- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2017 оны А/292-р тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХС-ын 2017 оны А/292-р тушаалаар хүчингүй болсон/
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 сарын 07-ны
А/62 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.
1.3.Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэнэ.
Хоёр. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх
2.1.Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ. Үүнд:
2.1.1.төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;
2.1.2.цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;
2.1.3.дор дурдсан байгууллагын тээврийн хэрэгсэлд-улаан:
2.1.3.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, шуурхай тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;
2.1.3.2.авлигатай тэмцэх газрын гэмт хэрэгтэй тэмцэх, шуурхай ажлын чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;
2.1.3.3.прокурорын байгууллагын шуурхай дуудлагын тээврийн хэрэгсэл;
2.1.3.4.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.5.онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны шуурхай дуудлагын тээврийн хэрэгсэл;
2.1.3.6.гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын тээврийн хэрэгсэл;
2.1.3.7.төрийн өндөр албан тушаалтны ТӨ-III, ТӨ-IV зэрэг зиндаад хамаарах албан тушаалтны орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэл.
2.1.4.хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;
2.1.5.цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд–шар.
2.2.Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага, тусгай дуут дохионы нотыг “MNS 4979:2016” Монгол Улсын стандартаар тогтооно.
2.3.Энэ журамд заасны дагуу тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж байгаа тээврийн хэрэгсэлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хамаарахгүй.
Гурав.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, бүртгэлд авах
3.1.Энэ журмын 2.1-т заасан байгууллага нь тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тухай хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газарт бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.
3.2.Байгууллагын хүсэлт, үндэслэлийг хянан үзэж, энэ журамд заасан шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын дарга олгоно.
3.3.Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар “Тусгай дуут болон ... өнгийн гэрэл, дохио хэрэглэхийг зөвшөөрөв” гэсэн товгор, нууцлалтай тэмдэгээр баталгаажсан зөвшөөрлийн хуудас олгоно. Зөвшөөрлийн хуудсыг тээврийн хэрэгслийн урд салхины шилэн дээр байрлуулна.
3.4.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллага бүртгэнэ.
3.5.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдсөн тохиолдолд тусгай дуут болон гэрэл дохиог авч цагдаагийн байгууллагад мэдэгдэн бүртгэлээс хасуулна.
Дөрөв.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох
4.1.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн жолооч нь Замын цагдаагийн газраас зохион байгуулах богино хугацааны сургалтад хамрагдсан байна.
4.2.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно.
4.3.Энэ журмын 2.1-д заасан тусгай дуут болон гэрэл дохионы өнгийг сольж тээврийн хэрэгсэлд тавьж хэрэглэхийг хориглоно.
4.4.Энэ журмын 4.2, 4.3 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцална.
4.5.Тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нь өөрийн тээврийн хэрэгсэлд энэ журмын 2.2-д заасан гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийг тавьж ашиглахыг хориглоно.
Тав.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
5.1.Энэ журмыг зөрчсөн буруутай иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.2.Зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрэл дохиог Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, нийтлэг журам”-ын дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A