A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Байгаль орчны, байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хүчингүй болсонд тооцох тушаалууд
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/58 дугаар тушаалын хавсралт

БАЙГАЛЬ ОРЧНЫ, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУШААЛУУД

Шийдвэрийг баталсан огноо

Гарчиг, агуулга

Хүчингүй болсонд тооцох үндэслэл

1

БОС. 1996.06.15 - 86

Журам, заавар батлах тухай /Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай журам, ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах журам/

2012 онд баталсан Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д уг асуудлаар журам боловсруулах заалт байгүй тул

2

БОС. 1997.03.26 - 52

Журам батлах тухай /агнуур зохион байгуулалт явуулах журам/

Үндэслэл болгосон Ан агнуурын тухай хууль хүчингүй болсон, Агнуур зохион байгуулалт хийхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмаар зохицуулж байгаа тул

3

БОС.1998611609 - 129

Загвар батлах тухай /Ойн санг эзэмших гэрээний загвар/

2012 онд батлагдсан Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3, Засгийн газрын 2009 оны 2009 оны 227 тогтоолоор баталсан “Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам”-ын 1.8 дахь заалтыг үндэслэн “Дүрэм загвар батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-61 дүгээр тушаалын 2, 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан тул

4

БОС.2001.01.11.16

 

Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг батлах тухай /Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал/

“Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ны  А-394 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан тул

5

БОС.2001.06.25.119

 

Заавар батлах тухай /Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавр, Химийн бодисын улсын үзлэг, тооллого явуулах аргачилсан заавар

Уг журмыг үндэслэж боловсруулсан Химийн хорт бодисоос хамгаалах  тухай хууль 2006 онд хүчингүй болсон тул хүчингүй тул

6

2000.04.03.45

 

Журам батлах тухай /Нийслэл, аймгийн төв бусад суурин газарт хэрэглээний мод, модон түүхий эд, түлээ худалдаалахад хяналт тавих/

2012 онд батлагдсан Ойн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 дахь заалтыг үндэслэн ”Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ыг шинээр батлан мөрдөж байгаа тул

7

БОС.1999.02.01.11

 

Мэдээллийн жагсаалт, хуваарь батлах тухай

Захиргааны ерөнхий хуулийн 59, 60.1.3-д заасан шаардлагыг хангахгүй байгаа, Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоол, “Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр батлах тухай” 2001 оны 47 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх, ус, цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ус цаг уур орчны мэдээллийг аж ахуйн үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглуулах нөхцлийг бүрдүүлсэн тул

8

ЗТС.2005.102

Журам батлах тухай /Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам/

Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 заалтыг Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан тул

9

БОС.2008.01.11.190

Хус бэлтгэхийг хориглох  тухай

Үндэслэл болгосон хуулийн заалт өөрчлөгдсөн, тушаалын үйлчлэх хугацаа дуусгавар болгосон тул

10

БОАЖС.2009.10.12.

286

Самар экспортлохыг хориглох тухай

Хуш модны самрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоол гарч хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд худалдах, худалдан авах, тээвэрлэх болон  хуш модны самар, түүний үр, бүтээгдэхүүнийг экспортлохыг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хориглосон, тушаалын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул

11

БОАЖС.2012.01.03.

А-06

Агнуурын зарим амьтныг агнах барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтад тавих хяналтыг чангатгах тухай

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 15.1.4 дэх заалт өөрчлөгдсөн,  “Амьтны аймгийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1, 8.1 дэх заалт хүчингүй болсон, мөн тушаалын үйлчлэх хугацаа 2 жилийн хугацаа нь  2014 оны 1 дүгээр сард дууссан тул