A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

Манай орны ой бүхий зарим нутгаар түймэр гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраах арга хэмжээнд 37073600 (гучин долоон сая далан гурван мянга зургаан зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Улсын байнгын онцгой комисст шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, уг хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж Санхүү, эдийн засгийн яаманд тайлагнахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт түймэр унтраахаар дайчлагдан ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээнд зориулан хавсралтад заасан ажлын хувцас, багажийг улсын нөөцөөс гаргаж Улсын байнгын онцгой комисст олгон энэ оны Ш улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгаж, улсын нөөцөөс гаргасан ажлын хувцас, багажийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 15500000 (арван таван сая таван зуун мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3 Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгааг тогтмолжуулах, ой, тайгад эргүүл ажиллуулах, нэгэнт гарсан түймрийг цаг алдалгүй унтраах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай;

б/түймэр унтраахаар ажиллаж байгаа хүмүүсийг ажлын хувцас, багаж хэрэгсэл, хоол хүнсээр хангах арга хэмжээ авсугай.

4. Түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Ойн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийг мэргэжлийн удирдлага, зөвлөлгөөгөөр хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа нарт даалгасугай.

6. Жимс, самар зэрэг байгалийн баялгийг түүж ашиглах хүмүүсийг бүртгэн тэдэнд байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах сургалт явуулах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН