт хийх  зэргийг багтаан ойлгоно. Мөн нэг хил зааг бүхий газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал тус бүр нь тоо бүртгэлийн нэг нэгж талбар гэж үзэн  кадастрын зураглал үйлдэж мэдээллийн санд оруулна.

11.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын кадастрын зургийг энэхүү норм ба дүрмийн 5.1, 5.2-д дурьдсан агуулгатайгаар эдлэн газрын хилийн шугамын болон үл хөдлөх эд хөрөнгийн эргэлтийн цэг, агуулгын солбицолыг үнэн зөв, шаардагдах нарийвчлалын дагуу тодорхойлох замаар хэмжиж зураглана.

11.3. Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал тус бүрийн нэгж талбарын кадастрын зураглал үйлдэхдээ геодезийн хээрийн хэмжилт болон суурин аргын аль нэгээр үйлдэх ба шаардлагатай тохиолдолд эдгээр аргуудыг хослуулан хэрэглэнэ.

11.4. Нэгж талбарын кадастрын зураглалын хээрийн хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ зураглалын энэхүү норм ба дүрмийн6.1-д заасан нарийвчлалыг хангах зориулалтын багаж, тоног төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэнэ.

11.5 Кадастрын зураглөлыг үйлдэхдээ нэгж талбарын хил хязгаарын эргэлтийн цэгүүдийг нэг бүрчлэн хэмжиж зураглах ба эзэмшиж, ашиглаж, өмчлөж байгаа газрын захирамжаар олгосон хил хязгаар дээр хашаа барьсан бол түүнийг нэгж талбарын газрын хилийн шугам гэж үзэн зураглана.

11.6. Нэгж талбарын хилийн шугам дээр төмөр бетон, төмөр, модон хашаа барьсан бол түүний эргэлтийн цэгийг кадастрын зургийн нарийвчлалыг хангахаар тооцож гадна буланд нь хэмжилтийг хийнэ.

11.7. Зэргэлдээ 2 нэгж талбар байгаа тохиолдолд түүний заагийг хэмжихдээ заагийн тэнхлэг дээр буюу хашаа байгаа тохиодолд заавал гадна талд нь хэмжинэ.

11.8. Нэгж талбар дээр хашаа байгаа тохиолдолд хашааны дотор талд нь хэмжилт хийхийг хориглоно.

11.9. Нэгж талбарын хашааны эргэлт дээр барьсан шон нь хазайсан  бол түүний ёроолын гадна талд хэмжилтийг хийнэ.

11.10. Газар дээрээ ямар нэгэн объект /хашаа, хайс, тэмдэглэгээ/ байхгүй бол эрх бүхий Засаг даргын захирамжид заасан талбайн хэмжээнд тохируулан харъяалах газрын алба, сумын газрын даамлын  зөвшөөрлийг үндэслэн нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлж, хэмжиж зураглана;

11.11. Эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах захирамжид заасан газрын хэмжээ нь барилгын сууриар олгогдсон бол түүнийг нэгж талбарын хилийн шугам гэж үзэж зураглана.

11.12. Нэгж талбар дотор болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл (эзэмшил, ашиглалт)-д байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчийн хэлбэр харгалзахгүй зурагт үзүүлнэ.

11.13. Газар дээрээ нэг том хашаа байгаа боловч хэд хэдэн иргэн эсвэл аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа бол заавал газар дээр нь хил хязгаарыг нь  тэмдэгжүүлсний дараа нэгж талбар бүрээр нь зураглана.

11.14. Нэг барилга, нэг тариа, ногооны талбай боловч хэд хэдэн эзэмшигч, ашиглагчтай бол нэгж талбар тус бүрээр нь ялгаж тэмдэгжүүлэн зураглана.

11.15. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших зөвшөөрөл нь давхардан олгогдсон болон тодорхой хэмжээгээр давхцаж байвал давхардалыг арилгасан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны дараа  зураглана.

11.16. Кадастрын зураглалд төрийн тусгай хамгаалалтанд байдаг ‘тусгай’ объектуудыг ерөнхий хил шугамаар нь зураглах ба харин доторх объектыг нь үзүүлэхгүй байж болно.

11.17. Эрх зүйн харилцаа үүсээгүй газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилалын нэгж талбарын кадастрын зураглалыг суурин аргаар тоон байр зүйн зураг, агаар, сансрын ортофото зураг, газар зүйн боловсруулалтын програм хангамж зэргийг ашиглан үйлдэнэ. Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилалаар бусад салбарт байгуулсан мэдээллийн сан дахь түүний хил заагийг авч ашиглаж болно.

11.18. Кадастрын зургийг газар дээрх хэмжилтийн үр дүнг ашиглан батлагдсан загварын (Хавсралт.2) дагуу үйлдэж хэвлэх ба  энэхүүдүрмийн5-д заасан агууллагыг тусгасан байна.

11.19. Бэлчээрийн газарт цахилгаан дамжуулах шугамын доорх газар,  атаржсан газар, авто замын хамгаалалтын бүсэд байгаа газар хамаарна. Хот суурин газрын суурьшлын бүсийн хил заагаас бусад газрыг бэлчээрийн газарт хамааруулж тооцно.

11.20. Хөдөө аж ахуйн газрын кадастрын зургийг Хүснэгт1-д заасан дүрмийн дагуу үйлдэнэ.

Хүснэгт 1

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2                      /ашиглалтын

зориулалт/

Код /Lcode3/

Зураглал үйлдэх арга зүй

Бэлчээр

өвөл-хаврын

1101

Норм ба дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэх ба ашиглалтын зориулалтаар нь ангилж бүртгэл хөтөлнө.

 

зун-намрын

1102

сум дундын отрын

1103

алслагдсан

1104

бартаа ихтэй

1105

усжуулагдаагүй

1106

хаддаг бэлчээр

1107

Хадлан

ердийн

1201

Хадлангийн газар бэлчээрийн газарт хамаарах ба хэрэв тусгайлан хашиж хамгаалан иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа бол түүнийг нэгж талбарын кадастрын зураг хийх аргачлалын дагуу үйлдэнэ.

