- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон)
Ерөнхий сайдын 2016 оны 57 дугаар захирамжийн хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчит хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, стратеги төлөвлөгөөг батлах, төрийн өмчийг хувьчлах, хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөх, татан буулгах, төрийн өмчийн улсын үзлэг, тооллого хийх, орон нутгийн өмчийн асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах талаарх стратеги болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар захирамжийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3.Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын төсвийн тухай хууль;
-Монгол Улсын төрийн албаны тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
-Компанийн тухай хууль;
-Орон сууц хувьчлах тухай хууль;
-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль;
-Шилэн дансны тухай хууль;
-Иргэний хууль;
-холбогдох бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газрын 2016 оны 7 дугаар саорын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загвар”, Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, энэ талаарх олон улсын туршлага зэрэг арга зүй, хөтөлбөр, өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлага, мэдээллийг ашиглав.
1.5.Агентлагийн үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хариуцаж, энэ талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бусад бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж, Засгийн газар, Ерөнхий сайдыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Агентлаг нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх, худалдан авах ажиллагаанд менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг нэвтрүүлж ажиллана.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өөрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэртэй байдал, харилцан уялдаа холбоог ханган ажиллаж, төрийн өмчийн бодлого, зохицуулалт, худалдан авах ажиллагаанд нээлттэй, ил тод байдлыг хангах үүрэг хүлээнэ.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч хамрагдана.
Газрын стратегийн удирдлага нь дээр дурдсан үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангах, үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, тус газрын зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын талаарх холбогдох хууль тогтоомж, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхэд оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1.төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх;
2.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх;
3.төрийн өмчит хуулийн этгээдийг үр ашигтай арга, хэлбэрийг ашиглан өөрчлөн байгуулах, хувьчлах, шинээр байгуулах, өөрчлөх, татан буулгах замаар төрийн өмчийн өгөөжийг нэмэгдүүлэх;
4.төрийн өмчийн компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох (IPO хийх), хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулж үр ашгийг нэмэгдүүлэх;
5.төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, үр ашигтай байлгахад хяналт тавих, өмчийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулах, төрийн өмчийн ашиглалт, зохицуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байдалд шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих;
6.худалдан авах ажиллагаанд олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах, сургалт зохион байгуулах;
7.нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлэх.
2.3.Эрхэм зорилго
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрхэм зорилго нь төрийн өмчийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэн ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахад оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 1: Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах;
Стратегийн зорилт 2: Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих;
Стратегийн зорилт 3: Худалдан авах ажиллагааг төлөвлөн батлагдсан төсвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах;
Стратегийн зорилт 4: Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, технологийн хөгжлийг хангах.
2.5.Үйл ажиллагааны гол зорилт:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1.төрийн болон орон нутгийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
1.2.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлах замаар үр ашгийг дээшлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан зохион байгуулах;
1.3.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрыг үр ашигтай ажиллуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэмэлт хөрөнгө оруулалт татах, зорилтот түвшин, ашиг, орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох замаар төрийн хувьцаа эзэмшигч болон улсын төсвийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;
1.4.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад орон нутгийн өмчийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1.төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг судлан боловсруулж шийдвэрлүүлэх;
2.2.төрийн өмчийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, нэгтгэн тайлагнах;
2.3.төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр авах харилцааг хариуцан удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.4.төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өмчийн болон санхүүгийн хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1.төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тухайн жилийн жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх;
3.2.худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, дүгнэж тайлагнах;
3.3.байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах;
3.4.худалдан авах ажиллагааны нэгж, тухайн жилд тус байгууллагаас зохион байгуулах худалдан авах ажиллагааны захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах;
3.5.худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах, шалгалт авах.
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1.хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах;
4.2.газрын дарга, орон тооны бус гишүүдэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
4.3.хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
4.4.төрийн өмч, худалдан авах ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
4.5.төрийн болон орон нутгийн өмч, худалдан авах ажиллагаан дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ, хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Агентлагийн үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Гурав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
1.Газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
2.Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);
3.Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
4.Бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын удирдлагаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
5.Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
6.Үйл ажиллагааны давхардалгүй байх;
7.Улс төржихгүй байх зарчим (тухайн газрын албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
8.Хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтцийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
3.3. Газрын удирдлага
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Тус газар дэд даргатай байж болно.
3.4.Зохион байгуулалтын бүтэц
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна.
