- Нүүр
- Сайдын тушаал
- Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт хийх гэрээний үлгэрчилсэн загвар
Хавсралт 2. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үлгэрчилсэн загвар
Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд
зураг төсөл зохиогчийн хяналт хийх гэрээний үлгэрчилсэн загвар
Дугаар
Улаанбаатар хот ... оны ...-р сарын ...
Нэг талаас ____________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
/барилгын объект (объектуудын цогцолбор)-ын нэр, байршил/
_______________________________________________________________________________________________________________________________________-ийн /дэг, журам, итгэмжлэл/
Захиалан бариулж байгаа _______________________________________________
_____________________________________________________________________
/аж ахуй нэгжийн (хувь хүн) нэр/
/цаашид “Захиалагч” гэх/ түүний хууль ёсны төлөөлөгч _______________________ __________________________________________________________________________________________________________________________________________,
/төлөөлсөн хүний нэр, албан тушаал/
нөгөө талаас _________________________________________________________
_____________________________________________________________________
/аж ахуй нэгжийн (хувь хүн) нэр/
/цаашид “Гүйцэтгэгч” гэх/ түүний төлөөлөн _________________________________
_____________________________________________________________________
/төлөөлсөн хүний нэр, албан тушаал/
бид энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний зорилт нийтлэг, заалт
1.1.Захиалагчийн албан ёсны хүсэлт, ажлын даалгаврын дагуу гүйцэтгэгч, захиалагчийн .............................................................-д орших ...................................... барилгад зураг төсөл зохиогчийн хяналт тавих ажил үйлчилгээ хийх эрх зүйг зохицуулна.
1.2.Зураг төсөл зохиогчийн хяналтыг “Барилгын тухай” Монгол Улсын хууль, “Хот байгуулалтын тухай” Монгол Улсын хууль болон бусад Монгол Улсад мөрдөж байгаа ................................ хууль дүрмийн хүрээнд хэрэгжүүлнэ.
1.3.Зураг төсөл зохиогчийн хяналт нь эрх бүхий байгууллагуудаар зөвшилцөн баталгаажсан зураг төсөл, техникийн нөхцөлийг үндэс болгоно.
1.4.Зураг төсөл зохиогчийн хяналт тавих явцад захиалагчийн санаачлагаар зураг төсөлд зарим нэг өөрчлөлт оруулах, энэ өөрчлөлт нь хийцийн бат бэхийн тооцоог дахин хийх, архитектур төлөвлөлт, ерөнхий төлөвлөлт, инженерийн холболт, систем болон ажлын зурагт өөрчлөлт оруулах шаардлагагүй бол, энэ өөрчлөлтийг гүйцэтгэгч өөрийн зардлаар хийж болно.
1.5. 1.4-д зааснаас бусад өөрчлөлтийг энэхүү гэрээний ..........................-д зааснаар гүйцэтгэнэ.
1.6.Уг барилга байгууламжийн талаар энэхүү гэрээ байгуулахын өмнө хийгдсэн ажлууд гүйцэтгэгчийн ажил үйлчилгээнд хамаарахгүй болно.
Хоёр. Талуудын эрх, үүрэг
2.1.Захиалагчийн үүрэг
2.1.1.Захиалагч гүйцэтгэгчээр хийлгэх зураг төсөл зохиогчийн хяналт тавих ажлын даалгаврыг боловсруулж (энэхүү гэрээний ...1...-р хавсралт) өгнө. Үүнд:
- Зураг төсөл зохиогчийн хяналт тавих барилга, байгууламжийн тодорхойлолт;
- Хяналт тавих барилга-угсралтын ажлын жагсаалт;
- Барилга-угсралтын ажлыг гүйцэтгэх хугацаа үе шатны талаарх мэдээлэл;
- Барилга-угсралтын ажлыг хэрэглэх технологи, материалын талаарх мэдээлэл зэргийг багтаасан байна.
2.1.2.Хоёр талын ажлын уялдааг хангахын тулд захиалагч өөрийн бүрэн эрхт төлөөлөгчийг албан ёсоор томилно.
