A

A

A

Бүлэг: 1979

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн
98 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА

НэгНийтлэг үндэслэл

1.1.Энэхүү нөхцөл, шаардлага нь ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрлийн үйлажиллагаа, хэрэгжүүлж буй байдалд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Нөхцөл, шаардлага нь ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг үйлчилгээний чанарын стандартын дагуу технологийн найдвартай, үр ашигтай ажиллах нөхцлөөр хангуулах зорилготой болно.

1.3.Нөхцөл, шаардлага нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актад нийцсэн байна.

Хоёр.Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад тавигдах шаардлага

2.1.Үйл ажиллагааны чиглэл бүрээр шаардлагатай мэргэжлийн үндсэн ажилчдаар хангагдсан байх.

2.2.Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах аж ахуйн нэгж нь санхүүгийн хувьд чадамжтай байх, Тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргагч нь өмнөх онд алдагдалгүй ажилласан байх, үйл ажиллагаагхэвийн явуулахад шаардагдах “Орон сууцны барилгын үйлчилгээ”стандартад заасан хөрөнгөтэй байх.

Ус хангамж, ариутгах татуургыг барьж байгуулах тусгай зөвшөөрөл сунгах болон үйл ажиллагаагаа өргөтгөж, нэмэлт заалт хүссэн хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасан хувь, хэмжээгээр норм, нормативын санд шимтгэл төлсөн байхаас гадна барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бусад тусгай зөвшөөрлийг авсан байх. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 95-р тогтоолоор нэмэлт орсон/

2.2.1.Салбарын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой, байгууллагын стратеги, бизнес төлөвлөгөөтэй байх;  /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.2.Хариуцаж буй инженерийн барилга, байгууламж нь дамжин хэрэглэгч үүсгээгүй байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.3.Шаардлагатай тохиолдолд Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөртэй байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.4.Байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажиллагсдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, хөтөлбөртэй байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.5.Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.6.Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах “Орон сууцны барилгын үйлчилгээ” стандартыг хангасан байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/

2.2.7.Ус хангамж, ариутгах татуургыг барьж байгуулах тусгай зөвшөөрөл сунгах болон үйл ажиллагаагаа өргөтгөж, нэмэлт заалт хүссэн хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасан хувь, хэмжээгээр норм, нормативын санд шимтгэл төлсөн байхаас гадна барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бусад тусгай зөвшөөрлийг авсан байх. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90-р тогтоолоор нэмсэн/
2.2.8. Тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн өргөдөл, холбогдох материалыг  шаардлагын дагуу бүрэн гүйцэд ирүүлнэ. Энэ хэсгийг 2022 оны 63 дугаар тогтоолоор нэмсэн.

2.3.Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй байх эсвэл өр барагдуулах график, гэрээтэй байх түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримт ирүүлэх.

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

2.4.Тусгай зөвшөөрөл сунгуулах Тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид ТЗЭ гэх/ нь байгууллагынхаа орлого болоогүй усны хэмжээг зөв тооцоолж, усны алдагдлыг бууруулсан байх.

2.5.Тусгай зөвшөөрөл хүссэ үйл ажиллагааны чиглэл бүрээр заагдсан тусгай шаардлагаас гадна салбарын хууль, тогтоомж болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан норм, дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай тусгай зориулалтын технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гарч болзошгүй заваар, ослоос урьдчилан сэргийлэх нөөцтэй байх, машин механизмтай байх, эсвэл гэрээгээр болон түрээсээр авч ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байх зэрэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах нийтлэг шаардлага болно.

2.ТЗНШ-ын 2.51-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан ус хангамж, ариутгах татуургыг барьж, байгуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд дор дурдсан шаардлагууд тавигдана:”

Нэг.  Ус хангамж, ариутгах татуургын гадна шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Код

Ангилал

Байвал зохих ИТА

ИТА-н ажлын туршлага

2.51.1

Бага, дунд төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтан-1 /50 хүртэл ажилтантай тохиолдолд ХАБЭА-н ажилтанг хавсарч хийж болно/.

