- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- .“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”
Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2020 ОН ХҮРТЭЛ
БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
д/д |
Төслийн нэр |
Хууль санаачлагч |
Хариуцан боловсруулах байгууллага |
Өргөн мэдүүлэх хугацаа |
Хуулийн төслийн үндэслэл, зохицуулах харилцааны товч утга
|
Нэг. ХУУЛИЙН ТӨСӨЛ |
|||||
1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
1. |
Хувь хүний нууцын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүүгийн зохицуулах хороо |
2017 он |
Иргэний хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглосон эрх зүйн зохицуулалтыг сайжруулах |
2. |
Зөвшөөрлийн тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
2017 он |
Зөвшөөрөл, лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох |
3. |
Өгөгдөл хамгаалах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он
|
Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжих, төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн хооронд цахим баримт бичиг солилцох, хувийн мэдээллийг дамжуулах, төрийн, байгууллагын, хувь хүний цахим өгөгдлийг хадгалах, хамгаалах, улс төрийн, цэрэг дайны болон хил дамнуулан арилжааны зорилгоор ашиглахаас сэргийлэх зэрэг асуудлыг хуулиар зохицуулах, банк санхүү, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөлгөөнт холбооны оператор, даатгал, үйлчилгээний байгууллагууд дээр цаасан болон цахим хэлбэрээр хадгалагддаг хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой өгөгдлийг хамгаалах тогтолцоог бий болгох |
4. |
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он
|
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийн талаархи зохицуулалтыг боловсронгуй болгох |
5. |
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо |
2017 он
|
Засгийн газрын 2011 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Өрх бүрт шуудан хөтөлбөр”-ийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх, Дэлхийн шуудан холбооны конвенцид орсон өөрчлөлтийг хуульд тусгах |
6. |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай" конвенцийг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
2017 он |
Олон улсын гэрээ, хэлцэлд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж, бололцоог гишүүн орнууддаа олгох зорилгоор Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2005 онд батлан мөрдүүлж байна. Гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, гол харилцагч орнуудтай адил тэгш харилцах хөшүүрэг болох тул конвенцид нэгдэх |
7. |
Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам |
2017 он
|
Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрмэнд 2016 оны 9 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан тул уг нэмэлт, өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулах |
8. |
Домэйн нэрийн тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчин Монгол Улсад бүрдээгүй байгаа нь интернетийн орчинд хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул домэйн нэрийг бүртгэх, эзэмших, ашиглах эрх зүйн үндсийг бий болгох |
9. |
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох. Тухайлбал, хуулийн нэр томьёоны тодорхойлолт хоёрдмол утгатай байгааг тодорхой болгох, татварын орчинг тогтворжуулах талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах, чиг үүргийн давхардлыг арилгах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх |
10. |
Концессын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Төслийн уралдаант шалгаруулалтыг оновчтой, зөв зохион байгуулах, концессын төрөл, хэлбэрийг зөв тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, хуулийн зарим зохицуулалтыг Төсвийн тухай хуультай нийцүүлэх |
11. |
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай /шинэчилсэн найруулга/
|
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Хуулийн зохицуулалтын давхардал, зөрчлийг арилгах, өмчийн тухай ойлголтыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан шинээр тодорхойлох, өмчийн удирдлагыг боловсронгуй болгох, өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгох |
12. |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулиар зохицуулах шаардлагатай зарим харилцааг хуульчлах |
13. |
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байгаа цөмийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгах, дүрэм, журмаар зохицуулж байсан зарим харилцааг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалтыг тусгах |
14. |
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай |
Засгийн газар
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа хэлэлцээр хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох чиглэлээр зохицуулах |
15. |
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн "Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол"-ыг соёрхон батлах тухай |
Засгийн газар
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2017 он |
"Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай" Улсын Их Хурлын 2015 оны 60 дугаар тогтоолд цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасныг болон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад цөмийн зэвсэггүй улс орнуудыг иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд нэгдэн орох шаардлагатай гэж заасныг хэрэгжүүлэх |
16. |
Статистикийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо |
2018 он |
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ зохицуулалтыг хуульд тусгах, боловсронгуй болгох |
17. |
Гүйцэтгэх ажлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
2018 он |
Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулах мөрдөн шалгах болон эрэн сурвалжлах нууц ажиллагаанаас ялгаж тодорхой болгох, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг ялгаатай байдлаар хуульчлах, гүйцэтгэх ажилтны болон гүйцэтгэх байгууллагатай нууцаар хамтран ажилладаг хүний эрх зүйн байдлыг сайжруулах, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч байгаа хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах |
18. |
Терроризмтой тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2018 он |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 2001 оны 1373 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Засгийн газрын 2016 оны 247 дугаар тогтоолын дагуу Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн боловсруулах |
19. |
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
|
2018 он |
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын талаархи хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
20. |
"Цөмийн аюулгүй ажиллагааны тухай" 1994 оны конвенцид нэгдэн орох тухай |
Засгийн газар
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2020 он |
Монгол Улс цөмийн түлшний циклийг бүхэлд нь хэрэгжүүлдэг цөмийн зэвсэгтэй 2 их гүрний дунд оршдог газар зүйн онцлогтой. Монгол Улстай хиллэдэг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цөмийн төхөөрөмжийн аюулгүй байдал нь тухайн улсын хяналтын байгууллага, Олон улсын атомын энергийн агентлагийн нарийн чанд хяналтан доор байдаг хэдий ч болзошгүй ослын үед манай улсад цацраг идэвхт бохирдол үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс уг конвенцид нэгдэн орох |
2. МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
21. |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Шадар сайд
|
2017 он |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 2003 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008, 2015 онуудад нэмэлт, өөрчлөлт орсон боловч зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа тул хуулийн зохицуулалтыг бүхэлд нь боловсронгуй болгох |
22. |
Өрсөлдөөний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Шадар сайд |
2017 он |
Хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, уг хуулийг зах зээлийн эдийн засгийн харилцааг зохицуулах суурь хууль болгон өөрчлөн шинэчлэх |
23. |
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Шадар сайд |
2017 он |
Шинээр бий болсон харилцааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор телевизээр түгээж байгаа зар сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг хуульд нэмж тусгах |
24. |