2.1.3.Гүйцэтгэгчийн төлөөлөгчид барилгын талбай дээр ажиллах нөхцөл бололцоог хангах, албан өрөө, хамгаалах хэрэгсэл, хэмжих багаж хэрэгсэл тээврийн хэрэгсэл зэргээр хангана.
2.1.4.Гүйцэтгэгчээс тавьсан асуудалд тухай бүрт нь хариу өгнө.
2.1.5.Захиалагч гэрээт ажлын хүрээнд тухайн объектын шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэх бол энэ талаарх бүрэн мэдээллийг гаргаж өгнө (бүтээц, тоноглолын туршилт, агаар орчны бохирдолтын байдал, лабораторийн болон туршилтын дүн гэх мэт).
2.1.6.Барилга угсралтын ажил ажлын зургийн дагуу хийгдээгүй, зөрчил илэрсэн тохиолдолд гүйцэтгэгчид энэ тухай бичгээр тухай бүрд нь мэдэгдэнэ.
2.1.7.Гүйцэтгэгчийн хяналт оролцоотойгоор хийгдсэн ажлуудыг тухайлбал:
- Ил далд ажлыг хүлээн авсан акт;
- Зураг төсөлд тодруулга хийх;
- Зураг төсөлд өөрчлөлт оруулсан тухай зөвлөмж;
- Зураг төсөл зохиогчийн хяналтын гүйцэтгэлийн баримт бичиг зэргийг үндэслэн ажлын хөлсийг тооцож олгоно.
2.1.8.Ажлын гүйцэтгэлээр өгөх ажлын хөлсийг харилцан тохиролцон хуваарийн дагуу төлж болно.
2.1.9.Гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажилд тавих хяналтын ажлын талаар тусгай нэмэлт гэрээ байгуулна.
2.2.Захиалагчийн эрх
2.2.1.Энэхүү гэрээний хүрээнд гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, гэрээний гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгийг гүйцэтгэгчээс шаардах.
2.2.2.Өөрийн нэрийн өмнөөс гүйцэтгэгчийн байнга ажиллах хуулийн этгээд, хувь хүнийг томилон ажлуулах эрхтэй. Гэхдээ захиалагчаас шалтгаалан уг гэрээ биелэгдээгүйгээс гарсан хохирлыг бүрэн эрхт төлөөлөгч бус захиалагч хариуцна.
2.2.4.Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, чанартай хийхгүй байгаа, барилга-угсралтын ажил өөрөөс хамаарахгүй шалтгаанд хугацаа хойшлох, бүрэн зогсоход хүрвэл гэрээг сунгах буюу цуцлах асуудлыг энэ хүрээний 8.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэгчид тавих эрхтэй.
2.3.Гүйцэтгэгчийн үүрэг
2.3.1.МУ-ын хууль, стандарт, дүрмийн дагуу гэрээнд тусгасан объектын барилга-угсралтын ажил, барилгын зураг-төслийн дагуу явагдаж, барилгын технологи мөрдөгдөж байгаа эсэх, барилгын чанартай баригдаж байгаа эсэх зураг төсөл зохиогчийн хяналтыг тавина.
2.3.2.Гүйцэтгэгч нь барилга дээр ажиллаж хяналт хийх хуваарийг захиалагчтай тохиролцон гаргаж ажиллана. Уг хуваарь нь энэ гэрээний хавсралт бөгөөд салшгүй хэсэг байна.
2.3.3.Барилга-угсралтын явцад гарсан магадлалаар батлагдсан зураг төслийг зөрчсөн, өөрчлөгдөж байгаа барилгын норм ба дүрэм, техникийн нөхцөл болон барилгын ажлын технологийг зөрчсөний улмаас гарсан алдаа зөрчлийг тухай бүрт нь засаж залруулах талаар холбогдох байгууллагад шаардлага тавина.
2.3.4.Барилга-угсралтын ажилд гарсан алдаа, зөрчлийн талаар тухай бүрт захиалагчид мэдээлж, уг зөрчлийг хэрхэн хэдий хугацаанд арилгах талаар саналаа албан ёсоор гаргана.
2.3.5.Барилгын далдлагдах болон бүтээцийн хэсгүүдийг хүлээн авах ажилд оролцож хяналт тавина.
2.3.6.Захиалагчаас уг барилгад батлагдсан зураг-төсөлд заагдсанаас өөр дэвшилтэт технологийн материал хийц хэрэглэх талаар ирүүлсэн саналыг хүлээн авч дүгнэлт гаргана.
2.3.7.Батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсвэл захиалагч болон зураг төсөл зохиогч бусад байгууллагатай зөвшилцөж ажлыг гүйцэтгэнэ.
2.3.8.Ажлын зураг-төсөлд захиалагчийн хүсэлтээр тайлбар хийх, зөвлөгөө өгөх, захиалагч болон барилга угсралтын ажил гүйцэтгэгч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн дүгнэлт гаргаж ажиллана.
2.3.9.Барилгын ашиглалтанд хүлээлгэн өгөх ажилд оролцох, холбогдох бичиг баримтыг баталгаажуулна.
2.3.10.Захиалагчаас ирүүлсэн албан тодруулга авах хүсэлтийн дагуу энэхүү гэрээнд тусгагдаагүй дараах нэмэгдэл ажлыг гүйцэтгэж болно. Үүнд:
а) Барилга угсралтын баталсан зураг төслөөс өөрчлөгдөх асуудлууд тодруулах;
б) Зураг төсөл зохиогчийн хяналт тавьж байгаа багт өөр шаардлагатай мэргэжилтнүүдийг оролцуулах;
в) Барилгын гадна заслал, дотор заслал, орчны тохижилтод хяналт тавьж зөвлөгөө өгөх;
г) Гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн аваар осол гэх мэт байгалийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан угсрагдсан бүтээц гэмтэл согог учирсан тохиолдолд засварлах талаар санал дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх;
д) Барилга-угсралтын үе шатны ажилд гүйцэтгэл гаргахад захиалагчийн хүсэлтийн дагуу оролцох.
2.3.11.Энэхүү гэрээний 2.3.10-т заагдсан нэмэгдэл ажлын талаар нэмэлт гэрээ байгуулж ажлын хөлсийг тооцно.
2.3.12.Энэхүү гэрээнд заасан хуваариас гадна захиалагчийн хүсэлтээр барилгын талбай дээр ажиллах бол гарах зардал болон ажлын хөлсийг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжилнэ.
2.4.Гүйцэтгэгчийн эрх
2.4.1.Гүйцэтгэгч гэрээний болон бусад хугацаанд барилгын талбайд захиалагчаас олгосон үнэмлэхээр нэвтрэх эрхтэй.
2.4.2.Гүйцэтгэгч нэмэлт хяналт, зарим хийцийн туршилт хийх, ажлын аль ч хэсгийн хэмжилт шалгалт хийх талаар барилга-угсралтын ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
2.4.3.Хэрэв барилга-угсралтын ажил зураг-төслийн баримт бичгийн дагуу хийгдээгүй, техникийн нөхцөл болон стандартыг зөрчсөн, чанар хангалтгүй байдал ажиглагдвал ажлыг түр зогсоон холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
2.4.4.Гүйцэтгэгч захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр барилга-угсралтын ажлын чанар түүний нэрийн өмнөөс тодорхой асуудлаар бусдад хандаж болно.
2.4.5.Гүйцэтгэгч барилгын ажлын үе шат, технологийн дараалал техникийн аюулгүй байдал, барилга-угсралтын ажлын графикийн биелэлт зэрэгт хяналт тавих үүрэггүй.
2.4.6.Гүйцэтгэгч барилга-угсралтын ажилд хэрэглэгдэж байгаа хийц эдлэл, эд анги, материал зэргийн техникийн баримт бичиг, сертификат зэрэгтэй танилцах, шалгах эрхтэй.