усалгаатай

1202

Усалгаатай тариалан

үр тариа

1301

Дүрмийн н 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэх ба ашиглалтын зориулалтаар нь ангилж бүртгэл хөтөлнө.

Нэгж талбарын хэмжээг зөв гаргахын тулд тухайн нэгж талбарын хоёр талын ирмэгийг тооцож эргэлт нь хаана байвал хамгийн бага алдаа гарах вэ гэдгийг бодолцож эргэлтийг нь солбилцуулна.

 

 

төмс, хүнсний ногоо

1302

тэжээлийн ургамал

1303

техникийн ургамал

1304

жимс жимсгэнэ

1305

эмийн болон гоёлын ургамал

1306

Усалгаагүй тариалан

үр тариа

1401

төмс, хүнсний ногоо

1402

тэжээлийн ургамал

1403

техникийн ургамал

1404

жимс жимсгэнэ

1405

эмийн болон гоёлын ургамал

1406

Атаршсан газар

50%-иас дээш ургамлан бүрхэвчтэй

1501

Бэлчээрт хамаарна.

50%-иас доош ургамлан бүрхэвчтэй

1502

ХАА-н барилга, байгууламжийн газар

өвөлжөө, хаваржаа

1601

Хиймэл дагуулын зураг болон гар GPS ашиглан хэмжилт хийх замаар байрлалыг нь олж түүний эргэн тойрондох 9 га газрын хамруулж зураглах ба хэрэв зэргэлдээх  өвөлжөө, хаваржаатай давхцаж байвал давхцал хэсгийг дундажлан хуваана.

мал эмнэлгийн үйлчилгээний цэг

1602

Дүрмийн11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ

үтрэм

1603

ХАА-н машин, механизмын хашаа, гараж

1604

тэжээл, бордооны агуулах

1605

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

1606

хүлэмж, дарлага

1607

тариалангийн талбай хоорондын зурвас газар

1608

Бэлчээрт хамаарна.

тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас

1609

бэлчээр дэх уст цэг

1610

Хиймэл дагуулын зураг болон гар GPS ашиглан хэмжилт хийх замаар байрлалыг нь олж түүний эргэн тойрондох 1 га газрыг хамгаалалтын бүсийн хилээр нэгж талбарын хилийг тогтооно.

зоорь

1611

Дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

Ашиглахад тохиромжгүй газар

элсэн манхан, элсэрхэг газар

1701

Бэлчээрт хамаарна.

хад асга, шал сайр

1702

 

11.21. Улсын нөөцийн өвс тэжээл хадгалах талбай, мал эмнэлгийн үйлчилгээний талбай зэргийн кадастрын зургийг нэгж талбарын кадастрын зураг хийх аргачлалаар үйлдэж тухайн байгууламжийг хариуцан ашиглаж байгаа хуулийн этгээд дээр бүртгэж, баталгаажуулан мэдээллийн санд бүртгэнэ.

11.22. Аймаг, хот, тосгон, бусад засаг захиргааны нэгжийн баг, хороо, дүүргийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ Улсын Их Хурлын тогтоол болон орон нутгийн Игэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулна.

11.23. Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарах тул тэдгээрийг ангилал бүрээр нь ялгаж кадастрын зураг үйлдэнэ.

11.24. Нийтийн эдэлбэрийн газрын хил зааг болон тэдгээрийн хамгаалалтын бүсийг зураглахдаа тухайн газарт хийгдсэн байр зүйн тоон зураг, кадастрын зураг, агаарын зургийг суурь болгон ашиглана.

11.25. Хот, тосгон, бусад суурины газрын кадастрын зураглал үйлдэхдээ Хүснэгт 2-д заасан дүрмийн дагуу үйлдэнэ.

Хүснэгт 2

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2 

/ашиглалтын зориулалт/

Код /Lcode3/

 

Зураглал үйлдэх арга зүй

Барилга, байгуулам-жийн газар

төрийн захиргааны байгууллага

2101

Дүрмийн11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

шинжлэх ухааны байгууллага

2102

урлаг, соёлын байгууллага

2103

боловсролын байгууллага

2104

эрүүл мэндийн байгууллага

2105

банк, санхүүгийн байгууллага

2106

биеийн тамир, спортын байгууллага

2107

нам, олон нийтийн байгууллага

2108

сүм, хийд, шашны байгууллага

2109

зочид буудлын цогцолбор

2110

худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

2111

дэд бүтцийн байгууллага

2112

музей, түүх, соёлын дурсгалт газар

2113

гадаадын шашны байгууллагын газар

2114

автомашины засвар үйлчилгээний цэг

2115

автомашины гараж

2116

шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС

2117

ус түгээх цэг

2118

автотээврийн үйлчилгээний зориулалтын барилга, байгууламж

2119

Суурьшлын газар

9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц

2201

5-8 давхар нийтийн орон сууц

2202

4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц

2203

амины орон сууц

2204

гэр, орон сууцны хашааны газар

2205

гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар

2206

Үйлдвэрийн газар

үйлдвэрийн албан контор

2301

үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

2302

Нийтийн эдэлбэрийн газар

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бусамралт, зугаалга, биеийн тамирын зориулалтын газар

2401

Эрх зүйн харилцаа үүссэн бол хилийн шугамын эргэлтийн цэгийг тэмдэгжүүлж хашаатай бол  гадна ирмэгээр, хил хязгаар нь тодорхой бус  тохиолдолд хил залгаа зам болон объектын гадна ирмэгээр, зам, объектгүй тохиолдолд эзэлж байгаа бодит хэмжээ, заагаар болон тусгайлан засаж тохижуулсан талбайн гадна ирмэгээр нь дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлсэн талбай

2402

цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай

2403

нэрэмжит талбай, хөшөө, дурсгалын газар

2404

тоглоомын талбай

2405

эзэмшил, ашиглалтанд олгогдоогүй сул чөлөөтэй газар

2406

Эрх зүйн харилцаа үүссэн газрын кадастрын зургийг үйлдсэн тохиолдолд үлдсэн газар нь энэ ангилалд багтана.