Онцгой байдлын албаны тухай |
Засгийн газар |
Шадар сайд |
2017 он |
Олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, онцгой байдлын албаны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэг, алба хаагчийн нийгмийн баталгаа, үйл ажиллагааны шуурхай байдал зэрэг асуудлыг зохицуулах |
25. |
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Шадар сайд |
2017 он |
Монгол Улс Дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, стандартчиллын байгууллагын чадавхыг сайжруулах |
26. |
Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Шадар сайд |
2017 он |
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд үндэсний үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэмжээнд хэмжил зүйн салбарт мөрдүүлж байгаа нийтлэг зарчим, арга зүйд хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын хэмжил зүйн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх |
3. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
27. |
Генетик нөөцийн тухай
|
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн генетик нөөцийг ашиглах, түүний өгөөжийг хүртэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
28. |
Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газрын хохирол тооцох, нөхөн сэргээх тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой ач холбогдолтой усан, ойн сан болон ховордсон ан амьтан, ургамал тархсан газар нутаг, мөн элэгдэл, эвдрэлд орж орхигдсон газар нутгийн байгаль орчин, байгалийн нөөцөд учруулсан хохирлыг тооцох, нөхөн сэргээх нэгж талбайн зардал, түүнийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн талаархи эрх зүйн орчинг бүрдүүлэх |
29. |
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай /шинэчилсэн найруулга/
|
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь улс орны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаархи үзэл баримтлал, зарчим, бодлого, өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал“, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг төрийн бодлогын баримт бичигт “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор уг хуулийг шинэчлэн найруулах |
30. |
Аялал жуулчлалын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтойг харгалзан тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх зорилгоор уг хуулийг шинэчлэн найруулах |
31. |
Хурдан морины бооцоот уралдааны тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Олон улсад орлогын томоохон эх үүсвэрийн нэг болгон хөгжүүлсэн хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, зохих хязгаарлалттайгаар зөвшөөрөх, морин тойруулга болон бооцоотой холбоотой бизнесийн үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга хэлбэрийг тодорхой болгох |
32. |
Модлог ургамлын үрийн тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Улсын Их Хурлын 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.2.1-д "Ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, сор шилмэл модны сайн чанарын үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг хангах үндэслэлээр Модлог ургамлын үрийн тухай хууль боловсруулж мөрдөх” гэж заасныг хэрэгжүүлэх |
33. |
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд усыг хэмнэлттэй, зүй зохистой, дахин ашиглах, түүнд чиглэсэн техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлэх |
34. |
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2018 он |
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийг давуу эрхтэйгээр ашиглах, өөрсдийн өмч хөрөнгөөр бий болгосон байгалийн баялгаа эзэмших, улмаар өмчлөх, болзол нөхцөлийг тогтоох |
35. |
Байгалийн ургамлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2018 он |
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагад нийцүүлэн байгалийн үнэт баялаг болох ургамлын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх эрх зүй, эдийн засгийн орчинг шинэчлэн бүрдүүлэх |
4. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
36. |
Авто зогсоолын тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2017 он |
Газар ашиглалтын зөв хуваарилалтыг бий болгох, хот төлөвлөлтөд орон зайн зөв шийдэл бүхий авто зогсоолыг хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, уг харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, авто зогсоол байгуулах, ашиглах, эзэмших, түүнд тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан тодорхойлох |
37. |
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2017 он |
Хотжих үйл явц эрчимжиж байгаа өнөө үед барилгын салбарын үйл ажиллагаа газар ашиглалт, хот төлөвлөлттэй уялдаагүй, зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгаа нь нийтийн эрх ашигт хохирол учруулж, хотыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгааг бүсчлэн хөгжүүлэх замаар зохицуулах |
38. |
Хот, суурины ногоон байгууламжийн тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Хот, суурин газрын ногоон байгууламжид чиглэсэн үйл ажиллагаа нь одоо байгаа ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, нөхөн тарилт хийхэд чиглэгдэж, харин шинээр байгуулагдаж байгаа ногоон байгууламж нь хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүй байна. Улсын хэмжээнд хот, суурин газрын ногоон байгууламжийн талаархи эрх зүйн нэгдсэн зохицуулалт байхгүй, зөвхөн орон нутгийн хэмжээнд холбогдох салбарын дүрэм, журмаар зохицуулж байгааг өөрчлөн хуульчлах |
39. |
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай” 1998 оны 167 дугаар конвенцийг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2017 он |
Иргэний болон үйлдвэрийн барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх, буулгах, өргөтгөх, засварлахтай холбогдох бүх төрлийн үйл ажиллагаа, ажилбар буюу барилгын үйлдвэрлэлд бэлтгэх ажлаас эхлэн барилга байгууламжийг барьж дуусгах хүртэлх барилгын талбайд хийгдэх бүхий л үйл ажиллагаанд хамаардаг тул уг конвенцид нэгдэн орох |
40. |
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2018 он |
Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэн бүрд газар өмчлүүлэх ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох |
41. |
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2018 он |
Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тохиолдолд иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тухайн иргэнтэй гэрээгээр тохиролцохоор заасан боловч тохиролцоонд хүрээгүй бол хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалт хуульд байхгүй тул эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
42. |
Хот байгуулалтын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2018 он |
Хот байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулж, хот төлөвлөлтийн норм, нормативыг боловсронгуй болгох |
43. |
Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2018 он |
Түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдон бий болох харилцааг зохицуулах
|
44. |
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2018 он |
Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн нэр томьёог эдгээр хуульд нийцүүлэх, ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгох, байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийх зэрэг зөрчил ихээр гарах болсон тул эдгээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг тусгах |
45. |
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2019 он |
Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үндэсний хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын мэдлийн нөөц газар болон улсын тусгай хэрэгцээний газарт явуулах бодлого, зохицуулалтыг тодорхой болгох, газар олгох эрх бүхий этгээдийн эрх, үүргийг зааглаж, нарийвчлан тодорхойлсноор төлөвлөлтгүй, давхардуулж газар олгодог байдлыг зогсоох, газар зохион байгуулалтын асуудлыг тодорхой болгож, төлөвлөгөөг суурь судалгаанд үндэслэн хэрхэн, яаж, ямар шалгуураар төлөвлөх, уг төлөвлөгөөг боловсруулахад холбогдох салбарын чиг үүрэг, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тодорхойлох |
46. |
Газрын кадастрын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2019 он |
Газрын кадастрын зураглалыг олон улсын стандартад нийцүүлэн газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах бодит үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах, улсын нэгдсэн бүртгэлийн асуудал, мэдээлэл боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба програм хангамжийн тогтолцоог бий болгох |
