- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны
44 дүгээр тогтоолын хавсралт
ХУУЛЬ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН
ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
1.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.01/;
2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 5 гишүүн, 2011.05.25/;
3.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат нарын 15 гишүүн, 2011.06.09/;
4.Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 14 гишүүн, 2011.06.15/;
5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 8 гишүүн, 2011.06.15/;
6.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 9 гишүүн, 2011.06.15/;
7.Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 6 гишүүн, 2011.07.06/;
8.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын 5 гишүүн, 2011.09.30/;
9.Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн, 2011.10.28/;
10.“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 4 гишүүн, 2011.11.24/;
11.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн урамшууллын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн, 2011.11.30/;
12.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нарын 32 гишүүн, 2011.12.13/;
13.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нарын 31 гишүүн, 2011.12.13/
14.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, 2012.01.09/;
15.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 5 гишүүн, 2012.04.12/;
16.“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн, 2012.05.02/;
17.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын 12 гишүүн, 2012.05.28/;
18.Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын 5 гишүүн, 2012.07.20/;
19.Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын 5 гишүүн, 2012.07.20/;
20.“Монгол Улсын Их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн, 2012.10.08/;
21.Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн, 2012.10.19/;
22.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, 2012.10.19/
23.Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 5 гишүүн, 2012.11.01/;
24.“Засгийн газарт үүрэг өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 20 гишүүн, 2012.12.20/;
25.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, 2012.12.25/;
26.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар, 2013.01.07/;
27.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 7 гишүүн, 2013.01.09/;
28.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн, 2013.01.10/;
29.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын 10 гишүүн, 2013.01.15/;
30.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 7 гишүүн, 2013.01.17/;
31.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, 2013.01.24/;
32.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, 2013.01.28/;
33.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 8 гишүүн, 2013.03.07/;
34.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /Засгийн газар, 2013.03.28/;
35.“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай, “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 4 гишүүн, 2013.04.01/;
36.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 4 гишүүн, 2013.04.05/;
37.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн, 2013.04.10/;
38.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 4 гишүүн, 2013.04.17/;
39.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, 2013.06.03/;
40.“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 9 гишүүн, 2013.06.28/;
41.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 3 гишүүн, 2013.07.08/;
42.Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, 2013.08.21/;
43.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, 2013.09.16/;
44.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, 2013.10.01/;
45.Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 21 гишүүн, 2013.10.10/;
46.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, 2013.11.29/;
47.“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, 2013.12.01/;
48.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нарын 5 гишүүн, 2014.01.17/;
49.Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл, “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.01.22/;
50.Худалдааны тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн, 2014.03.25/;
51.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /Засгийн газар, 2014.04.29/;
52.Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад 83 хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн, 2014.05.28/;
53.Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн, 2014.05.30/;
54.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 16 гишүүн, 2014.05.30/;
55.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 16 гишүүн, 2014.05.30/;
56.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нарын 7 гишүүн, 2014.06.13/;
57.Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар, 2014.07.01/
58.Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.07.08/;
59.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад 2 хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 7 гишүүн, 2014.07.07/;
60.“Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нарын 6 гишүүн, 2014.10.06/;
61.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 8 гишүүн, 2014.10.13/;
62.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, 2014.11.04/;
63.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн, 2014.11.25/;
64.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн, 2014.12.11/;
65.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.13/;
66.Хивэгний экспортыг зохицуулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, 2015.02.17/;
67.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 4 гишүүн, 2015.02.27/;
68.“Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 26 гишүүн, 2015.04.09/;
69.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04/;
70.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04/;
71.Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.02/;
72.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн, 2015.07.06/;
73.“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 4 гишүүн, 2015.08.14/
74.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар 2015.08.21/;
75.“Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, 2015.09.04/;
76.“Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн, 2015.11.06/;
77.“Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн, 2015.11.06/;
78.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн, 2015.11.06/;
79.Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн, 2015.11.13/;
80.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад 15 хуулийн төсөл, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар, 2015.12.22/;
81.Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2016.01.13/;
82.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн, 2016.02.03/;
83.Газрын тос, ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл 2016.01.29/;
84.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2016.02.08/;
85.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, 2016.02.08/;
86.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, 2016.02.12/;
87.Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар, 2016.02.12/;
88.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2016.02.29/;
89.Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.03.21/;
90.Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.03.21/;
91.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.03.21/;
92.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.03.21/;
93.Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.03.21/;
94.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /Засгийн газар, 2016.04.01/;
95.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, 2016.04.28/;
96.Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, 2016.05.05/;
97.Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад 8 хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016.05.13/;
98.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, 2016.05.13/;
99.“Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2016.05.31/.
----oOo----
Текст томруулах
A
A
A