A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 202 дугаар

тогтоолын 3 дугаар хавсралт 

 

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

1.  Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, малаа саалинд хамруулж, хамгийн их сүү саан боловсруулж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан саальчны ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга саальчнаар шалгаруулна.

 

3. Улсын аварга саальчин шагнал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

 

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

 

4. Улсын аварга саальчнаар тодорхойлогдож байгаа саальчин дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

 

     4.1. сүүлийн жилүүдэд тухайн малчин оны эхэнд байсан мал нь бодод шилжүүлснээр 100-гаас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх; 

 

     4.2. тухайн саальчны малын сүрэгт эзлэх хээлтэгч мал бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;

 

     4.3. төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулсан байх, нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

 

     4.4. нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, саасан сүү, боловсруулсан цагаан идээ, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах сүлжээтэй байх;

 

     4.5. мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарвал, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

 

     4.6. ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

 

     4.7. мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа зааж сурган шавь саальчинтай болсон байх;

 

     4.8. мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өөрийн санаачлагаар оролцдог байх; 

 

     4.9. нутаглаж байгаа өөрийн газрынхаа бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг хуваарийн дагуу ашиглах, отор хийх, сэлгэн өнжөөх зэргээр бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

 

     4.10. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, худаг, эсхүл уст цэгтэй байх.

 

5. Улсын аварга саальчинд фермерийн аж ахуй, тухайн аж ахуйн саальчныг хамааруулахгүй.

 

Гурав. Аварга саальчнаар тодорхойлох, шалгаруулах

 

6. Сүүлийн таваас доошгүй жил (энэ шалгуурыг журам хэрэгжсэн эхний 3 жилд мөрдөнө), аймгийн аварга саальчин болсноос хойш хоёроос доошгүй жил амжилттай ажилласан, энэхүү журмын шалгуур үзүүлэлтийг хангасан 1 хүртэл саальчныг тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

 

7. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон саальчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй  нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

8. Улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

 

     8.1. саальчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

 

     8.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу);

 

     8.3. ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа (энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу)

 

     8.4. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;

 

     8.5. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

 

9. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга саальчин болгохоор тодорхойлон аймаг, нийслэлээс ирүүлсэн саальчдын материалыг малчин нэг бүрээр хянан үзээд харьцуулсан дүгнэлт гаргаж, энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий саальчны материалыг шалгаруулж саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

Дөрөв. Шагнал олгох

 

10. Улсын аварга саальчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая  төгрөгөөр шагнана. Улсын аварга саальчинд олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

 

11. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна. 

 

 

 

 

                                                           ---оОо---

 


 

                                                                     Цээж зураг

                                                                     (6х4-ийн хэмжээтэй)

                                    

 

                                       УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛЖ

                                                   БАЙГАА ХҮНИЙ ТОВЧ АНКЕТ

 

 он   сар   өдөр

 

  

   1.

 

 Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг,хорооны нэр

 

 

   2.

 Ургийн овог

 

 

   3.

 Эцэг /эх/-ийн нэр

 

 

   4.

 Нэр

 

 

   5.

 Төрсөн он, нас, хүйс

 

 

   6.

 Боловсрол

 

 

   7.

 Ам бүлийн гишүүдийн тоо

 

   8.

 Улсад ажилласан жил

 

 

   9.

 Үүнээс: саальчнаар ажилласан жил

 

 

   10.

 Төр, засгаас авсан шагнал, огноо

 

 

   11.