2.4.7.Гүйцэтгэгчид барилга-угсралтын ажилд ноцтой зөрчил гаргасан, чанарын доголдол гаргаж хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх талаар холбогдох байгууллагад хандах эрхтэй.
2.4.8.Зураг төслийн баримт бичгийг бүрэн мөрдөөгүй, барилга угсралт технологи, тоног төхөөрөмжийн суурилуулалтад барилгын норм ба дүрэм, техникийн нөхцөлийг зөрчсөн зөрчлийг арилгах талаар гүйцэтгэгчээс гаргасан шийдвэрийг захиалагчийн даалгавраар ажиллаж байгаа бүх этгээд биелүүлэх үүрэгтэй.
2.4.9.Гүйцэтгэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ажлыг гуравдагч этгээдийг хөлслөн хэрэгжүүлж болно. Энэ нөхцөлд ажлын чанар, гарах зардлыг тэдгээрийн гүйцэтгэсэн гүйцэтгэгч бүрэн хариуцна.
2.4.10.Гүйцэтгэгчид хамаарахгүй шалтгаанаар барилга-угсралтын ажил зогссоноос болж гэрээт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрвэл учирсан хохирлыг захиалагчаас шаардах эрхтэй.
Гурав. Ажил гүйцэтгэх хугацаа, үр дүнг хүлээлгэн өгөх, баримтжуулах нь
3.1.Ажил гүйцэтгэх үе шат хугацааг харилцан тохиролцож хуваарийн дагуу гэрээнд хавсаргана.
3.2.Зураг төсөл зохиогчийн хяналт тавьсан тухай баримт бичгийг тухай бүрт бүрдүүлэн сар бүрийн эцэст захиалагчид нэг хувийг явуулна.
3.3.Захиалагч 3.2-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор гүйцэтгэсэн ажлын чанарын талаар гомдол гаргах эрхтэй. Хэрэв захиалагч дээр дурдсан хоногийн дотор хариу өгөөгүй бол уг баримт бичигт дууссан ажлыг хүлээн авсанд тооцно.
3.4.Захиалагчаас 3.3-т заасан хугацаанд гаргасан гомдол саналыг гүйцэтгэгч хүлээн аваад түүнийг засаж залруулах, гүйцэтгэх хугацааг захиалагчид мэдэгдэнэ.
3.5.Ажил гүйцэтгэх хуваарийн дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийн актыг хүлээн авсны дараа захиалагч ажлын хөлсийг тохиролцсон хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө.
Дөрөв. Ажлын үнэлгээ, төлбөр тооцоо
4.1.Гүйцэтгэл ажлын ач холбогдол, шинж чанар, төрөл, хэмжээг харгалзан энэхүү гэрээний 2.4-д дурдсан ажлуудыг гүйцэтгэх ажлын хөлсийг .................................. төгрөгөөр тохиролцов.
4.2.Захиалагч гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаас хойш ................. хоногийн дотор урьдчилгааг нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хувь буюу ................. төгрөгийг гүйцэтгэгчид төлнө. Бусад төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлнө.
4.3.Талуудын тохиролцсоны дагуу 2.4.10-д заагдсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн бол ажлын хөлсийг тусгай нэмэлт гэрээний дагуу төлнө.
4.4.Хуваарийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийн актыг захиалагчид явуулж, захиалагч уг баримтыг хүлээн авснаас .... долоо хоногийн дотор төлбөр төлнө.
4.5.Захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэгч үндсэн болон нэмэгдэл ажлын хөлсийг тооцсон үлдэгдэл тооцоог гаргаж болно.
4.6.Гэрээнд зааснаас бусад өдрүүдэд захиалагч, зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч барилга дээр урьж ажиллуулбал, ажлын хөлсийг тусад нь тооцож нэмж төлнө.
4.8.Захиалагч ажлын хөлсийг 4.4-д заасан хугацаанд төлбөр хийхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг гүйцэтгэгчид төлнө. Гэхдээ нийт алданги гүйцэтгээгүй ажлын үнэлгээний 50%-иас хэтрэхгүй.
