- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 73 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
ЦАГДААГИЙН АЛБАНЫ БЭЛГЭ ТЭМДГИЙГ
ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
1. Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийг хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2. Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг нь монгол цагдаагийн цог хийморь, эр зориг, шаламгай хурд, шударга ёсыг илэрхийлнэ.
3. Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийг зураглал, оёдол, хатгамал, хэвлэмэл хэлбэрээр дүрсэлж болно.
4. Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
-цагдаагийн дүрэмт хувцасны зүүн ханцуйд бэхлэх;
-цагдаагийн албаны сонин, сэтгүүлийн нүүр, жуух, баярын бичиг, урилга, алба хаагчийн үнэмлэх, нэрийн хуудсанд байрлуулах;
-цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд байрлуулах;
-цагдаагийн албаны техник хэрэгсэл дээр байрлуулах;
-цагдаагийн албаны албан байр, түр байрны гадна талд байрлуулах;
-цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн алдартны самбарын дээд хэсэгт байрлуулах;
-цагдаагийн албаны үйл ажиллагааг сурталчлах.
5. Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийн хэлбэр, загвар, өнгө, хэмжээний харьцааг өөрчилж болохгүй.
---оОо---
Текст томруулах
A
A
A