A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2001 оны 51 дүгээр

тогтоолын  хавсралт

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН

ХӨТӨЛБӨР

 

1.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид “Хөтөлбөр” гэх/-т Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг бүх иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, улсын хил хамгаалалт, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг хамарсан Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг  Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2000 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2000 оны 131 дүгээр тогтоол, Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл” бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан “Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар” төслийн тайланг тус тус боловсруулав.

 

1.3.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
  • Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
  • Монгол Улсын Шүүхийн тухай хууль;
  • Бусад хууль тогтоомж.

 

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүйг хэрэглэв.

 

1.5.Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын

       үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

 

Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөлтийн болон бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.

Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын хуулийн зөвлөхийн үүрэг,  хариуцлагыг хүлээнэ.

 

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын

      хэрэгцээний эх  үүсвэр

Хууль зүй, дотоод хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарагдана:

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,

ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР

 

                                                       
   
    Rounded Rectangle: Иргэд     Rounded Rectangle: Яам
 
 
    Rounded Rectangle: Засгийн газрын  тохируулагч, хэрэгжїїлэгч агентлаг  
     
 
     
 
 
  Rounded Rectangle: Нутгийн єєрєє удир-дах болон захиргаа-ны байгууллага
   
 
 
   
      Rounded Rectangle: Шашны
байгууллага
   
 
    Rounded Rectangle: Хэвлэл, мэдээллийн байгууллага
 
 
      Rounded Rectangle: Олон улсын байгууллага болон гадаад орон
 
    Rounded Rectangle: Ашгийн тєлєє хуулийн этгээд
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хууль зүй,  дотоод хэргийн сайд, Засгийн газрын Танхим болно.

Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч  буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2.Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн  сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг  үзүүлэхэд оршино.

 

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хууль зүй, дотоод хэргийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  1. Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд яамны болон харьяа тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааг чиглүүлэх, эрх зүйн зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах замаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газар /Танхим/-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сайн засаглал тогтооход дэмжлэг үзүүлэх;
  2. Яамны хэмжээнд удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, иргэн байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;
  3. Хууль зүй, дотоод хэргийн яамны өөрчлөлт, хөгжлийн стратегитэй уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх, өртөг, зардлыг бууруулахад  чиглэсэн нийтлэг үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
  4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагаас үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх.

 

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

 
  Rounded Rectangle: Хууль зїй, дотоод хэргийн яамны эрхэм зорилго

Монгол Улсын  иргэн хїмїїнлэг, иргэний ардчилсан нийгэмд Їндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чєлєєгєє баталгаатай эдлэх, їїргээ биелїїлэх эрх зїйн таатай орчин бїрдїїлэх

 

 

 

 

 

 

 


2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Хууль зүй, дотоод хэргийн яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  1. Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
  2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
  3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  4. Эрх зүйн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх.

 

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

 

1.0.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх;

1.2. Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;

1.3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангах;

 

2.0.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох;

2.2. Сайдаас шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад дэмжлэг

       үзүүлэх;

2.3. Яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх,

       тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох;

                    2.4. Эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

 

3.0.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

3.1. Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг уялдуулах;

3.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион

       байгуулах, хяналт тавих;

3.3. Агентлагийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих;

3.4. Шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, орон нутгийн хууль зүйн албадын

       харилцан ажиллагааг хангах;

3.5. Хуулинд  тусгайлан заасан улсын нэгдсэн бүртгэлийг эрхлэх.

 

4.0.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

4.1. Эрх зүйн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/

      хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх арга зүйг боловсруулах;

4.2. Хууль болон Засгийн газрын нийгмийн дэг журам хангах чиглэлээр

       баталсан хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/    

       хийх, үнэлгээ өгөх;

4.3. Эрх зүйн үйлчилгээний үр нөлөөнд хяналт-шинжилгээ

        /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх;

4.4. Эрх зүйн албан ба албан бус сургалтын бодлого боловсруулах,

       хэрэгжилтийг  хянах, эрх зүйн  сурталчилгааг зохион  байгуулан үр

       нөлөөг дээшлүүлэх.

 

2.6.Үйл  ажиллагааны зорилт

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.

 

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Rounded Rectangle: 2.0.Тєрийн 
   захиргааны
   удирдлагын 
  манлайллыг 
  хангах
--

 

             
   
 
   
   
 
 
   
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

4.3. Эрх зїйн їйлчилгээний їр нє-лєєнд хяналт шинжилгээ /монито-ринг/  хийх, їнэлгээ єгєх;

 

 б

 

 

     
 
 
 

 

 

 

 

 


3.Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг

 

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

 

  1. Засгийн газрын үйл  ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,  зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
  2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал, ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх/;
  3. Үзэгдэхүйц  үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /тухайн яамны нэр, бүтцээс үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
  4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас доод нэгжээ хүртэл аль болох цөөн (3-аас илүүгүй) шат дамжлагатай байх/;
  5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
  6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь Сайд, Засгийн газар /Танхим/, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг байх/;
  7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.

 

3.2. Үйл  ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дор дурдсан загварыг санал болгож байна:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР

 

 

                   
   

Эрх зїйн шинэтгэл, хууль зїйн бодлогын стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах нэгж

 
   
 
     
 
 
 
   

Мэдээлэл, хяналт-шинжилгээ,

їнэлгээний нэгж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


          3.3 Зохион байгуулалтын бүтэц

 

          Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа /бизнес/ -ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:

 

  1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн

 төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын

бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ  нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн  сайдын эрхлэх асуудлын хүрээний эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улс дахь хууль зүйн бодлогын стратегийг төлөвлөх, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар  хангахад мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /Танхим/ байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна.

 

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам байна.

 

2.Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион

байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах  үндсэн  үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх  үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.

 

Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, аэD ____________€________џ__Ђ_______€____Ђѓџ__€__ѓ__‡____ѓ_______€______џ__Њ_____‡___ѓџ__Ђ____ѓ____‰__Ђ__‡__„__€џ__ѓ________‡_________________Ђабѓџ__‰_______€___________‡__„џ______€__џ__Њ______‡___ѓџ__‰__€____‡_______€_____€џ_edэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн бүтцэд яамны аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаа хамаарна.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

 

Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүү, эдийн засгийн яам, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний болон гадаад орон, олон улсын байгууллага байна.

 

 

 

3.Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын

   бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, төсвийн тэнцвэрт байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ.

 

Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /Танхим/, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж , төрийн бус болон шашны байгууллага, ард иргэд, бусад хэрэглэгч байна.

 

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам байна.

 

4.Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын

   бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, эрх зүйн  албан ба албан бус сургалтыг бодлогын удирдлагаар хангах, эрх зүйн сурталчилгааны ажлыг зохион байгуулах, эрх зүйн үйлчилгээ, мэдээллийн ажлын үр нөлөөнд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

 

Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ хийж,  яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны  байгууллага байна.

 

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.

 

 

 

-----оОо----