47. |
Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2019 он |
Газрын төлбөрийн хувь хэмжээ, газрын төлбөр тооцох үзүүлэлт, газрын суурь үнэлгээг хэн, хэрхэн тогтоох, газрын үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэх, боловсронгуй болгох |
48. |
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2019 он |
Салбарын норматив баримт бичгийг боловсруулах, батлах, шинэчлэх, геодези, зураг зүйн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, тогтолцоог боловсронгуй болгох. Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэн, хуулийн этгээдийн геодези, зураг зүйн талаархи эрх, үүргийг нарийвчлах, хариуцлагын тогтолцоог зах зээлийн орчинтой уялдуулах, геодези, зураг зүйн ажлын дараалал, магадлал хийх, жишиг үнэлгээг тогтмол шинэчлэх зохицуулалтыг тусгах |
5. БАТЛАН ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР |
|||||
49. |
Орон нутгийн хамгаалалтын тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2017 он |
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нийцүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.1, 5.5.4-т заасныг хэрэгжүүлэх |
50. |
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2017 он |
Улсын нисэхийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг тодотгох, улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн харьяаллыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулах |
51. |
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2017 он |
Зэвсэгт хүчний тухай хуульд нийцүүлэн агаарын цэргийн анги, салбаруудын сургалт, бэлтгэл, байлдааны бэлэн байдлыг хангахад агаарын орон зайг ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
52. |
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2017 он |
“Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.4-т заасныг хэрэгжүүлэхийн тулд улсын болон цэргийн дайчилгааны тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох |
53. |
Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2018 он |
Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.1-д хэрэгжүүлэхийн тулд “Улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г батлах эрх бүхий субьектийг тодорхой болгох, орон нутгийн цэргийн сургалт, бэлтгэлийн талаархи зохицуулалтыг тусгах |
54. |
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2018 он |
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нийцүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.1-д заасныг хэрэгжүүлэх |
55. |
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам |
2018 он |
Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагч, цэргийн баг оролцуулахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох |
6. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
56. |
Соёлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь соёл, урлагийн өнөөгийн харилцааг зохицуулах, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон тул хуулийн зохицуулалтыг шинэчилж боловсронгуй болгох |
57. |
Киноны тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Кино урлагийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль хоорондын уялдааг хангах |
58. |
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах |
59. |
Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дээд боловсролын салбарын тогтвортой хөгжил, төрийн өмчийн сургуулиудын бие даасан байдлыг хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар салбар дундын хуулиудад нийцүүлэх, дээд боловсролын зээлийн санг байгуулах асуудлыг холбогдох хуулиудад нийцүүлэн өөрчлөх |
60. |
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Зайлшгүй шаардлагатай зарим нэр томьёоны тайлбар хийх, дээд боловсролын салбарын зохицуулахад хүндрэл учруулж байгаа хуулийн зохицуулалтыг өөрчлөх замаар салбар дундын хуулиудад нийцүүлэх, ойлголтын зөрүүг арилгах, дээд боловсролын зээлийн санг байгуулах асуудлыг холбогдох хуулиудад нийцүүлэн өөрчлөх |
61. |
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг, хамрагдах хүүхдийн тоо өсч байгаа тул төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн албан хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор байгууллагын цэцэрлэгийг нээж байгаатай холбогдуулан эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүүхдийн хоолны чанар, стандартыг тогтоох, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх |
62. |
Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ахлах ангийн хүүхдүүдийн хичээл сонголтын асуудлыг хөдөө орон нутагт оновчтой шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бага ангийн хүүхдийн үдийн хоол болон бусад асуудлыг зохицуулж байгаа хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
63. |
Шинжлэх ухаан, технологийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Олон улсын шинжлэх ухаан, технологи болон инновацийн харилцан уялдааг хангах замаар өөрийн онцлогт тохирсон үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт, амжилт, чадавх, хүрсэн түвшин, хөгжлийн зорилтуудтай уялдуулан шинэчлэх |
64. |
Шинжлэх ухааны паркийн тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2017 он |
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийг дэмжих, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүй, зохион байгуулалтын арга хэлбэрийг тодорхойлж, тэдгээрт төрөөс таатай нөхцөлийг бүрдүүлж дэмжих |
65. |
Музейн тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2018 он |
Соёлын өв гэмтэх, устах, хулгайд алдагдах эрсдэлээс сэргийлэх, улсын болон орон нутгийн музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг олон улсын түвшинд хүргэх, үзмэр, эд өлгийн зүйлсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, музейн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг зохистой удирдлагаар хангах, ажилтан, албан хаагчдын цалин, урамшуулал, нийгмийн асуудлыг сайжруулах, дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх |
66. |
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2018 он |
Соёлын өвийг өмчлөх, эзэмших, ашиглах байгууллага хоорондын зохицуулалт, соёлын өвийг үнэлэх, даатгалд хамруулах, соёлын өвийн загвараар бэлэг дурсгалын зүйл хийх, мерчандайзингийн гэрээг байгуулах зохицуулалтад өөрчлөлт оруулах |
67. |
Номын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2018 он |
Номын санд хадгалагдаж байгаа соёлын өвд хамаарах ном, бүтээлийн бүртгэл, судалгаа, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт, ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэн, хуулийн этгээдээс номын сан байгуулахад тавих шаардлагыг тогтоох |
68. |
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам |
2018 он |
Шинжлэх ухаан, технологи болон инновацийн харилцан уялдааг хангах замаар үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх |
7. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР |
|||||
69. |
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай |
Засгийн газар |
Гадаад харилцааны яам, Сангийн яам |
2017 он |
Монгол Улсаас гаралтай бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнуудын зах зээлд нийлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
8. ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
70. |
Автотээврийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2017 он |
Автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэрлэлт, уул уурхайн тээвэрлэлт, ачаа, зорчигчийн терминал, автомашин үйлдвэрлэл, тээвэр зуучлалын үйлчилгээ, тээврийн даатгал, төрийн хяналт, бүтэц, зохион байгуулалт, нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулж, хуулийг салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох |
71. |
Иргэний нисэхийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2017 он |
Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг хангуулах, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох болон төрөөс агаарын тээврийн салбарын аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бий болгох |
72. |
Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2017 он |
Төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зах зээлийн өрсөлдөөнд тэгш байдлаар оролцох бололцоогоор хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, тээврийн бусад салбарын уялдаа холбоог оновчтой зохицуулах, тээвэр логистикийн цогц үйлчилгээ бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх |
73. |
Далай ашиглах тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2017 он |
1999 онд батлагдсан Далай ашиглах тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, зохицуулалт нь өнөөгийн нөхцөл, шаардлагад нийцэхгүй байгаа тул шинэчлэн боловсронгуй болгох |
74. |
Хоолойн тээврийн тухай |
Засгийн газар |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2017 он |
Олон улсын хэмжээнд хуурай замын тээвэр эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлтэй уялдуулан хоолойн тээврийг тээврийн нэг төрөл болгон хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
75. |
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Эрчим хүчний яам |
2018 он |
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт оруулах |
9. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ТАТВАР, БАНК, ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
76. |
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Гадаад харилцааны яам, Сангийн яам |
2017 он |
Олон улсын гэрээ, хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, Олон улсын гаалийн байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцсэн, гадаад худалдаа эрхлэгчдэд тааламжтай, хөнгөлөлттэй, ердийн тарифтай эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх |
77. |
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2017 он |
Банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилтэй уялдуулах, тэдгээртэй холбоотой үүсч байгаа олон төрлийн харилцааг зохицуулах |
78. |
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн зах зээлд явуулах бодлого, зохицуулалтын уялдааг хангах, банкнаас бусад санхүүгийн салбар, ялангуяа хөрөнгийн зах зээлийг дэмжин тэнцвэртэй хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
79. |
Санхүүгийн аливаа гүйлгээг жинхэнэ нэрээр нь гүйцэтгэх тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Санхүүгийн аливаа гүйлгээг хэлцэл хийгч талын нэрээр хийх зохицуулалтыг хуульчлан бий болгодог “Real Name Financial Transaction Act”-ыг олон улсад батлан мөрддөг. Энэ нь аливаа гүйлгээг тухайн хэлцлийн дагуу тухайн мөнгө, хөрөнгө, эрхийг хүлээн авах жинхэнэ этгээдийн нэрээр тухайн гүйлгээ хийгдсэн байхыг хуульчлах тухай ойлголт юм. Энэ нь оролцогчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигын мөнгийг бусдын нэрээр авах, мөнгө угаах, залилан мэхлэх, санхүүгийн луйвар хийх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлийн илрүүлэлтийг сайжруулах ач холбогдолтой тул эрх зүйн орчинг бий болгох |
80. |
Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Даатгалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн уг зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, даатгалын нэр төрөл, бүтээгдэхүүний ангилал, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгах |
81. |
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд үндэслэн энэ төрлийн даатгалын зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, даатгуулагчийн хариуцлагыг сайжруулах |
82. |
Эрдэс баялгийн биржийн тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Эрдэс баялгийн түүхий эдийн биржийг байгуулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
83. |
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Даатгалын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор даатгалын төлөөлөгчийг сонгон шалгаруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах, даатгалын төлөөлөгчийн эрх олгох, цуцлахтай холбоотой хяналт, зохицуулалтын чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
84. |
Хамтын санхүүжилтийн тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Хамтын санхүүжилтээр олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан боловч уг үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хамтын санхүүжилт нь өндөр эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах учир цаашид иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор цахим технологийг ашиглан хувь хүн, аж ахуйн нэгжээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх |
85. |
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2017 он |
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, учирч болзошгүй эрсдэлийн түвшинд нийцсэн санхүүгийн үйлчилгээний шинэ загвар, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог бий болгох |
86. |
Дотоод аудитын тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2017 он |
Дотоод аудитын үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, дотоод аудитын үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох, хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах |
87. |
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2017 он |
Үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг эдийн засгийн салбарын хөгжилтэй уялдан химийн бодисын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэдгээрийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэж байна. Аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа хүндрэл, дарамтыг арилгах, химийн бодисын хяналтыг сайжруулах зорилгоор тэмдэгтийн хураамжийн дээд, доод хязгаарыг өөрчилж, нэг зөвшөөрлөөр олгох химийн бодисын тоо хэмжээнд дээд хязгаар зааж өгөх шаардлагатай. Түүнчлэн, хилийн чанадад байгаа монгол иргэдэд виз, иргэний бүртгэл, нотариатын болон консулын бусад үйлчилгээ үзүүлэх тусгай тарифыг шинэчлэн тогтоох |
88. |
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он
|
Импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлт оруулах |
89. |
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргаантай асуудал, тэдгээр маргааныг хянан шийдвэрлэх журмыг хуульчлах нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах томоохон зохицуулалт болох юм. Иймд одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох |
90. |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Хасагдах зардлыг тоочих бус зарчим тогтоох, орлого, зарлага хүлээн зөвшөөрөх зарчмыг нэг мөр болгох, Монгол Улсаас эх үүсвэртэй орлогыг хуулиар нарийвчлан тогтоох зэрэг зохицуулалтыг тусгах |
91. |
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай уялдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах |
92. |
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Албан татвар ногдуулах суурь үнэлгээг тооцох аргачлалыг нэг мөр тогтоох зорилгоор үнэлгээг жишгээр тогтоох зарчмыг хуульд тусгах |
93. |
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Энэхүү хуулийн гол зорилго нь тухайн жилийн төсөв бэлтгэх суурь үзүүлэлтүүдийг Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхойлж өгөх явдал боловч бодит байдал дээр хэт зөрүүтэй, байнга өөрчлөгддөг тул уг хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
94. |
Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай |
Засгийн газар |
Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2018 он |
Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг Газрын тосны тухай хуулиар зохицуулж байгаа нь татварын хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа тул уг харилцааг татварын бие даасан хуулиар зохицуулах |
95. |
Бүгд Найрамдах Хятад Ард Улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Сангийн яам, Гадаад харилцааны яам |
2018 он |
Бүгд Найрамдах Хятад Ард Улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрт барилгын салбарын төлөөний газрын зохицуулалтыг 24 сараар тогтоосон нь энэ хэмжээгээр татварын орлогыг алдаж, Монгол Улсад ач холбогдолгүй байгаа юм. Иймд дээрх хугацааг 6 сар болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэх |
96. |
Япон Улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Сангийн яам, Гадаад харилцааны яам |
2018 он |
Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсантай холбогдуулан тус улстай давхар татварын хэлэлцээрийг хамтран батлах хэлэлцээр байгуулах |
97. |
Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2018 он |
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
98. |
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2018 он |
Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, засаглал, шийдвэр гаргах ажиллагааг боловсронгуй болгох |
99. |
Валютын зохицуулалтын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2018 он |
Валютын дотоодын зах зээлийн зохицуулалт, эдийн засгийн харьяат хоорондын болон харьяат бустай хийх валютын аливаа гүйлгээний зохицуулалт болон валютын зохицуулалтын талаархи төрийн эрх барих байгууллагуудын эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлан мэдээлэл, хяналтын эрх зүйн орчинг шинэчлэх |
100. |
Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2018 он |
Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
101. |
Үндэсний төлбөрийн системийн тухай |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2018 он |
Төлбөрийн систем, оператор, оролцогчийн хүлээх үүрэг, цахим мөнгө, төлбөр тооцооны эцэслэл, төлбөрийн системийн хяналт, өнөөгийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг хуульчлан зохицуулах |
102. |
Нийслэл хотын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын хэрэг эрхлэх газар |
2018 он |
Нийслэл хотын татварыг хүн амын нягтрал, суурьшилтай уялдуулан ялгавартай тогтоох, хууль хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
103. |
Хувийн тэтгэврийн даатгалын тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2018 он |
Өндөр орлоготой даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулах, тэдгээр даатгуулагчид тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх үеэс олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх |
104. |
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай
|
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэндийн яам |
2018 он
|
Даатгалын зах зээлийг тэлэх, эмчийг мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдэлээс хамгаалах зорилгоор эмчийн мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалын эрх зүйн орчинг бий болгох |
105. |
Хуульчийн мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалын тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульчийн мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалын эрх зүйн орчинг бий болгох |
106. |
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2018 он |
Нэгж эрх, хувьцаа гэсэн зөрүүтэй ойлголтыг тодорхой болгох, хамтын хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж болох активын төрөлд гадаадын Засгийн газрын үнэт цаасыг нэмж оруулах, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага зохицуулалтын чиг үүрэгтэй холбоотой заалтыг тусгах |
107. |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2018 он |
Төрийн зохицуулагч байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, биржийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, шалгалтыг сайжруулах |
108. |
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2018 он |
Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгслийг үнэт цаасанд хамааруулах, Хорооны бүртгэлийг бүртгэлийн хэлбэрээс зөвшөөрлийн хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийн зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох |
109. |
Хөрөнгө оруулагчийг хамгаалах сангийн тухай |
Засгийн газар |
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам |
2018 он |
Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах, үнэт цаасны компаниуд төлбөрийн чадваргүй болж харилцагчдын хөрөнгийг буцаан олгож чадахгүй болсон тохиолдолд гишүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс нөхөх олговрыг олгох, тухайн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалтад оруулах замаар хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг бий болгох |
110. |
Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2019 он |
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарчим, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох |
111. |
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Сангийн яам |
2020 он |
Гадаад улсын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох талаар нэмэлт, өөрчлөлт оруулах |
10. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
112. |
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Төрийн албан хаагчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хяналт тавих, сонгон шалгаруулалт болон Төрийн албаны зөвлөлийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгох |
113. |
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай болон холбогдох салбарын хуулиар харилцан адилгүй байдлаар хуульчилж байгааг нэг мөр болгон цэгцлэх |
114. |
Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог байх зарчмыг хуулиар баталгаажуулах |
115. |
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2018 он |
Хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, төвлөрлийг сааруулах чиглэлээр холбогдох зохицуулалтыг нэмж тусгах, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох |
11. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
116. |
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Газрын тосны тухай хуулиар хүлээлгэх хариуцлага, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох |
117. |
Газрын хэвлийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Газрын хэвлийн тухай хуульд үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг агуулсан зүйл, заалт байхгүй тул тэдгээрийг хуульд нэмж тусгах, хуульд хэрэглэж байгаа нэр томьёог Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тухай, Байгаль орчинг хамгаалах тухай хуулиудтай нийцүүлэх |
118. |
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, нөөц баялгийг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд Засгийн газар болон орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг уялдуулах |
119. |
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд шингэрүүлсэн шатдаг хийтэй холбоотой зохицуулалтыг тусгах
|
120. |
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Үйлдвэрлэл технологийн парк хөгжөөгүй, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдээгүй, шинэ техник, технологи нэвтрээгүй байгаа учир паркийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, паркт үзүүлэх төрийн дэмжлэгийг тодорхойлох, паркт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлэх |
121. |
Уурхайн хаалтын тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орд газрыг ашиглахын өмнө болон ашиглаж дууссаны дараа уурхай, уулын үйлдвэрийг хэрхэн хаахыг тодорхой зохицуулах, мөн уурхай болон уулын үйлдвэрийг хаах хаалтын санг хэрхэн, хаана төвлөрүүлэх зэрэг харилцааг хуульчлах |
122. |
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах |
12. ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРЭГ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
123. |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах чиглэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох |
124. |
Дуу авиа бүхий дүрс тоглолтын тухай Бээжингийн гэрээг соёрхон батлах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин зэрэг гүйцэтгэгч уран бүтээлчдийн эрхийг дотоодод төдийгүй олон улсад хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх |
125. |
Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх |
126. |
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2017 он |
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгч татгалзан гарах зарим үндэслэлийг өөрчлөх, давж заалдах журмаар гомдол гаргахтай холбоотой заалт нэмж оруулах, хуульд байгаа давхардал, зөрчил, хийдлийг арилгах |
127. |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2017 он |
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Уг хуульд заасан ял, албадлагын арга хэмжээний онцлогт тохируулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр журамлах |
128. |
Хууль сахиулах ажиллагааны тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн хууль сахиулах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлах, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг тусгах, түүнтэй холбоотой тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх асуудлыг нэгтгэн журамлах |
129. |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зохицуулалтыг Иргэний хуулийн суурь зарчим, зохицуулалтад нийцүүлэх |
130. |
