A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 27 дугаар

      тогтоолын 20 дугаар хавсралт

 

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, АЖЛЫН ХЭСЭГ, ТЭДГЭЭРИЙН ДАРГА

 

 

Комисс, хороо, ажлын хэсэг

Дарга

1.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО)-ын асуудал эрхэлсэн Монголын комисс

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

2.

Монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, хадгалан хамгаалах асуудал эрхлэх улсын комисс

Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

3.

Хилийн боомтын асуудал эрхэлсэн зөвлөл /ЗГ-ын 2017 оны 93-р тогтоолоор хассан/

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

4.

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын Монголын хэсэг

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

5.

Улсын ургацын комисс

 

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

6.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монголын үндэсний хороо

Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

7.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

8.

Уур амьсгалын үндэсний хороо (Засгийн газрын 2021 оны 333 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

9.

Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо

Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

10.

Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаа, худалдааны олон талт хэлэлцээнд Монгол Улсын баримтлах байр суурь, удирдамжийг боловсруулах, Монгол Улсын эрх ашгийн тусгалыг хангахад чиглэсэн хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг

Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

11.

Зээл тусламжийг зохицуулах хороо

Санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо

Монгол Улсын Ерөнхий сайд (Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 110 дугаар тогтоолоор тус тус өөрчилсөн)

13.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урдьчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

14.

Бүтээмжийн үндэсний зөвлөл

Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

15.

Газрын шинэтгэлийн үндэсний хороо

Монгол Улсын Шадар сайд (Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

16.

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

17.

Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

18.

Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулахад зөвлөх чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

19.

Хүн амын асуудлаарх үндэсний хороо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

20.

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөл

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (Засгийн газрын 2022 оны 191 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

21

Үндэсний болон олон улсын ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх Үндэсний зөвлөл

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

22

Усны үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

23

Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл

Зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

24

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор өөрчилсөн)

Монгол Улсын Ерөнхий сайд 

25

Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөл (шаардлагатай гэж үзвэл)

-Тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн,

-Хэрэв салбар дундын үндэсний хөтөлбөр бол холбогдох сайд нар тохиролцсон Засгийн газрын аль нэг гишүүн

26 Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо /ЗГ-ын 2017 оны 137-р тогтоолоор нэмсэн/ Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн