- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
Зорилт, арга хэмжээ |
Хэрэгжүүлэх арга зам |
Хүрэх үр дүн |
Хугацаа |
Хариуцах этгээд |
|||
СТРАТЕГИ 1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ |
|||||||
1.1.Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх: 1.1.1.Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх, төсвийн норм, нормативыг баримтлан хэмнэлтийн горимд шилжих; 1.1.2.“Үндэсний хэмнэлт”-ийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх; 1.1.3.Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж, сангийн зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй, ил тод болгох; 1.1.4.Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулах; 1.1.5.Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх; 1.1.6.Дотоодын зах зээлийг тарифын болон тарифын бус аргаар хамгаалах, дотоодын худалдан авалтыг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг бий болгох; 1.1.7.Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах; 1.1.8.Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих; 1.1.9.Концессоор хэрэгжсэн, одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, хэрэгжүүлэх механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгох. |
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал |
Нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг бууруулж 2017 онд 9.9 хувиас хэтрүүлэхгүй байх |
2017-2018 оны эхний хагас жилд |
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо |
|||
1.2.Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх: 1.2.1.Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх; 1.2.2.Эдийн засгийн бодит өсөлт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, банкны системийн шалгуур үзүүлэлтүүдийг зохистой түвшинд байлгах; 1.2.3.Валютын урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй байх, дунд, урт хугацаанд валютын нөөцийг тогтвортой байлгах, хамгаалах зарчим баримтлах; 1.2.4.Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад шалгалт хийж, дүгнэлт өгөх; 1.2.5.Орон сууцны 8.0 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн даатгалыг урт хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх; 1.2.6.Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын сан байгуулах; 1.2.7.Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгох замаар экспортлогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих. |
Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал |
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлсэн байх |
2017 онд |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
|||
1.3.Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх: 1.3.1.Алт хөтөлбөрийг шинэчлэн үргэлжлүүлэх; 1.3.2.Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх; 1.3.3.Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банкны болзошгүй өр төлбөрийг судалж, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах; 1.3.4.Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж, урт хугацаатай, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр татах; 1.3.5.Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; 1.3.6.Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллах; 1.3.7.Банк, санхүүгийн системийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох; 1.3.8.Техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, хөрөнгө оруулагч нь тодорхой болсон бэлэн төслүүдийг бүх талаар дэмжиж, хэрэгжилтийг эрчимжүүлэх; 1.3.9.Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох; |
Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал |
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх |
2017-2018 оны эхний хагас жилд |
Засгийн газар, Монголбанк |
|||
СТРАТЕГИ 2. ДУНД ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСАГТ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ, ӨРИЙН ДАРАМТЫГ БАГАСГАХ |
|||||||
2.1.Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих: 2.1.1.Иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, навигацийн орлогыг өсгөх; 2.1.2.Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлэх, хил орчмын төрийн байгууллага хоорондын уялдааг хангаж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах; 2.1.3.Аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах; 2.1.4.Казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх; 2.1.5.Хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх; 2.1.6.Импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих; 2.1.7.Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх; 2.1.8.“Атрын III аян”-ыг үргэлжлүүлж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах; 2.1.9.“Малыг эрүүлжүүлэх” хөтөлбөрийг шинэчлэн эрх зүйн орчныг бий болгох; 2.1.10.“Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх; 2.1.11.Гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх; 2.1.12.Иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх; 2.1.13.Иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах; 2.1.14.Олон улсын байгууллагаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах; |
Засгийн газрын тогтоол |
Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн байх |
2017-2018 оны эхний хагас жилд |
Засгийн газар
|
|||
2.2.Бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх: 2.2.1.Таван толгойн бүлэг ордыг ашиглах, Таван толгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Гацууртын алтны орд, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ-ын өргөтгөл, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх; 2.2.2.Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, Богд хан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх; 2.2.3.Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлэх; 2.2.4.Томоохон үйлдвэрлэл дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластерыг бий болгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 2.2.5.Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх. |
Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслийг эрчимжүүлж, эдийн засгийн бодит өсөлтийг 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, шинэ ажлын байр олноор бий болгох замаар ажилгүйдлийг бууруулах |
2017-2018 оны эхний хагас жилд |
Засгийн газар |
|||
2.3.Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх: 2.3.1.Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгааруудыг /төсвийн алдагдал, орлого, зарлага болон өрийн дээд хэмжээ г.м/ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэхгүй байхаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх; 2.3.2.Төв банкны засаглалын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны удирдлагын хараат бус байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг тодорхой болгох чиглэлээр Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах; 2.3.3.Валютын урсгалыг зохицуулах харилцааг сайжруулах зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулах; 2.3.4.Cанхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт болгох, болзошгүй эрсдэлийг үнэлэх, хамгаалах, бодлогын уялдааг хангах институт болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах; 2.3.5.Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн батлуулж, бүтцийн өөрчлөлт хийх; 2.3.6.Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, батлуулах; 2.3.7.Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах; 2.3.8.Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг мэргэшсэн, хариуцлагатай, цомхон, тогтвортой байх эрх зүйн орчныг бүрдүүлэх; 2.3.9.Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх; 2.3.10.Ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчийг бэлтгэх. |
Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал |
“Дэлхийн засаглалын үзүүлэлт”-ээр Монгол Улсын эзлэх байрыг ахиулах |
2017-2018 оны эхний хагас жилд |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
--- о0о ---
Текст томруулах
A
A
A