- Нүүр
- Сайдын тушаал
- Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын 1 ба 2 дугаар зэрэглэлд хамрагдах хэрэглэгчдийн жагсаалт
Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын 1 ба 2 дугаар зэрэглэлд хамрагдах хэрэглэгчдийн жагсаалт
А. 1 дүгээр зэрэглэлд
1.Төрийн ордон
2.Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өргөө
3.БХЯ, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб
4.Монгол улсын нийслэл, эдийн засгийн төвийн бүсийн агаарын болзошгүй халдлагаас хамгаалах зориулалтаар байлдааны үүрэг гүйцэтгэдэг ангиуд.
5.Хоногийн 24 цагийн турш мэдээ цуглуулан дамжуулж тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэдэг ангиуд
6.Телевизийн төв, радио өргөн нэвтрүүлгийн болон мэдээлэл, холбооны дамжуулах станцууд
7.Эрчим хүч хангамжийн нэгдсэн сүлжээний шуурхай удирдлагын диспетчерийн төв.
8.Олон улсын нисэх буудлууд.
9.Нислэгийн чиглүүлэх станцууд
10.Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулагдсан дуут ба гэрлэн дохиоллын тоног төхөөрөмжүүд, мэдээлэх хэрэгслүүд
11.Эмнэлэг, амаржих газрын сэхээн амьдаруулах болон мэс ажилбар хийдэг тасгууд
12.Вакцин, био бэлдмэл хадгалах хөргөгч, нянгийн өсгөврийн лабораториуд.
13.Хотуудын цэвэр ус хангамжийн эх үүсвэрүүд
14.Хотуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд
15.Улсын нөөцийн газрын харьяа агуулахууд
16.Байгаль орчны яамны харьяа мэдээлэл тооцооллын төв.
17.ШБЕГ-ын харьяа хорих ангиуд
18.Эмнэлгийн яаралтай тусламжмийн төвүүд
19.Гал түймэртэй тэмцэх газар, түүний салбар ангиуд
20.Цагдаагийн ерөнхий газрын жижүүрийн байр
21.Улсын иргэний хамгаалалтын штаб
22.Уул уурхай, металлургийн үйлдвэрүүд
23.Цементийн үйлдвэрүүд
Б. 2 дугаар зэрэглэлд
1.Хүнсний үйлдвэрүүд
2.Үйлчлүүлэгч олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газрууд
3.Хүн амын өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн газрууд
4.Банкууд
5.Төр захиргааны байрууд
6.Эмнэлэг сувиллын газрууд
7.Элчин сайдын яамдууд
8.Дулааны насос станцууд болон дулаан түгээх төвүүд
9.Уурын болон халаалтын зуухууд
10.Дотроо галладаг зуухгүй орон сууцны байрууд
Текст томруулах
A
A
A