- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны 202 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хувь нэмрийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Улсын аварга тариаланч хамт олон”, иргэнийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулна. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тракторч-комбайнчдыг ”Улсын аварга тариаланч”-д хамруулан шалгаруулж болно.
3. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага
4. Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан байна:
4.1. аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь 10-аас дээш жил тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байна;
4.2. хамт олон нь жил бүр усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 250 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 500 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га; иргэн нь усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 50 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 100 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.5 га-гаас доошгүй талбайд тус тус тариалалт хийж ургац хураан авсан байна;
4.3. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 15 цн-ээс, усалгаатай талбайд 30 цн-ээс, төмсний ургац нь усалгаагүй талбайд 160 цн-ээс, усалгаатай талбайд 200 цн-ээс, малын тэжээлийн ургац нь усалгаагүй талбайд 30 цн-ээс, усалгаатай талбайд 60 цн-ээс доошгүй байх;
4.4. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас байцаа 250 цн-ээс, үндэс үрт ногоо 180 цн-ээс, сонгинолог ургамал 120 цн-ээс, хамгаалагдсан хөрсний 1 метр квадрат талбай тутмаас өргөст хэмх 18 кг, улаан лооль 12 кг, гүзээлзгэнэ 2 кг, навчит ногоо 2 кг-аас доошгүй ургац хураан авсан байх;
4.5. сүүлийн 3 жил дараалан жил бүр комбайнаар шууд хураалтад шилжүүлснээр 400 га, трактораар 1200 жишмэл га-гаас доошгүй ажил гүйцэтгэсэн байх;
4.6. хөрсний үржил шимийг хамгаалах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үр тарианы үйлдвэрлэлд уриншийн эзлэх хувийн жинг багасгаж, тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулсан байх;
4.7. үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид нь эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үр нөөцөлсөн байх;
4.8. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх;
4.9. татвар, хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх;
4.10. хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай болж техникийн бэлэн байдал, хангамжийг сайжруулсан байх.
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах
5. Аймаг, нийслэлийн аварга тариаланч хамт олон, аварга тариаланч болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланч хамт олон, тариаланчийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлно.
6. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор багтаан аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
7. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, баталгаажсан материалыг хянаж аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн, хамгийн өндөр амжилт гаргасан гурав хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, тав хүртэл тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараах материалыг бүрдүүлнэ:
8.1. тариаланчийн товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);
8.2. сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу);
8.3. аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар;
8.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаарх сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
8.5. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
8.7. харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт;
8.8. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагаас хөрс хамгаалах талаар авсан арга хэмжээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн тухай тодорхойлолт, шалгаруулах үзүүлэлтийг газар дээр нь шалгасан дүгнэлт.
9. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар ирүүлсэн материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулан шагнуулах саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
11. Энэ журам батлагдахаас өмнө “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч” болж байсан хамт олон, иргэнийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-тай адилтган үзнэ.
12. Иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна.
13. Аж ахуйн нэгж, байгууллага “Улсын аварга тариаланч хамт олон” болсноос хойш үзүүлсэн амжилтаа 3-аас дээш жил тогтвортой хадгалсан бол уг аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор дахин шалгаруулахаар тодорхойлж болно.
Дөрөв. Шагнал олгох
14. Улсын аварга тариаланч хамт олон тус бүрийг 5.0 (таван) сая төгрөгөөр, улсын аварга тариаланч тус бүрийг 3.0 (гурван) сая төгрөгөөр тус тус шагнана. Улсын аварга тариаланч хамт олонд олгох өргөмжлөл, дурсгалын цом, туг, үндэсний үйлдвэрийн
бүтээгдэхүүн зэрэг, улсын аварга тариаланчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн цар зэргийг авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.
15. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.
--оОо---
"Улсын аварга тариаланч хамт олон,
улсын аварга тариаланч шалгаруулах
журам”-ын 1 дүгээр хавсралт
|
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
ИРГЭНИЙ ТОВЧ АНКЕТ
он сар өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
”Улсын аварга тариаланч хамт олон,
Улсын аварга тариаланч шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ШАЛГАРУУЛАХ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
|
|
|
||
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтийг бичнэ. Шагнагдах үндэслэлийн талаар тодорхойлолтод дэлгэрэнгүй бичиж, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үзүүлэлт тус бүрээр бүрдүүлж ирүүлсэн байна. Дээрх хүснэгтийн 9, 10-т заасан ажлын хэмжээ нь зөвхөн тракторч-комбайнчид хамаарна.
Үзүүлэлтийг гаргасан:
Сум, дүүргийн Засаг дарга ----------- ---- (........................)
Мэргэжилтэн ------------------------------ (........................)
Хянаж баталсан:
Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуй хариуцсан байгууллагын
дарга ----------------------------- (.....................)
Мэргэжилтэн ------------------------------ (...................
Текст томруулах
A
A
A