хогийн цэг

2407

Код 2401-2405 ижил аргачлалаар кадастрын зураглал  үйлдэнэ.

оршуулгын газар

2408

нийтийн эзэмшлийн бусад газар

2409

морин уралдааны бариа, автоспортын уралдааны газар

2410

нурсан барилга, балгас

2411

усан оргилуур

2412

Амралт, аялал жуулчлалын газар

хүүхдийн зуслан

2501

Дүрмийн11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

амралтын газар

2502

аялал, жуулчлалын бааз

2503

рашаан, сувиллын газар

2504

Уурхайн газар

ашиглалт, олборлолт явуулж буй талбай

2601

уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж

2602

нөөц газар

2603

 

11.26. Нийтийн эдэлбэр газрын хамгаалалтын бүсэд хамаарах эрүүл ахуйн, хамгаалалтын, аюулгүйн, хориглох, хязгаарлалтын бүс тус бүрийг хооронд нь ялгаж кадастрын зургийг үйлдэн мэдээллийн санд оруулна. Хамгаалалтын бүсийн газарт “төмөр, авто, агаарын хөлгийн хөөрөх, буух зурвасын дагуух газар, цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуурга, холбоо, мэдээллийн шугам сүлжээ болон түүний барилга байгууламжид хэвийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар хуульд заагдсан хэмжээний газар хамаарна. Хамгаалалтын бүс гэдэгт ”хориглох, хязгаарлах, эрүүл ахуйн, хамгаалалтын, аюулгүйн бүс”-ийг тус тус хамруулж ойлгоно. Нийтийн эдэлбэр газрын хилийн шугамыг хамгаалалтын бүстэй хамт кадастрын зурагт хамт үзүүлнэ.

11.27. Нэрэмжит талбай буюу түүх, соёлын хөшөө, дурсгалтай эсвэл тодорхой нэрээр нэрлэгдсэн  засаж тохижуулсан талбай, нийтийн автомашины зогсоолыг аж ахуйн нэгж, байгууллага, үзвэр үйлчилгээний газруудын өмнөх автомашины нийтийн зогсоолын хэлбэрээр ашиглаж байгаа засаж тохижуулсан хэсгийн замын хашлагын дотор ирмэгээр зураглана. Автомашины замын хэсэгтэй зах нийлсэн байвал замын зорчих хэсгийг нь хасаж хил заагаар тогтоож кадастрын зураглал үйлдэнэ.

11.28.Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг “Ариун цэврийн тухай хууль” болон холбогдох стандартад заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 300 м байна.

11.29. Хог хаягдлын цэгийн хил заагийг зураглахдаа орон нутгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн талбайнх нь хилээр зураглана. Хэрэв хашаатай бол хашаагаар нь тооцож зураглана. Хогийн цэгийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь ”Ариун цэврийн тухай хууль”, холбогдох стандартад заасны дагуу 300 м байна.

11.30. Хот суурин газрын нийтийн эзэмшил газарт байгаа шилэн кабель, цахилгаан дамжуулах шугам, түүний барилга байгууламжийн газарт 6 кв-оос их хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, түүний тулгуур болон барилга байгууламжийн газрыг бодит байгаа байршлаар нь болон хамгаалалтын бүсээр нь тооцож зураглана. Цахилгаан дамжуулах шугам, түүний барилга байгууламжийн доорх талбайн хамгаалалтын зурвасыг Засгийн газрын 1996 оны 120 дугаартогтоолын 1-рхавсралтад заасны дагуу дараах байдлаар авна.

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээ

Хүснэгт 3

Шугам сүлжээ тоног төхөөрөмж

Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд

Дэд станц дулаан дамжуулах төв хуваарилах байгууламж

Газар дээр ил байрласан

Газар дор байрласан

Усан дор байрласан

Оймод, цэцэрлэг дундуур өнгөрөх нөхцөлд

Талбүртийш

 

Шугамаасхоёртийш

Шугамын захын утаснаас 2 тийш

0

1

3

4

5

6

7

8

1

Цахилгааны дамжуулах шугам:

 

 

 

 

 

 

а/ 10 хүртэл кв

2 м

10 м

-

-

-

15 м

б/ 35 кв

4 м

15 м

 

 

 

15 м

в/ 110 кв

5 м

20 м

 

 

 

15 м

г/ 220 кв

6 м

25 м

 

 

 

15 м

2

Кабель шугам

-

-

10 м

2 м

100 м

-

3

Дулааны шугам

а/ 400 мм хүртэл голчтой

-

-

10 м

4 м

3 м

-

б/ 400 мм-ээс дээш голчтой

-

-

10 м

5 м

4 м

-

 

11.31. Дулаан, усан хангамжийн шугам, түүний барилга байгууламж нь 1:1000-ны масштабтай байр зүйн зурагт хэмжигдэн дүрслэгддэг тул тусгайлан зураглах шаардлагагүй. Харин дулаан, цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчид хүргэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийн хамгаалалтын бүсийн хил заагийг зурагт үзүүлнэ. Усан хангамжийн шугамд ахуйн, үйлдвэрлэлийн ус түгээгүүрийн шугам, ус шахах худгууд, ус шахах, өргөх байгууламж, цэвэр, бохир ус дамжуулах хоолой зэргийг хамруулан тооцно.

11.32. Төвлөрсөн усан хангамжийн унд, ахуйн ус түгээгүүрийн төв шугам хоолойн тэнхлэгээс хоёр тийш 20 метрт хамгаалалтын бүстогтоож, хил заагийг зурагт үзүүлнэ. Төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчимд 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хил заагийг зурагт үзүүлнэ. Төвлөрсөн ус хангамжид урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийн заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 500 метрээс доошгүй зайд тогтоож хил заагийг зурагт үзүүлнэ.

