A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН (Засгийн газрын 2019 оны 233 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 27 дугаар
    тогтоолын 6 дугаар хавсралт

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

(Засгийн газрын 2019 оны 233 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Дарга                                       -Монгол Улсын Шадар сайд

Дэд дарга                                -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Гишүүд:                                   -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Үндэсний сурын салбар хорооны дарга;

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Төв аймгийн Засаг дарга;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

-Гадаад харилцааны дэд сайд;

-Зам, тээврийн хөгжлийн дэд сайд:

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга;

-Монгол Улсын Шадар сайдын мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан зөвлөх;

-Монгол Улсын Шадар сайдын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх;

-Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч.

Нарийн бичгийн
        дарга                              -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.