4.9.Гүйцэтгэгч ажлын актаа хугацаанд нь өгөөгүйгээс тохиролцсон хуваариас хоцорч төлбөр хийвэл 4.8-д заасан алдангийг төлөхгүй.
Тав. Ажлын үр дүнг ашиглах, зохиогчийн эрхийг хамгаалах
5.1.Гэрээний дагуу гүйцэтгэгчээс боловсруулсан бүх баримт бичгийг, Захиалагч-гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй бөгөөд мөн түүний доторх мэдээллийг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр задлах эрхгүй. Гэхдээ төрийн байгууллагуудын шаардлагын дагуу дээрх мэдээллийг холбогдох газруудад өгөх нь дээрх заалтад хамаарахгүй болно.
5.2.Гүйцэтгэгч нь төслийн баримт бичгийн зохиогчийн эрхийг эдэлж, байгаагийн хувьд, уг баримт бичгийг зохиосон ба боловсруулсны үнэ хөлс, төлөгдсөнийг үл харгалзан зураг, техникийн нөхцөл, бусад баримт бичгийг ашиглах эрхтэй. Харин энэхүү гэрээний дагуу боловсруулсан нэмэгдэл төсөл, баримт бичгийг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байна.
5.3.Гүйцэтгэгч захиалагчаас ирүүлсэн мэдээллийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс өөр зорилгоор ашиглахгүй. Захиалагч, гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх арга, хэрэгслийн талаарх нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.
5.4.Хэрэв захиалагч шинэ бүтээл (<<ноу-хау>> ашигт дэвшилтэд загвар, зэрэг) оюуны өмчийг ашиглах талаар, шинэ бүтээлийн эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан нөхцөлд гүйцэтгэгч төслийн баримт бичигт түүнийг ашиглах эрхтэй.
5.5.Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гаргасан шинэ бүтээл нь гүйцэтгэгчийн оюуны өмч бөгөөд түүнийгээ зохих журмаар баталгаажуулна.
5.6.Гүйцэтгэгч гэрээгээр гүйцэтгэсэн ажлаа өөрийн байгууллагаа сурталчлах зорилгоор тухайн объектын болон баримтын фасад, тохижилтын зураг зэргийг ашиглаж болно. Эдгээр материал нь захиалагчийн нууцтай холбоогүй байх ёстой.
5.7.Захиалагчийн бариулж байгаа барилгаа сурталчлахад зураг төсөл зохиогчийн хяналт тавигч буюу гүйцэтгэгчийн нэрийг дурдаж болно.
Зургаа. Талуудын хариуцлага, маргаан шийдвэрлэх арга зам
6.1.Гэрээт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн эсвэл хагас дутуу биелүүлснээс үүссэн хохирлыг бүрэн хариуцаж, хохирлыг барагдуулна.
6.2.Гүйцэтгэгч дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээнэ.
а. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, чанарын доголдол гаргасан, хугацаа хоцруулсан бол;
б. Зураг төсөлд оруулах өөрчлөлтийг чанартай хийгээгүй, барилгын явц илэрсэн доголдлыг арилгах талаар зураг төслийн болон бусад техникийн баримт бичигт тусгаагүй бол.
6.3.Гүйцэтгэгчийн боловсруулсан зураг төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шаардлага хангаагүй бол захиалагчийн шаардлагын дагуу уг ажлыг өөрийн зардлаар нөхөн гүйцэтгэх ба гүйцэтгэгч гарсан хохирлыг хариуцна.
6.4.Гүйцэтгэгчийн буруугаар зураг төсөлд тусгагдсан үзүүлэлтийг барилгын ажил дуусахад бүрэн хангуулаагүй, мөн эдгээр хангагдаагүй үзүүлэлт нь хүний эрүүл мэнд, орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх бол гүйцэтгэгч хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна.
6.5.Гүйцэтгэгчийн ажлын алдаанаас болж барилгын ажилд аваар осол, эвдрэл гэмтэл гарвал түүнээс учрах хохирлыг хариуцна.
