- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БҮРЭН БУЮУ БҮРЭН БУС СУУДЛЫН АВТОМАШИН, СУУДЛЫН АВТОМАШИНЫ КУЗОВЫГ ТОДОРХОЙЛОН АНГИЛАХ ЗААВАР
Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/62 дугаар тушаалын хавсралт
БҮРЭН БУЮУ БҮРЭН БУС СУУДЛЫН АВТОМАШИН, СУУДЛЫН АВТОМАШИНЫ КУЗОВЫГ ТОДОРХОЙЛОН АНГИЛАХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл
1.1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн Жагсаалт, Тайлбар дүрмийн дагуу Зүйл 87.03-т хамаарах суудлын автомашинд зориулагдсан кузов (Мөр 8707.10), задалж салгасан байдлаар импортолж буй бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин (Зүйл 87.03)-ыг ангилахад энэхүү зааврын зорилго оршино.
Хоёр. Кузовыг тодорхойлон ангилах
2.1.БТКУС-ийн Зүйл 87.03-т хамаарах суудлын автомашины кузов нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд Мөр 8707.10 (Үндэсний код 8707.10.00)-д хамааран ангилагдана. Үүнд:
а) Хөдөлгүүр, хурдны хайрцаг, диск, хүч дамжуулах механизм, кардан дамжуулагч, дифференциал, хий хуваарилах систем, хөргөлт, тосолгоо, тэжээлийн систем болон тэдгээрийн аливаа агрегат, эд анги, түлшний бак угсрагдаагүй;
б) Урд ба хойд тэнхлэг, бул, амортизатор, пүрш, нум, дуу намдаагч, утааны яндан, тэдгээрийн аливаа эд анги угсрагдаагүй;
в) Жолооны хүрд, жолооны гол, араа солих гар хөшүүрэг, газ, тоормос болон дискэн холбооны хөл гишгүүр (педаль), дугуй, обод болон жолооны механизмын аливаа бусад агрегат, эд анги угсрагдаагүй;
г) Тоормосны систем, түүний механизм, агрегат, эд анги угсрагдаагүй;
д) Хянах самбар, цахилгааны хэрэгсэл, гэрэлтүүлгийн болон дохиоллын хэрэгсэл (жишээ нь аккумулятор, стартер, генератор, хол ойрын том жижиг гэрэл, шил арчигч, цас, мөс хайлуулах буюу цанталтаас хамгаалах хэрэгсэл г.м) тэдгээрийн угсралт холболтын эд анги, цахилгааны утас, кабелиар тоноглогдоогүй;
е) Суудал, аюулгүйн бүс, салхины урд ба хойд шил, хаалга, хаалганы цоож, шил, шил өргөх механизм, капот, ачаа ачих хэсгийн таг, ар талаа харах болон хажуугийн толь, толины суурь, тамхины үнсний сав, шалны дэвсгэр, шаврын хаалт, урд хойд хамгаалалтын буфер, ачааны тавиур, радио болон дуу авиа, дүрс бичлэг тоглуулагч хэрэгслээр тоноглогдоогүй, салоны болон ачаа ачих хэсгийн доторлогоо хийгдээгүй байна.
Гурав. Бүрэн буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг тодорхойлон ангилах
3.1.БТКУС-ийн Зүйл 87.03-ын суудлын автомашины кузовт 2.1-ийн (а)-(e)-д заасан систем, механизм, агрегат, тэдгээрийн аливаа эд анги, холболтын эд анги угсрагдаагүй, мөн аливаа хэрэгслээр тоноглогдоогүй байдалтай боловч тэдгээр нь задалж салгасан байдлаар иж бүрдлээрээ, эсвэл тэдгээрийн зарим хэсэг нь кузовтой хамт тээвэрлэгдэн ирсэн тохиолдолд эвлүүлж угсарсны дараа бүрэн бус суудлын автомашин болох үндэслэлээр Зүйл 87.03-т хамааруулан ангилна.
Текст томруулах
A
A
A