          11.33. Гол, үерээс хамгаалах суваг, худаг, нуурын газарт голын эх ундарга, түүний урсацын гольдрол, үерээс хамгаалах зориулалтаар барьж байгуулсан далан суваг болон  хамгаалалтын бүсийн хил заагийг үзүүлж зураглана. Усан сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтооно.

11.34. Ариутгах татуургын газарт ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийн дээрх мөн доорх газар  болон хамгаалалтын бүсийн хил зааг”-ийг хамааруулан кадастрын зураг үйлдэнэ. Цэвэршүүлэх талбайн хил заагийг хашаагаар хашсан бол түүний гадна ирмэгээр, хашаагүй бол усан сангийн гаднах ирмэгээр зураглана. Энэхүү тодорхойлсон хилээс эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд үндэслэн тогтоож зураглана. Цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зөвшөөрөх дээд хэмжээг цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд үндэслэн тогтоох ба эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг дараах хэмжээгээр тогтооно.

Цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн бүс

Хүснэгт 4

Цэвэрлэх байгууламжийн

Хүчин чадал /м3 /хоног/

Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ /м-ээр/

200 хүртэл

150

201-500

400

500-сдээш

500

         

Ариутгах татуургын цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн

Хамгаалалтын бүсийн зөвшөөрөх дээд хэмжээ

Хүснэгт 5

Бохир усны цэвэрлэх байгууламж

Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зөвшөөрөх дээд хэмжээ /м-ээр/

Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 1000 м.куб /хоног/

0.2 хүртэл

0.2-5.0

5.0-50.0

50.0-280.0

1.Лагийн талбайтай биологийн ба механик цэвэрлэх байгууламж

150

200

400

500

2.Лагийг халааж боловсруулах цэгтэй биологийн ба механик цэвэрлэх байгууламж, талбай

100

150

300

400

А. Шүүх талбай

200

300

500

1000

Б. Услах талбай

150

200

400

1000

В. Биологийн цөөрөм

200

200

-

-

 

11.35. Холбоо, мэдээллийн шугам, түүний барилга байгууламжийг зураглахдаа газар дээрх тулгууртай шугам, газар доорх кабель, мэдээллийг хүлээн авах станцыг бодит байгаа хэмжээгээр нь болон хамгаалалтын бүсийг зураглана. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар Агаарын баганат шугамын тал бүрээс 10 метр, кабелийн шугамын голоос хоёр тийш 5 метр, радио, телевизийн нэвтрүүлэх станцын тал бүрээс 300 метрээр хамгаалалтын зурвас тогтооно. Радиореле, телевизийн нэвтрүүлэх, дамжуулах байгууламжийн эрүүл ахуйн бүс нь  500 метр байна. 

11.36. Шатахууныг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг шатахуунаар цэнэглэх, хэрэглэгчдэд жижиглэн худалдаалах зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, орох гарах зам, технологийн худгууд, шатахуун нөөцлөх сав бүхий шатахуун түгээх станцын аюулгүйн бүс 100 м байна.

11.37. Хот, тосгон, бусад суурин дахь нэг хил зааг бүхий нийтийн эдэлбэр газар нь нэг нэгж талбар байна. Нийтийн эдэлбэр газрын нэгж талбарыг дугаарлахдаа эрх бүхий этгээдийн баталсан журмыг баримтална. /Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 16 дугаар тушаалаар баталсан  “Нэгж талбар дугаарлах журам”/

11.38. Зам, шугам сүлжээний газарт  хамаарах хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон олон улс, улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замын  зорчих хэсэг түүний ус зайлуулах сувгийн гадна ирмэгийн газрын өргөнөөр  тооцсон газар хамаарах ба түүний кадастрын зураг үйлдэхдээ түүний тэнхлэгийг геодезийн хэмжилтийн аргаар кадастрын зургийн нарийвчлал хангахаар хэмжиж түүнээс тооцсон өргөнөөр зураглана. Авто замын зурвас газрын өргөн олон улс, улсын чанартай замд 100 метр, орон нутгийн чанартай авто замд 60 метр байна. Орон нутгийн чанартай авто замд төв, суурин газар болон үл хөдлөх эд хөрөнгөнд хүрэх замыг хамруулна. Тухайн авто замын байгууламжийн болон газар нутгийн онцлогоос шалтгаалан олон улс, улсын чанартай замын хяналт тавих зурвас газрын өргөнийг, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутаг, аж ахуйн дотоодын авто замын хяналт тавих зурвасын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоодог тул авто замын зурвас газрын өргөн тооцож авахдаа үүнийг харгалзан үзнэ. Зам, шугам сүлжээний газрын кадастрын зураглал үйлдэхдээ Хүснэгт6-д заасан дүрмийн дагуу үйлдэнэ.

Хүснэгт 6

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2

/ашиглалтын зориулалт/

Код /Lcode3/

Зураглал үйлдэх арга зүй

Төмөр замын газар

төмөр зам бүхий далан

3101

Хамгаалалтын төмөр торон хашаа болон өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн зааг нь хилийн шугам гэж үзэн дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

хамгаалалтын зурвас

3102

галт тэрэгний өртөө, зөрлөгийн барилга байгууламж

3103

Авто замын газар

хот суурин доторх явган хүний ба дугуйн зам

3201

Хот дотор бол зам, талбайн хашлагын гадна ирмэг, хээрийн замд ус зайлуулах сувгийн гадна ирмэг, ердийн шороон зам бол газар дээр байгаа өргөнөөр нь барилга, байгууламж бол  байгаа байрлалаар нь  нэгж талбарын хил зааг гэж үзэн дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

авто тээврийн хэрэгслийн зогсоолын талбай

3202

хатуу хучилттай зам

3203

сайжруулсан шороон зам

3204

ердийн шороон зам

3205

сургалт, дадлагын талбай

3206

авто замын барилга, байгууламж

3207

Агаарын тээврийн газар

нисэх, буух зурвас

3301

Эрх зүйн харилцаа үүссэн талбайгаар нь  тэмдэгжүүлж зураглах ба хэрэв газар дээрээ хашаа барьж тэмдэгжүүлсэн бол түүнийг нэгж талбарын хилийн шугам гэж үзэн дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

хамгаалалтын зурвас

3302

агаарын тээврийн барилга, байгууламж, төхөөрөмжийн талбай

3303

Шугам, сүлжээний газар

холбоо, мэдээлэл дамжуулах хүлээн авах станц, шугам

3401

Эрх зүйн харилцаагаар олгосон талбайн хэмжээгээр болон газар дээр байгаа өргөн буюу талбайн  нь нэгж талбарын хилийн шугам болох ба дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ. Шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг кадастрын зурагт үзүүлэх ба энэ зурваст хууль эрх зүйн актаар ямар нэг үйл ажиллагаа явуулах хориглоно.

