- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Авто замын тухай хууль болон орон нутгийн чанартай авто замаар зорчих тээврийн хэрэгслээс хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан Өмнөговь аймагт жилд нэг удаа зам ашигласны төлбөр авах, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр авах цэгт тухай бүр авч авто замын санг бүрдүүлж, авто замыг сэргээн засварлах, орон нутгийн чанартай зам, замын байгууламжийг барих, засварлах, арчилж хамгаалах ажлыг сайжруулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл
2.1.Зам ашигласаны төлбөр авах, авто замын санд төвлөрүүлэх ажлыг Авто тээврийн үндэсний төвийн дарга, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр зохицуулна.
2.2.Өмнөговь аймагт тээврийн хэрэгслээр зорчсон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг жилд нэг удаа авто тээврийн улсын үзлэгийн үед 2017 оны а/137 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын нэгдүгээр заалтанд заасан хэмжээгээр авч хэрэгжүүлнэ.
2.3.Өмнөговь аймагт тээврийн хэрэгслээр зорчсон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр авах цэгт тухай бүр авах 2017 оны а/137 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын хоёрдугаар заалтанд заасан хэмжээгээр авч хэрэгжүүлнэ.
2.4.Зам ашиглалтын төлбөрийг аймгийн Татварын хэлтэс зохион байгуулж татварын гэрчилгээнд зам ашигласны төлбөр төлсөн тэмдэглэгээг татварын байцаагч өөрийн дардсаар баталгаажуулсны дараагаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг явуулах
2.5.Өмнөговь аймгаас бусад аймаг, хотын улсын бүртгэл /дугаар/-тай тээврийн хэрэгслээс орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг төлбөр авах цэгүүд дээр нэвтрэх тухай бүрд тогтоосон хэмжзэгээр авч, тасапбар олгоно.
2.6.Төлбөр авах цэг дээр автомашиныг гарах чиглэлд төлбөрийг авч хэрэгжүүлнэ.
2.7.Төлбөр авах цэг дээр тасалбаргүйгээр төлбөр хурааж авахыг хориглоно.
Гурав. Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр
3.1.Бусад аймаг хотын бүртгэл /улсын дугаар/-тэй тээврийн хэрэгслээс Төлбөр авах цэгт тухай бүр төлбөрийг авч хэрэгжүүлнэ.
3.2.Орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөрийг жилд 1 удаа төлсөн замын төлбөр болно.
Дөрөв. Замын сангийн хөрөнгийн зарцуулалт
4.1.Замын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг тухай аймгийн Засаг дарга гүйцэтгэнэ.
4.2.Орон нутгийн зам, замын байгууламжийг барих, зам засварлах, арчилж хамгаалах ажлыг сайжруулахтай холбогдон гарсан зардпыг санхүүжүүлнэ.
Тав. Журмын хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах
5.1.Журмыг Авто тээврийн төв хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хэрэгжилтэнд аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох мзргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллана.
5.2.Замын сангийн үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Засаг даргын Зөвлөлийн хүралд хагас, бүтэн жилээр тайлагнах.
Зургаа. Журмын хариуцлага
6.1.Зам ашигласны хураамжийг төлөөгүй, төлөхөөс татгалзсан иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2.Зам ашигласны хураамж авах, хураамжийг орон нутгийн замын санд төвлөрүүлээгүй, замын санд хуримтлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцно.
6.3.Төлбөр авах цэг дээр тасалбар олгохгүйгээр төлбөр авсан тухайн албан хаагчид хуулийн дагуу хариуцлага тооцно.
Долоо. Бусад зүйл
7.1.Нэг чиглэлийн замд тээврийн хэрэгсэлээс төлбөр давхардуулж авахыг хориглоно.
7.2.Зарим онцгой чиг үүргийн байгууллагууд (эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба, захирагчийн ажпын алба зэрэг) байгууллагуудын авто машиныг төлбөрөөс чөлөөлнө.
7.3.Энэхүү журамд зааснаас өөрөөр авто зам ашигласны төлбөр авах, авто замын зурвас газарт аливаа үйлчилгээг орон нутгийн Засаг даргын зөвшөөрөлгүй явуулахыг хориглоно.
7.4.Уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж нэгдсэн санд бүртгэсэн дараагаас дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A