3.4.1.бодлого төлөвлөлт, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн болон орон нутгийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлах замаар үр ашгийг дээшлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан зохион байгуулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрыг үр ашигтай ажиллуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэмэлт хөрөнгө оруулалт татах, зорилтот түвшин, ашиг, орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох замаар төрийн хувьцаа эзэмшигч болон улсын төсвийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах; аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад орон нутгийн өмчийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь дээрх чиг үүргийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн өмчийн төлөөлөл, компанийн засаглалыг хэрэгжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, хөрөнгийн өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах; төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, чөлөөлөх, урамшуулах, хариуцлага тооцох санал, хуулийн этгээдийн дүрэм, бизнес төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, цалин хөлсний норм, норматив, гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих; зорилтот түвшингийн төлөвлөлт, биелэлтийг хянаж хуралд оруулан шийдвэрлүүлэх, хамтарсан үйлдвэрүүдийн талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн өмчийн талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр, үүсгэн байгуулагчдын гэрээ, дүрмийн төслийг боловсруулах, төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн орлогын төлөвлөгөөний төслийг батлуулан биелэлтийг хангуулж ажиллах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит хуулийн этгээдийн бүтээгдэхүүний үнэ тарифийн зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтарч санал боловсруулах, батлуулах, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн техник, технологи, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн төлөв байдал, чиг хандлагад судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээ авах; төрийн өмчийн компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох (IPO хийх), хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх, олон улсын жишигт хүргэх, төрийн өмчит компаниудын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг хангах, хувьчлах орон нутгийн өмчийн эд хөрөнгийн жагсаалтыг хянах, хуралдаанд оруулан зөвшилцөх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн өмчийн бодлого зохицуулалт хариуцсан орон тооны бус гишүүд, зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнууд, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бусад байгууллага, аж ахуйн нэгж байна.
Энэ нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн удирдлага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, бусад холбогдох байгууллага байна.
3.4.2.төрийн өмчийн бүртгэл, хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж, төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг судлан боловсруулж шийдвэрлүүлэх; төрийн өмчийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, нэгтгэн тайлагнах; төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр авах харилцааг хариуцан удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өмчийн болон санхүүгийн хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь мөн төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга, байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, захиран зарцуулалтад өмч эзэмшлийн гэрээ байгуулан хяналт тавих, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах, олж авах саналыг хянаж шийдвэрлүүлэх, хөрөнгийн хөдлөлийг
бүртгэлд тусгуулах, төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх журам, түрээсийн төлбөрийг зах зээлийн үнэд нийцүүлэн нутаг дэвсгэрээр бүсчлэн тогтоож, түүний биелэлтэд хяналт тавих, орон нутгийн өмчийн газар, мэргэжилтнүүдэд өмчийн бүртгэл, мэдээлэл, мониторингийн асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн өмчийн бодлого зохицуулалт хариуцсан орон тооны бус гишүүд, зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнууд, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аж ахуйн нэгж, бусад нэгж, байгууллага байна.
Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, орон нутгийн өмчийн нэгжүүд, арилжааны банкууд, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, бусад холбогдох байгууллага байна.
3.4.3.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд худалдан авах ажиллагааг төлөвлөн батлагдсан төсвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах үндсэн үүрэг хүлээж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тухайн жилийн жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх; худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, дүгнэж тайлагнах; байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах; худалдан авах ажиллагааны нэгж тухайн жилд тус байгууллагаас зохион байгуулах худалдан авах ажиллагааны захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, удирдлагаар хангах; худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах, шалгалт авах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь худалдан авах ажиллагааг төлөвлөх, төлөвлөгөөг батлуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах, тендертэй холбоотой мэдээ мэдээллийг холбогдох журмын дагуу мэдээлэх, тайлагнах ажлыг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын орон тооны бус гишүүд, зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж, байгууллага, иргэд байна.
Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага байна.
3.4.4.захиргаа, хууль зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, технологийн хөгжлийг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах; газрын дарга, орон тооны бус гишүүдэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх; хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; төрийн өмч, худалдан авах ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; төрийн болон орон нутгийн өмч, худалдан авах ажиллагаан дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газрын захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, төсвийн шууд захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын гадаад хамтын харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэх, байгууллагыг төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, байгууллагын үйл ажиллагааны дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих, орон нутгийн нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, төрийн өмчийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, хуулийн этгээдийн удирдлагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээ авах, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, системийн хэрэглэгчдийг чадавхжуулах, цахим мэдээлэл солилцох замаар төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн технологид суурилсан худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, төрийн өмч болон худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан гомдол, маргааныг судалж хариу өгөх, шүүх, хуулийн байгууллагад газрыг төлөөлөх, эрх ашгийг хамгаалж ажиллах, байгууллагын нууц, аюулгүй байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагчийн хүчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд газрын даргаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, аудит хийж, үнэлгээ өгч, дүгнэлт, зөвлөмж гаргах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга, орон тооны бус гишүүд, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, орон нутгийн өмчийн газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Архивын ерөнхий газар, орон нутгийн өмчийн нэгжүүд, бүх шатны шүүх, Үндэсний Дата төв, арилжааны банкууд, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.
---o0o---
Текст томруулах
A
A
A