- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГТ МАГАДЛАЛ ХИЙХ АЖЛЫН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 179 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГТ МАГАДЛАЛ ХИЙХ АЖЛЫН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Дугаар ..........
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын Барилгын тухай хууль, Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйл, Засгийн газрын 2016 оны _____ дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, хууль тогтоомжийг үндэслэн зураг төсөлд магадлал хийх ажлын хүрээнд захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино.
1.2.Нэг талаас барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагын дарга ______ (цаашид “гүйцэтгэгч” гэх) нөгөө талаас магадлал хийлгэх хүсэлт гаргасан зураг төслийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн (цаашид “захиалагч”_гэх)_түүнийг_төлөөлж ................................ ажилтай .......................................…. нар дараахь нөхцлийг харилцан тохирч энэ гэрээг байгуулав.
1.3.Захиалагч /Хөрөнгө оруулагч/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1.3.1.Зураг төслийн гүйцэтгэгч: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1.3.2.Барилга байгууламжийн байршил: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1.3.3.Барилга байгууламжийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1.3.4.Зураг төслийн гэрээний үнийн дүн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /төг/
1.3.5.магадлалын ажлын төлбөр . . . . . . . . . . . . . . төг ( . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .) /мөнгөн дүнг үсгээр/
1.4.Зураг төсөлд гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу зураг төсөлд магадлал хийж баталгаажуулахдаа магадлалын ажлыг нэгдүгээр үе шатанд ажлын 5 хоног, хоёрдугаар үе шатанд ажлын 10 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцов.
1.5.Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийлгэх ажлын хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчийн ___________ банк ______ тоот дансанд гэрээний хугацаанд багтаан шилжүүлсэн байна. Банкны төлбөрийн даалгаварт гэрээний дугаарыг бичсэн байна.
1.6.Эх загвар болон ажлын зурагт магадлал хийх ажлын хөлсийг гэрээний заалтаар зохицуулна.
Хоёр. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
2.1.Гүйцэтгэгч дараахь эрхтэй:
2.1.1.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагын даргын баталсан ”Хяналтын хуудас”-ны загварын дагуу захиалагчаас тухайн ажилд шаардагдах материал, холбогдох баримт бичгийг гаргуулж авах;
2.1.2.зураг төслийн бүтэц болон баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй баримт бичгийг буцаах хуудсаар захиалагчид албан ёсоор хариу өгөх;
2.1.3.зураг төсөлд магадлал хийж баталгаажуулсны дараа холбогдох дүрмийн дагуу шаардагдах зураг төслийг архивлан хадгалах.
2.2.Гүйцэтгэгч дараахь үүрэгтэй:
2.2.1.Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйл, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу магадлал хийлгэх ажлыг 2 үе шаттайгаар энэ гэрээнд заасан хугацаанд зохион байгуулах;
2.2.2.Зураг төсөлд магадлал хийх явцад ажлын шаардлагаар хүсэлтийн дагуу гэрээний хугацааг хоёр тал хамтран тохиролцсоны үндсэн дээр сунгах;
Гурав. Захиалагчийн эрх, үүрэг
3.1.Захиалагч дараахь эрхтэй:
3.1.1.захиалагч орон тооны бус экспертийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэх;
3.1.2.томилогдсон тухайн эксперт магадлалын ажлыг гүйцэтгэх боломжгүй бол ажлын 1 өдрийн дотор мэдэгдэж экспертийг дахин томилуулах;
3.1.3.гэрээнд заагдсан хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хугацааг сунгах;
3.1.4.ахиалагч гүйцэтгэгчийн томилсон экспертийг тодорхой үндэслэлээр өөрчлөх санал тавих.
3.2.Захиалагч дараахь үүрэгтэй:
3.2.1.эх загвар болон ажлын зурагт хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг хариуцах;
3.2.2.магадлалын ажилд шаардагдах баримт бичиг, материалыг тухай бүр цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх;
3.2.3.магадлалын дүгнэлтээр гарсан санал, зөрчлийг хянан нягталж, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хугацаанд багтаан залруулга, тодруулга тайлбарыг хийж гүйцэтгэсэн байх;
3.2.4.энэ гэрээний 1.4-д заасан хугацаатай уялдуулан экспертийн гаргасан дүгнэлтийн дагуу залруулга /засвар/-ыг ажлын 3 өдөрт багтаан хийж дуусган гэрээ хийсэн мэргэжилтэнд хүргүүлсэн байх.
Дөрөв. Бусад
4.1.Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ;
4.2.Зураг төслийн баримт бичигт магадлал хийх явцад ажлын шаардлагаар гэрээний хугацааг сунгавал тухай бүр тэмдэглэл хөтөлж, гэрээний биелэлтийг дүгнэж сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж байна.
4.3.Зураг төсөл магадлалын ажил гүйцэтгэх явцад энэ гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн болон ажлын хөлсийг төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төслийн магадлалын ажлын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар алдангийг тооцно.
4.4.Зураг төслийн баримт бичигт магадлал хийх хугацаанд байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн нөхцөлд зайлшгүй нотлох баримтыг үндэслэн хоёр тал харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Гүйцэтгэгчийг төлөөлж: |
|
Захиалагчийг төлөөлж:
|
Байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагыг төлөөлж байгууллагын дарга ДАРГА: .............................. /_____________/ |
|
Зураг төслийн байгууллагын захирал ............................./_________/
Ерөнхий архитектор /инженер/ ............................./_________/ |
/тэмдэг/ |
|
|
Mагадлалыг зохион байгуулах нэгжийн ДАРГА ................................/______________/
МЭРГЭЖИЛТЭН ................................/______________/ Хаяг: Утас: Факс: Цахим хаяг: |
|
Хаяг: Утас: Факс: Цахим хаяг: |
Текст томруулах
A
A
A