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Албадан эмчилгээний явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр зохицуулалт шинээр нэмэх, албадан хөдөлмөр хийлгэх арга хэмжээг Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн өөрчлөх |
131. |
Компанийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо |
2017 он |
Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигчид өөрсдийн болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргах, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах үйлдлийг хязгаарлах, компанийн хэлбэр, нэгдлийн тухай ойлголтыг тодорхой болгох, толгой болон охин, хараат компанийн хоорондын харилцааг нарийвчлан зохицуулах, хуульд байгаа зөрчил, давхардлыг арилгах |
132. |
Хууль зүйн туслалцааны тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2017 он |
Бүх нийтэд эрх зүйн боловсрол олгох тогтолцоог бий болгох, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг хуульчлан тогтоох |
133. |
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Архи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах эрх олгох, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
134. |
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Хуульчдын холбооны гишүүнчлэлийн асуудал болон хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой болсон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох |
135. |
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
2018 он |
Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах этгээдийг тодорхой болгох, хэрэгждэггүй зарим заалтыг хүчингүй болгох, насанд хүрээгүй иргэн, гадаадад хувийн хэргээр цагаачлах асуудлаар бусад хуультай зөрчилдсөн зохицуулалтыг нийцүүлэх |
136. |
Төрийн бус байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
137. |
Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай
|
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
138. |
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Хуулийн нэр томьёо, зөрчил, давхардал, хийдлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох |
139. |
Дампуурлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
140. |
Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Зохиогчийн эрхийн хамгаалалтын дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, интернетийн орчин, өргөн нэвтрүүлэг, Ай Пи /IP/ телевиз, дуу авиа, дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийн зохицуулалтыг тодорхой болгох |
141. |
Патентын эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох |
142. |
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Барааны тэмдэг, газар зүйн заалтын эрх зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шинэ гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох |
143. |
Нийтэд тустай үйл ажиллагааны тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Иргэний нийгмийн байгууллагын нийтэд тустай үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах замаар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжихийн зэрэгцээ нийтийн сайн сайхны тулд явуулж байгаа үйл ажиллагааны ач холбогдлыг иргэдэд таниулах, энэ үзэл санаа, соёлыг нийгэмд төлөвшүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлох |
144. |
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангах, хэрхэн шийдвэрлэх асуудлыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх |
145. |
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Хууль хэрэгжүүлэгч байгууллага хоорондын хамтын ажиллагаа сул, мэргэшээгүй байдал, холбогдох хуулийн зохицуулалтын давхардал, хийдлээс хамаарч бодит байдалд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг өөрчлөх |
146. |
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдалтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох |
147. |
Хүний эрхийн хамгаалагчийн тухай |
Засгийн газар |
Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, тэдний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах асуудлыг тусгайлан зохицуулах |
148. |
Архивын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Архивын баримтын хадгалалт, бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалтын үйл ажиллагаанд гарсан зохион байгуулалт, норматив, арга зүйн өөрчлөлтийг тусгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэх |
149. |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Иргэн бүр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын цөм байна гэсэн агуулгыг тусган, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл баримтлалыг өөрчлөн шинэчлэх |
150. |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хэрэгжилтийг сайжруулах |
151. |
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2018 он |
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах |
152. |
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2018 он |
Хууль сахиулах байгууллагын тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг тодорхой болгох, сайжруулах |
153. |
Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах |
Засгийн газар |
Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
154. |
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2019 он |
Үндсэн хуулийн цэцэд хандах эрх бүхий этгээдийн хүрээг өргөжүүлэх, тэдгээрээс Үндсэн хуулийн цэцэд хандах зарчмыг тодорхой болгох, иргэний үндсэн эрхийн баталгааг сайжруулах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, журмыг нарийвчлан хуульчлах |
155. |
Шүүхийн захиргааны тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2019 он |
Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаатай хангахын тулд шүүхийн захиргааны чиг үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
156. |
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, ажиллах журмыг нарийвчлан хуульчлах, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
157. |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Шүүх хуралдааны өмнөх шатанд шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлах, үндэслэл, журмыг тодорхойлох, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн төрлийг тодорхой болгох, гуравдагч этгээдтэй холбоотой болон хуулийн бусад зохицуулалтыг боловсронгуй болгох |
158. |
Шүүхийн шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Хуулийн зүйл, заалтын уялдаа холбоог сайжруулах, нэр томьёог нэг мөр болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг шинэчлэх |
159. |
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Нотариатчийг хуульч байхаар тогтоох, нотариатын цахим үйлдэл, нотариатын акт үйлдэх зэрэг шинэ төрлийн үйл ажиллагааг зохицуулах |
160. |
Төр, сүм хийдийн харилцааны тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Шашны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
161. |
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2019 он |
Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх хугацаа, иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, хүсэлтийг буцаах үндэслэл зэрэг асуудлаар журам батлах эрхийг эрх бүхий этгээдэд олгох |
162. |
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019 он |
Шүүгчийн эрх зүйн байдлыг шинэчлэн тогтоох, шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдсэн бусад шинэтгэлтэй нийцүүлэх, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
163. |
Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019 он |
Хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх |
164. |
Шүүгчийн хариуцлагын тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл |
2019 он |
Шүүхийн ёс зүйн хорооны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож, шүүгчийн ёс зүйн зөрчил, түүнд оногдуулах хариуцлагыг тодорхой болгох |
13. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
165. |
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 онд батлагдан хэрэгжсэнээс хойш 570,0 мянган иргэн 1990-2000 оны хооронд тасарсан ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөнд тооцуулсан. Энэхүү хуулийн зорилт биелэгдсэн тул хуулийг хүчингүй болгох |
166. |
Нийгмийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/
|