6.6.Гэрээгээр авсан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийгдвэл зохих ажлын үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлөх ба нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй.
6.7.Захиалагчийн, барилгын гүйцэтгэгчид, зураг төсөл зохиогчийн хяналт тавигч нараас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Уг шаардлагыг хугацаагаар нь биелүүлээгүйгээс гарах хохирлыг захиалагч хариуцна.
6.8.Гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэсэн актыг үндэслэлгүйгээр хүлээн авахгүй болон уг актын дагуу төлбөл зохих ажлын хөлсний төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлбэл, хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлөх ба нийт алдангийн төлбөл зохих үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй.
6.9.Гүйцэтгэгчийн буруугаар бус шалтгаанаар барилга угсралтын ажил бүрэн болон бүрэн бус зогсох, хугацаа сунгагдвал, энэ хугацаанд хийгдвэл зохих гүйцэтгэгчийн ажлын хөлсийг захиалагч бүрэн хариуцна.
6.10.Захиалагч өөрийн санаачлагаар гэрээгээ цуцалбал, нийт гүйцэтгэвэл зохих ажлын үнийн 50%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө.
6.11.Талуудаас үл хамаарах, давтагдашгүй хүчин зүйлс (байгалийн гамшиг, гал усны аюул, эдийн засгийн хямрал, улс төрийн байдал зэрэг)-ийн улмаас талууд үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл 7.1-7.10 заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө.
6.12.Талуудын хооронд үүссэн гомдол нэхэмжлэл маргаантай асуудлыг харилцан хүндэтгэх, хамтын ажиллагааны үзэл санааг баримтлан хэлэлцээрийн замаар шийдвэрлэх бөгөөд, маргааныг эв эеээр шийдвэрлэж чадахгүй нөхцөлд мөрдөгдөж байгаа хуулийн дагуу захиалагчийн орон нутаг дахь арбитрын байгууллага шүүхэд хандан шийдвэрлүүлнэ. Арбитрын байгууллага шүүхээр маргааныг авч шийдвэрлэх хугацаанд бичгээр байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэгч гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэх бөгөөд захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.
Долоо. Гэрээний хүчинтэй болох хугацаа, гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах үндэслэл
7.1.Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчинтэй. Гэрээний хугацаа ........... жил.
7.2.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвхөн хоёр талын зөвшилцлөөр хийгдэх бөгөөд талуудын эрх бүхий хүмүүсийн гарын үсгээр баталгаажин, үндсэн гэрээний салшгүй хэсэг болно.
7.3.Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дараах хэлбэрээр албан ёсны болгож болно.
а. Хоёр талын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцээрийн үед тохиролцон гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан баримт бичиг хэлбэрээр;
б. Талуудаас шуудан, факс, электрон шуудангаар илгээсэн баримт бичгийг ямар нэгэн хэлбэрээр баталгаажуулсан байдлаар. Энэ баримт бичигт эрх бүхий хүмүүсийн гарын үсгийн хуулбар электрон-тоон буюу анологиар баталгаажуулсан байвал уг баримт бичгийн маргааныг шийдвэрлэхэд баталгаа болгон ашиглах эрхтэй.
7.4.Гэрээг хэрэгжүүлэх явцад гэрээний үндсэн нөхцөлд гэрээний зорилгод тохирох нэмэгдэл гэрээ байгуулна.
7.5.Энэхүү гэрээ захиалагч болон гүйцэтгэгчийн харилцан тохирсон баримт бичгээр цуцалж болно.
7.6.Захиалагч дараах нөхцөлд өөрийн санаачлагаар нэг талаас цуцлах эрхтэй.
а. Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд хүлээсэн үүрэгт ажилдаа орохгүй байх, эсвэл ажлын явц нь гэрээт үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болох нь тодорхой болбол;
б. Ажлын явцад гүйцэтгэгчийн ажлын чанар нь шаардлага хангахгүй нь тодорхой харагдаж байгаа бол (зураг төслийн болон бусад техникийн баримт бичиг нь шаардлага хангахгүй) ;
в. Гэрээний нөхцөлийг биелүүлэхгүй байх, эсвэл гарсан зөрчил нь чухал холбогдол бүхий, засаж арилгахад хүнд, захиалагчийн зүгээс илрүүлсэн зөрчлийг бодит хугацаанд арилгаж чадаагүй бол;
г. Гүйцэтгэгч үндэслэлгүйгээр ажлын хөлсөө нэмэгдүүлбэл;
д. Уг объект дээрх ажлыг зогсоовол;
е. Гүйцэтгэгчийн энэ төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн лиценз цуцлагдвал.
7.7.Гүйцэтгэгч дараах тохиолдолд өөрийн санаачлагаар нэг талаас гэрээг цуцлах эрхийг эдэлнэ.
а. Захиалагч гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлсийг хугацаандаа төлөхгүй удаашруулах, эсвэл татгалзвал;
б. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчийн гаргаж өгсөн мэдээлэл, материал зэрэг нь ажлын үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх эсвэл шаардлага хангахгүй талаар мэдэгдсээр байтал арга хэмжээ аваагүй тэр нь тухайн ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй нөхцөлийг бүрдүүлбэл.
7.8.Аль нэг талаас өөрийн санаачлагаар гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө тал 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Уг мэдэгдлийн талаар 10 хоногийн дотор хариу ирэхгүй бол дахин хоёр дахь мэдэгдлийг явуулна. Энэхүү давтан мэдэгдлийг авсан тал мэдэгдэл авснаас хойш 7 хоногийн дотор хариу ирүүлэхгүй бол санаачлагч тал гэрээг цуцалж, ажлаа зогсооно.
7.9.Хэрэв захиалагч барилга-угсралтын ажлаа бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэвэл гэрээ цуцлах саналыг гүйцэтгэгчид 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээнэ.
7.10.Давагдашгүй хүчин зүйлс тохиолдсоноос, тэр нь тодорхой баримтаар батлагдсан үед талууд ажлаа зогсооход хүрвэл энэхүү гэрээний 7.11-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэхдээ үүнээс үүссэн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцож, даатгалын байгууллагатай хамтран ажиллана.
Найм. Бусад заалт
8.1.Энэхүү гэрээ хоёр хувь үйлдсэн ба хоёулаа адил хүчинтэй.
8.2.Нэмэлт, гэрээ, оруулсан өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийгдэж хоёр талын эрх бүхий хүмүүсийн гарын үсэг, байгууллагуудын тамга, тэмдгээр баталгаажсан байна.
8.3.Гэрээний Хавсралтууд:
1-р хавсралт Захиалагчийн ажлын даалгавар, хяналт тавих барилга байгууламжийн жагсаалт.
2-р хавсралт Зураг төсөл зохиогчийн хяналт тавигч заавал оролцож бүрдүүлэх баримт бичиг: далдлагдах ажлын болон даацын хийц хүлээн авах актын жагсаалт.
3-р хавсралт Гэрээний үе шат. Зураг төсөл зохиогчийн хяналт тавигчдын барилга дээр ажиллах ажлын хуваарь.
4-р хавсралт Зураг төсөл зохиогчийн хяналт тавигчдад захиалагчаас үзүүлэх үйлчилгээ, тухайлбал байр, ажлын багаж хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл.
5-р хавсралт Төлбөр хийх график. Төлбөр тооцох аргачлал.
Эдгээр нь уг гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээтэйгээ адил хүчинтэй.
8.4.Уг гэрээг байгуулахын өмнө талуудын хооронд явуулсан хэлцэл, захидал зэргийг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хүчингүйд тооцно.
8.5.Гэрээний талуудын албан ёсны хаяг дансны дугаар.
Захиалагч. Хаяг:
Дансны дугаар:
Гүйцэтгэгч. Хаяг:
Дансны дугаар:
Захиалагч Гүйцэтгэгч
Гарын үсэг
Гэрээнд гарын үсэг зурсан Он сар өдөр
Текст томруулах
A
A
A