- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 179 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Дугаар . . . . . . .
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын Барилгын тухай хууль, Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйл, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, бусад хууль тогтоомжийг үндэслэн зураг төсөлд магадлал хийх ажлын хүрээнд Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болон мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-д заасны дагуу экспертийн эрхтэй иргэн, хуулийн этгээдтэй барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхтэй холбогдсон эрх, үүрэг хариуцлагыг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино.
1.2.Нэг талаас Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлж барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах нэгжийн дарга ........................ (цаашид “Захиалагч” гэх), нөгөө талаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-д заасны дагуу экспертийн эрхтэй иргэн, хуулийн этгээд ................... (цаашид “гүйцэтгэгч” гэх) нар харилцан тохиролцож энэ гэрээг байгуулав.
1.3.Гэрээ нь 201... оны ... сарын ... өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хоёр. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
2.1.Гүйцэтгэгч дараахь эрхтэй:
2.1.1.Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон, шалгаруулж, экспертийн эрх олгогдсон магадлал хийх эрх бүхий этгээд тухайн ажилд шаардагдах тооцоо, мэдээ, судалгаа, материал зэрэг холбогдох баримт бичгээр хангагдах;
2.1.2.магадлал хийлгэхээр ирүүлсэн эх загвар болон ажлын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 11, 12, 23, 24 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.9-д заасан шаардлага хангаагүй барилга байгууламжийн зураг төслөөр барилгын ажил гүйцэтгэхийг хориглох талаар саналаа дүгнэлтэд бичих, холбогдох газруудад мэдэгдэх;
2.1.3.гүйцэтгэгч нь магадлал хийх ажлын гэрээг цуцлах хүсэлт гаргах, тухайн ажлыг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй бол ажил үүргийг гүйцэтгэхээс өмнө магадлал хийхээс татгалзах;
2.1.4.магадлал хийсэн ажлын хөлсийг захиалагчтай тооцож сар бүрийн 10-ны дотор захиалагчаас гаргуулан авах;
2.2.Гүйцэтгэгч дараахь үүрэгтэй:
2.2.1.магадлалын ажлыг Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаатай уялдуулан томилгооны хяналтын хуудсыг захиалагчаас хүлээн авсан өдрөөс хойш магадлал хийх нэгдүгээр үе шатанд ажлын 5 өдөрт, хоёрдугаар үе шатанд ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэнэ. Хэрэв уг магадлалын ажлыг гүйцэтгэх боломжгүй бол ажлын 1 өдрийн дотор захиалагчид мэдэгдэх;
2.2.2.магадлал хийгч нь “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-д заасны дагуу зураг төслийг хянаж, магадлалын дүгнэлтэд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг үндэслэн төлөвлөлт, техникийн үндсэн шийдэл, эдийн засгийн үр ашигтай эсэхэд мэргэжлийн үнэлэлт өгөх, ажил мэргэжлийн ёс зүйн хүрээнд гэрээний хугацаанд шуурхай гүйцэтгэж, оновчтой, иж бүрэн дүгнэлт гаргах;
2.2.3.зураг төсөлд томилгооны хяналтын хуудсаар магадлал хийх;
2.2.4.мэргэжлийн хариуцлагын даатгал болон шаардлагатай бүх даатгалыг өөрийн зардлаар хариуцах;
2.2.5.томилгооны хяналтын хуудсаар хүлээн авсан зураг төслийн бүрэн бүтэн байдлыг магадлал хийгч хариуцах.
Гурав. Захиалагчийн эрх, үүрэг
3.1.Захиалагч дараахь эрхтэй:
3.1.1.Барилгын тухай хууль болон “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-д заасан асуудлуудыг хянан үзэж магадлалын дүгнэлт гаргаж ажиллахыг гүйцэтгэгчээс шаардах;
3.1.2.зураг төсөлд магадлал хийх ажлыг энэ гэрээний 2.2-д заасантэй уялдуулан шалгах хугацаанд багтаан гүйцэтгэхийг шаардах;
3.1.3.бүртгэлд орж томилогдоогүй зураг төслийн ажилд магадлал хийж гарсан дүгнэлтийг хүчингүйд тооцно;
3.1.4.гэрээний хэрэгжилтийг улирал тутам дүгнэж, хариуцлага тооцож ажиллах;
3.2.Захиалагч дараахь үүрэгтэй:
3.2.1.экспертийг шаардлагатай баримт бичиг, норм дүрэм, холбогдох мэдээллээр хангах;
3.2.2.гүйцэтгэгчид магадлал хийлгэх зураг төслийг иж бүрэн хүлээлгэн өгөх;
3.2.3.гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг тооцож, ажлын хөлсийг шуурхай шийдвэрлэж олгох.
Дөрөв. Гэрээ дүгнэх ба гэрээний хариуцлага
4.1.Гэрээний биелэлтийг талууд жил тутам дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор дүгнэнэ.
4.2.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дараах арга хэмжээг дэс дараалан тооцно. Үүнд:
4.2.1.тухайн гүйцэтгэсэн магадлалын ажлын хөлсийг олгохгүй байх;
4.2.2.магадлал хийх эрхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
4.2.3.магадлал хийх эрхийг гэрээний хугацаанаас өмнө цуцлах;
4.3.Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Гүйцэтгэгчийг төлөөлж: Захиалагчийг төлөөлж:
Магадлалыг зохион байгуулах Магадлал хийх эрх бүхий
нэгжийн ДАРГА эксперт
........................./ ____________/ ...................../ __________/
МЭРГЭЖИЛТЭН
........................./____________/ ...................../ ___________/
Текст томруулах
A
A
A