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь  ус хангамж, ариутгах татуургын системийн мэргэшсэн зэрэгтэй байх.

2.51.2

Өндөр төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-3, Дулааны инженер-1, Механик инженер-1, Гидротехникийн инженер-1

Барилгын инженер-1

Усны барилга байгууламжийн инженер-1, Тухайн чиглэлийн технологи инженер-1

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтан-1

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын  мэргэшсэн зэрэгтэй байх, нөгөө нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх.

2.51.3

Онцгой төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-3, Дулааны инженер-1

Механик инженер-1

Гидротехникийн инженер-1

Барилгын инженер-1

Усны барилга байгууламжийн инженер-1, Тухайн чиглэлийн технологи инженер-1,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албатай байх /3-аас доошгүй хүнтэй /

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын  мэргэшсэн зэрэгтэй байх, нөгөө нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлтэй  иргэн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байна.

Хоёр.Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.51.4

Бага, дунд төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер -1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтан-1/50 хүртэл ажилтантай тохиолдолд ХАБЭА-н ажилтанг хавсарч хийж болно/.

Ус хангамж, ариутгах татуургын инженер нь ус хангамж, ариутгах татуургын системийн мэргэшсэн зэрэгтэй байх.

2.51.5

Өндөр, онцгой төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер -2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтан-1

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх.

/2.51 дэх хэсгийг ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 95-р тогтоолоор нэмэлт орсон/

2.6.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд дор дурдсан шаардлагууд тавигдана.

2.6.1.Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр:

а.Цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, бакалавр инженер хүрээлэн буй эсвэл байгаль орчны бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн, хэмжих хянах хэрэгслийн инженер, цахилгааны мэргэжлийн инженертэй байх, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны, цахилгааны мэргэжлийн ажилтан тус бүр нэгээс доошгүй байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.Сантехникийн засварчин, цахилгаанчин, хянах, хэмжих хэрэгслийн засварчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн ажилчидтай байх;

в.Тухайлсан байгууламжийг эзэмших буюу ашиглах зөвшөөрөлтэй байх;

г.Ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалт нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байх;

д.Тоног төхөөрөмж, технологийн ажиллагааны горим бүдүүвч, холбогдох стандартуудыг бүрдүүлсэн байх;

2.6.2.Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

а.Цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, бакалавр инженер хүрээлэн буй эсвэл байгаль орчны бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн, 300 м3/хоногоос дээш хүчин чадалтай ус хангамжийн байгууламжийн хувьд усны шинжилгээний лаборатори тухайн мэргэжлийн инженер, технологич, засварчинтай байх, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан нэгээс доошгүй байх;  /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/ 

б.Халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжийн засварчинтай байхаас гаднаус шинжилгээний лабораторитай бол мэргэжлийн ажилтантай байх;

в.Тухайлсан байгууламжийг эзэмших буюу ашиглах зөвшөөрөлтэй байх;

д.Ус цэвэршүүлэх технологийн ажиллагааны горим, техник технологи нь шаардлага хангасан, лабораторийн шинжилгээний дүн, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй, усны чанарын стандартын шаардлага хангасан байх;

е. Ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид нийлүүлж буй усны дээжийг өдөр бүр авч, лабораторийн шинжилгээ хийх бөгөөд ундны усны холбогдох стандартад нийцсэн усаар хангаж байх;

ж. Усан сангийн ариутгал халдваргүйжүүлэлтийг холбогдох стандартын дагуу хийх бөгөөд ариутгалын бодисын нөөцтэй байх;

з. Хот, суурин газрын хүн амдус хангамжийн эх үүсвэрээс унд, ахуйн зориулалтаар олборлон, дамжуулан түгээж буй ус нь ундны усны чанарын холбогдох стандартыг хангасан, халдваргүйжүүлсэн байх; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт, орсныг тусгав/

2.6.3.Цэвэр ус дамжуулах, түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

A.Цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, бакалавр инженертэй байх, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан нэгээс доошгүй байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.Сантехникийн засварчин, гагнуурчин тайбайх;

в.Технологийн ажиллагааны горим бүдүүвч, дэвсгэр зураг, техникийн тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн байх;

2.6.4.Орон сууцны доторхи цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалт, засва рүйлчилгээний чиглэлээр:

а.Усхангамж, ариутгах татуургын /сантехникийн/, дулаан хангамжийн мэргэжлийн инженер, ээлжийн диспетчер, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан, ээлжийн диспетчер тус тус байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газраас бусад тохиолдолд 200 өрхийн дунд 1 сантехникийн засварчинтай байх;

в.Гагнуурчин, цахилгаанчинтай байх;

г.Шугам, сүлжээний схем, байршлын зураг, технологийн бүдүүвч, дэвсгэр зураг, ашиглалтад хүлээн авсан акт, гэрээ,техникийн тодорхойлолттой байх;

д.Сард борлуулж буй усны хэмжээ нь үйл ажиллагааг хэвийн, алдагдалгүй явуулах нөхцлийг хангасанбайх;

е.Шинээр тусгай зөвшөөрөл авч буй байгууллагуудын хувьд айл өрхүүдийг 100% тоолууржуулсан байх;

ё.Тусгай зөвшөөрөл сунгуулах аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг 80-аас доошгүй хувь тоолууржуулсан байх буюу тоолууржуулалт хийх график, төлөвлөгөөтэй байх;

ж.Орон сууцны засвар үйлчилгээний талаар хэрэглэгчдийн гомдол санал хүлээн авах, шуурхай дуудлагын утас ажиллуулдаг байх;

з.Засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объект нь ойролцоо байрлалд, хамгийн бага зардлаар чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангасан байх;

и. ТЗЭ нь хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллах; /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

й. ТЗЭ нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохиолдолд тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэмсэн/

2.6.5.Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

а.Ус хангамж, ариутгах татуурга /сантехникийн/, дулаан хангамжийн мэргэжлийн инженер тус бүр байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.Сантехникийн засварчин, цахилгаанчин, гагнуурчинтай байх;

в.Байршлын зураг, технологийн ажиллагааны горим бүдүүвч, дэвсгэр зураг, техникийн тодорхойлолт, ашиглалтад хүлээн авсан акт зэргийг бүрдүүлсэн байх;

2.6.6.Бохир усны гаргалгааны, цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

а.Ус хангамж, ариутгах татуургын /сантехникийн/ мэргэжлийн инженертэй, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан нэгээс доошгүй байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.Сантехникийн засварчинтай байх;

в.Холболтын болон байршлызураг, технологийн ажиллагааны горим бүдүүвч, засвар үйлчилгээний график, дэвсгэр зураг, тодорхойлолт зэргий гбүрдүүлсэн байх;

2.6.7.Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

а.Цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, бакалавр инженер хүрээлэн буй эсвэл байгаль орчны бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн, мэргэжлийн инженер, 300м3/хон хүртэл усны хэрэглээтэй суурин газрын хувьд тухайн байгууламжийг ашиглах тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны мэргэжлийн ажилтан нэгээс доошгүй байх цэвэрлэх байгууламж нь ус шинжилгээний лабораторитой байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

б.Сантехник, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин, цахилгаанчин, хэмжих хянах хэрэгслийн засварчин ажилчид тус бүр нэгээс доошгүй байхаас гадна ус шинжилгээний лабораторитай бол мэргэжлийн ажилтантай байх;

в.Тухайлсан байгууламжийг эзэмших буюу ашиглах зөвшөөрөл, бохир ус цэвэрлэгээний технологийн бүдүүвч,цэвэрлэгээний түвшин, гарах усны найрлага, лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлттэй байх;
г. Шугам, сүлжээ болон байгууламжуудын  байршлын зураг, ашиглалтад хүлээн авсан акт, ашиглалтын гэрээ /өөрийн эзэмшлийн тохиолдолд хамаарахгүй/, тоног төхөөрөмж нэг бүрийн техникийн тодорхойлолт, ашиглалтын заавартай байх;”, “д. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд тохируулан үйлчлэх хүрээг тодорхойлж, баталгаажуулсан бүдүүвч зураг, тайлбарын хамт ирүүлэх. Энэ нь зөвхөн тухайн цэвэрлэх байгууламжид хүчинтэй байх бөгөөд үйлчлэх хүрээг өөрчлөх, шинээр нэмэх тохиолдолд нөхцөл, шаардлагын хүрээнд хүсэлтийг дахин ирүүлж, шийдвэрлүүлнэ. Энэ хэсгийг 2022 оны 63 дугаар тогтоолоор нэмсэн.

2.6.8.Усхангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээний чиглэлээр:

а.Ус хангамж, ариутгах татуургын болон мэргэжлийн зөвлөх буюу мэргэшсэн инженертэй байх,

б.Шаардлагатай тохиолдолд цахилгаан, хэмжих хянах хэрэгслийн мэргэжлийн инженер, химич-бактериологичтой байх;

в.Сантехникийн засварчин, гагнуурчинтай байх;

г.Засвар үйлчилгээний зориулалтын автомашин, автокран, эксоватор, зөөврийн гагнуурын аппарат, цэвэр, бохир ус шинжилгээний сууринболон зөөврийн лаборатори, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөцтэй байх;

2.6.9.Хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр:

а.Төвлөрсөн шугамын ус түгээх байрны хувьд сантехникийн засварчин, ус түгээгчтэй байх, хангагч байгууллагатай байгуулсан гэрээтэй байх;

б.Гүний ус түгээх байрны хувьд ус түгээгчтэй байх, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, ажлын байрны дүгнэлттэй байх;

в.Зөөврийн ус түгээх байрны хувьд ус түгээгчтэй байх, хангагч байгууллагатай байгуулсан гэрээтэй байх;

2.6.10.Зөөврийн ус хангамжийн үйлчилгээний чиглэлээр:

а.Сангиллын жолоочтой байх;

б.Ус зөөврийн зориулалтын автомашинтай байх;
в.Эрүүл ахуйн шаардлага хангасан байх;”, “г. Ундны зориулалтаар зөөвөрлөх цэвэр ус нь ундны усны чанарын стандартын шаардлага хангасан байх; Энэ хэсгийг 2022 оны 63 дугаар тогтоолоор нэмсэн.

2.6.11.Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр:

а.С ангилалын жолоочтой байх;

б.Бохир ус зөөврийн зориулалтын автомашинтай байх;

г.Бохир ус хаях цэгийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон байх;

д.Эрүүл ахуйн шаардлага хангасан байх;./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмсэн/

Гурав. Тусгай зөвшөөрөл, түүний хугацааг сунгахтүдгэлзүүлэх, хүчингүй болгох

3.1.ТЗЭ нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

3.2.Тусгай зөвшөөрлөө сунгуулах ТЗЭ нь үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/-ийг жил бүр дүгнэж, ирүүлэхээс гадна зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлсөн байна./ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 90 дүгээрр тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

3.3.Тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу 3 /гурав/ жилийн хугацаагаар олгох бөгөөд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг үндэслэн 5 /тав/ хүртэл жилийн хугацаагаар сунгана.

3.4.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирээгүй бол гэрчилгээнд заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.

3.41.Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн хуулийн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын эсвэл Зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбоотой албан бичгийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

3.5.Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлсэн байна.

3.6.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар шийдвэр гарснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

---оОо--