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Нийгмийн даатгалын хамралт, шимтгэл хураалт, ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллага, байцаагч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх үүрэг, хоорондын харилцааг тодорхой болгох, мэдээллийн цахим санг бий болгож ашиглах, нийгмийн даатгалын үйлчилгээг цахим болгох зэрэг асуудлыг хуульд тусгаж, боловсронгуй болгох |
167. |
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Богино хугацааны эрсдэл болох тэтгэмжийн харилцааг урт хугацааны эрсдэл болох тэтгэврийн харилцаатай нэгтгэн нэг хуулиар зохицуулах нь зохимжгүй байгаа тул нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн харилцааг тусад нь зохицуулж, одоо гарч байгаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг нэмж тусган, тэтгэвэр авах эрх, бодох аргачлалыг шинэчлэх, бүрдүүлэх баримт бичгийг шинээр батлагдсан бусад хууль, тухайлбал, Тоон гарын үсгийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх зэргээр хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
168. |
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Богино хугацааны эрсдэл болох тэтгэмжийн харилцааг урт хугацааны эрсдэл болох тэтгэврийн харилцаатай нэгтгэн нэг хуулиар зохицуулах нь зохимжгүй байгаа тул нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн харилцааг тусад нь зохицуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн харилцаанд одоо гарч байгаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг нэмж тусган, тэтгэмж авах болон бодох заалтыг шинэчлэн, бүрдүүлэх баримт бичгийг шинээр батлагдсан бусад хууль, тухайлбал, Тоон гарын үсгийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх замаар хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
169. |
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, олгох, зогсоох харилцааг нарийвчлан тодорхойлж, ажилгүй болсон даатгуулагчийг мэргэжлийн сургалтад хамруулах, ажилтай болгох үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хуульд тусган, боловсронгуй болгох |
170. |
Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн нөхцөлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /шинэчилсэн найруулга/
|
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Тэтгэврийн даатгалын сангаас олгодог газрын доор, халуун, хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зохицуулалтыг илүү тодорхой болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх арга хэмжээг үр дүнтэй явуулах, тэтгэвэр, тэтгэмжийг олгох эрх, бодох аргачлалыг шинэчлэн тогтоох замаар хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох |
171. |
Малчны тэтгэврийн тухай
|
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Малчинд зориулсан тэтгэврийн даатгалын тусгай сан байгуулж, шимтгэлийн хэмжээ, хугацаа, тэтгэврийн нас болон тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг тусад нь зохицуулах |
172. |
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Даатгуулагч төлсөн шимтгэлээсээ хамаарч өндөр насны тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэр авах харилцааг нарийвчлан зохицуулах |
173. |
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох зорилгоор өндөр орлоготой даатгуулагчид зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоо бүрдүүлэх |
174. |
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн төрөл болгох, байнгын асаргаанд хамрагдах иргэдийг сонгохдоо ажилтны үзэмжээр бус батлагдсан шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтаар тогтоох, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг нэгтгэн багцалж, зорилтот бүлэгт чиглүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах |
175. |
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Нийгэм, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг тусгах, гэр бүлийн харилцааны асуудлыг иж бүрнээр шийдэх, үүнд гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл, нөхцөл, журмыг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг иж бүрнээр зохицуулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
176. |
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Ажлын бүрэн бус цаг, жасаагаар ажиллах, хөдөлмөрийн гурвалсан харилцаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр үүссэн харилцааг зохицуулах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх мэдлийг шүүхэд төвлөрүүлснээс хугацаа алдаж, талуудын зөвшилцөх боломжийг хязгаарласныг залруулах, хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж, цалин хөлсийг ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах, эдийн засгийн салбар, үйлдвэрлэл, мэргэжлийн түвшний хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй холбоотой асуудалд ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд харилцан тохиролцох боломжийг бүрдүүлж, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хоёр талт тогтолцоог хөгжүүлэх |
177. |
Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Дотоодоос ажиллах хүч нийлүүлэх боломжтой ажлын байранд дотоодын ажиллах хүчийг авч ажиллуулсны дараа гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах, гадаад иргэнийг ажиллуулж байгаа ажил олгогчид ногдуулдаг ажлын байрны төлбөрийг эрэлт хэрэгцээнээс хамааруулан уян хатан тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тогтоох |
178. |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Хуулийн зарим зүйл, заалтыг Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулан шинэчлэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоо, санхүүжилтийн механизмыг хангалттай зааж өгсөн боловч үйл ажиллагааны хүрээ, хэлбэр нь хязгаарлагдмал байгааг өргөжүүлж, ажлын байр хадгалах, ажил олгогчийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтыг бий болгох |
179. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2017 он |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шинэ бүтэцтэй уялдуулан хуулийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбоотой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох |
180. |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2018 он |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүсийн түвшинд тогтоох |
181. |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2018 он |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, тусгай сургуульд суралцах, үдийн хоол олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөтөч нохойг ашиглах хугацааг багасгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох |
14. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
182. |
Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг үнийн хэт өсөлт болон уналтаас хамгаалах, тогтвортой байлгах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.49-д заасныг хэрэгжүүлэх |
183. |
Отрын бэлчээрийг хамгаалах тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Бэлчээр хамгаалах асуудал одоогоор зохицуулалтгүй байгаа бөгөөд тэргүүн ээлжид хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр дамжин оршдог аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д заасныг хэрэгжүүлэх |
184. |
Худалдааны тухай
|
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам |
2017 он |
Худалдааг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаа эрхлэгчдийн болон худалдан авагчийн ашиг сонирхлыг хамгаалах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48-д заасныг хэрэгжүүлэх |
185. |
Дэмпингийн тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Дотоодын үйлдвэрлэлийг демпингээс хамгаалах асуудал одоогоор эрх зүйн зохицуулалтгүй байгаа тул Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортоор оруулж ирж байгаа барааны үнэ нь түүний хэвийн үнээс хэт доогуур байгаагаас дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48-д заасныг хэрэгжүүлэх |
186. |
Жижиг, дунд үйлдвэрийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он
|
Жижиг, дунд үйлдвэрийн ангиллыг өөрчлөх, өнөөгийн бодит байдалтай уялдуулан оновчтой тодорхойлох, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих, төрөөс жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48-д заасныг хэрэгжүүлэх |
187. |
Хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он
|
Хоршооны эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болох, удирдлага, зохион байгуулалт, хяналт, үйл ажиллагааны зарчмыг сайжруулах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48-д заасныг хэрэгжүүлэх |