 Аймаг, нийслэлийн аварга саальчнаар шалгарсан

 он, үнэмлэхийн дугаар

 

 

 

 

                                                                                      “Улсын аварга саальчин шалгаруулах

                                                                         журам”-ын 2 дугаар хавсралт

 

 

 

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА

..............АЙМАГ, НИЙСЛЭЛ ............СУМ, ДҮҮРГИЙН

СААЛЬЧИН........... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

он    сар    өдөр

 

 Үзүүлэлт

Малын төрөл (доошгүй байх үзүүлэлт)

Онууд

... он

... он

Нэг. Малын төрөл, тоо

 

 Малын үүлдэр омог

 

 1. Оны эхний мал бодод шилжүүлснээр

Бүгд -100

 

 

 

 

 2. Оны эхний мал

Бүгд

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

Адуу

 

 

Үхэр

 

 

Хонь

 

 

Ямаа

 

 

 3. Хээлтэгч

Бүгд

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 4. Бойжуулсан төл

Бүгд

 

 

 Үүнээс:

Ботго

 

 

Унага

 

 

Тугал

 

 

Хурга

 

 

Ишиг

 

 

 5. Зүй бусаар хорогдсон мал

Бүгд

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

Адуу

 

 

Үхэр

 

 

Хонь

 

 

Ямаа

 

 

 6. Орлогод авсан мал

Бүгд

 

 

 үүнээс

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 7. Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 8.Бэлтгэсэн тэжээл (тонн)

өвс

 

 

 

тэжээл

 

 

 

Гар тэжээл

 

 

 

Хужир, шүү

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 9. Оны эхнии төллөсөн хээлтэгч

 малаас үйлдвэрлэсэн сүү (л)

Бүгд

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 10. Боловсруулсан цагаан идээ

 (тонн)

Нийт

 

 

 11. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

 (тонн)

Нийт

 

 

 

 12.Сүү, цагаан идээнээс олсон  

 орлого

Бүгд

 

 

 Мян төг

Ингэний сүүнээс

 

 

Гүүний сүүнэс

 

 

Үнээний сүүнээс

 

 

Хонины сүүнээс

 

 

Ямааны сүүнээс

 

 

 13. саалийн хугацаанд нэг

 хээлтэгчээс саасан байх сүүний

 доод хэмжээ (литр)

                         

Бүгд

 

 

Нутгийн монгол - 750 л

 

 

Сарлаг - 350 л

 

 

Хайнаг -1000 л

 

 

Ингэ -100л

 

 

Гүү - 200 л

 

 

Ямаа – 60 л

 

 

 Хонь - 12 л

 

 

 14. Хөрөнгө оруулалт

мян.төгрөг

 

 

 15. Татвар төлөлт

Төгрөгөөр

 

 

 16. Малын даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

Төлсөн хураамж

 

 

 17. Эрүүл мэндийн даатгалын

 шимтгэл

Төгрөгөөр

 

 

 18. Нийгмийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

                              

         

 

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна. Саасан сүүг малын төрөл тус бүрээр тооцож гаргана.

 

 

 

    -------------------- аймаг /нийслэл/-ийн ------------------сум /дүүрэг/-ын -----------баг /хороо/- ны

   Засаг дарга -----------------------------------   /…………………………/

 

  Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга --------------------- /…………………/

 

 

 

“Улсын аварга саальчин шалгаруулах

                                                                                        журам”-ын 3 дугаар хавсралт

 

 

 

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛЖ  БАЙГАА .......................

АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ..........-ЫН АЖЛЫН

ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

 

он    сар    өдөр

 

 №

Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан

Журмын баталгаажуулах үзүүлэлт

Баталгаа болгох материалын он, сар, өдөр, дугаар

Гарын үсэг, тэмдэг

  1.

Сум, дүүргийн Засаг дарга

4.1, 4.2, 4.3,

4.6, 4.10

 

 

  2.

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгж

4.4, 4.5, 4.8

 

 

  3.

Баг, хорооны Засаг дарга

4.3, 4,7, 4.9

 

 

  4.

Бүтээгдэхүүн худалдан авдаг аж ахуйн нэгж

4.4

 

 

  5.

 Сум, дүүргийн цагдаагийн алба

Гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй эсэх

 

 

 Тайлбар:

1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол тодорхойлолт хүчингүйд тооцогдоно.

2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус тусад нь баталгаа гаргана.

3. Тухайн саальчны үйл ажиллагааны талаарх танилцуулга, холбогдох мэдээллийг

 тодорхой гаргаж ирүүлнэ.

 

 

                                               --------------------------------- сум/дүүрэг/-ын

 

                                         Засаг дарга-------------------------------