эрчим хүч, дамжуулах шугам, станц

3402

газар дээрх дулаан дамжуулах хоолой

3403

газар дээрх нефть, хий дамжуулах хоолой

3404

үйлдвэрийн болон аж ахуйн зориулалтын усан сан

3405

ус түгээх,  шахах, өргөх байгууламж, хоолой

3406

үерээс хамгаалах суваг далан

3407

цэвэр ус дамжуулах хоолой

3408

цэвэрлэх байгууламж

3409

Усан тээврийн газар

барилга, байгууламж

3501

бусад

3502

 

11.39. Төмөр зам, шороон далан түүний хамгаалалтын болон аюулгүй бүсийг зохих хууль тогтоомжинд заасан хэмжээгээр зурагт оруулна. Улаанбаатар төмөр зам компаний эзэмшил төмөр замын хамгаалалтын бүс нь өртөө хоорондын замд 120 метр, өртөөний хязгаарт 300 метрийн өргөнтэй байна. Төмөр замын аюулгүйн бүс нь төмөр замын гол шугамаас хоёр тийш  500 метрийн өргөнтэй байна. Улаанбаатар төмөр зам компаний эзэмшилийн бус төмөр замын хамгаалалтын бүс нь өртөө хоорондын замд 100 метр, элсний нүүдэлтэй газарт хамгаалалтын зурвас газрын өргөнийг замын хоёр талд дараах 500 м-ээс багагүй өргөнтэй байна.

11.40. Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтоодог тул үүнийг харгалзан үзсэн байвал зохино.

11.41. Цахилгаан дамжуулах газрын хилийн шугамын кадастрын зураглал үйлдэхдээ түүний байрлалыг геодезийн хэмжилтийн аргаар кадастрын зургийн нарийвчлал хангахаар хэмжиж түүнээс тооцсон   хамгаалалтын болон аюулгүй бүсийн өргөнөөр зураглана. Цахилгаан дамжуулах шугам, түүний барилга, байгууламжийн газар хэрэглэгчид хүрэх зориулалт бүхий газар дээрх болон доорх цахилгаан түгээх шугам сүлжээ түүний барилга байгууламжийн доорх, харгалзах дээд хэсэг газар болон хамгаалалтын бүсийн хил заагийн газрыг хамааруулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулдаг тул  үүнийг харгалзан үзсэн байвал зохино.

 

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээ

Хүснэгт 7

Шугам сүлжээ тоног төхөөрөмж

Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд

Ой мод, цэцэрлэг дундуур өнгөрөх нөхцөлд

0

1

2

3

1

Цахилгаан дамжуулах шугам:

 

 

а/ 10 хүртэл кв

10 м

15 м

б/ 35 кв

15 м

15 м

в/ 110 кв

20 м

15 м

г/ 220 кв

25 м

15 м

 

11.42. Хот тосгон бусад суурин газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн орчимд хамгаалалтын бүсийг 200 метр, эрүүл ахуйн бүсийг 50 метр өргөнтэй байна. Гол, үерээс хамгаалах сувгийн газарт голын эх ундрага, түүний урсацын гольдрол, үерээс хамгаалах зориулалтаар барьж байгуулсан далан суваг болон  хамгаалалтын бүсийн хил заагийг хамааруулна.

11.43. Холбоо, мэдээллийн шугам, түүний барилга байгууламжийн газарт “мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/ тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг байгуулсан, хамгаалалтын зурвасын хилийн зааг”-ийг хамааруулна. Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэх ба хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна.

  • агаарын баганат шугамаас тал бүртээ 10 метр;
  • кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;
  • радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станцаас тал бүртээ 300 метр голчтой;

Харилцаа холбооны сүлжээ байрлаж байгаа хамгаалалтын зурвас газартай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн баталгаажуулдаг тул  үүнийг харгалзан үзсэн байвал зохино.

11.44. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтоодог тул түүнийг харгалзан үзэж кадастрын зураг үйлдэнэ.

11.45. Ойн сан бүхий газрын хилийн шугам нь ой тархсан талбайн зааг байх ба түүний кадастрын зураглал үйлдэхдээ хиймэл дагуулын зураг ашиглан ой тархсан газрыг зурах ба түүнээс ойн хамгаалалтын зурвасын татна. Ойн сан бүхий газартой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаардаг тул ойн мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зураглавал зохионо. Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү налуу газрын ой хамаарна. Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторх ой хамаарна. Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

11.46. Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно.

Үүнд:

  • нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар;
  • нийслэлээс бусад хотын З0 хүртэл километрийн доторх ногоон бүсэд хамаарах ойн заагийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

11.47. Ойн сан бүхий газрын кадастрын зураглал үйлдэхдээ Хүснэгт.8-д заасан дүрмийн дагуу үйлдэнэ.

Хүснэгт 8

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2

/ашиглалтын зориулалт/

Код /Lcode3/

Зураглал үйлдэх арга зүй

Ой модоор бүрхэгдсэн газар

ой модоор бүрхэгдсэн

4101

Ой тархан ургасан талбайг ойн  сан бүхий газрын хил гэж үзэн дүрмийн11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ. Ойн сангийн кадастрын зураглал үйлдэхдээ энэхүү аргчлалын  холбогдох заалтын дагуу хамгаалалтын зурвасыг  татаж  зураглана.

