- Нүүр
- Сайдын тушаал
- Өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг баталгаажуулж, бүртгэх журам
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын 377 тоот тушаалын зургаадугаар хавсралт.
Өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг баталгаажуулж, бүртгэх журам
№ | Зохион байгуулах арга хэмжээ | Улаанбаатар хотод | Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дэргэдэх цусны төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны салбар банканд | Сумын эмнэлэгт |
1 | Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлтийн дараах халдварыг бүртгэх, мэдээлэх | Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч нар анх тогтоон бүртгэлд авна | Аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлаач, дүн бүртгэгч |
Сумын эмнэлгийн
эрхлэгч, дүн бүртгэгч
|
2 |
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг дараах аргуудаар баталгаажуулна. Үүнд:
1. Эмнэл зүйн онош
2. Лабораторийн онош
3. Тархвар судлалын оношоор
дүйцүүлэн тавина.
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч нар оношийн үндэслэл, судалгааны үндсэн дээр дүгнэлт гаргаж, лавлагаа лабораториор баталгаажуулан цус сэлбэлт судлалын үндэсний төвд эргэж мэдэгдэнэ. |
Аймгийн тархвар судлаач эмчийн шаардлагаар холбогдох шинжилгээнүүдийг оношзүйн лабораторид хийнэ. Батлагдсан
тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлнэ
|
Аймгийн нэгдсэн
эмнэлэг, Эрүүл
мэндийн газарт
мэдэгдэж
шийдвэрлүүлнэ
|
3 |
Өвчтөн болон холбогдолтой
донорт зохих шинжилгээ хийх
|
Мэргэжлийн хяналтын алба, лавлагаа лаборатори |
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, шаардлагатай
тохиолдолд лавлагаа лабораторийн лавлах шинжилгээгээр баталгаажуулна
|
Аймгийн нэгдсэн
эмнэлгийн лаборатори
|
4 |
Шинжилгээгүй цус, цусан
бүтээгдэхүүн сэлбэсэн тохиолдолд
|
Мэргэжлийн хяналтын алба, Халдварт өвчин судлалын үндэсний төв |
Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Эрүүл мэндийн газар |
Текст томруулах
A
A
A