- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай. .
2. Энэхүү чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төвлөрсөн төсөвт тусган зохион байгуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.
3. Дээрх чиглэл батлагдсантай холбогдуулан улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн ажлыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.
4. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаанд зарцуулах жил бүрийн хөрөнгийн хэмнэлтийг геологийн судалгаа хийдэг улсын үйлдвэрийн газруудын техник, технологийг шинэчлэхэд зориулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт зөвшөөрсүгэй.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 144 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