заган ойгоор бүрхэгдсэн

4102

таримал ой

4103

мод үржүүлгийн газар

4104

Ой модоор бүрхэгдээгүй газар

модыг нь огтолсон талбай

4105

ойн цоорхой

4106

түймэрт өртсөн ой

4107

ой тэлэн ургах нөөц газар

4108

 

11.48. Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар хамаарна. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог ба усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.Усны сан бүхий газрын хилийн шугамаас хамгаалалтын зурвасын өргөний хэмжээтэй хамгаалалтын зурвасыг тогтооно. Усан бүхий газрын кадастрын зурагт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн заагийг хамтад нь үзүүлнэ.

11.49. Усны сан  бүхийгазрын кадастрын зураглал үйлдэхдээ Хүснэгт 9-д заасан дүрмийн дагуу үйлдэнэ.

Хүснэгт 9

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2

/ашиглалтын зориулалт/

Код /Lcode3/

Зураглал үйлдэх арга зүй

Мөрөн, гол, горхи

 

5101

Усан сан газрын эрэг буюу усны түвшин хамгийн их байх үеийн хилийг  усны сан бүхий газрын хил гэж үзэн дүрмийн11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэнэ.

Булаг, шанд

 

5102

Нуур, цөөрөм, тойром

 

5103

Мөнх цас, мөсөн гол

 

5104

 

11.50. Улсын хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй  байдлыг хангах зориулалтаар олгосон газар, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар, чөлөөт бүсийн газар, хилийн боомтын бүсийн газрын кадастрын зургийг үйлдэхдээ Улсын их хурлын тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухай газрын кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулна.

11.51. Улсын хилийн зурвас газрын кадастрын зураглал нь хоёр улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрээр тогтоож Улсын их хурлаар баталгаажсан хилийн багануудын солбицолоор хилийн шугамыг тогтоож түүнээс “Монгол улсын  хилийн тухай” хуульд заасан хэмжээ болох 15 км зайтайгаар хилийн хамгаалалтын бүсийн заагаар кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулна.

11.52. Улсын тусгай хэрэгцээний шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар, цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын кадастрын зургийг үйлдэхдээ Засгийн газрын тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулна.

11.53. Улсын батлан хамгаалах болон аюулгүй  байдлыг хангах зориулалтаар олгосон газар, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, чөлөөт бүсийн газар, хилийн боомтын бүсийн газар, улсын тусгай хэрэгцээний шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн газар, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар, цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрынгазрын кадастрын зургийг үйлдэхдээ нэгж талбарын кадастрын зураг үйлдэх аргачлалын дагуу үйлдэнэ.

11.54. Тусгай хэрэгцээбүхийгазрын кадастрын зураглал үйлдэхдээ Хүснэгт 10-д заасан дүрмийн  дагуу үйлдэнэ.

Хүснэгт 10

Ангиллын түвшин 1

Ангиллын түвшин 2

/ашиглалтын зориулалт/

Код /Lcode3/

Зураглал үйлдэх арга зүй

Улсын тусгай хамгаалалттай газар

Дархан цаазат газар

6101

Их хурлын  тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулна.

Байгалийн цогцолборт газар

6102

Байгалийн нөөцийн газар

6103

Дурсгалт газар

6104

Улсын хилийн зурвас газар

 

6201

Монгол улсын Засгийн хоорондын хэлэлцээрээр тогтоож Улсын их хурлаар батлгаажсан багануудын солбицолоор хилийн шугамыг тогтооно. Хилийн хамгааллтын зурваст  газар олгосон болтүүнийг дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэж мэдээллийн санд оруулна.

Улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар

 

6301

Улсын их хурлын тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг үйлдэн бүртгэлхөтлөж мэдээллийн санд оруулна.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар

 

6401

Шинжлэх ухаан, технологийн сорилт туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай

 

6501

Монгол Улсын Засгийн тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зураглал үйлдэх ба ашиглалтын зориулалтаар нь ангилж бүртгэл хөтлөж мэдээллийн санд оруулна.

Аймаг дундын отрын бэлчээр

 

6601

Улсын их хурлын тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг  үйлдэн бүртгэл хөтлөж мэдээллийн санд оруулна.

Улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай

 

6701

Эрх зүйн харилцаа үүvсэн талбайг  дүрмийн 11.2-ийн дагуу нэгж талбарын кадастрын зураглал үйлдэн бүртгэл хөтлөж мэдээллийн санд оруулна.

Бүтээгдхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай

 

6801

Монгол улсын Засгийн тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зураглал үйлдэх ба ашиглалтын зориулалтаар нь ангилж бүртгэл хөтлөж мэдээллийн санд оруулна.

Чөлөөт бүсийн газар

 

6901

Улсын их хурлын тогтоолоор баталсан  хилийн цэсийн солбицолоор тухайн газрын кадастрын зургийг үйлдэн бүртгэл хөтлөж мэдээллийн санд оруулна.

Цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар

 

7001

 

12. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛ.

12.1. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэг, объектыг хэмжсэний дараа тусгай програм болох инженерийн зургийн програм хангамж дээр хэмжилтийн өгөгдлийг оруулж тоон зургийг гаргаж авахдаа дараах үйл ажиллагаа хийгдэнэ.

Үүнд:

  • Оруулсан өгөгдөхүүнээ 3D шугаман төрлөөр зурах ба зурахдаа зүүн доод булангаас эхлүүлэн цагийн зүүний дагуу зурна.
  • Цагийн зүүний дагуу тойруулан зурж битүү полигон болгоно.
  • Тойруулан битүү полигон болгож зурсан 3D зургаа тусгай /tool/ ашиглан стандартын дагуу Хавсралт.2-т үзүүлсний дагуу хэвлэн гаргаж авна.
  • Гаргаж авсан тоон зураг нь A4 хэмжээтэй байх ба тус зурагт энэхүү аргачлалын 5-д заасан агуулга, зургийг хэвлэсэн масштаб зэргийг үзүүлсэн байна.
    1. Кадастрын зураглалын ажлыг геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдээс улсын нэгдсэн мэдээллийн санд хүлээлгэн өгөх ба мэдээллийн сангийн зохих шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

 

  1. Инженерийн зургийн програм дээр тоон зургийн дүрслэлүүдээр Layer-үүд үүсгэн зурахдаа дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

  • Элементүүд нь Circle ба 3D Polyline байна.
  • Line ба полигонууд нь давхцаж огтолцохгүй байх.
  • Полигон нь заавал битүүрсэн байх.
  • Нэгж талбарыг үүсгэх полигоныг зурахдаа зүүн гар талын доод өнцгийн цэгээс эхлэн зурах хэрэгтэй.
  • Нэгж талбар бүрийн хил хязгаарын эргэлтийн цэгийг дугаарлахдаа зүүн доод талын эргэлтийн цэгээс эхлэн цагийн зүүний эргэлтийн дагуу 1 ... N хүртэл дэс тоогоор дугаарлана.

