A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 73 дугаар
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БЭЛГЭ
ТЭМДГИЙН ЗАГВАР


1. Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийн загварыг тодорхойлоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Цагдаагийн албаны бэлэг тэмдэг нь дараах загвартай байна:

2.1. Гадна талаараа улаан өнгөөр хөвөөлсөн цагаан хүрээ бүхий дугуй хэлбэрийн тунгалаг хөх өнгийн дэвсгэр дээр хоёр жигүүрээ тэгш хэмтэйгээр дэлгэн баруун далавчныхаа чигт соргог нүдээр сүрлэг харж, урт махир хумстай сарвуу бүхий хоёр хөлөөрөө нумны хөвчийг эвшээлгэн жийж суусан, эрэмгий зориг, шударга ёс, цог хийморь,  шаламгай хурдны шинж бүрдмэл цагаан шонхор шувууг дүрсэлж, түүний толгойны чанх дээр эвийн таван сумны зэвийг эгц дээшээ чиглүүлж  зэрэгцүүлэн залсан байна.

2.2. Дугуй хөх дэвсгэрийн гадна талын цагаан хүрээний баруун зүүн хэсэгт уг зурвасны дөрөвний гуравтай тэнцэх зайд “Монголын цагдаа”  гэсэн үгийг үндэсний бичгээр, доод хэсэгт “POLICE“ гэсэн үгийг латин үсгээр, тэмдэгний дэвсгэрийн өнгөтэй ижил тунгалаг хөх өнгөөр бичсэн, шонхор шувууны нүд, хошуу, хумсыг алтлаг өнгөөр ялган дүрсэлсэн байна.

2.3. Цагдаагийн бэлгэ тэмдгийн загварын хэмжээ нь түүний гадна талын улаан хөвөөний өргөнийг нэг нэгж (1 н) гэж тооцвол: гадна талын том дугуйны голч 35 н, дотор талын цэнхэр дэвсгэр бүхий дугуйны голч 27 н, шонхор шувууны толгойн оройноос сүүлний үзүүр хүртэл 22 н, дэлгэсэн 2 далавчны үзүүрийн хооронд 25 н, эвийн сумны өргөн 1 н, тэдгээрийн хоорондын зай 0.25 н, “Монголын цагдаа”, “POLICE” үгийн үсгийн өргөн 0.9 н байна.

3. Энэхүү журмыг зөрчиж, цагдаагийн албаны бэлгэ тэмдгийг дуурайлган үйлдэх, гутаан дормжлох, эх загварыг нь гуйвуулан өөрчлөх, дүрслэхийг хориглоно.