- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГУРИЛЫН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 1 дүгээр сарын 10 -ны өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ГУРИЛЫН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гурилын хэрэгцээг жилийн туршид жигд хангах зорилгоор энэ онд импортоор 60-аас доошгүй мянган тонн гурилыг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн хүч, боломжийг ашиглан олж нийлүүлүүлэх, гадаадаас оруулж ирсэн гурилын хэмжээтэй уялдуулан төв, орон нутгийн гурилын хангамжийг зохицуулж байх арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам "Ц.ЦОГТ", Хүнс, хөдөө аж ахуйн яам "ӨӨЛД"-Д даалгасугай
2.Гурилын хангамжийг сайжруулахад зориулан зээлийн эх үүсвэрт ондоо багтаан ашиглуулах зориулалтаар төсвийн нөөцөөс нэг тэрбум төгрөгийг Хөдөө аж ахуйн банкинд зохих гэрээний үндсэн дээр байршуулахыг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д, үнэ өртгийн хувьд хямд гурил олж нийлүүлэх боломж бүхий төлбөрийн чадвартай аж ахуйн нэгжид дээрх хөрөнгөөс харьцангуй богино хугацаанд төлөх нөхцөлтэйгээр зохих журмын дагуу зээл олгох арга хэмжээг Хөдөө аж ахуйн банктай хамтран авахыг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/-д даалгасугай.
З.Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр олж нийлүүлсэн гурилыг шуурхай борлуулж хөрөнгийн эргэлтийг түргэтгэх замаар импортоор авах гурилын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
4.Гадаад орнуудаас буцалтгүй тусламжаар ирэх гурилын нийлүүлэлтийг түргэтгэх арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Гадаад харилцааны яам /Ц.ГОМБОСҮРЭН/-д даалгасугай.
5.Импортоор орж ирсэн гурилын дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газар, Худалдаа,үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, бусад холбогдох газруудад шуурхай өгч байхыг Гаалийн ерөнхий газар /Б.ШАРАВСАМБУУ/-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Хүнс, хөдөө аж хауйн сайд Ц.ӨӨЛД
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