 

  1. Нэг нэгж талбарт дугаарлагдсан эргэлтийн цэг нь зэргэлдээ нэгж талбарт өөрөөр дугаарлагдана. Өөрөөр хэлбэл нэгж талбар бүр нь өөрийн гэсэн хил хязгаарын эргэлтийн дугаартай байна.

 

  1. Эдлэн газрын кадастрын зураг дээр хил хязгаарын эргэлтийн цэгийн дугаарлалтыг тодорхой ойлгогдох байдлаар үзүүлэх ба эргэлтийн цэгийг нь газарт тусгайлан бэлтгэсэн төв цэгээр тэмдэглэсэн бол “·“, эргэлтийн цэгийг нь тэмдэглээгүй бол “°” гэсэн тэмдгээр дүрслэн үзүүлнэ.

 

  1. Кадастрын зургийн боловсруулалтын ажилд газар зүйн боловсруулалтын програм хангамжуудыг ашиглана.

 

13. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ

13.1. Кадастрын зураглалын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын үе шат дамжлага бүрд дотоодын хяналт шалгалтыг хийх ба  эцсийн бүтээгдэхүүн болсон үед захиалагчид актаар хүлээлгэн өгнө.

13.2. Кадастрын зураглалын ажлын боловсруулалтыг хийх явцад болон дууссаны эцэст гүйцэтгэгчийн зүгээс дараах зүйлүүдийг шалгасан байвал зохино.

Үүнд:

              13.2.1. Зураглалын хэмжилтийн үр дүн буюу хилийн шугамын эргэлтийн цэгийн байрлал, өндөр буюу Z тэнхлэгийн солбицол зөв эсэх;

              13.2.2. тоон зураг дээр полигон зурахдаа шулуунуудыг давхардуулан зурсан эсэх;

              13.2.3. кадастрын зураглалын агуулгыг бүрэн үзүүлсэн эсэх;

 13.2.4. кадастрын зураглалын солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд нарийвчлал хангаж байгаа эсэх;

13.2.5. газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв эсэх;

  1. кадастрын зураглал ба газрын эрхийн бүртгэлийн үнэн зөвийг шалгахдаа заавал газар дээр нь хэмжилт хийх болон тулгалт хийх  замаар шалгасан байвал зохино;
  2. кадастрын зураглалын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага нь  захиалагч байгууллагад  кадастрын зургийг хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгч, газрын кадастрын улсын мэдээллийн нэгдсэн санд оруулах ба нийслэл, дүүрэг, сумын Газрын алба нь батлагдсан загварын дагуу нэгж талбарын зургийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид  хэвлэн баталгаажуулж өгнө.

 

14. КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ ХИЙСНИЙ ДАРАА

ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ МАТЕРИАЛЫН НЭР

14.1 Кадастрын зураглалын ажил гүйцэтгэж дууссаны эцэст доор дурьдсан материалуудыг хүлээлгэж өгнө. /Хүснэгт 11/

Хүснэгт 11

д/д

Актаар хүлээлгэж өгөх материалын нэр

Хувь

1

Эдлэн газрын хилийн шугамийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт

2

2

Кадастрын зураг /Хэвлэмэл байдлаар/

2

 


 

Хавсралт 1

 

НЭГЖ ТАЛБАРЫН ХИЛ, ЗААГИЙН

ГАЗАРТ  БЭХЭЛСЭН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ

ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТУХАЙ АКТ

 

  1. Иргэний овог нэр / хуулийн этгээдийн нэр
  2. Регистрийн дугаар:
  3.  Байнга оршин суугаа хаяг:
  4. Утасны дугаар:
  5. Газрынбайршлынхаяг:
  6. Эрхийн хэлбэр: (Холбогдох дугаарыг дугуйлна уу) 

1.Өмчлөх    2. Эзэмших 3. Ашиглах

  1. Газар эзэмших (ашиглах) хугацаа (жил):  ...............  
  2. Эргэлтийн цэгийн тоо:
  3. Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн огноо:
  4. Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн байгууллагын нэр:
  5. Эргэлтийн цэгийн солбицол тодорхойлоход ашигласан багажны нэр: .............................................................................................................................
  6. Үндэслэл болгон авсан цэгийн солбилцол:

дд/д

Солбицол

Х

У

1

 

 

2

 

 

 

 

Солбицол тодорхойлсон арга:

Анхааруулга:

Газрыг өмчлөгч (эзэмшигч, ашиглагч) нь өөрийн зөвшөөрөл авсан газрын баталгаажсан хил хязгаар буюу газарт тэмдэглэсэн эргэлтийн цэгүүдийг хамгаалах асуудлыг хариуцах ба түүнийг устгаж үгүй хийх, зөөж байршлыг өөрчилсөн тохиолдолд  тэдгээрийг дахин сэргээн босгохтой холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.

 

Хүлээлгэн өгсөн:                                                                  Хүлээн авсан:

Эргэлтийн цэгийг газарт бэхэлж,                              Газар эзэмшигч

Солбицол тодорхойлсон                                          (өмчлөгч, ашиглагч)

................ ХХК-ны инженер ................                                .............................................

....................................................                            ................................................