188. |
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах эрх олгосон заалт нэмэх |
189. |
Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2018 он |
Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сурталчлах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д заасныг хэрэгжүүлэх |
190. |
Хөдөө аж ахуйн хоршооны тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2018 он
|
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэр, хамрах хүрээ, үйл ажиллагааны заагийг тогтоох, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн чиглэл, зарчмыг тодорхойлох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д заасныг хэрэгжүүлэх |
191. |
Тариалангийн даатгалын тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2018 он |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн байгалийн хүчин зүйлээс хэт хамааралтай байдлыг бууруулах, даатгалын зах зээлийг өргөжүүлэх, тариалан эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох |
192. |
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2018 он |
Нийтийн хоолны зэрэглэл олгох журам батлах эрх олгосон заалт нэмэх |
193. |
Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2019 он |
Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүнсийг баяжуулах, найрлагыг нь зохицуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж заасныг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.20-т "Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих" гэж заасныг хэрэгжүүлэх |
194. |
Таримал ургамлын үр, сортын тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2019 он |
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын удмын санг хамгаалах, сортыг сорих, баталгаажуулах, үрийн болон сортын чанарт хяналт тавих, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
195. |
Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2019 он |
Шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын үр өгөөжийг дээшлүүлэх |
15. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР |
|||||
196. |
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Засгийн газар |
Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам |
2017 он |
Цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа энгийн эмч, ажилтан, алба хаагч нар Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаагаар хангагдах боломжийг бүрдүүлэх |
197. |
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай |
Засгийн газар |
Эрүүл мэндийн яам |
2017 он |
Хүн амын өсөлт, шилжин суурьшилт, хот төлөвлөлт, бусад салбарын хөгжилтэй уялдуулан хүүхдийн эмнэлэг, амаржих газар, тус байгууллагуудад ажиллах мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг урьдчилан төлөвлөх, санхүүжилтийг шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт бий болгох, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг цогц байдлаар шинэчлэх |
198. |
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Засгийн газар |
Эрүүл мэндийн яам |
2017 он
|
Эрүүл мэндийн салбарын оролцох оролцоог нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр дамжуулан Эрүүл мэндийн даатгалын талаархи асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болгох, зохицуулалтыг боловсронгуй болгох |
199. |
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ |
Засгийн газар |
Эрүүл мэндийн яам |
2018 он
|
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн үнийн зохицуулалтыг бий болгон төсвийн үр ашгийг сайжруулж, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх |
200. |
Ард нийтийн санал асуулга явуулах тухай /шинэчилсэн найруулга/ |
Хууль санаачлагч |
Хууль санаачлагч |
2017 он |
Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан бөгөөд түүнд 2006 болон 2015 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Уг хууль батлагдсанаас хойш ард нийтийн санал асуулга явагдаж байгаагүй бөгөөд хуульд зааснаар санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалт, санал асуулгыг бэлтгэн явуулах зэрэг асуудлыг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулахаар тусгасан боловч Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэгдэн батлагдсан. Түүнтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй нь ард нийтийн санал асуулгын тухай хууль хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэснийг өөрчлөх |
201. |
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Хууль санаачлагч |
Хууль санаачлагч |
2018 он |
Монгол Улсын Үндсэн хууль нь ардчилсан нийгэмд шилжих, хүний эрхийг дээдлэх, төрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэдий ч хөгжлийн явц, цаг хугацааны өөрчлөлтийн дагуу зарим зүйлийг судлан үзэх, хэрэгжихэд хүндрэлтэй байгаа бол холбогдох өөрчлөлтийг хийх. Мөн Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарахад ямар журмаар нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг хуульчилж өгөх |
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ |
|||||
1. |
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай |
Засгийн газар |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2017 он |
Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулан эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
2. |
Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээний тухай |
Засгийн газар |
Монголбанк, Сангийн яам |
2017 он
|
Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, удирдах |
3. |
Монгол Улсад 2017-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай |
Засгийн газар |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2017 он |
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар Засгийн газраас өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тус улсад цагаачлах гадаадын иргэдийн тоог харьяалах улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлаар нь бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа тогтоох заалтыг хэрэгжүүлэх |
4. |
Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл батлах тухай |
Засгийн газар |
Барилга, хот байгуулалтын яам |
2017 он |
Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5-д заасан зорилтыг хэрэгжүүлэх |
5. |
Зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай |
Засгийн газар
|
Батлан хамгаалах яам |
2017 он |
Зэвсэгт хүчний тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэгт тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоох асуудлыг шийдвэрлэх |
6. |
Консулын дүрэм батлах тухай |
Засгийн газар |
Гадаад харилцааны яам |
2017 он |
Консулын албаны эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, консулын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
7. |
Нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай |
Засгийн газар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2017 он |
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.50-д заасныг хэрэгжүүлэх |
8. |
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах тухай |
Засгийн газар |
Хүний эрхийн Үндэсний Комисс |
2017 он |
Монгол Улс 2014 онд Эрүү шүүлт болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгуулагын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсантай холбоотойгоор уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг даруй байгуулах асуудлыг шийдвэрлэх |
9. |
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам батлах тухай |
Засгийн газар |
Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Захиргааны ерөнхий хууль болон бусад эрх зүйн актад нийцүүлэх |
10. |
Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай |
Засгийн газар |
Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Захиргааны ерөнхий хууль болон бусад эрх зүйн актад нийцүүлэх |
11. |
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага тогтоох тухай |
Засгийн газар |
Төрийн албаны зөвлөл |
2017 он |
Захиргааны ерөнхий хууль болон бусад эрх зүйн актад нийцүүлэх |
12. |
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай |
Засгийн газар |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
|
2018 он |
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон төрийн урт хугацааны бодлогын бусад баримт бичгүүдэд “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх |
---оОо---
Текст томруулах
A
A
A