A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
2016 оны А/131 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.

1.2.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг тухайн спортын холбооны сургалт-дасгалжуулалт, тэмцээн, техникийн асуудал хариуцсан зөвлөл /цаашид тухайн “Холбооны зөвлөл” гэх/ зохион байгуулна.

1.3.Ахлах дасгалжуулагч нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн ялгаварлан гадуурхах, дарамтлах, шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахуулаас ангид байх зарчмыг баримтлана.

1.4.Холбооны зөвлөл Үндэсний шигшээ багийн бусад дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг баримтлана.

1.5.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулахтай холбоотой гарах санхүүжилтийг Спортын холбоо хариуцна.

1.6.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай холбоотой гарсан гомдол, зөрчил, аливаа хариуцлагыг тухайн сонгон шалгаруулалтыг хариуцаж явуулсан Холбооны зөвлөл, тэдгээрийг батламжилсан Спортын холбооны удирдлага бүрэн хариуцна.

Хоёр. Ахлах дасгалжуулагчийн шалгаруулалт

2.1.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа холбооны зөвлөл дараах зарчмыг баримтлана.

2.1.2.шалгаруулалтад оролцохыг хүссэн дасгалжуулагчдын оролцоог тэгш хангаж, шударга өрсөлдөх бололцоог хангах,

2.1.3.шалгаруулалтын үйл явц ил тод байх,

2.1.4.мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан үзэх,

2.1.5.дасгалжуулагчийн хувийн ёс зүй, манлайлал, сахилга батыг харгалзан үзэх,

2.1.6.дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын амжилт зэргийг харгалзан үзэх,

2.2.Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчид мэдлэг, ур чадвар, туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:    

2.1.1.биеийн тамир, спортын их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэг, эрдмийн цолтой байх,

2.1.2.өндөр зэрэглэлийн тамирчидтай сүүлийн 3 жилийн хугацаанд ажилласан туршлагатай байх,

2.1.3.мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх,

2.1.4.Бэлтгэж дасгалжуулсан тамирчид нь Дэлхий, тив, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх. /протоколоор баталгаажна/

2.1.5.Харилцааны соёлтой, хүний эрх, гэрээ эрх зүйн талаар хуулийн мэдлэгтэй байх,

2.1.6.Багаар ажиллах чадвартай, сүүлийн 1 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүй, сахилгын шийтгэлгүй байх.

2.1.7.Интернетийн орчинд ажиллах, компьютерийн өргөн хэрэглээний програм Microsoft Office-ийн дундаас дээш шатны мэдэгдэхүүнтэй байх /шалгалтын дүн/

2.1.8.Англи хэлний зохих түвшний мэдлэг, ярианы чадвартай байх, /шалгалтын дүн/

2.1.9.Сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, төлөвлөлт болон спортын шинжлэх ухаан, өрсөлдөгчийн судалгаа хийх мэдлэг, чадвартай байх, /шалгалтын дүн/

2.1.10.Спортын анагаах ухааны мэдлэг, тамирчны бэртэл гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх, /шалгалт/

2.1.11.Допингийн эсрэг үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх /ярилцлага/

2.1.Холбооны зөвлөл журмын 2.2-т заасан шаардлага хангасан дасгалжуулагчдыг бүртгэн шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд шаардлагатай шалгалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Гурав. Ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлах, мэдээлэх

3.1.Спортын холбоо нь сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай мэдээллийг шалгаруулалт эхлэхээс хуанлийн 20 хоногийн өмнө олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах орон тооны бус Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн ажлын албанд ажлын 5 хоногийн өмнө албан  бичгээр мэдэгдсэн байна.

3.2.Спортын холбооны сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай мэдээлэл дараах мэдээллийг багтаасан байна. Үүнд:

3.1.1.сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,

3.1.2.сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,

3.1.3.сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал.

3.3.Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Биеийн тамир, спортын газрын /sport.gov.mn/, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Дөрөв. Ахлах дасгалжуулагчийг томилох

4.1.Холбооны зөвлөл шалгаруулалтад тэнцсэн ахлах дасгалжуулагчыг нэрийг дэвшүүлэн дүгнэлт гаргуулахаар Зөвлөлд хүргүүлнэ.

4.2.Холбооноос ахлах дасгалжуулагчид нэр дэвшүүлсэн шийдвэрт Зөвлөл дүгнэлт гарган шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан гэрээ байгуулахаар Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.3.Шалгаруулалтыг зохион байгуулахад Холбооны зөвлөл журмын 2 дугаар зүйлд заасан зарчим, шаардлагыг баримтлаагүй нь баримтаар нотлогдсон тохиолдолд Зөвлөл нь тайлбар гаргуулах, шаардлагатай тохиолдолд шалгаруулалтыг дахин явуулахаар буцаана.

4.4.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авч ажлын 5 хоногт хянаж үзээд зөрчил, гомдол гараагүй тохиолдолд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох, гэрээ байгуулан ажиллах шийдвэрийг гаргана.

4.5.Ахлах дасгалжуулагч үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлыг хүндэтгэн, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн ялгаварлан гадуурхах, дарамтлах, бэлгийн дарамт, шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуулиас ангид байх зарчмыг баримтлана.

Тав. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг чөлөөлөх:

5.1.Дараахь тохиолдолд ахлах дасгалжуулагчийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх саналыг Спортын холбоонд хүргүүлнэ.

5.1.1.дасгалжуулсан баг, тамирчдын амжилт нь Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан үйл ажиллагааны гэрээнд тусгасан амжилтаас буурсан, гэрээнд тусгасан амжилтын зорилтоо биелүүлээгүй буюу биелүүлэхээс татгалзсан үйл ажиллагаа  явуулсан,

5.1.2.эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон,

5.1.3.хариуцсан багийн амжилт Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан үйл ажиллагааны гэрээнд тусгасан нийт зорилтын 60%- аас дээш хувийг биелүүлээгүй,

5.2.Дараахь тохиолдолд ахлах дасгалжуулагчтай байгуулсан гэрээг ажил олгогчын санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно.

5.2.1.хариуцсан багийн тамирчдыг ялгаварлан гадуурхсан, хүчирхийлэл хэрэглэсэн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийг зөрчсөн, тамирчиддаа допинг хэрэглэхийг зөвшөөрсөн, шахсан, хэрэглүүлэхийг завдсан зэрэг нь хуулийн байгууллагаар тогтоогдсон,

5.2.2.ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалтад гарах, тэмцээн наадамд оролцох үедээ хууль бус үйлдэл хийсэн нь хуулийн байгууллагаар болон бусад баримтаар нотлогдсон,

5.2.3.гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбооноос арга хэмжээ авсан, тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хассан,

5.3.Энэ журмын 5.1, 5.2 дахь зүйлд заасан шийдвэрийг гарсан даруйд Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Биеийн тамир, спортын газар, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.