A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ УЯЛДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2001 оны 101-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2001 оны 101-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ УЯЛДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3,6 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Норовлин сумын зарим нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, иргэний хамгаалалтын албад, холбогдох аж ахуйн нэгжүүдийг 2001 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Норовлин, Дадал, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн онцгой дэглэм, бусад сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосугай.

Үүнтэй холбогдуулан төрийн захиргааны бүх шатны байгууллага, иргэний хамгаалалтын штаб, мэргэжлийн ангиуд, холбогдох аж ахуйн нэгжүүдийг зохих журам, удирдамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, тэдгээрийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарт даалгасугай.

2. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, Д.Одбаяр, Т.Дашсүрэн нарт даалгах нь:

3. Халдварын голомт, түүний орчны бүс нутагт хийгдэж байгаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг баталгаатай болгох нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, зохих техник хэрэгслээр тоноглосон ариутгалын цэгийн тоог олшруулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

4. Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт харуул, хамгаалалтын хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэд, ийм зөрчил гаргахад нөлөөлсөн, зөвшөөрөл олгосон, мөн хариуцлага алдсан албан тушаалтныг илрүүлэн зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, цаашид энэ дутагдал давтан гарахаас сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасугай.

5. Орон нутагт ажиллаж байгаа хээрийн штабын ажилтан, мэргэжилтний хариуцлага, ажлын шаардлагыг дээшлүүлэх, дутагдал, зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцохыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга Т.Дашсүрэн, Д.Одбаяр, Ч.Эрдэнэбаатар нарт үүрэг болгосугай.

6. Малын гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хугацаа, түүнчлэн хурал цуглаан, уулзалт, үзвэр, үйлчилгээ зэрэг нийтийг хамарсан бусад арга хэмжээг хорио цээрийн дэглэмтэй уялдуулан, Улсын байнгын онцгой комисстой зөвшилцөн зохицуулж байхыг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга Т.Дашсүрэн, Д.Одбаяр, Ч.Эрдэнэбаатар нарт зөвшөөрсүгэй.

7. Нийслэл болон бусад газарт суралцдаг бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт амарч буй оюутан, суралцагчдыг хорио цээрийн тухайн бүсээс гаргахгүй байлгахаар зохицуулах, тэдний тасарсан хичээлийг нөхүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

8. Нийслэлд орж байгаа бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, зорчигчдод тавих хяналтыг чангатгах, нийслэлээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авто тээврийн хэрэгслээр гаргахыг таслан зогсоох бүх талын арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод даалгасугай.

9. Нийт мал сүрэгтээ 2001 оны 3 дугаар сарын 15-ны дотор малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үзлэг явуулж дүнгээ Засгийн газарт ирүүлэх, шинж тэмдэг илэрсэн тухайд мэдээллийг зохих байгууллагад шуурхай хүргэхийг Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс бусад бүх аймгийн Засаг дарга нар болон нийслэлийн Засаг даргад үүрэг болгосугай.

10. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг зөвхөн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр төмөр замын тээврээр тээвэрлэн улсын хил нэвтрүүлэн гаргаж байх журам тогтоон хэрэгжүүлэхийг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р.Рааш, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэв болон мал эмнэлэг, ариун цэврийн хяналтын байгууллагын эрх баригчдад даалгасугай.

11. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг аймаг дамжуулан тээвэрлэж хил нэвтрүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч, хяналтыг чангатгахыг Төв, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг дарга нар болон Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэв нарт үүрэг болгосугай.