A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 27 дугаар
    тогтоолын 7 дугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ
ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН


Дарга                                        -Хууль зүй, дотоод хэргийн сайд (Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

Орлогч дарга                           -Хууль зүй, дотоод хэргийн сайд (Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор хассан)

Гишүүд:                                   -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч (зөвшилцсөнөөр);

-Улсын ерөнхий прокурорын орлогч (зөвшилцсөнөөр);

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нутгийн удирдлага хариуцсан дэд дарга;

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

-Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга;

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга;

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Хүний эрх ба хөгжил төвийн тэргүүн (тохиролцсоноор);

-“Глоб интернейшнл” байгууллагын тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын хүний эрхийн төвийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-“Эмнести Интернейшнл”-ийн Монголын үндэсний хорооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор).

Нарийн бичгийн
         дарга                             -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.