- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Д/д |
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн нэр |
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлал |
Хариуцах байгууллага |
Хугацаа |
1 |
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл |
Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган |
2 |
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл |
Төсвийн сахилга батыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох замаар өрийн дарамтыг бууруулах |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган |
3 |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллгааг дэмжиж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулган |
4 |
Активын удирдлагын институцийн тухай хуулийн төсөл |
Арилжааны банкуудын оролцоотойгоор активын удирдлагын институц байгуулж, банкны системийн чанаргүй зээлийн хэмжээг бууруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах |
Монголбанк Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
5 |
Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Гадаадын хөрөнгө оруулагч нарын эрхийг хамгаалах зөвлөлийн эрх зүйн үндсийг тодорхойлж, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хэргүүдийг шийдвэрлэх, цаашид хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
6 |
Казиногийн тухай хуулийн төсөл |
Казиногийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
7 |
Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл |
Хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
8 |
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгааруудыг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрчлөхгүй байхаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгаарууд болох төсвийн алдагдал, орлого, зарлага болон өрийн дээд хэмжээ зэрэг үзүүлэлтийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад дордуулахгүй байх, төсвийн боловсруулах, батлах үйл ажиллагааны сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулган |
9 |
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Төв банкны засаглалын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны удирдлагын хараат бус байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг илүү тодорхой болгох |
Монголбанк, Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
10 |
Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийн төсөл |
Төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах |
Монголбанк Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
11 |
Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Валютын урсгалыг зохицуулах харилцааг сайжруулах, валютын зохиомол эрэлтийг бууруулах |
Монголбанк Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
12 |
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Cанхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт болгох, болзошгүй эрсдэлийг үнэлэх, хамгаалах, бодлогын уялдааг хангах институт болгох |
Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
13 |
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй актив хөрөнгийн зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэх Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулж, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх |
Засгийн газар |
Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган |
--- о0о ---
Текст томруулах
A
A
A