  /албан тушаал, гарын үсэг, нэр/                             /албан тушаал, гарын үсэг, нэр/                                              

 

 

 

 

 

 

 

Хавсралт 3

 

НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Кадастрын зураглал - геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагаа;

Эдлэн газар - Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газар;

Нэгж талбар (парсель) - хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсэг;

Эргэлтийн цэг - нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэг;

Авто зам - авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж сайжруулсан болон замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газар;

Зорчих хэсэг - авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэг;

Замын хөвөө - зорчих хэсгийн хоёр хажуугийн зурвас газар;

Авто замын зурвас газар - авто зам, замын байгууламж байрлаж байгаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий газар;

Хяналт тавих зурвас газар - авто замын зурвас газар болон жолооч нарын үзэгдэх орчин, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх газар;

Олон улсын чанартай авто зам - Монгол Улсын олон улсын гэрээгээр улс хооронд авто тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто зам;

Улсын чанартай авто зам - нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто зам;

Орон нутгийн чанартай авто зам - нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто зам;

Аэродром - агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу;

Аэродром орчмын аюулгүйн бүс - аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай;

Ой - мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчин;

Ойн сан - энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчин;

Төмөр замын зурвас газар - төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газар;

Төмөр замын аюултай бүс - галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газар;

Төмөр замын аюулгүйн бүс - төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газар;

Усны сан бүхий газар - нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар;

Гол, мөрний урсац бүрэлдэх эх - гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эх;

Усны эх үүсвэр - ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эх;

Онцгой болон энгийн хамгаалалтын бүс - усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар;

Эрүүл ахуйн бүс - ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар;

Гол мөрний татам - голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсд;

Шугам - мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг болон бусад зүйлсийн цогцолбор;

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалгын газарт хүүхдийн тоглоомын талбай, парк хамаарна.

Биеийн тамирын зориулалтын газарт биеийн тамирын хичээл явуулах, нийтийг хамарсан спортын уралдаан тэмцээн явуулахад зориулан тусгайлан засаж тохижуулсан талбайг хамаарна.

Цэцэрлэгийн зориулалтын газарт тусгайлан хайс, хашаагаар хашиж мод, бут, зүлэг тарьж тохижуулсан талбай хамаарна.

Оршуулгын газарт оршуулганд зориулж тусгайлан орон нутгийн Засаг даргын захирамжаар олгогдсон хил зааг бүхий газар хамаарна

Хог хаягдлын цэгийн зориулалтын газарт хог хаягдал хаях зориулалтаар орон нутгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн хил зааг бүхий газар хамаарах бөгөөд бодит байдал дээр бусдаас ялгарч буйгаар тооцно.

Цэвэршүүлэх талбайн газарт хот, суурины ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэхэд зориулж орон нутгийн Засаг даргын захирамжаар тусгайлан олгогдсон хил зааг бүхий газар хамаарна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 4.

 

НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ

 

  1. Газрын тухай хууль
  2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
  3. Авто замын тухай хууль
  4. Иргэний нисэхийн тухай хууль
  5. Ойн тухай  хууль
  6. Төмөр замын тээврийн тухай хууль
  7. Усны тухай хууль
  8. Харилцаа холбооны тухай хууль
  9. Эрчим хүчний тухай хууль
  10. Геодези, зураг зүйн тухай хууль;
  11. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
  12. Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол
  13. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”;
  14. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009   оны 224 дүгээр тушаалаар баталсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам
  15. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 16 дугаар тушаалаар баталсан  “Нэгж талбар дугаарлах журам
  16. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам
  17. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 онд батлагдсан “Геоидын өндрийн загвар”, “масштабын итгэлцүүр”;
  18. "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-06/ дүрэм
  19. "Хиймэл дагуул (gps/глонасс)-ын технологиор монгол улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм" БНбД 14-101-08
  20. "1:500, 1: 000, 1:2 000, 1:5 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" /БД 11-106-08/ дүрэм
  21. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн а/112 тоот тушаалаар батлагдсан 2005 оны 1 дүгээр 1-ний өдрийн эрин бүхий ITRF2008 солбицлыг бүх төрлийн байр зүйн болон кадастрын хэмжил, зураглалд ашиглах тухай тушаал
  22. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2013 оны 93 дугаар тушаалаар баталсан “Нэгж талбарын хилийн эргэлтийн цэг, тэмдэгтийн загвар”
  1. Төмөр замын зурвас газарт тавих шаардлага MNS 6060 : 2010
  2. Байгаль орчин, Дэд бүтцийн хөгжил, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 1995 оны тушаал ”Хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм” 

 

 

 

 

 

ГАРЧИГ

 

 

 

ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ ......................................................................................................3                            

 

НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ ..................................................................3

 

НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ ............................................................................. 3

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ...........................................................................................................3

 

КАДАСТРЫН ЗУРГИЙН АГУУЛГА ...............................................................................3

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН НАРИЙВЧЛАЛ ..............................................................4

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ҮЕ ШАТ .........................................................................4

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ ....................................................4

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН БАЙРЛАЛ, ӨНДРИЙН ҮНДЭСЛЭЛИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ..................................................................................................................5

НЭГЖ ТАЛБАРЫН ХИЛИЙН ШУГАМЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ГАЗАРТ БЭХЛЭЖ ТЭМДЭГЛЭХ ............................................................................................................... 6

НЭГЖ ТАЛБАРЫН КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ ҮЙЛДЭХ ............................................ 6

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛ ....................................22

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ...................................23

 

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ ХИЙСНИЙ ДАРАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ МАТЕРИАЛЫН НЭР ...................................................................................................23

НЭГЖ ТАЛБАРЫН ХИЛ, ЗААГИЙН ГАЗАРТ БЭХЭЛСЭН ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТУХАЙ АКТ /Хавсралт 1/ ........................................................24

КАДАСТРЫН ЗУРГИЙН ЗАГВАР /Хавсралт 2/......................................................... 25

НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ /Хавсралт 3/.................................................. 26

НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ /Хавсралт 4/ ............................. 28