- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ КАРТЫН ЗАГВАР
Засгийн газрын 2016 оны 279 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ КАРТЫН ЗАГВАР
1.Эрүүл мэндийн даатгалын цахим карт нь даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх, эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад ашиглах баримт бичиг бөгөөд дор дурдсан загвартай байна:
1.1.цахим карт нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд дараах хэмжээтэй байна:
-өргөн: 85.60 мм ±0.30 мм
-өндөр: 53.98 мм ±0.30 мм
-зузаан: 0.76 мм ±0.08 мм
-булангийн тойрог: 3.18 ±0.30 мм
1.2.цахим карт нь цэнхэр өнгөтэй байх бөгөөд поликарбонат, эсхүл түүнтэй дүйцэхүйц материалаар хийгдсэн байна.
1.3.цахим картын санах ойн хэмжээ нь 128 килобайт (kbyte)-аас багагүй байна.
1.4.цахим картын нүүрэн талд дараах мэдээлэл байна:
-эрүүл мэндийн даатгалын байгууллагын лого;
-цахим картын нэр, лого;
-ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
-регистрийн дугаар;
-хүйс;
-3 ба түүнээс дээш насны хүний фото зураг;
-санах төхөөрөмж (чип).
1.5.цахим картын ар талд дараах мэдээлэл байна:
-олгосон байгууллагын нэр;
-цахим картын лого;
-картын хүчинтэй хугацаа (олгосон болон дуусах он, сар, өдөр);
-эрүүл мэндийн даатгалын байгууллагын хаяг, лавлах утасны дугаар;
-цахим карт ашиглах тухай санамж.
Зураг 1. Эрүүл мэндийн даатгалын цахим картын нүүрэн талын жишиг загвар
Зураг 2. Эрүүл мэндийн даатгалын цахим картын ар талын жишиг загвар
--- о0о ---
Текст томруулах
A
A
A